Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бугуйн цагаар удирддаг ухаалаг гар буу худалдаанд гарчээУншсан2,645

Гар буу цагнаасаа 35 см-ээс холгүй зайтай болсон тохиолдолд гал нээх боломжтой болно. Эзэмшигч цагаараа дамжуулан гар буундаа таних тэмдэг бүхий дохио илгээсэн үед гар буу эзнийхээ тушаалыг биелүүлдэг.

 

Зэвсэг техникийн үйлдвэрлэлээр дагнасан Armatix компани iP1 ухаалаг гар бууг АНУ-д худалдаалж эхэллээ. Энэ гар бууг үйлдвэрлэснээр зэвсэг булаах, түүнийг олон нийтийн газарт ашиглах тохиолдол буурна гэж тус компанийн төлөөлөгч мэдэгдэв. Extreme Tech корпорациас мэдээлсэнээр 22 калибрын эл гар бууг бугуйн цагтай хамт иж бүрдлээр нийлүүлж буй аж.  Гар буу болон цаг хоорондоо радио долгионы тусламжтайгаар бие биеэ мэдэрдэг.  Гар буу 1399 доллар бол цагтайгаа 1798 доллараар худалдаалж буй аж.

Гар буу цагнаасаа 35 см-ээс холгүй зайтай болсон тохиолдолд гал нээх боломжтой болно. Эзэмшигч цагаараа дамжуулан гар буундаа таних тэмдэг бүхий дохио илгээсэн үед гар буу эзнийхээ тушаалыг биелүүлдэг. Гар буу өнгөт диод  бүхий индикатортай бөгөөд цаг, гар буу хоёрын хооронд зөвшөөрөгдсөн зай бүрдмэгц ногоон гэрэл асна. Энэ нь буудлага үйлдэхэд бэлэн гэсэн үг юм.  Armatix-ын танилцуулгаар гэмт этгээд хулгайлсан бууг ашиглах боломжгүй аж. Ухаалаг гар бууг зөвхөн холбогдох бугуйн цаг нь зүүсэн хүн л хэрэглэх гэнэ.

2014 оны эхээр Америкийн алдартай тэрбумтан, Цахиурын хөндийн "супер-сахиусан тэнгэр" хочит бизнесмэн Рон Конвэй эзнээсээ өөр гарт шилжвэл ашиглах боломжгүй ухаалаг гар буу бүтээх уралдаан зарласан юм. Уралдааны ялагчид тэрээр сая долларын шагнал өгнө гэж зарласанаар ийм төрлийн бууны үйлдвэрлэлд зэвсгийн салбарынхан анхаарал хандуулж эхэлсэн байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]