Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эмэгтэй хүний ачийг санан дурсах учиртай шинэ бүтээлүүдУншсан3,204

Есөн шидийн төхөөрөг бүтээж, янз бүрийн нээлт хийсэн гавъяа түүхэн ёсоор эрчүүдийнх л байсан. Гэтэл эмэгтэй хүнд гэр орны гал голомтыг сахигч, эхнэр, эх хүний үүрэг ногдож байсан юм. Харин бид чухамхүү эмэгтэй хүний ачийг санан дурсах учиртай тэр шинэ бүтээлээс танилцуулж байна.

 

  1.  
    Бэлхэвч хийдэг байсан Эрмини Кадоль гэдэг эмэгтэй 1889 онд хөхний даруулгын патент авчээ. Түүний “Le Bien-Etre” гэсэн нэр өгсөн тэр зүйл нь бэлхэвчинд бэхлэгдэж, сатин туузаар холбосон хоёр аяганцраас бүрдэж байжээ.

 

  1. Циркуляран хөрөө зэрэг гагцхүү эр хүний барьдаг төхөөргийг ч эмэгтэй хүн бүтээжээ. Табита Бэббит гуалинг ердийн хөрөөгөөр хөрөөдөж байхыг ажиглахдаа, энэ нь хүч чадлыг дэмий л барсан арга юм гэсэн дүгнэлт хийжээ. 1810 онд Табитациркуляран хөрөөний эх загварыг санал болгож, харин энэ хөрөөг өнөөдөр хөрөө-рамд хэрэглэж байгаа билээ.

 

  1. Оросын Надежда Кожина гэдэг эмэгтэй мах нөөшлөх лааз хийх аргыг үзүүлэн, 1873 онд Вена хотын дэлхийн үзэсгэлэнгээс медаль авчээ.

 

  1. 1886 онд Жозефина Кокрейны санааг дэвшүүлсэн аяга сав угаах машин бүтээснийг өнөөгийн эзэгтэй нар мэдэх ёстой. Гэвч тэр үед эмэгтэйн санаа сэдлийг дэмжих хүмүүс олдоогүй байна. Харин 40 жилийн дараа л энэ төхөөргийг гэр оронд хэрэгтэй зүйл байна гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

 

  1. Нарийн бичгийн дарга эмэгтэй Синтия Вестовер 1892 онд гудамжны цас цэвэрлэх машин бүтээснээрээ нэрд гарсан юм.

 

  1. Дэргэдүүр өнгөрч яваа машинаас харьцангуй бага дуу чимээ гарч байгаа нь 1917 онд автомашины дуу намдаагч бүтээсэн Долорес Жонс гэдэг эмэгтэйн ач тус юм.

 

  1. 1917 онд Марион Донован өөрийн бүтээл болох шүршүүрийн өрөөний хөшигөөр оёсон нэг удаагийн живхийг дэлхийд танилцуулжээ. Энэ живх нь тэгэхэд хэрэглэж байсан резинэн живхийг бодвол хүүхдийн арьсыг нураадаггүй, холгодоггүй байжээ.

 

  1. 1930 онд Рут Уэйкфтилд гэдэг эмэгтэй жигнэмэг хийх үедээ хайлуулсан шоколад хэрэглэжээ. Сүүлд нь тэр шоколадны жигнэмэг үйлдвэрлэж эхлэсэн байна.

 

  1. Хэди Ламарр гэдэг эмэгтэй Густав Махатын киноны сексийн сэдэвтэй үйл явдалд оролцон тоглож, ингэснээр Гитлер түүнийг гуравдугаар рейхийн дайсан хэмээн зарлажээ. Гэвч түүний нэр алдар үүгээр дуусаагүй байна. 1941 онд тэр нэвтрүүлгийн давтамжийг динамик аргаар өөрчилж, улмаар мэдээллийг дайсан замаас нь барьж авахыг нэлээд хүндрүүлсэн холбооны хэрэгслийн патент авчээ. Одоо энэ механизм нь хөдөлгөөнт холбоо болон WiFi технологийн үндэс болж байгаа юм.

 

  1. 1965 онд доктор Стефания Кволекгангаас тав дахин бат бэх Кавлер гэдэг нийлэг материал бүтээжээ. Одоо энэ материал сум нэвтэрдэггүй хантааз хийх үндэс болж байгаа юм.

 

 

<p

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]