Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Цыган гүн" ажиллагааУншсан34,067

1943 оны 5 сарын 16 нд эхэлсэн уг ажиллагаанд Германы вермахт урвагчдыг оролцуулаад 50,000 цэргийг оролцуулсан бөгөөд тэдгээрийн эсрэг партизаны хэд хэдэн нэгтгэлийг удирдсан Д.В.Емлютинын 11,000 дайчидтай бригад сөрөн зогссон юм.

БХЭШХ-гийн ажилтан, Цэргийн түүхч доктор Ph.D Т.Сүхбаатар


Аугаа эх орны дайны үед Зөвлөлтийн ард түмэн партизаны үйл ажиллагааг маш идэвхтэй явуулж байсан юм. Тэд Германы армийн хойд болон төвийн бүлгийн гүн ар талд үүсч хорлон сүйтгэх ажиллагаа явуулж амжилт олж байсан юм. 

Бүр дайны эхний өдрөөс партизаны хөдөлгөөн өрнөсөн ч 1942 оны 5-р сард партизаны хөдөлгөөний төв штаб байгуулагдсан юм. Төв штабын бүрэлдэхүүнд дотоод хэргийн комиссариат, улаан армийн тагнуулын газар орж байжээ. 1942 оны 11 сар гэхэд 90 мянган хүн бүхий 1100 партизаны бүлэг байгуулагдсан байжээ.

Партизаны анхан шатны нэгж нь 100-200 хүн бүхий отряд байсан юм. Түүнийг дарга, комиссар, штабын дарга нар толгойлж байсан юм. Отряд байлдааны болон аж ахуйн хэсэгт хуваагддаг байсан байна. Хэд хэдэн отряд нийлж бригадыг бүрдүүлнэ. Бригад нь өөрийн гэсэн эмнэлэг, өнгөлөн далдлалтын хувцас, хагас хүрэм гутал хийдэг засварын газартай байжээ. Нэг бригадад 5-30 отряд багтаж байсан байна. Хэд хэдэн бригад нэгдэж партизаны нэгтгэлийг бүрдүүлдэг байна.

Партизануудын байнгын дайралт довтолгоон нь Германы цэргүүдийн хувьд сэтгэл зүйн маш их дарамт болж байлдах чадварт нь нөлөөлж мөн хэд хэдэн дивизийг партизануудын эсрэг хаяхаас өөр аргагүй болгосон юм. Хүн бүр нь партизан болдог, чимээ бүхэн нь партизаны дуу чимээ болдог тийм хүнд фронтод тулалдах болсон юм. Тиймээс хэд хэдэн удаа партизануудын эсрэг томоохон операц төлөвлөж байжээ.

Германы эх сурвалжуудын мэдээлснээр 1941 онд партизануудын эсрэг тусгайлан 78 байлдааны ажиллагаа явуулсан бол 1942 онд аль хэдийн 140 гараад байсан байна. 1943 оны эхний хагаст 270, жилийн эцэс гэхэд 500-аас дээш байлдааны ажиллагаа явуулжээ.

Энэ бүх ажиллагаануудын ихэнхийг Гитлерийн тушаалаар рейхсфюрер Генрих Гиммлер гардан зохион байгуулсан гэж үздэг. Гитлерийн нэгэн тушаалд “Өвлийн улиралд вермахтын үйл ажиллагаанд партизанууд саад учруулах ёсгүй” гэсэн өгүүлбэр байдаг нь гол аюулыг нь тодорхойлж байгаа юм.

Үүний эсрэг партизанууд Германы гол хангамжийг зөөдөг төмөр зам  руу 1943 оны 2-р сард ойролцоогоор 500 орчим халдлага хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн бол 4-р сард 700 орчим, 5-р сард 1045, 6-р сард 1060-с дээш удаа халджээ. Төмөр замын шугамыг засахын тулд Германчууд асар их цаг хугацаагаа алдаж байсан юм.

 

Германы удирдлага партизануудын эсрэг олон арга хэмжээ авч байсны нэг нь Брянскийн ойролцоо Германы 47-р танкийн корпусын зохион байгуулсан “Цыган гүн”, (Оросоор-“Цыганский барон”) хэмээх партизануудын эсрэг өөрсдийнхөө тодорхойлсноор магадгүй хамгийн том, хамгийн алдартай амжилттай ажиллагаа юм.

1943 оны 5 сарын 16 нд эхэлсэн уг ажиллагаанд Германы вермахт урвагчдыг оролцуулаад 50,000 цэргийг оролцуулсан бөгөөд тэдгээрийн эсрэг партизаны хэд хэдэн нэгтгэлийг удирдсан Д.В.Емлютинын 11,000 дайчидтай бригад сөрөн зогссон юм.

Партизанууд маш олон газар доор галын цэг, гуу суваг, занга, мина байгуулж маш олон өнгөлөн далдлагдсан газар доорх байгууламжийг бэлтгэсэн байна. Ой мод партизануудын хувьд аврал бол Германчуудын хувьд аймшиг байжээ.

Агаарын бөмбөгдөлтөөр эхлүүлсэн ширүүн довтолгооны ачаар 5-р сарын 20 гэхэд партизаны бүсэнд нэлээд гүнзгий нэвтэрсэн байна. 5 сарын 21 нд Германчууд Хутор Михайловскийн төмөр замын шугамд хүрч чадсанаар партизанууд улам хүнд байдалд орсон юм. Партизаны бүлгүүдийн хүн хүчний тоо хангалтгүй болж эгнээ нь цөөрч өөрсдийн хамгаалалтын бүсээ арай ядан хамгаалж байсан юм. 5 сарын 29 гэхэд Партизануудын хүнс, сум, хүн хүчний нөөц багассан байна. Германчууд партизануудыг бууж өгөхийг уриалсан 850,000 гаруй ухуулах хуудас агаараас тарааж цагаан хоолойгоор уриалж байжээ. Германчууд 5 сарын 31 нд Смелиж тосгоны ойролцоо партизаны бүлгүүдийг хэд хэдэн хэсэг болгон салган тусгаарлаж Десна голын эрэг рүү шахаж эхэлсэн байна. Энэ тусгаарлагдсан хэсэгт Щорсийн 731 хүнтэй, Кравцовын 600 хүнтэй, Ворошиловын 550 хүнтэй партизаны бүлгүүд тус тус тусгаарлагдсан юм. Энэ ноцтой үед бригадын захиргаа зүүн чиглэлд гарахаар шийдсэн байна.

Партизаны бүлгийн төв штаб бүслэгдсэн хүмүүст туслахаар яаралтай арга хэмжээ зохион байгуулсан юм.

Бүслэгдсэн партизануудад шөнийн цагаар агаараар зэр зэвсэг, хоол хүнс эм хэрэгсэл зэргийг агаараар хүргэн өгч байсан юм. Гурил 14 тонн, сахар 1,5 тонн, давс 1340 кг, консерв 13,200 ширхэг, ТТ гар бууны сум 48000 ширхэг, винтовын сум 461,600 ширхэг, РГД гранат 1300 ширхэг, 82 мм миномёт 200 ширхэг, ПТР сум 1600 ширхгийг тус тус хүргэж өгчээ. Энэ үйл ажиллагаа нь зөвхөн ерөнхий нөхцөл байдлыг л өөрчилсөн юм.

Нисэх онгоцоор ойролцоогоор 900 шархтан болон тэдний гэр бүлийг зөөвөрлөсөн байна. Зөвлөлтийн нисэх хүчин партизаны бүлгүүдийг бүсэлсэн Германы анги салбаруудыг эрчимтэй бөмбөгдөж байсан юм.

Гэвч танк, их буу болон хүнд зэвсгээр зэвсэглэсэн Германчуудын эсрэг хөнгөн зэвсэгтэй партизанууд тэсч чадаагүй бөгөөд маш их хэмжээний хохирол амссан байна. 1943 оны 7-р сарын 02 ны шөнө Хутор Пионерскийн дэргэд болсон аймшигт тулалдааны явцад партизаны отрядууд хэсэг партизануудаар хориглолт хийн маш их хохирол амсан байж үндсэн хүчээ авч бүслэлтийг сэтлэн гарч чадсан байна. 1943 оны 06 сарын 06 наас байлдааны эрч суларч бүслэлтээс гарсан партизанууд хүчээ дахин нэгтгэн эргэн тулалдсан боловч 7 сарын 10 наас “Цыган гүн” ажиллагаа үндсэндээ дууссан байна.

ЗХУ-ын НКГБ-ын зөвлөгөөн дээр 2-р зэргийн улсын аюулгүй байдлын комиссар Б.З.Кобулова “Цыган гүн” ажиллагааны талаар дараах илтгэлийн тавьжээ. Үүнд: “...Дайсныхаа хүчийг дутуу үнэлсэн Партизаны бүлгүүд хэсэгчлэн цохигдож сүйрсэн. Хоёр бригадын командлагч мөн бусад удирдлага алагдаж сураггүй болсон. Нэг бригадын хэсэг дайчид харгис цагдаагийн хэсэгт бууж өгсөн, нөхцөл байдал туйлын муу, партизануудын тоо цөөрч, өлсгөлөн газар авсан, партизануудын эсрэг Германчууд Локкотийн тойргоос цагдаагийн нэмэлт хүч авчирсан...” гэж өгүүлжээ.

Германы танкийн 2-р армийн илтгэлд партизаны 1584 хүн алагдаж, 1558 хүн олзолж, 869 хүн шархдаж, партизан биш 15,812 хүнийг Герман руу хүчээр нүүлгэн шилжүүлж 2400 хүнийг партизаны хамсаатан гэж ялласан байна. Үүнээс гадна партизаны 207 лагерь, хэд хэдэн нисэх буудал, 2930 газар доорх галын цэгийг устгаж, 21 хүнд буу, 3 танк, 60,000 сум, 5000 гранат хэдэн зуун буу, хэдэн арван автомашин, олон зуун хөнгөн зэвсэг олзолсон гэж илтгэлдээ дурдаж Генерал Иоахим Лемельзен “гайхалтай амжилт” гэж дүгнэсэн ч партизанууд ёс суртахууны хувьд ялагдашгүй гэж дүгнэжээ. Энд Германы мэргэжлийн армийн эсрэг хагас дутуу бэлтгэгдсэн энгийн иргэд голдуу партизанууд тулалдсан гэдгийг санах хэрэгтэй юм.

Германууд өөрсдийн хохирлоо 2000-аас дээшгүй хүн гэж байв. Гэхдээ Зөвлөлтийн эх сурвалжууд дайсны 3852 цэрэг алагдаж, үүнээс 639 унтер-офицер, 800 гаруй тусгай ажилтанг (цагдаагийн туслах хүчин) урвуулж, хэд хэдэн танк, хуягт машин, их бууны буу, 18 хоногийн турш тасралтгүй тулалдаж байхад олон тооны дайсны цэргүүдийг алсан гэж нотолдог байна.

Германы анги хэсгүүд фронт руу буцахад партизаны отрядууд хүний тоогоо сэлбэн дахин хүчээ бөөгнөрүүлж тэмцлээ үргэлжлүүлсэн юм. Германчууд партизаны эсэргүүцэл бүрэн дарагдаагүй учир дахин хатуу арга хэмжээ авах ёстой гэж үзсэн ч цаашид хэрэгжээгүй юм. Учир нь Германы цэргийн хүч 1943 оны 7 сар гэхэд баруун тийш фронтоороо ухарсан юм. “Цыган гүн” ажиллагааг Германчууд өөрсдийн ухрах замыг цэвэрлэх ажиллагаа байсан ч гэж үзэх нэгэн байдаг бол нөгөө хэсэг нь фронтын хангамжаа найдвартай болгох гэсэн ажиллагаа ч гэж үздэг. Ямар ч байлаа гэсэн “Цыган гүн” ажиллагаа нь Зөвлөлтийн болоод Германы талд ихээхэн сургамж болсон юм.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 4. 3:08
Зочинйы

Би хотод төрж өссөн, хөдөө явж байгаагүй, гэрт ч бараг хонож үзээгүй, лагерьт тааралддаг байсан хэдэн үхэр зэргийг тооцохгүй бол адуу малнаас хол хүн. Гэхдээ, энэ дээр нэг зурагны буланд байгаа давжаа морийг олж харлаа. Фронтод нийлүүлсэн хагас сая монгол морьдийн маань нэг байхдаа гэсэн бодол толгойд төрмөгц бараг нулимс гарах шахдаг байна ш дээ.

2018, 9 сар 30. 12:45
ЗочинERDENEE

IX GOE NIITLEL BN

2018, 6 сар 11. 13:01
ЗочинBanzragchiin Tsogt

Bayrlalaa Tsigan gvn ajillagaag unshlaa taalagdlaa.Iimerxvv nuuts sonirxoltoi zvils olniig niitleerei.jishee ni neg sonin deer Ardiin xuwisgalinn tsemtsegch lam Xasbaatar tsagaantnuudad barigdaad alt nuusan gazaraa zaaj vgeed ami awragdax geed chadalgvi selmeer tsawtsuulj vregdsen gej bichsen bsan vnen medeelel vgne vv bas bogdiin tagnuulch shildeg zodoonch tusgai beltgegdsen Moligo xochtoi xvnii talaar xelne vv ene xvn Xyatadiin general Jan Zon Li g xamgaalalttai wagon dotor newterch xedxen minutiin dotor bie xamgaalagchdiig ustgaj generaliig wagonii tumereer tsoxoj ustgaj bsan gedeg

2018, 2 сар 25. 10:22
Гэрэлтуяа

Сайн байна уу? Элс цас романыг яг хаагуур борлуулж байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]