Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

"Монголчуудын угсаа гарвал, өвөг түүхийг байгаль, хүмүүнлэгийн ухааны заагт судлах нь” сэдэвт лекц уншинаУншсан2,441

"Эрдэмтдийн үг" цуврал лекц үргэлжилж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи хамтран олон нийтэд зориулан “Эрдэмтдийн үг” цуврал лекц зохион байгуулдаг. Хоёр дахь удаагийн лекцийн зочин эрдэмтнээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Цагааны Төрбат оролцоно.

Тэрээр "Монголын археологи: Монголчуудын угсаа гарвал, өвөг түүхийг байгаль, хүмүүнлэгийн ухааны заагт судлах нь” сэдэвт лекцээ өнөөдөр унших юм байна. Лекц үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй. Спортын төв ордны зүүн хойно байрлах Танан төвийн хурлын танхимд 15.00 цагт эхэлнэ гэж ШУА-иас мэдээлэв.

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]