Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Молотов: Энэ дээгүүр нисч байгаа нь тэгээд хаанахын онгоц болж байна?Уншсан30,889

Вячеслав Молотов гэж Зөвлөлтийн Гадаад яамны сайд байлаа. ХХ зууны хам­гийн том улстөрчдийн нэг. Гитлерийн хажууд Гэббэльс байсан бол Сталины хажууд Молотов.

Сталины баруун гар, СССР-ийн Ерөнхий сайд явсан Молотов гэх энэ хүн 1957 онд “Намын эсрэг бүлэгт” орж буруутаад Улаанбаатарт Элчин сайдаар цөлөгдсөн гэх тодотголтой.  Зөвлөлт, Оросын түүхнээ Ерөнхий сайд асан улстөрчөө Элчин сайдаар томилон илгээсэн хоёр тохиолдлын нэг. Молотов 1890 оны 3 сарын 9-нд Хаант Орос Улсын Норинскт төржээ. Түүний жинхэнэ нэр нь Вячеслав Михайлович Скрябин бөгөөд хөгжмийн зохиолч Александр Скрябин түүний авга ах болно. 1906 онд Оросын Ажилчны Социал Демократ Намд элсчээ. 1909 онд Казань хотын технологийн сургуульд суралцаж байхдаа хувьсгалт хөдөлгөөнд оролцож эхлэн, түүнээсээ болж Сибирьт цөлөгдөж байв. 1911 онд ялын хугацаагаа дуусгаад Петербургийн технологийн их сургуульд элсэн орсон боловч дахин Эрхүү мужид цөлөгдсөн байна. 1915 онд тэндээсээ оргож, Петроградад нуугдан аж төрж байгаад 1917 оны хоёр хувьсгал болох Хоёрдугаар сарын хувьсгал ба Октябрийн хувьсгалд оролцсон юм.

Сталин, Ворошилов нарын дунд

1921 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв хорооны нарийн бичгийн дарга болж, 1926 онд Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсон байна. 1927 оноос Коминтерний Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1929 онд Николай Бухарин албан тушаалаасаа зайлуулагдсаны дараа Коминтерний нэгдүгээр хүн болсон юм. 1930 онд Ардын комиссаруудын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдын албанд томилогдов. Улмаар Гитлертэй ойртох бодлого баримталж байсан Сталин еврей үндэстэн болох Максив Литвиновыг Гадаад хэргийн ардын комиссар буюу Гадаад хэргийн сайдын албан тушаалаас огцруулахад Молотов Гадаад хэргийн комиссарын үүрэгт ажлыг нь хавсрах болсон байна.

Энэ хугацаанд Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээ (Молотов-Риббентропын гэрээ гэгддэг)-г байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

1940 оны намар Берлинд айлчилж, Гитлер болон Германы Гадаад хэргийн сайд Иоахим фон Риббентроптой уулзалт хийж байх үед Английн нисэх хүчний бөмбөгдөлт болж, тэд хоргодох байранд уулзалтаа үргэлжлүүлж байсан бөгөөд тэр үед Германы тал Английн ялагдал ойлгомжтой хэмээн хэлэхэд Молотов "Энэ дээгүүр нисч байгаа нь тэгээд хаанахын онгоц болж байна?" хэмээн асууж Гитлерийг уурлуулж байсан гэдэг.

1940 оны 11 сар. Германы удирдагчидтай уулзаж буй Молотов

Мөн тэрээр Балтийн орнуудыг ЗХУ-д нэгтгэх, Өвлийн дайныг зохион байгуулахад голлон удирдах үүрэгтэй оролцжээ. Өвлийн дайны үеэр ЗХУ-ын тал Финляндын хотуудыг бөмбөгдөж байсан бөгөөд түүнийг эсэргүүцэж гаргасан мэдэгдлийн хариуд Молотов "Бид талх хаяж өгч байгаа юм" гэж мэдэгдсэн нь түүхэн дуулианы нэг. Хожим "Молотовын талх" гэдэг хэллэг ихэд дэлгэрсэн юм.

1941 онд Ерөнхий сайдын ажлаа Сталинд хүлээлгэн өгөөд Гадаад харилцааны салбарт бүх анхаарлаа хандуулах болов.

Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээнд гарын үсэг зурж байгаа нь

Сталиныг нас барсны дараа Гадаад хэргийн сайд бөгөөд Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн албыг хаших болсон тэрээр сталинизмаас татгалзах бодлого баримталж байсан Никита Хрущевтай зөрчилдөх болжээ. Георгий Маленков, Лазарь Каганович нарын хамт Хрущевыг түлхэн унагахаар оролдсон боловч эсрэгээрээ 1957 онд Намын эсрэг бүлэг гэгдэн намаас хөөгдөж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суух Элчин сайдаар томилогдож, албан тушаал буурсан юм.

Молотов гадаад бодлогын мэргэжилтэн, Орос гүрний дээрэнгүй үзлийг нэн тэргүүнд тавигчдын нэг гэдгээ Европт явуулж байсан бодлого, үйл ажиллагаагаараа, мөн БНМАУ-д Элчин сайдаар суух хугацаандаа ч харуулж байв. Тэрээр Элчин сайдаар ажиллаж байхдаа БНМАУ-ын удирдагч нарт шахалт үзүүлэн баруун хойт хэсгийн нутгийг ЗХУ-д нэгтгэсэн хүн юм. 1957 онд Зөвлөлт Монголын хилийн хэлэлцээр дээр В.Молотов Монгол улсын Увс, Хөвсгөл аймгийн нийт 2415 хавтгай дөрвөлжин км газар нутгийг "Манай Зөвлөлтийн нутаг, манай Тувагийн үлдсэн газар нутаг" хэмээн Монголын талд дарамт шахалт үзүүлж тэрхүү бүх газрыг Зөвлөлтийн талд авсан билээ.Энэхүү хууль бус бусармаг ажиллагааг эсэргүүцсэн тэр үеийн БНМАУ-ын Гадаад явдлын сайд асан С.Аварзэдийг тэрбээр элдвээр дарамталж Цэдэнбалтай хамтарч албан тушаалаас нь буулгаж байсан гэдэг. Хожим нь С.Аварзэд алс хол аймагт нутаг заагдаж жирийн жолоочоор ажиллаж амьдарч байгаад 1986 онд Улаанбаатар хотод гадны нөлөөтэйгээр бусдад хорлогдож амь насаа алджээ.

Молотов Монгол дахь “улс төрийн цөллөг”-төө гавьяа байгуулж, их хэмжээний газар нутгийг албан ёсоор ЗХУ-д нэгтгэсэн тул Хрушевын итгэлийг хүлээж гурван жилийн дараа 1960 оноос Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг дахь ЗХУ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1962 онд тэтгэвэртээ гарчээ. Түүний намын гишүүнчлэлийг 1984 онд сэргээсэн байна. Молотов 1986 оны 11 сарын 8-нд Москва хотноо 96 насандаа нас баржээ.

Нийтлэлч Баабар нэлээн дээхэн "Молотов буюу Алахбаатар" нийтлэлдээ энэ хүний тухай ийнхүү бичиж байжээ.

"Вячеслав Молотов гэж Зөвлөлтийн Гадаад яамны сайд байлаа. ХХ зууны хам­гийн том улстөрчдийн нэг. Гитлерийн хажууд Гэббэльс байсан бол Сталины хажууд Молотов. Европыг хуваах Зөвлөлт Германы нууц гэрээг Риббонтроп-Молотовын дээр­мийн гэрээ гэдэг. Дайны дараа тэрээр америкчуудтай үзэлц­дэг байв. "Мистер нөү" гэдэг нэрийг анх түүнд өгчээ. Дараа нь залгамжлагч Громыког тэгж нэрийдсэн. Харин хувь заяаны шоглоомоор Сталин үхэхийнхээ өмнө Молотовыг Америкийн тагнуулаар сэжиг­лэн цааш нь харуулахаар зэхэж байв. Молотов тавиад оны сүүлчээр Монголд Эл­чин­гээр сууж байв. Юу нь хатга­сан юм бүү мэд, Монго­лын умард хилээс 2.4 мянган ам км газар нутгийг ямар ч үн­дэс­лэлгүй нэхэж санасандаа хүрсэн юм.

"Бид социалист лагерийг хамгаалж байгаа учир та нар хувь нэмрээ оруулах ёстой" гэсэн увайгүй тайлбар тавьсан юм. Эх нут­гаасаа ийм том газраа зүв зүгээр өгөхийг зөвшөөрсөн Монголын гол хоёр удирдагч Цэдэнбал, Цэнд нарын өөрс­дийнх нь төрсөн гэрийн буу­цыг Орост хавсаргажээ. Ядах­наа Увсын Давст сумын Хандгайтын, Сэлэнгийн Шаа­мар сумын Охиноогийн тэр жаахан өвөлжөө бууцыг өөрт нь үлдээчиж болноо доо? Бүр зориудаар ингэсэн юм. Моло­товын хутган үймүүлэлт, ичгэвэргүй түрэмгий зан, увайгүй довтолгоон үүгээр тод харагддаг. Муухай хор­лонтой! Ер нь үүгээрээ ч түүхэнд их алдартай" гэж.

Сэтгэгдэл 44ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 9. 9:15
Үнэний эрэлд

ЗХУ байхгүй болсон. Тэхээр түүний төлөө зүтгэсэн хүмүүс түүхийн хог шаар мэт үзэгдэх болсон. Баабар зэрэг биологчдоор түүхээ бичүүлнэ гэдэг ямар доор орсоны баталгаа. Гэхдээ амьдрал үргэлжилсээр л байна. Ерөөсөө оросууд яагаад унасан гэхээр үргэлж бүх юмыг өөрийн талд ашигтай шийдвэрлэхэд юугаач хайрлахгүй зүтгэдэгт байсан гэж дэлхий ертөнц хардаг. Бас ингэж нийгмийн дургүйцлийг төрүүлэх нь сайн биш. Гэхдээ энэ бол гол нь биш. Оросын ард түмэн дэлхийн хүн ардыг фашизмаас аварсан. Энэ түүхэн гавьяа хэзээч үл мартагдана. Тэхээр тэр үеийн хүмүүс дахин дурсагдсаар байх болно.

5 сар 9. 20:00
Зочин

Шаа Орос точигний үлдэгдэл минь

4 сар 10. 18:06
Зочин

хүмүүс сайн муу юу гэж дүгнэх нь гол биш ямартай ч дэлхийн түүхэнд үлдээсэн нэртэй гишгэсэн тод мөртэй улстөрч мөн үү гэвэл гарцаагүй мөн.ЗХУ гэх дэлхийн агуу их гүрэн ийм төрийн түшмэдүүд зүтгэлтнүүдтэй болохоороо тэгж их нэр сүр нь мандаж дэлхийг тэхлэгээр нь хуваан захирч бүтэн системийг толгойлж байсан хэрэг.Мэдээж тэдний удирдагч Сталин гайхамшигтай удирдагч гэдэг нь үнэн гэхдээ түүний хажууд молотов болон түүн шиг төрийн зүтгэлтнүүд жуков болон түүн шиг олон жанжнууд королёв шиг олон эрдэмтэд островсоий болон түүн шиг олон олон соён гэгээрүүлэгчид үзэл суртлын манярууд ядаж л шоронд нь олон олон Матросовууд байсан болохоор тэгж хүчирхэгжсэн байж таарна.тэр атом тоглогчид монгол бол хэт жижиг өрөг болж таарна ядаж л олон улсын карт дээрх тоглогчид монголын газрын зураг дээр гүйцэд нүүж сураагүй цэдэнбал жижигдэлгүй яахав дээ.монголын түүх ч гэсэн ухаантай удирдагч угсаатай нэгнийг биш ухаантай чадвартай болгоныг өөрийн хажууд зогсоож чадсанаараа их монгол гүрэн байгуулагдсан болохоос биш Чингэс хаан бүгдийг нь гардан хийчихсэн юм биш.дараа дараагийн үеүүддээ угсаатнууд нь эрх барих болсноор эрхэндээ хатсан хүүхдүүд төрөөр тоглож голомтоо самарсан л хэрэг.монголын тулгар төрийг угсаандаа эрдсэн сурсан зүйлгүй хийрхэгчид барьж эхлэх үетэй давхцаад зүрчидүүд өөрийн улсаа байгуулж шинэ тулгар улсын ёсоор мөн л өөрийн үндэстэн дотроосоо ухаан чадвар төгс улсыг бүрдүүлж төрөө бариулснаар тэр гүрэн бас хүчирхэгжин дэлхийд ноёлох болсон нь бас л үнэн.өнөөдөр ч гэсэн дэлхий уханнтай чадалтай улсуудаа шийдвэр гаргах албандаа ажиллуулж хөгжиж дэгжсээр л байхад монголчууд л сурсанаараа таньдаг чөтгөрөө дотночилон төрөө бариулж танилцах гэсэн бурхадаа адалсаар л сууна

4 сар 11. 9:04
Түүхч

Цэдэнпил гэж Молотовын УЯАНЫ ГӨЛӨГ эх оронч хүү Аварзэдийг цааш харуулсан, Монголын газар нутгийг дур мэдэн Оросуудад өгсөн БУЗАР НҮГЭЛТЭН шүү дээ!!

4 сар 11. 21:52
GuyThatKnowsHisty

Цэдэнбал даргийг арай ч ингэж хэлж болохгүй ээ!

4 сар 11. 23:37
Зочин

unen yum uneneere tegeed yahiin

4 сар 10. 15:22
Зочин

gazraa avmaar ium baina daa

2017, 11 сар 7. 12:45
Иргэн

Одоо энэ газар нутагаа оросуудаас нэхэх хэрэгтэй, Оросууд өөрсдөө Украйнаас газар нутагаа аваад байхад бид ч гэсэн нэхэх хэрэгтэй

4 сар 11. 19:51
Зочин

Иргэн та энэ газараа очоод нэхээд авалдаа

2018, 6 сар 7. 16:11
Зочин

худлаа шаахаа больмоор юм сэлэнгийн шаамар одооч сэлэнгэ аймагын сум хэвээрээл байнадаг

2018, 6 сар 7. 16:15
Зочин

охиноо гэж газар байхчгүй охиндий гэж газар байгаа энэ газар улсын хилээс 20иод км зайтай байдаг

2017, 12 сар 27. 17:30
Зочин

Odoo daraagiin Bal darga todrodd baina. Ter ner toroo ceverlehiin tul Cedenbalig helmegdsen bolgoj Avarzed, Rencib Loohuuz narin adil eh orni toloo baisan met bolgoj zohiol bicij ih mongo gargaj jinhen eh oroncdig gutaaj baina. Nyamdorj ueuc Hyatadin urvagc garc ireed hyatadinhaa daalgavraar manai ulsig mohooh gej hagaralduulah bodlogo yavuulj baina. Ter said darga bolohin toloo ulairan dairc huuli yosig ulandaa gisgen baina. Dan Uvsinhnig devsuulj said bolgon gemt heregt hiihgui huuli nzavsuulj baina. Dorligjav Altanhuyag nar gemt hergiin suljee bii bolgoj mafi uusgen neg negnee omgooldog suljee bii bolgood baina.

2016, 11 сар 25. 9:40
xvv

ta nar Baabariin bichsen TSEDENBAL gesen nomiig unshaarai, tegeed ter xvniig xenbe gedgiig medex bolno. say 5 sard garsan nom.

4 сар 10. 16:09
Зочин

шаабар хүн мөн үү муу худалч, би халх хүн бн шүү

2017, 2 сар 20. 23:26
МОНГОЛ ХҮН

ДҮРВЭД МҮРВЭД НӨХДҮҮД ЯМАР Ч ҮНЭЭР ХАМААГҮЙ ЦЭДЭНБАЛ ГЭГЧ УРВАСАН ХУЛГАЙН НЭРИЙГ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЖ БАЙГААГ БҮГД МЭДНЭ!!! ДҮРВЭДҮҮД ТҮҮХИЙГ САНААНААСАА УРГУУЛАН ЗОХИОЖ БИЧДЭГ НЪ ГЭМ БИШ ЗАН!! БАГА ЯСТАНГУУД ЕР НЪ Л ТИЙМ ШҮҮ ДЭЭЭ!!!!!! ТЭДН ДУТУУ ДУЛИМАГИЙН БУХИМДЛААРА АМъДАРДАГ УЛСУУД!! ЦЭДЭНБАЛЫН УРВАН ТЭРСЭЛСЭН АМЪДРАЛ ТҮҮХЭНД ҮЛДСЭН!! ТҮҮНИЙ МУУХАЙ ҮХЭЛ НЪ ТҮҮНИЙ ХЭН БАЙСНЫГ ГЭРЧИЛНЭ!!! ДУУСАА!!

4 сар 11. 9:06
Түүхч

Цэдэнпил гэгч УРВАСАН ХУЛГАЙ, ОРОСЫН ТАГНУУЛ Монголын газар нутгаас тастан Орост өгсөн нүгэлтэй. Молотовын бууны нохой байж!!!

4 сар 10. 16:00
Зочин

vhi tgd tom ystanuu te

2018, 2 сар 7. 0:20
ДҮРВЭД БИШ ДӨРВӨД НЬ БНАА

Цоохор нүүртэй хужаа Баабар та 2 ч дээ.Өвгөдөө муулж санаа амрах гэсэн тэчьяадсан сэтгэлдээ шатаж яваа хүүрнүүд юм аа.Молотов үүнээс илүүг нэхсэн,оросууд үнэтэй давс хэрэглэж байсан г.м шалтгаанууд байсан.Болоод өнгөрсөний хойноос тэчьяадахаа боль.

2017, 11 сар 25. 13:30
Зочин

Цэдэнбалд гавьяа их чбас алдаа их бий. Түүнийг зөв шүүж ирээдүйд сургамж болгох нь чухал. Орос цэргүүд олон монгол хүнийг алсан. Тэдний дээрэм, аллагыг шүүмжилсэн хүнийг амьдаралгүй болгож байснаас Монгол хүнийхээ амийг нэхэх зоригтон эх орончид ховор болсон юм. Ийм үзэл одоо ч амь бөхтэй байж харийнхны өмнө бөхөлзөөд монгол хүний амийг нохойноос дор үздэг байсан юм шүү. Балын дуугүй байгаад даварсан Орос цэргүүд монгол хүнийг алаад эх орондоо очиж хөнгөн ял эдлэх сонирхолтой болсон юм. Монгол айлд нуугдсан цэргийг гэрийн гаднаас нь шүүршин гэр бүлээр нь монгол хүнийг хядаж байв. Ийм хядлагаар шархадсан жаал охиныг монголчууд авч эмчлэхээс айгаад байхаар нь /хэрэв эмчилсэн бол тэр эмч, сумын дарга нар бүгд ажил амьдралагүй болох байв/ орост аваачин эмчлээд буцааж өгөх гэхэд дарга нар айгаад авахгүй байсан жишээ Хэнтий, Дорнодод гарч байсан юм. Бал өөрөө цэргийн жанжин гэж харагдахын тул орос генералуудад их найр тавьж хамт архилддаг байв. Чойбалсан Ген. Даниловт орос цэргүүдийн нэгэн хүчирхийллийг олны өмнө шууд хэлж байснаар 17-р арми монголоос 1940-д онд гарч байсан юм. Ядахн ээ ийм зориг байсан бол олон хүн алуулахгүй байв. Ах дүү Зөвлөлт орон, ЗХУКН, найрамдал гэсэн нэрээр Монгол хүн хүнээ, эх орноо хайрлах сэтгэлийг Цэдэнбал үгүй хийсэн нь одоо ч үргэлжилж эх орончид байхгүй урвагчид л олоноор гарч байна. Түүний уршгаар Амар, Гэндэн нар шиг амиа үл хайрлах зориготон биш юм гэхэд монгол хүнээ өмөөрч дуугарсан хүнийг үр удмаар нь хилсдүүлдэггүй байсан бол бидний амьдрал одоо арай дээр байх байсан юм. Гэтэлэ ийм урвагчийг магтан сайшааж зөвтгөн даган дууриаж харийнхантай нийлж монгол хүнээ дарлах сонирхол залуу үед их байна.

4 сар 11. 18:19
Зочин

BAl gesne ene buzar huniig erhen mongoloos zailuulah yum uu ustgah baisan yum Choilbalsan

4 сар 13. 15:00
Зочин

Чойд ч тийм боломж байхгүй. Хэрэв үгээр нь явахгүй бол чамайг алаад үүнийг тавина гээд жаахан хүүг орост сурч байхад нь урвуулж тусгай өрөөнд байлгаж орос орноор аялуулан КГБ-н хангамжид байлгаж байгаад авчирсан юм.

2017, 1 сар 9. 16:08
Зочин

odoo orsoos neheh heregtei shuu dee uamar ch uneslelgui avsan bn sh uu

2016, 11 сар 25. 9:16
баяр

2.4 мянган ам метр гэж бичжээ. Биш ээ. бодоод үз. 40м*60м газар л 2400 ам метр болно. Нэг айлын хашааны газар л гэсэн үг. Луйвардсан газар бол хамаагүй их 2,4 мянган ам км байхгүй юу.

2016, 11 сар 24. 22:28
Gana

Nuguu aguu Putin gej hashgir
Nuguu aguu Putin geed baidag Baagiinuud wm bichihggvi wm bh da?






2016, 11 сар 30. 10:24
Зочин

ХАРИУ: ГЯЯ-ны сайд асан Аварзэд Молотовт: "Та Цэдэнбал дарга ЗХУ-ын нутагт төрсөн тул энэ манай нутхг гэдгээ батал, би гэрээнд гарын үсэг зурна" гээд зураагүй. Харин Цэ дарга Аварзэдийгээ халж "Сэхээтний төөрөгдөл гэж нутаг зааж, орос, англи, франц хэлтэй цөөн хүний нэгийг тээврийн жолооч болгосон нэн харамсалтай түүх бий. Цэ дарга чадалтай сэхээтэнд дургүй хүн байсан. Жишээ нь: Чойбалсанд : Бид лам нараа устгалаа, нударган баячуудаа устгалаа, японы тагнуулуудаа устгалаа одоо социализмын үйл хэргийг дэмждэггүй Ц.Дамдинсүрэн, Б.Ринчин 2 нөхөр бна, устгая гэж санал гаргаж байсан нь бас л номын, түүхийн шаралсан хуудсанд үлдсэн бна.

2017, 2 сар 20. 23:32
МОНГОЛ ХҮН

ЦЭДЭНБАЛ Зөвхөн УРВАМТГАЙ, ДУУЛГАВАРТАЙ, ЭХ ОРНОО ХУДАЛДАХ ЗАН ЧАНАРТАЙ, ДҮРВЭД ХҮН БАЙСАН НЪ ТҮҮНИЙГ ОРОСЫН ТАГНУУЛ БОЛХОД ХАМГИЙН ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛСОН!! БУУНЫ НОХОЙ БАЙХ БҮХ ШАЛГУУРТ ТОХИРСОН. ТИЙМ Л УЧРААС ОРОСУУДЫН БУУНЫ НОХОЙ БОЛЖ 40 ЖИЛ МОНГОЛЫН ТӨРД ЗАЙДАГНАСАН. Түүнээс өмнөх, түүний үеийн бүх л хүмүүс МОНГОЛ хүмүүс байснаас эх орныхоо эсэрэг зүйл хийх сэтгэл байгаагүй, газар нутгаа худалдахыг урвалт гэж үзсэнээс нэг бол алуулж, нэг бол цөлөгдөж байсан. Харин ЦЭДЭНБАЛ БАГА ЯСТАН ДҮРВЭД, бас Эх Орноосоо УРВАН ТЭРСЛЭХ, ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧ, ДУУЛГАВАРТАЙ, БИЕ ДААН СЭТГЭХ ЧАДВАРГҮЙ хүн байсан нь ОРОСУУДАД ҮНЭТ ЭРДЭНЭ болсон. Гэхдэ Оросууд түүнийг Яг л НОХОЙН ГӨЛӨГ мэт үзэж, ашиглаад сүүлд нь өөрсдийн гараар тонилгосон. Гашуун ч гэсэн энэ үнэн!! ХӨДӨЛШГҮЙ ҮНЭН!!!

2016, 11 сар 30. 10:12
Иргэн

Цэдэнбал даргын төрсөн газар хүртэл орсон их хэмжээний газрыг Цэ дарга өөрөө өгсөн. 1970-аад оны дундуур Оросууд хилийн төмөр утсан тор татсаныг нутгийнхан сайн санаж байгаа. Тэр үед би "төлөөлөгчөөр" Увсын нутгаар явж байхад хөгшчүүд харамсаж "Уул нь манай нутгийн хил тээр цэнхэртээд байгаа уулын оройгоор байсан, одоо манай хотон дундуур , бүр шинээр барьсан малын хашаа нь ЗХУ-ын нутагт гэр нь монголын нутагт оруулсан газар ч байсан даа. даанч харамсмаар. Цэнхэртээд байгаа гэдэг нь барагцаагаар 40 гаруй км орчим санагдаж маш их харамсавч мань мэтийн залуу, жижиг хүмүүн ийм үг л дуугарвал "Намын эсрэг бүлэглэлийн гишүүн, сэхээтний төөрөгдөл, Лоохуузын хамсаатан" гэдэг нэр өгч бүх насаар нь нутаг зааж хөөдөг байв даа чааваас. Олон мянган хүн одоо ч амьд сэрүүн байгаа

2016, 11 сар 30. 10:00
Иргэн

Газрын хэмжээг буруу бичжээ. Орос, монголын хилийн дагуу Өргөнөөрөө 4--40 км, уртаараа 2600 км газрыг өгөхгүй, гэрээнд гарын үсэг зурахгүй гэж тэмцсэн ГЯЯ-ны сайд Аварзэдийг Цэдэнбал шууд халж "Эсэргүүн" болгоод Цэндээр гарын үсэг зуруулсан нь үнэн. Аварзэд хожим тээврийн тэрэгний жолооч байгаад Олон улсын геологид зөвлөх хийж байхад нь Цэдэнбалын баруун гар МАХН ТХ-ны НБ Дарга /Увсын/ Паавангийн Дамдин түүнийг "Хувьсгалын эсэргүү" гэж уг ажлаас нь хөөсөн байдаг, Аварзд гуай хожим үл мэдэгдэх шалтгаанаар Д.Төмөр-Очир гуай шиг алуулсан. Ингэж асар их нутгаа алдсан нв үнэн.

2016, 11 сар 24. 21:23
Зочин

БАЛ ДАРГА НААД ГАЗАР ЧИНЬ ЯДАЖ МИНИЙ ТӨРСӨН НУТАГ ӨГӨХГҮЙ ГЭЖ ГҮРИЙСЭН БОЛ ОРОСУУД ЯАЧИЖ ЧАДАХГҮЙ.ДААН Ч ЭХ ОРОН ГАЗАР НУТАГАА ГЭДЭГ МОНГОЛ СЭТГЭЛ ГАРГАСАНГҮЙ.

4 сар 11. 18:17
Зочин

BAl ugaasa hogiin novsh baisan. bas hujaad mash tom gazar nutag belgend ugsun sh dee

2016, 11 сар 24. 20:08
Зочин

Увс аймгийн Тэс сумын нутаг Тагнын нуруу Мөнгөн тайга Хоштэрэг гээд хамгийн үзэсгэлэнтэй газар нутгаа өгсөн гэдэг.Одоо ч Монгол нэрээрээ оршсоор л байгаа.Манай өвөөгийн өвөлжөө.

2017, 2 сар 13. 2:03
Баатар

Манай зуслан байсан гэдэг. Нэг зун зусландаа очиж чадахгуй болсон гэж хегшчуул маань гаслан яридаг байж билээ

2016, 11 сар 24. 18:02
Зочин

Avarzed guai eserguutseed diileegui ami nasaa aldsan. Muu KGB tagnuul, Moltoviin hoshnog doloogch lalar Tsedenbal ug duugui beleglesen

2016, 11 сар 24. 17:34
Зочин

Энэ амьтан одоо тамд зовж яваа байхдаа хөөрхий. Мөн ч их нүгэл үйлдсэн дээ. Хүн ер нь энэ болон хойт насаа бодож явууштай. Их Монгол улсын тэнгэрлэг өвөг дээдсийн бурхан гуйсан ч бүү өг гэсэн хуулийг тухайн үеийн нөхцөл байдлыг далимдуулан зөрчсөн хүн, чөтгөр юм

2017, 2 сар 20. 23:33
МОНГОЛ ХҮН

ЦЭДЭНБАЛ Зөвхөн УРВАМТГАЙ, ДУУЛГАВАРТАЙ, ЭХ ОРНОО ХУДАЛДАХ ЗАН ЧАНАРТАЙ, ДҮРВЭД ХҮН БАЙСАН НЪ ТҮҮНИЙГ ОРОСЫН ТАГНУУЛ БОЛХОД ХАМГИЙН ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛСОН!! БУУНЫ НОХОЙ БАЙХ БҮХ ШАЛГУУРТ ТОХИРСОН. ТИЙМ Л УЧРААС ОРОСУУДЫН БУУНЫ НОХОЙ БОЛЖ 40 ЖИЛ МОНГОЛЫН ТӨРД ЗАЙДАГНАСАН. Түүнээс өмнөх, түүний үеийн бүх л хүмүүс МОНГОЛ хүмүүс байснаас эх орныхоо эсэрэг зүйл хийх сэтгэл байгаагүй, газар нутгаа худалдахыг урвалт гэж үзсэнээс нэг бол алуулж, нэг бол цөлөгдөж байсан. Харин ЦЭДЭНБАЛ БАГА ЯСТАН ДҮРВЭД, бас Эх Орноосоо УРВАН ТЭРСЛЭХ, ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧ, ДУУЛГАВАРТАЙ, БИЕ ДААН СЭТГЭХ ЧАДВАРГҮЙ хүн байсан нь ОРОСУУДАД ҮНЭТ ЭРДЭНЭ болсон. Гэхдэ Оросууд түүнийг Яг л НОХОЙН ГӨЛӨГ мэт үзэж, ашиглаад сүүлд нь өөрсдийн гараар тонилгосон. Гашуун ч гэсэн энэ үнэн!! харамсалтай, гэвч ХӨДӨЛШГҮЙ ҮНЭН!!!

4 сар 11. 18:16
Зочин

tiim shuu

2016, 11 сар 24. 17:43
Зочин

одоо оросоос нэхэх хэрэгтэй

2016, 11 сар 30. 10:34
Зочин

Одоо өнгөрсөн. Их орос орон одоо Хятадтай ёстой ахан дүүс болсоныг мэдэж байгаа биз дээ, жижиг орон улам л балрах тул ХАРАМСАЛТАЙ ТҮҮХЭЭ ҮНЭНЭЭР НЬ МЭДЭЖ ХОЙЧ ҮЕДЭЭ ЗӨВӨӨР ОЙЛГУУЛЖ ЦЭДЭНБАЛ НОРОВЫН АЛТАНХУЯГ, САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ ШИГ БИШ ЗӨВ ШУДАРГА ЯВАХ СУРГАМЖ ӨГӨХ НЬ Л ӨЛЗИЙТЭЙ БАЙХ.

2016, 11 сар 24. 17:32
Зочин

АЛХ /БАГАЖ/, АЛАХ /ХӨНӨӨХ/ 2 ҮГНИЙХЭЭ УТГЫГ МЭДДЭГ ЮМ БОЛОВ УУ, ЭНЭ ИХ МЭДЭГЧ

2016, 11 сар 24. 21:45
Зочин

ал-ахбаатар биш үү?

2016, 11 сар 24. 19:06
Зочин

аллахбаатар байх

2017, 1 сар 20. 16:47
Зочин

Дэмбэрэл гуай Монголын эх орончдыг 3 үеэр нь устгасан юм гэж үнэн хэлсэн юм шүү. Ингэж үр ач хүүхдийг нь ч алж цөлж хорьсоор байтал дан долигнуурын удам үлджээ. Ингэ монгол хэл соёл, монгол хүнийг үзэн ядагч харийн өмнө бөхөлзөгч урвагч Цэдэнбалын ойг мх сүртэй тэмэдгэлж дараагийн урвагчаа төрүүлэх бэлтгэл ажлыг МАН хийж байна. Харийнхантай нийлж монгол хүнийг наасаараа дарлах дуртангууд нам, нутгаараа нийлж нэгдэн урвагчийг магтан дуулж хэлмэгдсэн нялх хүүхэд эх орончдын нулимсаар тоглож цөөн хэдэн мөнгө ч өгөхгүй тоглоом хийж байна. Гэр бүлээр цөлж хорьдог жишээ дэлхийд ховхор б. Монголд л оросын эсрэг гэх ганц үгээр л олон гэр бүлийг сүйрүүлж алсныг хүн тоолж мэдэхгүй. Ийм давхар давхар урвагч дэлхийд ховор биз ээ. Ганц Цэдэнбал орос авгай л хөгжүүлих гээд монголчууд хөгжихгйү гээд байсан юм шигл харуулж байна. Ийм олон долигнуурууд дэлхийд ч ховор биз ээ

2017, 10 сар 13. 10:37
Зочин

Газар нутгаа буцааж авах хэрэгтэй. энэ оросууд манай монголын газар нутгаас олон жил хумсалсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]