Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хятадууд "Анхны сансрын нисгэгч бол Хятад хүн" хэмээн итгэдэгУншсан15,119

Асар их шороо тоос босон аажмаар дарагдах үед нөгөө Вань Ху маань, сандал нь, 47 зарц нь ч алга болсон байлаа. Сансарт ниссэн байхаас зайлахгүй.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүн төрөлхтний дундаас сансрын уудамд анх гарсан хүн бол ЗХУ-ын иргэн Юрий Алексеевич Гагарин гэдгийг хүн болгон мэднэ гэж хэлж болох байх гэж найдаж байна. Гэхдээ үүнд эргэлздэг, янз бүрийн хуйвалдааны онолд итгэдэг хүмүүс ч бас хангалттай байдаг талаар "Гагаринаас өмнө сансарт ниссэн нисгэгчид гэж..." хэмээх нийтлэлдээ бичиж байсан билээ. Энэ удаа бүр ч хачирхалтай түүх буюу сансарт гарсан анхны хүн нь Хятадын Вань Ху гэдэг түшмэл байсан юм гэдэг үзэл бодлын тухай сонирхуулъя.

Хятадын анхны сансрын нисгэгч бол Ян Ли Вей хэмээх нэгэн эрхэм бий. 2003 онд анх сансарт гарч 21 цагийн дараа Өвөр Монголын нутагт дөнгөж газардаад байхдаа огтын ядарч зүдрээгүй хүн болох гэж камерын өмнө асар их хүч гарган зогсож байсныг зарим нэг нь санаж л байгаа байх. Тэгэхээр албан ёсоор бол Хятадын анхны сансрын нисгэгч нь Ян Ли Вей байх нь.

Харин албан бусаар бол...

Бүр 1985 онд Америкийн иргэн, Хятад цустай Тейлор Ван гэдэг нөхөр сансарт ниссэн гэдэг бөгөөд  Хонконгт төрсөн Уильям Андерс гээч нөхөр ч бас 1968 онд  сансарт нисч байж. Дээр нь Шеннон Лусид, Эдвард Цан Лу гээд Хятадтай янз бүрийн байдлаар холбогдох хүмүүс бий. Эдгээрээс аль нь Хятадын анхны сансрын нисгэгч вэ гээд бяцхан маргавал маргахаар байгаа биз.

Тэгвэл Хятадын төдийгүй бүр дэлхийн анхны сансрын нисгэгч бол Вань Ху юм шүү гэдэг Хятадын үндсэрхэг үзэлтнүүд бий. Хаа газрын үндсэрхэг үзэлтнүүд гэж цээжээ дэлдсэн, өвчтэй нөхдүүд байдаг, тэднийг тоож сонсох хэрэггүй гэж болох ч яагаад ч юм энэ Вань Ху-гийн түүх их сонирхолтой санагддаг юм.

Вань Ху гээч нь Хятадын түүхэн дэх тэр олон хаант улсын нэгнийх нь томоохон түшмэл байжээ. Өөрөөр хэлбэл энэ хүн яг хэзээ аж төрж амьдарч байсан бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Зарим мэдээгээр XVI зууны үед амьдарч байсан гэх бол өөр нэг нь бүр манай эриний өмнөх 2000 жилийн үеийн хүн гэнэ. Бүр Цинь Ши Хуандигийн ойрын түшмэл байсан гэдэг ч юм байдаг бололтой. Ер нь л их гар байж. Тэрээр тухайн үедээ ихээхэн боловсролтой, эрдэмтэн хүн байсан ба дээр нь хөрөнгө чинээ, эрх мэдэл ихтэй болохоороо янз бүрийн хачин хачин юм хийж туршдаг сонин зантай нөхөр байв.

Тэрээр нэг удаа асар том хэмжээтэй цаасан шувуу хийлгэжээ. Энэ цаасан шувуундаа ачаа зүүж үзэхэд өнөөх нь агаарт хөөрч, нисч байна гэнэ. Хэрвээ ийм хоёр шувуу хийгээд холбовол? ...бас ямар нэг түлхэх үйлчлэл үзүүлж чадвал, арай шувуу шиг нисчж, бүр сансарт гарч болох юм биш байгаа гэж бодогдсон бололтой.

Мань эр эрчимтэй бэлдэж эхэллээ. Хоёр том цаасан шувуу хийж холбоод дор нь өөрийн суух сандлыг зүүсэн ба сандлын ар, ёроол хэсэгт 47 ширхэг асар том хэмжээтэй дарь зүүжээ. Ингээд сансарт хөөрөх талбайдаа шувуугаа авчирч олон түмний нүдэн дээр сансарт хөөрөхөөр болж янз бүрийн сайн сайхан үг хэлсэн л юм байгаа биз. Цаг болж 47 зарц нь нэгэн зэрэг галт бамбараар дарийг асаалаа.

Пар няр түс тас...

Асар их шороо тоос босон аажмаар дарагдах үед нөгөө Вань Ху маань, сандал нь, 47 зарц нь ч алга болсон байлаа. Сансарт ниссэн байхаас зайлахгүй. Язгууртан дээдэс учир зарц нараа аваад явсан байж таарлаа гэсээр тэр олон хүмүүс тарсан юм гэдэг.

Тоглоом наадам шиг сонсогдож байж болох юм. Ямар ч байсан саран дээрх нэгэн тогоог (кратер буюу сансрын биет саран дээр унахад үүссэн тогоо) чухам энэ Вань Хугийн нэрээр нэрлэсэн байдаг нь нэг юм хэлж байгаа болов уу.

Энэ хүний тухай барууны болон Хятадын нэлээдгүй судалгаа байдаг боловч одоо хүртэл бодит хүн байсан эсэх, хэдий үед амьдарч байсан бэ гэдэг талаар маргасаар байгаа юм билээ.

Сэтгэгдэл 17ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 24. 10:04
Зочин

Манай 40 бидоноор нисдэг ах хүү ч энэнээс өндөр ниссэн байх шүү хаха. Нисэх биш тэсрээд үхсэн юм биш үү. Чалчаа саарал ч овоо юм бичдэг байсан чинь энэ удаа юу биччих вэ

2 сар 22. 23:49
Зочинs

Hun ineej uhle gj bsn gj unen nym bna yg uhehee l shahlaa yooy ...

2018, 11 сар 11. 20:07
batuazoch

Чингисийн төрсөн өдрийг тогтоосон гэдэг бол дэмий судалгаа. Чоймаа эрдэмтний хэлсний эсрэг зуны эхэн сарын тэргэлд төрсөн гэдэг өчнөөн олон баримт бий. Тэр ч бүү хэл одзүйч Д.Баасанжав абугайн тооцоолсон тооцооч буй. Гэтэл өвлтйн этргүүнд гээд засдаг нь нэг л тийм. Бидний өөрчлөлтийг аваад мэдээлэл засагдах нь хэр бол? нөгөө овгоо Их Монгол гэдэг шиг л болсондоо. Чоймаа монгол хэлээ ярьж байхад л Таныг нэртэй хүн гэж захаас аван хэлнэ.
Зөв, буруу нь мэдэгдэхгүй юмаар бахархал гэснээс Монголын үндсэн бахархал бол малчин гэгдэх алдарт малчид-суутнууд юм. Мэдэх юмаараа бахархах шиг үнэтэй юм байхгүй. Та хэд Шинэ ерөнхийлөгчид санал дэвшүүлээд үзээч. Баярлалаа. Амжилт. . .

2018, 3 сар 17. 10:30
Зочин

Erguu malaa Mongolchuud hezee ovol daitaj baisan yum be

2017, 10 сар 4. 13:22
Зочин

Энэ өвгөн Элбэгдоржийн захиалгаар Их хааны төрсөн өдрийг худлаа тогтоосон. Түүнийхээ шанд Ардын багш цол авсан. Чингис хаан хаврын тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн нь хөдөлбөргүй тогтоогдсон.

2017, 10 сар 4. 22:47
Зочин

Энэ дурьдаад байгаа Болор толь, Хөх дэвтэр зэрэг нь шашны түүхүүд юм аа, Болор толийг зохиогч ишлэлээ "Сүмбэ гэгээний Галбаранза модон"-с авсан гээд ууган хөвгүүн Цагаадай гэсэн байдаг. Төрсөн хөвгүүдийнх нь дэс дарааг мэдэхгүй хүн төрсөн өдрийг нь мэдэх үү дээ???

2017, 10 сар 4. 22:57
Зочин

Одоо ч гэсэн малчдынхаар хаврын адаг зуны эхэн сард малын тарга тэвээрэг гүйцээд аян унаа даах чадвартай болдог гэдэг ш дээ, намрын хайланга цагт морьдоо хөлрөөхгүйг боддог, учир нь тэр цагт морийг хөлөргөвөл жилбэн гүйж/усан ба тосон жилбэн гэж буй/ үхэхэд хүрдэг тул онд орох тухай ч ярилтгүй, тиймээс ирэх ондоо агтгүй л болох гээгүй юм бол юу гэж өвлийн эхэн сард дайн дайжин үүсгэхэв дээ, монгол ахуйгаараа бодоорой ????

2017, 10 сар 4. 11:05
Altai

oorsdoo zvtgel gargaad unshij sudalj chadahgvi baij yagaad busdiig shvvmjilj bdag uym be ene hvn mundag hvn shv

2017, 10 сар 4. 10:51
Зочинirgen

dur turhiig n medehgui bj yun tursun udur ve eniigee bolimoor yum

2017, 10 сар 4. 10:51
ЖАМУУХ БИШ БИШ

ЗА ЗА ХЭЗЭЭ АЛЬ ТӨРӨХӨД ТӨРСӨН НЬ ХЭНД ЯМАР ХАМААТАЙН?

2016, 11 сар 3. 9:24
Зочин

edgeer erdemted ee bid hundelj ugiig ni sosoj yavah ni zuv uu bitgii yam medehgui baij busdad ataarhaj bai ugui yam bol ter sudalgaa shinjilgeeniihee buteeliig gargaj taviad yaril daa zugeer l duureeneer neg ih medemhiirsen teneguud baih yam

2016, 11 сар 2. 22:34
Зочин

элбэгээ энэ хэд нийлээд их хааны мэндэлсэн өдрийг тогтоож чадах уу шагнал нь багадаа юу

2016, 10 сар 27. 20:11
Зочин

choimaa gedeg hun tuuhch bish huuchin mongol helnii bagsh hediigeer sain bagsh bolovch hamaagui ingej dur zorgooroo yumiig oorchilj bolohgui l de ooroosoo deesh yadaj 5n uyee medej baival bi itgey ugui bol hereggui biz

2016, 10 сар 27. 12:08
Зочин

Энэ нөхөд худлаа бурж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч хэн байна,түүнийг үгийг дагаж шагнал горьдоод л тэр. 5-р сарын 31-нд төрсөн гэж урьд үзсэн нь арай илүү баталгаатай. Эрдэмтэн нэртэй энэ нөхдөд олигтой бүтээл байхгүй. Чоймоо монгол үсгийн багш, өөр эрдмийн бүтээл үгүй. Болд чулууны бичээс худлаа үнэн гаргасан.Түүнийг хэнч мэдэхгүй, Бира нь бас том шагнал горьдсон, хүнд энэ гээд нэрлэх дорвитой бүтээлгүй анжгаанууд худлаа тууна. Боль доо худалчууд минь.

2017, 10 сар 15. 0:06
Зочин

Өнгөрсөн зууны 40-50-иад он гэхэд л төрсний гэрчилгээ огт байхгүй, 60-аад оноос олгож эхэлсэн. Гэтэл тэр үед хөдөөний малчид хавар ноосоо тушаах гэж сум орохдоо хүүхдээ бүртгүүлдэг байсан бөгөөд гол төлөв бүртгүүлсэн өдөр нь хүүхдийн төрсөн өдөр болдог байсан шүү дээ. Гэтэл 8 зууны тэртээ төрсөн Чингис хааныхаа төрсөн өдрийг яаж зөв тогтоох юм бэ? Худал мэдэмхийрэхээ болиоч

2016, 10 сар 27. 11:11
Зочин

Naiman uyee medehgui baigaa erdemted yaj CHingis haanyhaa torson odriig medej chadah yom be? Mongold baisan tuuhiig ni Orosuud shataagaad seheeten humuusiig ni buudaad alchihsan shuu dee?

2016, 10 сар 27. 11:05
Зочин

Manai umnukh erdemtediin togtooson 5 sariin 31 gedeg sanal iluu undesleltei shuu dee jil bur uur udur baikh ni uneheer utgagui tuurugdul shiidveriig ergej harah uchirtai baikh aa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]