Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ОХУ-ын цэргийн ангиуд Киевээс 25 км-ийн зайд ирсэн гэвУншсан9,329

History.mn (Tolgoilogch.mn) вэбсайтын редакцаас Украинд өрнөж буй байлдааны ажиллагааны талаархи мэдээллийг уншигчдадаа тэнцвэртэй хүргэхийн үүднээс ТАСС, Си Эн Эн зэрэг Оросын болон өрнөдийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг хамтад нь хүргэж байгаа юм.

History.mn (Tolgoilogch.mn) вэбсайтын редакцаас Украинд өрнөж буй байлдааны ажиллагааны талаархи мэдээллийг уншигчдадаа тэнцвэртэй хүргэхийн үүднээс ТАСС, Си Эн Эн зэрэг Оросын болон өрнөдийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг хамтад нь хүргэж байгаа юм.


ТАСС агентлагийн уламжилснаар ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков сүүлийн 24 цагт Оросын Агаар, сансрын хүчин болон агаарын довтолгооноос хамгаалах хүчин таван нисгэгчгүй онгоц (дрон), нэг “Точка-У” тактикийн далавчит пуужинг устгасан хэмээн мэдэгджээ.

Игорь Конашенков хэлэхдээ “Оросын Агаар, сансрын хүчний байлдааны онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах хүчин өнгөрсөн өдрийн дотор таван дрон устгасны дотор хоёр “Байрактар ​​ТБ2” багтаж байна, түүнчлэн нэг “Точка-У” тактикийн пуужин устгасан. Украинд явуулж буй тусгай ажиллагааны сүүлийн өдөр ОХУ-ын Агаар, сансрын хүчин нийтдээ Украины зэвсэгт хүчний 145 байд цохилт өгсөн. Эдгээрт зенитийн пуужингийн “Бук М-1” гурван цогцолбор, найман командын цэг, холбооны төв, сум, түлшний таван агуулах, 78 цэргийн техник хэрэгслийн багц багтсан хэмээжээ.

Үүнтэй зэрэгцэн сүүлийн хэдэн цагийн туршид маш идэвхтэй үргэлжилж байгаа давшилтын үр дүнд ОХУ-ын цэргийн хүчин Украины нийслэл Киев хотод ердөө 25 км-ийн зайд ойртож ирсэн тухай CNN агентлагийн Киев дэх сурвалжлагч нар мөн мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийг Их Британийн Батлан хамгаалах яамны эх сурвалж ч баталсан байна. Хэдэн өдрийн өмнөөс Киев рүү чиглэсэн давшилтад зориулагдсан олон км-ийн цуваа бүхий Оросын цэргийн хүчин ийнхүү давшилтаа шургуу үргэлжлүүлж байгааг өрнөдийн болон ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл ийн баталж байна.

Тухайлбал CNN агентлагийн сэтгүүлч К.Уорд, “Өнөө өглөө /2022.03.12/ дэлбэрэлтүүд Киевийн төвд сонсогдож эхэлсэн гэсэн бол түүний мэдээлж буйгаар Киев хотын захиргаанаас, “Украины нийслэл хотын захад тулаан үргэлжилсээр байгаа бөгөөд хотын хойд зүгт орших Буча, Ирпин, Хостомелийн захын дүүргүүд хамгийн аюултай бүсүүд хэвээр байна. Мөн Киев хотоос зүүн зүгт орших Днепр мөрний эргийн Бровары хотод тулаан ширүүссэн" гэжээ.

CNN агентлагийн сэтгүүлч К.Уорд, “Оросын зэвсэгт хүчнийхэн хэд хэдэн талаас нь Киев хотыг шахаж, хотыг бүрэн бүсэлж, бөмбөгдөж, эцэст нь Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн Засгийн газрыг түлхэн унагана гэж санаа зовж байна" гэж мэдээлжээ. Мөн тэрээр, “Киевт Украины зэвсэгт хүчин хамгаалалтын бэлтгэл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Хот руу ордог бүх замын дагуу хамгаалалтын байрлал ухаж, танкийн хориглон хамгаалах саадууд байрлуулж байгаа бөгөөд Киев хот маш сайн хамгаалалт бүхий бэхлэгдсэн хот болоод байна” гэжээ. Киев хотын дарга В.Кличко CNN-д мэдээлэл өгөхдөө, “Хотод хоол хүнс, эмнэлгийн хэрэгслийн хоёр долоо хоногийн нөөц бий” гэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]