Хиагтыг чөлөөлөхөд зэр зэвсэг сайтай олон тооны цэрэг бүхий хотыг эзлэн авахад ихээхэн хүндрэлтэй тул хятад цэргийн эрх баригчидтай хэлэлцэх аргыг хэрэглэхээр шийдэж, уг хэргийг Троицкосавск дахь Зөвлөлтийн Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенекаар зуучлуулах, хэрэв энэ арга зам бүтэмжгүй болсон нөхцөлд хотыг довтлон авах байлдааны ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу Хиагтыг эзлэн авах байлдааны төлөвлөгөөг боловсруулахын хамт журамт цэргүүдийг Алтангаас Ханын хөндий, Номт, Баян уул зэрэг газар шилжүүлэн байрлуулсан байна.
Хиагтыг дайлах бэлтгэл хангагдсан гэж үзсэний дараа тус хот дахь хятад цэргийн эрх баригчдад тулган шаардах бичгийг 17-ны өдөр өгчээ. Энэ нь давуу хүчтэй дайсан хориглон суусан олон хөлийн боомт газрыг эзлэн авах нь Ардын журамт цэргийн хувьд төдийгүй энгийн иргэд, хотын оршин суугчдын амь нас сүйдэж, ихээхэн хохирол учирч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн хэрэг байв.
Ардын журамт цэргийг бүгд ерөнхийлөн захирах жанжин Д.Сүхбаатарын нэрээр илгээсэн тэрхүү бичигт “Монголын Хиагт хотноо бүхий хятад цэргийн захиралд мэдтүгэй хэмээн цаг болзоолон явуулах учир. Манай Монголын ардын журамт цэрэг Хиагт хотыг шууд дайран орж эзлэхээр завдан буй учир зүй нь олон амьтны амийг энэрэн хайрлаж, бас хязгаар боомт газар байлдваас эрхбиш будлиан гарах болзошгүй тул энэ бичгийг авсан даруй танай харьяат цэргүүд зэвсгийг цөм хураалгаж, Монголын Хиагт хотын хамт бидэнд тушаавал зохино. Хэрэв ийнхүү сайнаар зөвшөөрөн хүлээвээс танай хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж, уул орон нутагт буцааж болно. Хэрэв манай энэ бичигт хариу өгөхгүй буюу эс хүлээх болбоос манай Монголын цэрэг шууд байлдахаас өөр үгүй, үүнд сүйтгэсэн зэрэг аливаа буруу явдлыг танай газар цөм хүлээвээс зохино” гэжээ.
Генерал Го Сунлин
Хятадын гоминданы намын цэргийн хүчин буюу генерал Го Сунлин тэргүүтэй офицерууд сүхбаатарчуудыг аюул учруулахаар хэмжээний дорвитой цэрэг дайны хүчин биш гэж басамжилснаараа их том алдаа гаргасан. Гамингууд тухайн үедээ Сүхбаатар гэхээсээ Барон Унгернээс илүү ихээр айж болгоомжилж байв. Бүр Хиагтын өмнөд хэсэгт Унгернээс хамгаалах хэд хэдэн цуваа бэхлэлтүүд босгож байсан гэж Демко бичжээ.
Хотыг байлдаангүйгээр шилжүүлэн өгөх тухай Ардын журамт цэргийн шаардлагыг хятад цэргийн удирдлага хэрэгсээгүй учир гуравдугаар сарын 17-ны орой Ардын журамт цэргийн хороод Ханын хөндийгөөр өгсөн хоёр улсын хил болох Хонгор морьтын даваагаар давж, Жононгийн хөндийн эх, Эрээн нарсны нуруугаар дамжин шөнөжин явсаар 18-ны өглөө Хиагтын дэргэд хүрчээ.
Хиагт болон түүний орчимд хятад цэргийн 25 дугаар морьт дивизийн штаб, 500 хүнтэй морьт хороо, 40 хүнтэй хотын комендант, Улаан бургасанд 600 хүнтэй нэг, хоёрдугаар морьт хороо, Ивцэг ба Хиагтын хооронд 300 хүнтэй 4 дүгээр хороо, Ивцэгт 500 хүнтэй 3 дугаар морьт хороо, бүгд 2000 шахам цэрэг, 12 пулемет, 7 их буутай хүч байрлаж байжээ. Олонхи сурвалжид хятад цэргийн тоог 10000 гэдэг ба 2500 гэсэн баримт ч байдаг.
Гамингуудийн үл тоосон Сүхбаатарын арми ямар цэрэгтэй байсан юм бол. Шивээ-Хиагтын байлдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Монгол партизанууд гар дээрээ буу сумаа авцгаасан байдаг. Ихэнх нь галт зэвсэгтэй харьцаж үзээгүй. Гох дарвал сум гардаг гэсэн ойлголттой. Зарим нөхдүүд бүр балрах шахсан. Сум гарахгүй байна, гох дараастай байна. (А.Ж.Ц.Д. боть1 .х-548).
Ийм эвдэрхий буу зэвсэгтэй яаж байлдах юм, гамингийн гарт дуусцгаах юм уу гэх явдал үг хэлч гарчээ. Замгыг нь татаж сумалдаг юм гэж зандарсан гэрч нь Сумъяа бэйс байдаг. Хойш нь татаад хоолойд нь сумыг нь шахаж оруул гэж загнах зааварчлах тохиолдол бас гарчээ. Анх ирж байсан нөхдүүд арай ч үгүй байлгүй дээ гэмээр зэвсэгтэй байсан юм билээ.
Журамт цэрэг Чогдонгийн Дамчаа (А.Ж.Ц.Д.боть2,х-22) бөх бядруун хутга бахим ташуураар зэвсэглэсэн. Лувсангийн Дэмиддорж (1894-1973) дэлэм урт, барим бүдүүн бороохойтой. Доржийн Дэндэв (1899-1971) шийдэм ганзаглаад ирсэн. Мунатай хүмүүс ч мундахгүй байж. Ганц нэгэн цахиур буу, сумгүй берданктай нь боломжийн зэвсэгтэйд тооцогдож байв. Харин богино хугацаанд хурдан амжиж байлдах бэлтгэлээ сайн хангажээ. Монгол хүний цусанд дайн байлдааны гайхамшигт уламжлал багтаж явдгийг мартаж болохгүй, басаж бүр ч болохгүй юм.
Оросын харьяат буриад-халимаг сургагчид ирж тусалсан. Шивээ-Хиагтыг дайрах галын шугам дээр ардын журамт цэргийн анги ирмэгц сургагч С.С.Борисов цэргүүдийн өмнө гарч ирж үг хэлжээ. Зэр зэвсэг, сургагц, зааварлагчаар бид тусаллаа. Журамт цэргүүд одоо өөрсдийн хүчээр Хиагтыг чөлөөлөх үүрэгтэй гээд бүрэлдэхүүнээ аваад буцсан юм гэж Демко бичжээ. Монголчуудын шургуу хүсэлтээр цөөн тооны орос сургагч нар оролцсоныг тэр хүлээн зөвшөөрсөн. Дөжиртлөө сонссон дөрвөн зуун партизан гэдэг нь одоог хүртэл маргаантай. 1957 онд И.Я.Златкины “Очерки новой и новейшей историй Монголий" гэдэг түүхэн судалгааны ном Москвад хэвлэгдсэн. Энэ номын зуун далан хоёрдугаар хуудсанд Сүхбаатар долоон зуун зэвсэглэсэн цэрэгтэйгээр Маймаачинг эзлэн авсан гэжээ.
1921 оны гуравдугаар сарын 15-ны өдөр шифрлэсэн мэдээний текст үүнийг давхар баталдаг. Зөвлөлтийн тавдугаар армийн штаб, Дорнод сибирийн цэргийн тойргоос Москва руу илгээсэн нууц мэдээ. Маймаачнаас баруун тийш 20 модны зайтай орших Уушигийн харуулын районд зургаан зуун хүнтэй улаан Монголын партизаны отряд байгуулагдлаа гэсэн морзын шифр байв.
Хиагтын тулаан болохоос гурав хоногийн өмнө зургаан зуун цэрэгтэй болчихжээ. Үүнийг цэргийн тагнуулын мэдээ баталж байна. Шивээ-Хиагтын шифр Москва руу морздож, Эрхүү рүү телеграфдаж байлдааны талбар руу хээрийн цэргийн “Зуммер” телефоноор “байна-уудан” мэдээ дамжуулдаг байснаа И.Г.Демко (1900-1981) дуртгал номондоо үлдээжээ.
Зэвсгийн хувьд 2 их буу, 4-5 пулеметтай байсан бөгөөд Оросоос Ардын журамт цэрэгт зориулж 2 дугаар сард морин цэргийн винтов 750, сум 150 мянга, хүнд, хөнгөн пулемёт, гар бөмбөг зэргийг урьд хүссэн тусламжийн дагуу ирүүлсэн ба мөн Хиагтыг чөлөөлөх үеэр мянган ширхэг винтов, бусад галт хэрэгсэл өгсөн гэх баримт байдаг.
Жанжин Д.Сүхбаатарын боловсруулсан төлөвлөгөө ёсоор хорооны дарга Б.Пунцаг, Ц.Хасбаатарын 1, 2-р хорооны цэргүүд Хиагтын баруун талын Эрээн нарсны хамар болон Төгсгөө булгийн эхний манхан хүртэл, хорооны дарга С.Цэрэндоржийн 2-р хорооны цэргүүд Төгсгөө булгийн баруун тал Ноён овооны зүүн Орос булгийн хамар хүртэл, Эрдэнэ вангийн хошууны Ч.Базарсадын 4-р хорооны цэргээс 100 цэргийг баруун үзүүртэй залгаж зуун цэргийн дуган, хойт манхан элс, Дух нарсны дотор хүртэл, Пунцагийн хорооноос 15, Цэрэндоржийн хорооноос 5, Базарсадын хорооноос 20 бүгд 40 цэргийн 20-ийг Оргойтын баруун талын дэвсэгт, 10 цэргийг Ноёны овооны баруун гууд байрлуулж, Тужийн нарс, Согоо булгийн зүгээс Монгол цэргийн харуулыг ороон ирэх гамин цэргийн араар бүслэн байлдах үүрэгтэй байжээ.
Хиагтыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөөний дагуу журамт цэргийн хороод хотыг баруун, баруун хойд, хойд талаас нь довтлохоор байлдааны журам эзэлсэн байна. Хиагтыг чөлөөлөх байлдааны ажиллагаа Ардын журамт цэргийн гэнэтийн довтолгооноор эхэлж, хотыг бүслэн хятад цэрэг бөөнөөрөө хотоос зугтан гарч, удирдах дарга нар нь Оросын хилийн зүг зугтсан байна. Гэсэн ч хятадын морьт цэрэг зохион байгуулалттайгаар хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд сум галт хэрэгсэл нь дууссан журамт цэргүүд хүчин мөхөсдөж, үдийн орчимд хотоос ухарч эхэлсэн байна.
Ардын журамт цэргийн удирдлага сум галт хэрэгслээр хангалт хийхийн хамт замд хоцорсон 2 их буугаа татан ирүүлж галт байр эзлүүлэн, үдээс хойш 16 цагийн үед их бууны галын бэлтгэлийн дараа журамт цэргийн хоёр дахь довтолгоо эхлэв. Энэ удаагийн довтолгоо амжилтад хүрч, хятад цэргийг хотоос шахан гаргасанд тэд Ивцэг, Бөхлөө зэрэг газрыг чиглэн зайлан оджээ. Бүрэнхий болж эхлэхтэй зэрэг байлдааны ажиллагаа зогссон байна. Монгол Ардын түр Засгийн газраас ардын журамт цэргийг хот руу орохыг хойшлуулах тухай мэдэгдсэний дагуу жанжин Сүхбаатар хотын гадуур харуул манаа тавьж хоноод маргааш нь буюу гуравдугаар сарын 18-ны өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод оржээ.
Хиагтын орчимд сарнин тархсан хятад цэргийг Г.Бумцэнд, Д.Нанзад нарын удирдсан цэргүүд мөрдөн хөөж, багагүй хохирол учруулсан байна. Үүгээр Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлдээ анхны ялалт байгуулсан юм.
Шивээ-Хиагтын байлдааны явцыг хамгийн түрүүнд морзын аппарат дээрээ Эрхүү хотод хүлээж байсан хүн бол Б.З.Шумяцкий юм. 1921 оны гуравдугаар сарын 19-нд Б.З.Шумяцкий яг хэдэн цагт Алтанбулагийн аттак амжилттайгаар дууссаныг Алс Дорнодын Бүгд Найрамдах улсын цэргийн ерөнхий командлагч Р.И.Эйхед мэдээлсэн.
Энэ нь байлдааны бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах дохио код юм. Зэвсэгт бослого хөрш зэргэлдээ улсын хилийн боомт дээр нь гарсан учир АДБНУ армиа түгшүүрийн бэлэн байдалд байлгажээ. 1921 оны гуравдугаар сарын 18-ны 22:00 цагт улаан Монголын хувьсгалт отрядад Маймаачин бүрэн эзлэгдлээ гэсэн Борис Захаровичийн телеграф байдаг. Үүрээр бар цагт эхэлсэн байлдаан үдшийн гахай цагт дуусчээ.
Шивээ-Хиагтыг гамингаас чөлөөлөх байлдаан нийт 16-17 цаг үргэлжилсэн нь одоо тодорхой болов. Хоногт нь дуусгасан хосгүй тулаан. Гэтэл үүнээс дөч гаруй хоногийн өмнө буюу 1921 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Нийслэл хүрээг “Азийн морин дивиз” арван мянган гамингаас анх чөлөөлсөн. Нийт зуу гаруй хоногийн турш гурвантаа дайрч байж дийлсэн түүхтэй. Барон Унгерн ба Д.Сүхбаатар жанжин хоёулаа арван мянган гамингийн эсрэг тулалдсан түүх ийм. Эндээс бас нэгэн гаргалгаа гарна. Олон мянган цэрэгтэй Барон Унгерны цэргийн байлдах чадвар 400-600 гаруй цэргийн хүчинтэй Сүхбаатар жанжны ардын журамт цэргийн байлдах чадвараас арай л дутуу байгааг энэхүү харьцуулалтаас харж болно.
Ардын хувьсгалд биеэр оролцсон Ж.Дамдины "Үймээний жилүүд" түүхэн романд зөвлөлтийн цэргүүдэд өмсүүлэхээр нутгийн хүмүүсээс лам дээл цуглуулсан гэж бичжээ. Тулааны үеэр лам захтай дээлнээс орос цэргийн дүрэмт хувцас цухуйж байсан гэсэн яриа байдаг. Гэвч одоо болтол зөвлөлтийн цэрэг оролцсон эсэх нь бүрэн батлагдаагүй. Мөн зөвлөлтийн цэрэг оролцсон бол тооны хувьд Монгол цэргээс цөөн эсвэл олон байсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ тухай тулаанд оролцсон партизанууд мэдэх ёстой боловч бүрэн тодорхой зүйл хэлээгүй байдгаас үзэхэд зөвлөлтийн цэргүүд тулаан дуусмагц маш хурдан тулааны талбарыг орхин явсан эсвэл огт оролцоогүй бололтой.
Хиагтыг орхин гарахын өмнө хятадууд хэдэн зуун орос эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг олон тооны орос иргэдийг хядсан явдал төдийлөн анхааралд өртөлгүй орxигдсон гэж "Түүхийн сэдэвтэй таван хүүрнэл" номонд дурджээ. Го Сунлин Оросын нутагт зугтан гараад Зөвлөлттэй гамингуудыг Манжуур руу гаргах хэлэлцээг хийжээ.
Түүхийн зарим нэг тодорхой бус баримтаар Го Сунлин нь хөлөндөө хүнд шархдахад цэргүүд нь түүнийг Зүүнхараа орчимд хаясан байна. Тэгээд түүнийг Зүүнхараагийн нэгэн ногоо тарьдаг хятадын дэргэд бараг 1960-70-аад он хүртэл амьдарсан, түүнийг БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны ажилтнууд байнга хянаж байсан гэсэн мэдээлэл байдаг.
БАРОНЫ ЦЭРГИЙГ ЦЭВЭЭН ТЭРГҮҮН АГТ МОРЬД ТУУЖ ОЧИЖ ДЭЭЛ ХУВЦАС, ХООЛ ХҮНСЭЭР ХАНГАЖ МОРЬ УНУУЛЖ МОД ТОХУУЛЖ АВЧ ИРСЭН. ИНГЭХДЭЭ МОНГОЛЧУУДАР АСАР ИХ ХҮЧ СЭЛБЭСЭН. 1000 ХҮРЭХГҮЙ ХҮНТЭЙ БАРОНЫ ЦЭРГИЙГ СЭЛБЭСЭЭР 2300 ОРЧИМ БОЛГОЖ ӨГСӨН. ТЭГЭХЭЭР ТАЛААС ИЛҮҮ НЬ МОНГОЛЧУУД БАЙСАН. ТЭР ӨВЛИЙН ХҮЙТЭНД ОЛИГТОЙ ХУВЦАСГҮЙ ОРОС ЦЭРЭГ НЭЛЭЭД БАЙСАН. ЯВГАН ГОЛЦУУ. ЦЭВЭЭН ТЭРГҮҮН ОЧООГҮЙ БОЛ БАРОН ЮУН ХҮРЭЭГ ЧӨЛӨӨЛӨХ МАНАТАЙ. ХҮРЭЭГ ДАЙРАХ ЭХНИЙ ДАЙРАЛТЫН ДАРАА НЭЛЭЭД ХЭДЭН ОРОС ОФИЦЕР ЦЭРГЭЭ ОРХИН ЗУГТСАН. БАРОН АВЧРУУЛЖ БҮГДИЙГ НЬ ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ХОРООСОН. ХҮРЭЭГ ЧӨЛӨӨЛӨХӨД БАРОН БА МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО 50:50 ХУВЬТАЙ ГЭВЭЛ БОДИТ БАЙДАЛД НИЙЦНЭ.
юун цагаантан бароны баатрууд вэ орос оронд гарсан хувьсгалаас зугтсан цэргүүд шүү дээ юу үнэн бэ гэвэл монголчууд ялаад гамин баронгүй болсон нь үнэн
Энэ 10000 аас ихэнх нь үлдсэн, үр ач нар нь Их хуралд хүртэл суужийнаа
70аад оны сүүлд Сэлэнгэд ажиллаж байхад Алтанбулагийн хувьсгалын музейн үзэж бас гайхаж байсан.гэхдээ бодит үнэн нь одоогийн Хиагтаас Оросууд их буугаар бараг шөнөжин гамингийн цэрэг байрлаж байсан хүрээлүү буудаж хүчийг сулруулж манай партизанууд хөөсөн юм гэсэн яриа сонссон.гэхдээ энэ тухай бичсэн зүйл үзээгүй.
За ямартай ч гэсэн хятадууд /байнгын арми/ нь олон , монголчууд /анчин, малчин/ нь цөөн байсан. Тулалдаад, ялаад, хөөгөөд явуулсан нь үнэн юм даг.
Буугаа сумалж мэдэхгүй 400 хүн байнгын бэлтгэлтэй 10000 цэргийг дийлсэн гэнэ үү,үлгэрт л ингэж гардаг
Бүгд тийм бишээ. Эдэн дунд богд хаант монгол улсын таван замын байлдаанд оролцож явсан цэргүүд болон, Сумъяа бээс өөрийн халхад дагуулж ирсэн хятадуудтай байлдаж дайн тулаанд хатуужсан 50 гаран өвөр монгол цэргүүд байсан.
Шууд утгаар ойлгодог дүнкүү вэ? зарим цэргүүд нь гэж байна. Тэгээд мэдэх нь мэдэхгүйдээ зааж өгсөн байгаа биз. Мөн Буриад-Халимаг сургагч орос сургагч нар ирсэн гэж байгаа биз. Юмыг ойлгож уншаач 400-600 Монгол цэрэг 10000 гаминг хядсан биш ялаад хөөж гаргасан юм.
Монголын Хиагт хотноо бүхий хятад цэргийн захиралд мэдтүгэй ........Mongold iim hot baidag yum uu..........xa xa xa xaxaaaaaaaa
Одоогийн Алтанбулагийг тэр үед доод шивээ Хиагт , одоогийн кяхта хотыг дээд шивээ Хиагт гэж нэрлэдэг байсан
ta nar shig muu gaminguudiig HIAGT ad baruun sugaa tsevuudtel hydaj bisan tegtel bas uldsen bihnee ... GURJABiin ug
Хиагт хот гэж байсан юм. Чам шиг хөлдүү гар яаж мэдэх вэ дээ.
яг ,хөлдүү
тиймээ хиагт хот, оросынхшдээ, наана нь монгол алтан
10000 цэрэг гэж олон жил толгой угаасан даа. Унэндээ 1940 цэрэг байсан болохыг Монголын туухийн 5 боть номд бичсэн байгаа. Тэгээд журамт цэргээс 7 хун тулаанд амь урэгдсэн байдаг. 16-17 цаг туладсан мортолоо 7 хун гэдэг чинь хятад цэргууд бугд сохор баймааргуй юмдаа. Тэгээд тэр олон хятад цэргууд зугтаагаад хаашаа явсан байх вэ? Оросуудтай аль хэдийн тохиролцоод Хиагтын зуун хойд хэсгээр хилээ нээгээд Манжуураар гаргаж нутаг буцаасан. Оросууд энэ бухнийг зохион байгуулсан даа. Гэхдээ Монголчуудын хийморийг сэргээж огсон чухал уел явдал болсон юм. Энэ сэдвийг сайн судлах хэрэгтэй. Оросууд туухийн эх сурвалжуудыг гаргаж огох бол уу даа.
Сүхбаатар 400 сайн дурынханыг аваад Хиагтад үүрэлсэн 1500 гаминг цэрэг дайрсан.1000 шинээр татагдсан,200 морьтон ,300 явган.Хятадууд монголчуудын дайралтыг няцааж ухраагаад буцаж хот уруу орж ,жаал байж байгаад Хиагтыг өөрсдөө орхин гарсан.Архивын мэдээгээр ардын журамт цэрэг эзгүйрсэн хотод гаминг зугтаасны дараа 9 цагийн дараа чөлөөтэй орж ирсэн гэж байдаг.Сүхбаатар Хиагтыг чөлөөлж чадаагүй-цохиж гаргаж чадаагүй юм чинь,цэрэг -улс төрийн хувьд ямар ч ач холбогдолгүй тулгаралт болсон.Сүхбаатар байлдаагүй байсан Унгерны цагаантаны орос-монгол дайчид чөлөөлөх л байсан,зүгээр л урьдчилан авсан.Нийт Ар Монголыг Унгерны цагаантаны баатрууд л чөлөөлсөн монголчуудын дэмжлэгтэйгээр.Хүрээг 3 дайралт 1 тусгай ажиилагаагаар чөлөөлсөн,Улаан Хадад 8000 хүртэлх гаминг хядсан,Чойрт 2500 гаминг устгасан,Заин Шавьд Чжоу хурандаагийн толгойлсон 5000 хятад цэргийг бутниргэсэн,Замын Үдийг Хоботовын цагаантаны анги чөлөөлсөн.Харин Дээрх шийдвэрлэх тулалдаанаас зугтаж амьд гарсан гамингийн жижиг ангиудыг цагаантаны орос ба монгол ангиуд нэхэж бут цохисон.Ховдыг Кайгородовын цагаантаны анги чөлөөлсөн,Улиастайг Михалковын цагаантанууд чөлөөлсөн.Ар Монголыг Унгерн жанжин чөлөөлсөн,Сүхбаатар биш
Чи ёстой эргүү юм бичжээ. 10 мянган хятад цэрэг байсан нь үнэн. Ардын журамт цэрэг 400 байсан нь үнэн. Тулаан бүтэн өдөр үргэжилсэн. Удирдах дарга нар нь морь машинаар хил гаран зугтаж тэндээс 250 орчим хүн вагоноор Манжуур руу явсан түүхтэй. Түүхийн 5 боть номны 4-р ботид 10000 цэрэг гээд хараар бичсэн байгаа шүү. Хамаагүй худлаа шааж болохгүйэ.
Хиагтад ардын журамт цэргүүд 10000 мянган гаминг хядчихсан мэт боддог үгүй юм шүү. Үгүй юм шүү. Журамт цэргүүд тэдгээр дарга толгойгүй болсон цэргүүдийг Хиагтаас хөөн зайлуулсан юм.
Үүнээс хэдхэн хоногийн дараа Улаанбаатараас баруун хойш одоогийн Лүн сумын нутаг Улаан хад гэдэг газар эдгээр цэргүүд ирэхэд Барон Унгерн тэргүүтэй цэргүүд тосон байлдаж сөнөөсөн байдаг. Үүнийг түүхэнд ингэж бичиж үлдээжээ.
"Хиагтын байлдаанаар цохигдсон түм гаран хятад цэрэг Хүрээний баруун хойд зүгийн Угтаал, Гурван урт зэрэг газраар зам тохиолдсон монголчуудыг уулгалан талж, суурин хятадуудыг албадан дагуулсаар Хүрээний баруун этгээд Улаан хад хэмээх газар хүрэлцэн ирэхүй Цэргийн яамны тэргүүн сайд бишрэлт ван Доржцэрэн, их жанжин Барон Унгерн, дэд жанжин Резухин нар үлэмжхэн цэргийн хамт угтан очиж мөн газар Балжинням бэйс, гүн Сундуй нарын цэрэгтэй хүчин хавсарч 3 өдөр байлдахад монгол цэрэг газрын бэрхийг авч хятад цэргийг юүртэл хядав* гэж Н.Магсаржавын "Монголын шинэ түүх" УБ., 2010 он. номны 218-220-р хуудсанд өгүүлсэн байна
Нийслэл хүрээнд байсан 10 000-с талыг нь Барон устгасан буюу урагшаа зугатаасан. Үлдсэн 5000-с 2000-2500 нь Хиагтад л байсан байхгүй юу. Юунд нь маргадаг байна аа
Ямарч байсан орос, хятад үгсэн тохиролцож Хиагт, манжуураар ихэнх хятад цэргүүдийг гаргасан байдаг.
1920 оны өвлийн сүүл сарын 20 нд Чингисын бага хөвүүн Тулуй түүний хойч үе Батмөнхдаян хааны 16-р үе Түшээтхан аймаг Дархан чин вангийн хошуу Лувсанцэвээн тэргүүн зэрэг тайж нь Роман Федорович Унгерн Фон Штернбергтэй хамт хүрээг чөлөөлж, Богд хаанаа төр шашны сэнтийд залжээ.
Агуу өвөг дээдэс минь
1921 цагаан сараар Хүрээг Барон Унгерний орос Монгол цэргүүд чөлөөлснийг яагаад бичихгүй байна вэ
CHingis haany ih Mongol ulsyg ard tumen bid urgeljluulen avch yavaa tuuhtei shuu dee? bid hudlaa uls torchij bolohgui shuu?
Niit Mongol ersdee tsergiin bayariin mend hurgeye. Erelheg daichdiin yaruu aldar uyiin uyed mandan badartugai. Ura ura ura
болтугай болтугай, монгол эрчүүд эр хүн шиг болох болтугай
shal hudlaa ulaan orosiin zohioj ugsun tuuh