Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Домогт сагсан бөмбөгч Коби Брайнт, охиныхоо хамтаар нисдэг тэрэгний осолд орж амиа алджээУншсан5,744

Америк даяар эмгэнэн гашуудаж байна. Учир нь өчигдөр ням гаригт орон нутгийн цагаар өглөөний 9 цаг 06 минутад Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос-Анжелес Лэйкерс багийн тоглогч агсан Коби Брайнт, охин 13 настай охин Жайэнна Мэри Оноре Брайнтын хамт нисдэг тэрэгний ослоор цаг бусаар өөд болжээ. Осол Калифорни мужийн Калабасасын толгодын орчимд болсон бөгөөд нисдэг тэргэнд есөн хүн сууж явсны нэг нь домогт Коби Брайнт байжээ. Сикорски С76 хэмээх нисдэг тэрэг нь сагсан бөмбөгч агсны эзэмшлийнх байсан аж.

Ослын шалтгаан нь ч тодорхой шахуу бөгөөд үүлэрхэг, манантай цаг агаарын таарамжгүй нөхцөл байдлын улмаас ийм эмгэнэлт явдал болжээ. 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад Лос-Анжелес Лейкерс багаа NBA-гийн аварга хэмээх эрхэм алдарт хүргэсэн гол гавьяатан, 2008 оны NBA-гийн Хамгийн үнэ цэнэтэй тоглогч (MVP), 2009, 2010 оны NBA-гийн финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, 1996 онд NBA-д драфтын №13-аар орж ирж Шарлотт Хорнетс багт нэг жил тоглоод 1996-2016 он хүртэл 20 жил Лос-Анжелес Лэйкерсийн үнэнч тоглогч болсон Коби Брайнт энэ жил 41 нас хүрэх байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагаас авахуулаад NBA-гийн домогт сагсчид Мэжик Жонсон, Шакил О Нил, Майкл Жордан нарын одод, олны танил хүмүүс эмгэнэл илэрхийлж эхэлсэн бөгөөд АНУ-ын хаа сайгүй хүмүүс, хүүхдүүд, спорт сонирхогчид, домогт сагсан бөмбөгчний шүтэн бишрэгч нар эмгэнэл зарлаж гашуудаж байгааг хэвлэл мэдээллүүдээр шууд дамжуулж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]