Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Хятадаас зугтсан маршалын онгоцыг Монголын нутагт хэн сөнөөсөн бэ?Уншсан41,656

Хятадын маршал Лин Бяогийн сууж явсан онгоц сүйрэхийг Мао Зэдун мэдэж байжээ.

 Хятадын маршал Лин Бяогийн сууж явсан онгоц сүйрэхийг Мао Зэдун мэдэж байжээ.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Хятадын анхны 13 маршалын нэг Лин Бяогийн хөлөглөсөн онгоц 1970-аад оны эхээр манай улсын нутаг дэвсгэр дээр осолдсон байдаг. Тухайн үеийн Хятадын удирдагч Мао Зэдунтай үзэл бодол сөргөлдсөний улмаас зугтаж яваад гэр бүлийнхээ хамт ийнхүү осолдсон гэсэн таамаг мэдээллүүд байдаг ч энэ ослын шалтгааныг одоо болтол тогтоогоогүй байгаа билээ.

Маршал Лин Бяо Хятадын засгийн газрын хоёр дахь хүн байсан бөгөөд хөгширч буй Мао Зэдуны албан ёсны залгамжлагчаар зарлагдсан байв. Гэхдээ Батлан хамгаалахын сайд, маршал Лин Бяо Хятадыг удирдах цагаа тэвчээртэй хүлээх байсан уу эсвэл цэргийн эргэлт гаргаж, засгийн эрхийг булаан авах байсан уу? 1971 оны есдүгээр сарын 12. Гэнэт шөнийн харанхуйг эвдэн моторын дуу гарч, Бүх Хятадын арДын төлөөлөгчдийн ордны өмнөх Тянь-Ан-Мэний талбай дээр 50 орчим хар лимузин хүрч ирэв. Машинаас Хятадын Коммунист нам болон засгийн газрын удирдагчид гарч ирэхэд тэдний дунд Батлан хамгаалахын сайд Лин Бяо харагдсангүй.

Тэр шөнө Бэйдайхэ хотын ойролцоох онгоцны буудлаас тийрэлтэт “Трйдент” онгоц хөөрч, баруун хойш чиглэн ниссэн байна. Уг онгоц БНМАУ-ын агаарын хилийг нэвтэрч орсны дараа шөнийн хоёр цаг гучин минутад сүйрсэн юм. Сүйрсэн онгоцны хэлтэрхий дунд хагас дутуу шатсан есөн цогцос, зэр зэвсэг, төхөөрөмж, бичиг баримт байсан нь уг онгоц Хятадын цэргийн нисэх хүчнийх гэдгийг баталж байв. Хятадын засгийн газрын хүсэлтээр цогцсуудыг сүйрлийн газарт нь оршуулжээ. Энэ үйл явдлын дараа буюу 1971 оны аравдугаар сарын нэгэнд болох байсан Бүх Хятадын тусгаар тогтнолын баярын арга хэмжээг ямар нэг тайлбаргүйгээр гэнэт өөрчилсөн байна. Баярын арга хэмжээн дээр Лин Бяо Мао Зэдуны хажууд хүндэтгэлийн байр эзлэх байсан юм. Засгийн газрын хяналтад байдаг хэвлэл Лин Бяо болон өндөр албан тушаалын бусад цэргийн даргын талаар ямар ч мэдээлэл гаргасангүй. Гадны ажиглагчид 1971 оны есдүгээр сарын 12-13-нд болсон үйл явдлын тухай мэдсэн зүйл ердөө л энэ.

Хятадын удирдагчид шөнө орой уулзацгаасан (тухайн үеийн Хятадын хоёр дахь хүн Лин Бяог оролцуулалгүй), тэр шөнө Хятадын цэргийн нисэх хүчний онгоц БНМАУ-ын Хэнтий аймгийн нутагт сүйрсэн, баярын арга хэмжээг өөрчилсөн зэрэг хоорондоо холбоотой юу? 1971 оны есдүгээр сарын 14-нд Бээжингийн цагаар 14:00-д БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Жоу Энлай Монгол дахь элчин сайдаасаа яаралтай нууц мэдээ авчээ. Шифрэлсэн нууц мэдээнд “Иргэний зориулалттай 256 гэсэн бүхээгийн дугаартай Хятадын цэргийн нисэх хүчний “Трайдент” онгоц БНМАУ-ын нутагт Өндөрхаан хотын орчим сүйрсэн. Нэг эмэгтэй, найман эрэггэй зорчигч бүгд нас барсан” гэж бичсэн байв. Гэрчүүдийн мэдээгээр Хятадын төрийн зөвлөлийн дарга энэ мэдээг сонсоод “Бут үсэрч үхжээ, бяц унажээ” гэж баяртайгаар хашгирч байсан гэдэг. Сүйрлийн газар анх очсон Дондог гэдэг эр “Хэлтэрхий дундаас бид найман хүний цогцос олсон, бүгд үхсэн байсан. Талд гарсан түймрээс үүдэн бүх цогцос нь шатсан байсан. Эрчүүд нь цэргийн хувцасны тамтагтай, эмэгтэйнх нь хөл, цээжинд ямар нэгэн оосор, бүч байсан. Найман цогцос бүгд дээшээ харсан, гараа алдалсан байрлалтай байхад сүүлд нь олсон ес дэх цогцоснүүрээрээ доошоо харсан байсан” гэж өгүүлсэн нь бий.

Тэрээр цааш нь “Онгоцны эргэн тойронд хагархай аяга, шаазан, эвдэрхий срото аппарат, магнитофон, гар буу байсан” гэж хэлсэн гэдэг. Лин Бяо 1959 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон ба арван жилийн дараа Хятадын. удирдагчийн албан ёсны залгамжлагчаар зарлагджээ. 1970 оны наймдугаар сард намын удирдагчдын хурал дээр хэзээ удирдагч болох нь тодорхойгүй, ирээдүйн залгамжлагч байх нь таалагдаагүй 62 настай Лин Бяо зоригтой (тэнэг) алхам хийв. Тэр, Маог өөр нэг албан тушаал буюу төрийн тэргүүнээр сонгох санал тавилаа. Хэрвээ Мао татгалзвал энэ тушаалд өөр хүн буюу өөрийгөө тавих тухай тооцоолсон байна. Хятадын Коммунист намын дарга Мао Зэдун шинэ албан тушаалаас татгалзсан бөгөөд “Төрийн тэргүүний суудал сул байж байг” гэж хариулсан аж. Маод Лин Бяогийн зальтай маневр таалагдаагүй нь илэрхий байсан агаад шинжээчид уг хурлын дараа Хятадын нам төрийн зүтгэлтнүүд хуралдаж Лин Бяогийн хувь заяаг шийдсэн гэдэг.

Батлан хамгаалахын сайдыг санаа нэгт цэргийн дарга нарын хамт ЗХУ руу зугтсан гэж үздэг. Хятадын албан ёсны мэдээгээр Лин Бяо засгийн эрхийг авахын тулд “571″ нэртэй хуйвалдаан боловсруулсан гэнэ билээ. Энэ тоо нь хятад ханзаар зэвсэгт бослого” гэж бичигддэг юм. Хуйвалдаанд оролцогсод зэвсэгт бослогыг ЗХУ дэмжинэ хэмээн үзэж байв. Барууны шинжээчид талийгаач маршалын зугтсан онгоцыг хятадууд гүйцэж сөнөөсөн, эсвэл хуйвалдагчдыг барьж устгасны дараа амиа золиослогч нисэгчтэй онгоцонд суулгаж нисгэсэн гэсэн хоёр таамаглалыг дэвшүүлдэг. Зарим шинжээч маршал Лин Бяо онгоцонд байгаагүй гэдэг ч ЗХУ-ын шинжээчид цогцсыг шинжлээд Лин Бяо болон түүний эхнэрийн цогцос мөн гэж баталжээ.

Дашрамд дурдахад Хэнтий аймгийн оршин суугч ахмадууд “Хятадын онгоцыг оросууд унагасан. Унасан онгоцыг орос цэргүүд бүслээд хэнийг ч ойртуулахгүй байсан. Сум нэгдлийн дарга ч очоод ойртож чадаагүй” хэмээн ярьцгаадаг юм билээ. Тухайн үед ослын газар дээр ажиллаж, дүгнэлт гаргаж байсан генерал С.Отгонжаргал ийн ярьж байна.

-Осол хэзээ, яг хаана болсон юм бэ?

-Хэнтий аймгийн Суваргын хөндий гэдэг газар 1971 оны есдүгээр сарын 12-нд энэ осол болсон. Тэгэхэд би Хэнтий аймгийн Аюулаас хамгаалах байгууллагын даргын албыг хашиж байлаа. Осол гарах үед ээлжийн амралтаа аваад Гурван нуурын амралтад амарч байсан юм. 12-ны орой амрагчид шөнийн хоёр цаг хүртэл бүжиг наадам болж байгаад унтаж амрахаар гарцгаасан. Тэгтэл сүрхий ёнгиносон дуутай онгоц нисээд өнгөрөхгүй юу. Хүмүүс моторт дугуй шиг хаашаа ёнгиносон дуутаи онгоц вэ гээд л гэр гэртээ орж амарсан. Тэгтэл өглөө орноосоо босоогүй байхад Дадал сумын зар хүргэгч ирээд “Аймгаас онгоц ирж байгаа. Таныг онгоцны буудал дээр ирээд хүлээж бай гэж байна” гэсэн. Тэгээд онгоцны буудал дээр ирэхэд нисэгч Жигжид гуай ирчихсэн, “Бэрхийн уурхайгаас холгүй нэг онгоц сүйрсэн бололтой. Таныг аваад ир” гэсэн гэнэ. Бид сүйрэл болсон газар дээгүүр нисч байдлыг харчихаад хотоос ирж буй улсын комиссынхныг тосохоор аймгийн онгоцны буудал руу нисч хүрсэн. Хоёр талдаа мотортой “ИЛ-14″ онгоцоор гадаад яамны орлогч сайд Эрдэнэбилэгээр даргалуулсан улсын комиссынхон ирэв. Би ч “Сая онгоцон дээгүүр эрээд ирлээ. Өндөрхаанаас 70 гаруй километрт, Бэрхийн уурхайгаас 14 километрт Суваргын хөндийд онгоц сүйрчихсэн байна” гэж илтгэхэд нөгөөдүүл чинь “Бид газар дээр нь үзнэ. Тэр газарт онгоц буудаг уу?” л гэж байна. Нисэгч Жигжид гуайгаас асуухад өмнө нь онгоц бууж байгаагүй газар гэнэ. Тэгсэн Эрдэнэбилэг дарга “Чи өөрөө дахиж яв. Амьд мэнд хүрээд ирвэл бид тэр онгоцоор ниснэ” гэсэн утгатай юм хэлж байна. Би ч цэргийн хүн учраас “Гүйцэтгэе” гээд л Жигжид гуайтай ниссэн. Жигжид гуай бол Халхын голд байлдаж явсан, олон жил онгоц барьсан туршлагатай хүн учраас нөгөө газраа очиж хэд эргээд л төд удалгүй газардчихлаа. Осолгүй буусан учраас улсын комиссынхныг авахаар буцаад аймаг руу нисч, нөгөөдүүл ч очиход хүлээж ядсан байртай уралдаж гүйх нь холгүй онгоцонд чихэж суугаад хэргийн газар ирсэн.

-Хятадын сайд осолджээ гэдгийг хэргийн газар дээр очоод шууд мэдсэн үү?

-Найман эрэгтэй, нэг эмэгтэй нийт есөн хүнтэй онгоц сүйрсэн байсан. Чухам ямар хүмүүс гэдгийг бүү мэд. Цэргийн ногоон өнгийн дүрэмт хувцас, Хятадын далбаа болон бусад эд мөрийн баримтаас Хятадын цэргийн онгоц байна гэдгийг ойлгосон. Мөн автомат болон гар буунууд олсон. Уг нь онгоц зургаан хүний суудалтай ч есөн хүн байсан. Амаараа дүүрэн алтан шүдтэй, хөх цэнхэр чисчүүн торгомсог костюмтой эмэгтэй байсан. Тухайн үед хэн гэдгийг мэдээгүй. Сүүлд л бүх зүйл тодорхой болоход Хятадын сайд Лин Бяо, эхнэр, хүүгийн хамт мөн жолооч нь явсан гэж мэдсэн.

-Цогцос нь бүтэн байв уу?

-Шатчихсан. Гэхдээ бүрмөсөн биш 70-80 хувийнх.

-Тэнд оршуулсан гэж дуулддаг…

-Хятадын элчин сайд ирж хэргийн газартай танилцаад хүмүүсээ оршуулаад буцсан. Тэднийг дагалдаж оршуулах ажилд туслахаар салаа цэрэг ирж байв. Бас шарил тус бүрт хайрцаг бэлдээд аваад ирсэн. Хятадууд чинь их ёсорхуу юм байна билээ. Элчин сайд Хэнтийн буудалд ирчихээд “Ёс байна, хөнгөн цайллага бэлдэж өгөөч” гээд хотоос баахан чихэр жимс авчирснаараа ширээ засуулчихаад ослын газар луу хөдөлсөн. Бид ч элчинг ирэхээс өмнө есөн хүний шарилыг цагаан даавуугаар бүтээж гадас хатгаж , хамгаалчихсан байлаа. Элчин сайд бидэнтэй юу ч ярихгүй, тэр газраар алхаад л байх юм. Тэгтэл нэг бүтээлэгний тасархайг газраас авснаа нэг юм хэлээд байна. Орчуулагчаас асуутал “Даавуун дээр Пакистан гэсэн бичиг байна. Энэ Хятадынх биш Пакистаны онгоц байна” гэдэг байгаа. Бид “Юу гэсэн үг вэ? Хятадын далбаа, эд мөрийн бусад баримт байгаа шүү дээ” гэхэд тэрбээр цааш явж сайн нягталж үзсэн. Ингэж явсаар цогцос руу орж хажуу талын жижиг гүвээг заагаад “Тэнд хүмүүсээ оршуулбал зүгээр байна, болох уу?” гэсэн. Тэгээд орой болж, нар шингэх дөхсөн учраас маргааш оршуулахаар болоод бид буудал руу буцацгаасан. Буудалдаа ирээд Хятадын элчин °Та нөхөд цэргийн онгоц гэсэн. Энэ бол цэргийнх биш иргэнийх. Төөрч явж байгаад энд уначихсан байна. ‘ Тиймээс энэ талаар ярьж хэлэлцье, тохиръё” гээд бид хэлэлцээ хийхээр суулаа. Бид болохоор “Төөрснийг нь юугаар батлах юм бэ?! Эд мөрийн баримтаас үзэхэд цэргийн онгоц гэдэг нь батлагдчихсан, тэр ч байтугай тухайн онгоц Бээжинд байхдаа шөнийн нислэг хийгээд өглөөний зургаан цагт буусан. Хятадын нисэх хүчний 14-р армийн харъяа цэргийн онгоц гэдэг бичиг баримтыг олсон. Хятадын цэргийн 3556-р ангиас онгоцондоо 3200 литр бензин хийсэн нь тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн байна” гээд бид оройн 20 цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл маргав. Хятадын элчин цэргийн онгоц биш гээд зөвшөөрдөггүй. Тэгээд түр завсарлаад хэлэлцээгээ үргэлжлүүлтэл арай хувирчихсан, “Иргэний ба цэргийн онгоц гэж тохиръё” гэж байна. Цэргийн онгоц гэхээр хил зөрчсөн хүнд асуудал үүсэх гээд байж л дээ. Иргэний онгоц гэхээр яах вэ дээ, төөрч будлиад гээд зөөлрүүлэх бодлогоор л тэгж зүтгэсэн хэрэг. Хятадын тал “Иргэний ба цэргийн онгоц гэж тохиръё” гээд, бид болохоор цэргийн онгоц гээд тохиролцохгүй байсаар өглөө нар мандчихсан. Тэгтэл элчин “Олон хүний амь үрэгдсэн эмгэнэлтэй зүйл боллоо. Тэдний ах дүү, хамт олонд их хэцүү байгаа, түргэн оршуулдъя” хэмээн яаран мэдэгдэл хийгээд бид ч “цэргийн” гэдэг үг алдуулж чадсан учраас өглөө найман цаг гэхэд ослын газар луу хөдөллөө. Өнөө салаа цэрэг чинь есөн хүний газрыг ухаад оршуулахад бэлдчихэж. Хүн бүрт нүх ухаагүй, нэг л урт нүхэнд оршуулсан. Дараа нь элчин сайд цэргүүдийг жагсааж өгөхийг хүсээд тэдэнд хандан “Уг нь бид Хятад улсдаа аваачиж оршуулъя гэж бодсон юм. Гэтэл танайх зөвшөөрсөнгүй. Өнөөдөр та нар хүнлэг сайхан зан гаргалаа. Энэ явдлаас Хятад, Монголын ард түмний нөхөрсөг ах дүүгийн найрамдал удахгүй сайжирна гэдэг билиг дэмбэрэлтэй сэтгэгдэл надад төрж байна” гээд халаасанд нь хятад янжуур, вино, жимс хийж өгч байсан. Тэгээд буцахдаа намайг өрөөндөө дуудаж талархал илэрхийлээд “Танай аймгийн удирдлагуудтай уулзах гэтэл Гадаад яам чинь бололцоо олгосонгүй. Цаадуулдаа учирлаад ойлгуулаарай. Бас өнөөдрийн оршуулгын шороо бага санагдлаа. Манай хятад ёсонд өндөр шороо байдаг юм. Өндөрлөж өгөөрэй” гэж хүсээд намайг Улаанбаатар дахь элчин сайдын яаманд зочин болж очоорой гэж уриад буцсан.

-Шарилыг нутаг руу нь явуулахыг яагаад зөвшеөрөөгүй юм бол?

-Хамгийн гол нь онгоц тодорхой биш шалтгаанаар сүйрсэн учраас тусгаар тогтносон улсын хил хязгаар гэдэг утгаар нь тийм эрх өгөөгүй байх.

-Оршуулж байхдаа Лин Бяо гэдгийг мэдээгүй өнгөрсөн үү. Ийм хүн байж гэдгийг ер нь хэзээ мэдсэн бэ?

-Оршуулж байхдаа мэдээгүй ээ. Оршуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байтал ЗХУ-аас тусгай ажлын комисс томилогдон ирж уг булшийг дахин ухаж гаргаж ирсэн. Маршал Лин Бяо мөн үү, бишүү гэдгийг тогтоохоо дээгүүрээ ярилцсан Сайх. ЗХУ-ын Батлан хамгаалахын шүүх эмнэлгийн албаны ерөнхий газрын дарга, Аюулаас хамгаалахын мөрдөн байцаах газрын дарга, гавлын ясаар хүний дүр төрхийг гаргаж ирдэг эрдэмтэн, эмч домч янз бүрийн улсууд ирж дахин ухаад нэг хүний толгойг аваад явчихсан. Тэр үед би энэ тухай ярьдаггүй байсан юм.

-Харсан ч хараагүй юм шиг өнгөрсөн хэрэг үү?

-Нэг ажилд явж байгаа юм чинь харалгүй яах вэ. Онцлоод нэг толгойг л аваад явчихсан.

-Тэгээд оросууд “Лин Бяо мөн байна” гэж хэлэлгүй аваад явчихсан юм уу?

-Би л лав мэдээгүй өнгөрсөн. “Маршал Лин Бяогийн онгоц Монголд сүйрсэн” гээд барууны орнуудад шуугиад эхлэнгүүт оросууд толгойг нь аваад явчихсан юм шиг байгаа юм. Саяхан оросууд “Мао Зэдунг хороох төлөвлөгөө” гэсэн нэртэй энэ тухай кино хийсэн байна билээ. Энэ тухай одоо нэлээд тодорхой болж, гадны том хэвлэлүүд ч нилээд бичлээ. Эртээд би санаандгүй телевизийн суваг сольж суутал Оросын нэг эрдэмтэн ширээн дээрээ гавлын яс тавьчихсан ярьж байна. “Энэ бол маршал Лин Бяогийн гавлын яс” гэхийн сацуу нөгөө гартаа ослын газар авсан Хятадын элчин сайд болоод Санжаа бид гурвын зургийг барьчихсан “Энэ онгоцонд явсан улсууд буу зэвсэгтэй явсан. Нэг автомат, нилээд хэдэн гар буутай. Тэгээд хоорондоо буудалцсанаас сүйрсэн гэж яриа байдаг. Гэхдээ Монголын аюулаас хамгаалах байгууллагынхан буюу эдгээр хүмүүс тэднийг буудалцаагүй, тийм ул мөр байхгүй” гэж дүгнэсэн байна. Бид Монголын Аюулаас хамгаалах байгууллагаас тогтоосон дүгнэлттэй санал нэг байна” гээд ярьж байхыг олж үзлээ. Ер нь бол би тэр онгоцонд Лин Бяо байжээ гэдгийг осол болсноос нилээд хойно мэдсэн. Хятадын коммунист намын аравдугаар их хурал 1974 онд болсон. Тэр хурал дээр ерөнхий сайд Жун Лай илтгэл тавихдаа “Батлан хамгаалахын сайд, маршал Лин Бяо Монгол Улсын Хэнтий аймгийн Өндөрхааны төвийн ойролцоо онгоцны сүйрэлд орж амь үрэгдсэн” гэж албан ёсоор мэдээлсэн байдаг. Тэр үеэс би тухайн осолд орсон хүн маршал Лин Бяо байж гэдэг ойлголтыг авсан. Ер нь энэ тухай гадна дотны хүмүүс их сонирхож асууж ирдэг. “Ройтерс” агентлагийн сурвалжлагч над дээр гурван удаа ирж “Лин Бяо тэнд байсан юм уу?”, “Мао Зэдун тэр хоёр хоорондоо хэрхэн муудалцсан юм бэ?”, “Яагаад муудалцах болсон юм бэ?” гээд асуудаг. Үнэндээ би мэдэхгүй шүү дээ. Орон нутгийн жаахан дарга байсан хүн том улсын дарга нарын хооронд юу болсныг мэдэхгүй. Гадаадын хэвлэлийн мэдээлж байгаагаар тэр томчууд хоорондоо сөргөлдсөн бололтой. Тэрнээс болж ийм юм болжээ. Би бол онгоц хаана, хэзээ сүйрсэн, хэдэн хүн байсан гэдгийг л ярина гэдэг юм.

-Хятадууд бас энэ талаар кино хийсэн гэдэг. Та үзэв үү?

-Түүхийн хүрээлэнгийн Чимэд надад тэр киног үзүүлсэн. Бага шиг баримтат кино байна билээ. Тэр кинонд бол Лин Бяог эхлээд Шанхай явлаа гэсэн ойголттой байсан юм байна. Тэгтэл Шанхайгаас эргээд хойд хил рүүгээ чиглэснийг ерөнхий сайд Жун Лай мэдээд Мао Зэдун руу утасдаж байгаа юм. “Лин Бяогийн суусан онгоц хойшоо улсын хил гарах гээд явж байна. Одоо цэрэгт тушаал өгөөд пуужингаар буудуулчих уу?” гэхэд Мао Зэдун “Одоо тэр зүгт агаар ямар байна?” гэж асууж байгаа юм. “Битүү хар үүл, усан бороо орж байна” гэхэд Мао “Байгалийн жамаараа бороо орж байгаа юм байна. Лин Бяо өөрийнхөө жамаар өөрөө сөнөөд дуусна, битгий бууд” гээд утсаа тавьж байгаа юм. Мао тийм л айхтар холын бодолтой хүн гэдгийг гаргаж өгсөн санагдсан. Тэр киноны төгсгөлд онгоцны хар хайрцгийг Оросын тал аваад явчихсан. Одоо хоёр орны харилцаа сайжирч байгаа учраас хар хайрцгийг өгөх байх. Энэ үйл явдал юунаас болж сүйрэв гэдгийг тэр үед үнэнийг тогтоох байх гээд дуусч байдаг шүү.

-Манайхан тэр сүйрлийг чухам юунаас болсон гэж тухайн үед тогтоож байв?

-Би Хэнтий аймгийн Аюулаас хамгаалах хэлтсийн дарга төдийгүй хилийн комиссар байсан. Бид Оросын хилийг өөрсдөө хамгаалдаг байлаа. Тухайлбал онгоцыг Оросын талаас буудаж сөнөөсөн гэдэг таамгийг би хилийн комиссарын хувьд үгүйсгэнэ. Хятадын онгоц Дадал сумын хилийг даваад Оросын Читын ойролцоо очоод эргэчихсэн байдаг. Онгоц яагаад буух болсон гэдэг нь ёстой хар хайрцагнаас л гарах байх. Бидний таамаглалаар ямар ч байсан хоорондоо буудалцаагүй, онгоц нь буудуулаагүй. Би шатахуун нь бага болсон юм болов уу гэж таамагласан. Эхлээд буухдаа зүүн далавчаараа газар цохисон. Далавч нь хугарч, шатахуунд гал авалцаад хоёр дахь тэсрэлт болоод шатчихсан байх гэж л боддог.

-Лин Бяо яг хаашаа явж байсан юм бол. Эд мөрийн баримтаас манайхан таамаглал дэвшүүлсэн үү?

-Хятадын талын кинон дээр Монголын хилийг даваад онгоцтойгоо харилцаа барьж чадахаа байсан тухай гардаг. Онгоцноос олдсон газрын зураг дээрээс харахад Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд явсан юм байна гэж ойлгож байгаа. Манайд орж ирэхдээ энэ онгоц Сүхбаатар аймгийн нутгаар орж ирсэн байдаг. Гэвч манай лакаторт онгоц хаагуур явсан нь мэдрэгдээгүй. Онгоц доогуур орж ирсэн учраас лакаторт мэдэгддэггүй гэсэн тайлбар өгсөн. Үнэн худлааг мэдэхгүй.

-Та Хятадын элчингийн захиасыг биелүүлсэн үү. Одоо тэр газар ямархуу байдаг бол?

-Би таван жилийн өмнө Дорнод аймгийн цагдаагийн байгуулагын 70 жилийн ойн баярт оролцохоор явахдаа тэр газраар дайраад өнгөрсөн. Хаана оршуулсан нь мэдэгдэхээргүй, ногоо ургаад газар нь тэгширчихсэн байна билээ. Тухайн үед би шороо овоолоогүй ээ.

Ярилцсан Ш.ЭРДЭНЭТӨР

Сэтгэгдэл 16ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 29. 19:02
Зочин

Sda nar Ulsin hil newterj orood araas hen negen n orj ireed duraaraa unagchihaad l ywad ogdog amar bjde odo ch tiim ylga bhgv bga l da hezee oorchlogdnoo ..

2017, 11 сар 17. 19:58
Бадрал

Лин Бяогийн онгоцийг миний Аав анх Лакатороор илэрүүлээд даргадаа илтгэж дараа нь одонгоор шагнуулж 14 хоногийн чөлөөгөөр шагнуулж явсан гэдэг. Энэ тухай надад 90 хэдэн онд намайг 10 хэдтэй болох үед сонирхуулж ярьж байж билээ. Харин онгоцийг оросууд унагаасан гэдэг байсан.

2017, 11 сар 17. 17:10
бар

Шороо овоолчихгүй дээ хүн гуйж байхад, яасан арчаагүй, хүн муутай нөхөр вэ чи, нүглээ эдэлмэр чинь

2017, 11 сар 20. 9:13
Тааруухан хүн байна

Дахиж оршуулахад нь ядаж шороогий нь өндөрлүүлчихгүйдээ хүнлэг талаасаа тааруухан хандсан байна шүү. хятад ч байна уу монгол ч байна уу адилхан л хүн шүүдээ

2017, 11 сар 17. 19:12
Зочин

Шороо овоолсон бол чи очиж хятад авгайн хэдэн алтан шүдийг түүх байсан уу?

2017, 11 сар 17. 19:53
шаар

Хэн хүн ялгаа юу бн. Чиний шарил урсаад өгвөл чамд сайхан байх уу, тэнэг шаар вэ чи.

7 сар 25. 14:39
Зочинenjs

Аливааг өнөөгийн цаг хугаагаар хардагаа болиосой. Хэрвээ тэр үед шороо овоолж өндөрлөсөн бол хятадын тагнуул гар хөл гээд дээлээ толгой дээгүүрээ нөмрөх байсан биз

2017, 11 сар 17. 16:36
M

aliwaag helmeer baiwal helsen shig heleh hergtei. niited mash tvvhii teneguuded tailbarlaj baigaa aytai ym helj. nowshnuudiin tsogtssiig uguud yawuulahgvi uliigee hiij nutag usandaa bulj baidag ym

2017, 10 сар 10. 23:33
Зочин

Онгоц унахад хамгийн түрүүнд ирсэн хүн нь тэр үед Бэрхийн уурхайн дарга байсан Дугарын Ренчинханд гуай шүү.

2017, 10 сар 6. 23:12
Зочин

1971 он хичээл эхэлсэн бороо их ордаг байсан. Аймгийн зочид буудалд хятадууд ирсэн байна гээд харахаар очлоо.Цэнхэр хувцастай хүмүүс байсан.Энгэрт нь улаан дэвсгэр дээр шар хүний толгойтой том тэмдэг зүүсэн байсан санаанд байна.Тэр нь МАО дүрстэй байсаныг сүүлд мэдсэн. Томчууд онгоц унаад л гэж яриж байсан Гэхдээ одооэых шиг хүн болгон ил ярьдаггүй байсан байхаа . . . Энэ онгоц нь манай хилээр ороод Оросын Чит хүртэл нэсээд зөвшөөрөл өгөөгүй тул буцаж байсан Оросууд буудсан нь үнэн . . .

2016, 4 сар 20. 10:08
Уншигч

Та өөртөө итгэдэггүй хуурамч хүн байна. Би таны сатяг бүрэн уншсан. Миний аав бусад уншиж байгаа нутгийн хуучин ардууд бүгд гадарладаг. Түүх Л ҮЛДЭНЭ

2016, 4 сар 20. 9:42
Уншигч

Би багадаа наад онгоцны сэг дээр тоглодог л байлаа. Бөөн дурсамж. Хүүхэд нас санагдчихлаа.

2017, 3 сар 14. 14:43
Зочин

таны бичсэн сонирхол татаж байна ярилцаж болох уу

2018, 3 сар 15. 20:12
Зочин

Ярилцаж бололгүй яах вэ? Би багадаа тэр онгоцны сэг дээр тоглож байгаад шороон дороос жижиг гар буу, мао-гийн дүрстэй одон хоёр олж билээ. Буугаар нь тоглож яваад сумын хэсгийн төлөөгчид хураалгачихсан. Одон нь одоо болтол над байдаг юм. Буу нь одоо байсан бол өнөөгийн төрийн муусайн луйварчдыг буудахгүй юу?

2018, 4 сар 29. 22:24
Зочин

сайн бна уу таниас асуух зүйл бна та надтай холбогдоорой миний утас 88364622

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]