Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Индра Ганди золиослогдсон ньУншсан16,873

1984 оны аравдугаар сарын 31-нд Энэтхэгийн нэртэй улстөрч, анхны ерөнхий сайд Жавхарлал Неругийн охин, Индра Ганди хороогдсон юм.

1984 оны аравдугаар сарын 31-нд Энэтхэгийн нэртэй улстөрч, анхны ерөнхий сайд Жавхарлал Неругийн охин, Индра Ганди хороогдсон юм. Тухайн үедээ Индра Ганди хоёр дахь удаагаа засгийн эрхийг гартаа авч, улс орноо удирдан залж буй хүчирхэг улстөрч байлаа. Энэтхэгийн үндэстний цөөнх болох сикхүүд нь тухайн үед өөрсдийн оршин суудаг нутгийг Энэтхэгээс салан тусгаарлаж, Халистан нэртэй улс байгуулахыг идэвхтэй оролдож байлаа. Энэ нь улс орон хуваагдахад хүргэх аюултай тул Индра Ганди сикхүүдийн радикал үзэлт удирдагчдын эсрэг хатуу байр суурь баримталж байлаа. Гандид нууц цагдаагийн газраас Сикхүүдийн ариун шүтээн гэгддэг Алтан сүмийг илэрхий радикал үзэлтэн, террористуудын төв байр болгож байна, тэнд зэвсгийн агуулах байгуулсан зэрэг мэдээллийг дамжуулжээ.

Ингээд сүмийг дайран эзэлж нураахыг Индра Ганди тушаалаа. Засгийн газрын цэрэг 1984 оны зургадугаар сард, сикхүүдийн тахидаг, ард иргэд маш олноор цуглардаг өдрийн нэгэнд дайрчээ. Тиймээс гэмгүй олон хүн амь үрэгдсэн юм. Гэсэн хэдий ч Индра Ганди нугаршгүй хатуу байр сууриндаа зогссоор байв. Аливаа шашин, бүр хамгийн хүч хэрэглэдэггүй шашин ч ямар нэг нөхцөлд огт эсрэг болдгийг Энэтхэгийн туршлага харуулсан юм.

Уурссан сикхүүдийн бослогыг Энэтхэгийн арми байлдааны ажиллагаа явуулж нухчин дарлаа. Олон мянган хүний цус урсав. Сикхүүдийн Алтан сүмийг армийн танкууд нураалаа. Энэтхэгийн хинду шашинт үндсэрхэг үзэлтнүүд ч сикхүүдийн эсрэг үймээн дэгдээж гурван мянга гаруй үндэсний цөөнхийн аминд хүрэв. Дарагдсан ч гэсэн сикхүүд бослогыг нь нухчин дарахад оролцсон, тушаал өгч байсан хүмүүсээс өс авах ажиллагаа явуулжээ.

Сикхүүдийн сүмийг дайран эзэлснээс хойш таван сар арай хүрээгүй байхад буюу аравдугаар сарын 31-нд хамгаалалтын гурван сикх ажилтан цэцэрлэг дотор британийн жүжигчин Питер Устиновтой уулзахаар явж байсан Индра Гандиг бууджээ. Гар буугаар гурав буудаж, автомат буугаар галласан болохоор амьд үлдэх ямар ч боломжгүй байв.

Түүний амьдралын сүүлчийн мөчийн тухай олон домог бий. Тэрбээр өөрийг нь юу хүлээж байгааг сайн мэдэж байсан, гэвч үхлээс, өөрийг нь алах этгээдүүдээс айдаггүй байсан тухай ярьдаг.

Туслахууд нь сикх бие хамгаалагчдыг нь өөр шашны хүмүүсээр солихыг санал болгодог ч татгалздаг байсан төдийгүй, бүр амь насанд нь хэдний өдөр халдах нь мэдэгдэж байсан ч хуягласан хантааз өмсөхийг хүсээгүй гэдэг.

Индра Ганди сүм рүү дайрах тухай шийдвэр гаргаж, дараа нь хэрхэхээ бодож чухамдаа хутганы ирэн дээгүүр явж байгаа мэт байв. Сикхийн бие хамгаалагчдаа солих нь төрийн албанд ажилладаг улсын бүх сикхүүдийг ялгаварлан гадуурхсан, гутаасан хэрэг болно гэж тэр үздэг байв. Тэр үед Энэтхэгийн сикхүүдийн тоо 19 сая байлаа. Ерөнхийлөгч болон зэвсэгт хүчний хэдэн гол командлагч сикх хүн байлаа.

Гандиг амиа алдсаны дараа бүх Энэтхэгийг хамарсан яргалал эхлэхэд Индрагийн хүү телевизээр хоёр удаа уриалга гаргаж цус урсгахыг зогсоож байсан түүхтэй.

Гэвч хорссон хиндүчүүдийн гарт, ерөнхий сайдын амийг хөнөөсний төлөөсийг олон мянган сикхүүд амиараа төлсөн юм. Индра Ганди амь амьдралаараа хохирч олон мянган хүний цус урссан цаг үеийнхээ төлөө нүглээ наманчилсан нь өдгөө сикхийн радикал үзэл үеэ өнгөрөөж уусан алга болж, сикхийн нэгдэл Энэтхэгийн бусад шашны дотор дахиад маш хүндтэй байр эзлэхэд хүргэжээ.

 
Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 7 сар 16. 12:25
Зочин

3 dah zurag deer ni Sonia Gandhi iin zurag tavichij

2016, 8 сар 29. 22:11
Батаа

Аугаа мундаг эмэгтэй байлаа.Үнэхээр харамсалтайгаар амиа алдсан даа.Аав Неру нь Чингис хааны түүхэнд эзлэх байр суурийг түүхэнд тодотгож өгсөн Монголд сайн хүн байлаа.Нэр нь Индира Ганди юм шүү дээ.

2016, 8 сар 16. 10:30
монгол

үндэсний цөөнхүүд давраад байвал юу болдогийг харуулсан түүх байна даа

2016, 5 сар 2. 14:13
Зочин

индра биш индира

2016, 4 сар 20. 20:33
555

Агуу юм даа,,,,, хажууд нь энэ муу Хүзүүгүй хүн, Атигар чөтгөр, ***** гурвыг харахаар уур хүрээд байх юм

2017, 11 сар 20. 11:53
ЗочинЗочин

Төрийн хамгаалалтынхан гадныханд худалдагдаж хамгаалуулагчаа хөнөөнө гэдэг бол их эмгэнэл, Аюулаас хамгаалахынхан үнн дээр анхаарч л ажлаа хийх нь зүйтэй дээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]