Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Монголд чамайг танихгүй хүн хэн байх юм"Уншсан1,413

Оргио начин ч “Мөр чилж байна шүү түргэлээрэй” гэж байтал байрын булан тойроод ааш муут жижүүрийн дуу хадан гараад ирлээ гэнэ.

 Толгойлогч.мн сайт үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмнийхээ дунд алдар цуугаа дуурсгасан бөхчүүдийнхээ үлдээсэн домог, хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ.

Булган аймгаас дөнгөж хотод хөл тавиад байсан залуу бөх Оргилболд нэг жил айлын халаасны өрөөнд хоёр найзтайгаа амьдрах болжээ.

Нэг өрөөнд байх найзууд нь өөрийнх нь бараг бүсэлхийнд ч хүрдэггүй жаахан биетэй нөхдүүд гэнэ. Хүмүүс ч тэр гурвыг хараад ийм том хүн байж, ийм жаахан хүмүүстэй найзалдаг сонин юмаа гэж гайхдаг байжээ.

Ингээд хоёр жижигхэн найзынх нь нэг нь Багшийн Их Сургуулийн оюутны байр уруу гүйдэлтэй болж хайр сэтгэлийн аянд мордсон юм биз дээ.

Харамсалтай нь хайртай бүсгүйнх нь амьдардаг байрын жижүүр гэж нэг ширүүн авгай нөхрийг найз бүсгүй рүү нь оройн цагаар оруулахгүй боож хаадаг болж тэр нь даамжирсаар сүүлдээ бүр байрлуу гишгүүлэхээ ч байж.

Найзынхаа ийм байдалд санаа зовсон Оргилболд начин нэг ухаан сийлжээ. Найзынх нь хайртай бүсгүй хоёр давхарт байх учир нилээн оройхон шиг хоёр жижигхэн найзыгаа дагуулан байрны ойролцоо очиж хүлээж байгаад хүний хөл татарсан хойно цонхных нь дор очив гэнэ.

Ингээд хайртай бүсгүйнх нь цонхны харалдаа Оргилболд начин зогсоод түүний мөрөн дээр нэг жижигхэн нь гараад түүний мөрөн дээр нөгөө хайр сэтгэлдээ шатаж яваа нөхөр нь гарахад яг л орох ёстой цонхтойгоо харалдаа болсон юм байх.

Ингээд орохоор болж, цаанаас нь цонхыг нь онгойлгож эхэлжээ.

Оргио начин ч “Мөр чилж байна шүү түргэлээрэй” гэж байтал байрын булан тойроод ааш муут жижүүрийн дуу хадан гараад ирлээ гэнэ. Гэтэл юу болсон гэж санана . . . нөгөө Оргилболд чинь мөрөн дээрээ дэнжигнэж байгаа хоёр нөхрөө шууд хаяад цонхны гэрэл доогуур бөгтийсөн юм л харайлгаж байна гэнэ шүү. Хоёр найз нь тэр дээрээс хагас жингүйдлийн байдалтай юмнууд л унана биз дээ.

Харин Оргио начин эргэж ч харалгүй “Г” үсэг шиг болчихсон нөхөр л том том харайхыг хараад жижүүр авгай “Үгүй ер, амьхандаа өөрийгөө нуух гэж байгаа шүү санаатай юм байх даа. Монголд чамайг танихгүй хүн хэн байх юм” хэмээн орилоод үлдсэн гэдэг.

Тийм өндөр хүний мөрөн дээрээс газардах ямар байсан болоо.

Эх сурвалж: "Бөх" сонин, Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд фэйсбүүк хуудас

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]