Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бөхчүүдийн эсэргүүцлийн улмаас барилдаан цуцлагдлааУншсан4,097

“Жем интернэшнл” группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд 12:00 цагт эхлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдлаа.

“Жем интернэшнл” группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд 12:00 цагт эхлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдлаа.

Улмаар даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдахыг эсэргүүцэн О.Хангай тэргүүтэй бөхчүүд дэвжээнд гаралгүй эсэргүүцэл үзүүлж, барилдаан цагтаа эхлээгүй боловч даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Б.Бат-Өлзий нар дэвжээнд гарч барилдааныг эхлүүлсэн.

МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав Бөхийн өргөөнд мэдэгдэл хийж "Бөх сонирхогч, бөхийн хорхойтон олон түмнээ, Монгол Улсын харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой бөхийн барилдааныг олон жилийн турш тасралтгүй зохион байгуулж ирсэн "Жем интернэшнл” группийн хамт олныг хүндэтгэн үзээд бөхчүүдийг барилдаандаа оролцохыг уриалж, мөн даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарыг бусад 253 бөхийнхөө эрх ашгийг хүндэтгэж үзээд энэ барилдаанаас түдгэлзэх"-ийг уриалсан юм.

Ингээд улсын арслан Р.Пүрэвдагва өөрийн хүсэлтээр барилдаанд оролцохгүй болсноо мэдэгдсэнээр Н.Батсуурь нарыг энэ барилдаанаас хасч нэгийн давааг дахин эхлүүлсэн юм. Гэтэл даян аварга Н.Батсуурь, улсын харцага Намсрайжав нарын тэргүүтэй арваад бөхчүүд бөхийн талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлэн зогссоноор энэ барилдаан цаашид үргэлжлэх боломжгүй болж цуцлагдлаа.

О.Хангай харцага өөрийн сошиал хуудастаа "Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо барилдахыг зөвшөөрч  бүртгэжээ. Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр  гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд 2 жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4 жил,  8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу? Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна" хэмээн эсэргүүцэж буй шалтгаанаа дурджээ.

Аварга Н.Батсуурийн хувьд даян аварга цолтой барилдах анхны барилдаан бөгөөд хэдхэн өдрийн өмнө болсон барилдаанд бүртгүүлсэн ч барилдуулсангүй хэмээн олны анхаарлыг татаад байгаа юм. Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрхийг МҮБХ-ноос бус Баяр наадмын үндэсний комиссоос хассан байсан гэдгийг МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав тодотгосон юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]