Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бөхчүүд дэвжээнд гаралгүй Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдахыг эсэргүүцэж байнаУншсан13,447

“Жем интернэшнл” группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

“Жем интернэшнл” группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг өмнөх хоёр өдөр 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэсэн бөгөөд Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ш.Уламбаяр, Б.Бат-Өлзий, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх бүртгүүлсэн байна.

Тэгвэл даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдахыг эсэргүүцэн О.Хангай тэргүүтэй бөхчүүд дэвжээнд гаралгүй эсэргүүцэл үзүүлж, барилдаан цагтаа эхэлж амжаагүй байна. О.Хангай харцага өөрийн сошиал хуудастаа "Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо барилдахыг зөвшөөрч  бүртгэжээ. Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр  гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд 2 жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4 жил,  8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу? Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна" хэмээн бичжээ.

Аварга Н.Батсуурийн даян аварга цолтой барилдах анхны барилдаан бөгөөд хэдхэн өдрийн өмнө болсон барилдаанд бүртгүүлсэн ч барилдуулсангүй хэмээн олны анхаарлыг татаад байгаа юм. Мөн даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын 11 сар барилдах эрхээ хасуулсан шийтгэлийн хугацаа нь дууссанаас хойшхи анхны барилдаан гэдэг утгаараа мөн бөх сонирхогчдын анхаарлын төвд байна.

Сонирхуулахад, Монгол Улсын харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү барилдааныг жил бүрийн цагаан сарын өмнө зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд хамгийн анх 2006 онд болж Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг түрүүлж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэж байлаа. Энэ жилийн Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" барилдаанд бүртгүүлсэн улс, аймгийн алдар цолтой 256 бөхчүүдээс улсын цолтой бөхчүүдийн нэрсийг хүргэж байна.

1. даян.а Намсрайжавын Батсуурь

2. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва

3. у.г Мягмарын Бадарч

4. у.з Батзоригийн Батмөнх

5. у.з Баттулгын Соронзонболд

6. у.х Шүхэртийн Уламбаяр

7. у.х Баярхүүгийн Бат-Өлзий

8. у.х Оргихын Хангай

9. у.х Бат-Очирын Одгэрэл

10. у.х Хүрэл-Очирын Гантулга

11. у.х Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ

12. у.х Нацагсүрэнгийн Золбоо

13. у.х Батсүхийн Зоригтбаатар

14. у.х Баянзулын Цэдэнсодном

15. у.х Шархүүгийн Пүрэвгарьд

16. у.х Цэдэндоржийн Мөнхбаяр

17. у.н Чинчулууны Батчулуун

18. у.н Болдын Эрдэнэхүү

19. у.н Нурланы Мустафа

20. у.н Бавуудоржийн Баянмөнх

21. у.н Батмөнхийн Сангисүрэн

22. у.н Жаргалсайханы Чулуунбат

23. у.н Базаргүрийн Бадамсүрэн

24. у.н Лхагваагийн Лха-Очир

25. у.н Ганболдын Баасандорж

26. у.н Эрдэнэбатын Даш

27. у.н Бадамсамбуугийн Ганхуяг

28. у.н Дэлгэрсайханы Амарсайхан

29. у.н Батцэнгэлийн Чимэдвандан

30. у.н Бердимуратын Серик

31. у.н Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

32. у.н Шоовдорын Дарханбат

33. у.н Дашзэвэгийн Амаржаргал

34. у.н Батбаярын Даваа-Очир

34. у.н Алтангэрэлийн Давааням

35. у.н Насанцогтын Баярбаатар

36. у.н Доржхандын Хүдэрбулга

37. у.н Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

38. у.н Төрмөнхийн Дүгэрдорж

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]