Ринчений Чойном 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж хадгалсан гэдгээр буруутгагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ялыг эдлүүлжээ.
Р.Чойномыг баривчлах болсон шууд шалтгаан бол түүний найз агсан О гэгчийн өөрийнхөө дэвтэрт хуулж авсан улс төрийн эсрэг шүлгүүд юм. 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн О-той хийсэн хийсэн ярилцлагад "...1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн. Хаана итгэсэн хүндээ, халамцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муу сайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ. Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсан” гэжээ.
Ингээд 1969 оны өвөл “Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсон О Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мөрдөнд хэдэн сарын турш хоригджээ. Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад “Өөрөө бичсэн”, “гудамжнаас олсон” гэж зүтгээд байсан гэнэ.
Эцэст нь мөрдөн байцаагчийн ширүүн байцаалтад шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд л 1969 оны зун Чойном өөрөө баривчлагдав. Тэрбээр 1973 онд суллагдаад, 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр таалал төгссөн юм.
Ялангуяа доорхи шүлэг Р.Чойномыг баривчлагдахад тун ч нөлөөтэй байсан тухай хожим хэвлэлүүдэд бидэг болжээ.
orosuud choinom, bidniig tooj anzaarahgui. yerduu darga suudald durtai neg nuhur Choinomiig shorond hj uurtuu gaviya baiguulsan col nemsen asuudal
одоо бол тол хэрэг нь ТЭГ-т нууцын зэрэглэлтэй цагаагуулах талаар дуугаргцгаана уу?
Орос точигнууд одоо юу гэж шаах болоо.