Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Халхын голын дайны үеэр Монгол Ардын Хувьсгалт цэрэгт тохиолдсон зарим нэг саад бэрхшээл, алдаа сургамжУншсан15,815

ХХ зуун гарснаар Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд хамгийн ноцтойгоор заналхийлсэн үйлдэл бол Халхын голын дайн байсан юм

Т.Сүхбаатар, БХЭШХ-ийн ЦТСТ-ийн дарга, доктор, хошууч

ХХ зуун гарснаар Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд хамгийн ноцтойгоор заналхийлсэн үйлдэл бол Халхын голын дайн байсан юм. 1939 оны 05 сарын сүүлчээр эхэлсэн энэ дайн нь Монголын дорнод хэсэгт өргөнөөрөө 15-20 орчим км, уртаараа 70 км фронтод хоёр талаасаа 130,000 орчим цэрэг 1000 гаруй танк, 800 орчим нисэх онгоц оролцсон хоёр талаасаа 80,000 орчим хүн буюу оролцсон цэргийнхээ 62 орчим хувиар хохирсон томоохон дайн байсан юм.

Аливаа зэвсэгт мөргөлдөөн дайн байлдаан болж өнгөрсний дараа түүнд тохиолдсон саад бэрхшээл түүхэн сургамжийг эргэн харж эргэцүүлэх нь түүхчдийн заавал хийх ёстой зүйл юм. Өнөө цагт Халхын голын дайны түүхийг ярихдаа Монгол ардын хувьсгалт цэргийн байгуулсан гавьяа зүтгэлийг санаатай болон санамсаргүй байдлаар үгүйсгэх, зөвхөн ялалтын бүхий л гавьяа зүтгэлийг Зөвлөлтийн улаан армид хамаатуулах, мөн өөрсдийн алдаа дутагдлыг нуух гэх мэтийн олон үйлдэл нь Халхын голын дайны түүхэн үнэн олж мэдэх явцад саад тээг болж байгаа юм. Нөгөө талаар Халхын голын дайны бодит үнэнг нуух өөрсдийгөө хэт дөвийлгөн магтах, дайснаа сул дорой байсан мэтээр өгүүлэн ярих нь өөрсдийнхөө алдаа дутагдлыг нуух түүгээр ч үл барам өнгөрсөн түүхдээ дүгнэлт хийлгүй өнгөрөх нь байж боломгүй зүйл юм.

Юуны өмнө Халхын голын дайнд оролцсон МАХЦ-ийн оролцооны талаар авч үзэх нь зүйтэй юм. Халхын голын дайны үед Монгол Улсын хүн ам ойролцоогоор 800 мянга орчим байжээ. Үүнээс МАХЦ-ийн нийт бие бүрэлдэхүүн 17.5 мянган хүнтэй байснаас 8575 нь ямар нэгэн хэмжээгээр дайн байлдааны ажиллагаанд шууд оролцжээ. 

МАХЦ-ээс Халхын голын дайнд дараах бүрэлдэхүүнтэй оролцжээ. Үүнд:

6 дугаар морьт дивиз 5 дугаар сарын 17-ноос,

8-р морьт дивиз 6 дугаар сарын 25-наас

5-р морьт дивиз 6 дугаар сарын 26-наас эхлэн тус тус байлдааны ажиллагаанд оролцжээ. Харин МАХЦ-ийн нисэх хүчнээс 9 экипаж Тамсагбулагийн районд хээрийн аэродромд байрлан 7 дугаар сарын 24-нээс эхлэн байлдааны ажиллагаанд оролцон нийт 20 цагийн шөнийн нислэгээр дайсны ар талд цохилт өгч байжээ.

МАХЦ нь дараах гол байлдааны ажиллагаанд оролцжээ.Үүнд:

  1. Хайлаастын голын районы 1939.05.28-05.29
  2. Баянцагааны нурууны 1939.07.03-07.05
  3. Халхын голын зүүн эрэгт 1939.07.13-07.14, 07.23-07.25
  4. 8-р сарын эхний хагасын ерөнхий давшилтын өмнөх тандах байлдаан
  5. Ерөнхий давшилтын үе 1939.08.20-08.28
  6. Эрс уул болон Нөмрөгийн голын зүүн эргийн тулалдаан 1939.09 сар

Анхны алдаанууд. Халхын голын дайны эхлэл гэж үздэг 1939 оны 05 сарын 28 ны өдрийн Хайлаастын гол районд болсон байлдааны ажиллагаа нь хоёр талын үндсэн хүч оролцсон томоохон тулалдаан байсан юм. МАХЦ-ийн хошууч Я.Шаарийбуу даргатай 6-р морьт дивиз Японы хурандаа Ямагатгийн удирдсан 64-р явган хороотой ширүүн тулалдаан хийсэн байна.

Тулалдааны үед Зөвлөлтийн улаан армийн 57-р онцгой корпусын 149-р буудлагын хороо болон МАХЦ-ийн 6-р морьт дивиз дайсанд бүслэгдэх аюулд өртөж өөрсдийн нөөц бололцоогоор няцаан Халхын голын баруун эрэгт гарч хориглосон байна. Уг тулалдааны явцад манай цэргийн зарим удирдлага алагдаж сураггүй болсон бөгөөд ангиуд үндсэндээ бие даасан байдалтайгаар тулалдаанд оролцжээ.

Уг тулалдааны дараа нөхцөл байдалд үнэлгээ хийж зөвхөн МАХЦ-тэй хамаатай дараах дутагдлуудыг гарган ирсэн байна. Үүнд:

  1. Дарга нарын тактикийн бэлтгэл сул
  2. Ар талын хангалт муу хийгдсэн. (дивизийн дарга хошууч Я.Шаарийбуу галт хэрэгсэл олж ирэх гэж яваад амь үрэгдсэнг санах хэрэгтэй)
  3. Давших ба атак хийхдээ дутуу боловсруулсан
  4. Их буу ба агаарын бөмбөгдөлтөөс хамгаалах нуувч ухах хүрз ашиглах дадлага сул
  5. Жад ба бууны бөгс хүрзээр ажиллах дадлага сул
  6. Гар бөмбөг ба бууны бөмбөгийг хаяж үл чадна
  7. Өнгөлөн далдлалт сул
  8. Тагнуул сул хийсэн
  9. Их буу морьт ангиуд холбоогүй байсан
  10. Агаарын дайсныг эсэргүүцэн хамгаалах сул байсан гэх мэтийн олон алдаа дутагдлыг засахыг үүрэг болгож байжээ.

Байлдааны ажиллагааны доголдол. МАХЦ-ийн цэргүүдийн хоорондын хамтын ажиллагаа уялдаа холбоо сул, газар орны байдлаа муу судалсан, дайсныг хэрхэн устгах тухай тодорхой шийдвэргүй, тагнуулыг зөвхөн фронтын өмнөд хэсгээр явуулдаг, зэрэг нь хүчтэй илэрч байжээ.

Мөн 6-р мд фронтод ирэхдээ орон тоо дутуу, ялангуяа дивизийн штабын дарга дарга нар дутуу учир зарим дарга нарыг түр томилох, зэрэг асуудал байжээ. Хайлаастын районы тулалдааны үед буюу 5 сарын 28 ны өдрийн тулалдаанаар 6-р дивизээ удирдах ёстой дарга Я.Шаарийбуу дивизийн суман авч тулалдаанд орсноор дивизийн штаб удирдлагагүй болж командын байр эзэнгүй болж дайсанд бүслэгдэх аюулд өртсөн нь туйлын том алдаа гэж дүгнэж байжээ. Уг сургуулийн суман нь голын баруун эргээс галлаж байсан өөрийн талын их бууны суманд өртөж хохирсон нь хоорондын уялдаа холбоо муу байгааг харуулсан хэрэг болжээ.

Дорнод 2-р морьт корпусын тусгай хэлтсийн дарга Шараваас ЦЯЯ-ны сайд бөгөөд бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсанд илтгэлд ... дивизийн удирдлага байлдаан эхлэх үед шууд удирдахын оронд штабаа хаяж ангиудад тархан явсан учраас дивизийн штаб ямар ч удирдлагагүй болсон... гэж өгүүлсэн байдаг.

Мөн өөрийн цэргийг андуурч их буугаар буудах, нисэх онгоцноос бөмбөгдөх алдаа их гарч байсанг энд дурдахгүй өнгөрөх нь түүхэн үнэнг нуусан цаасан малгай өмсгөсөн хэрэг болно. Энэ бүх баримтыг соц нийгмийн үед хоёр талын найрамдалт харилцаанд нөлөөлнө гэж ихэд нууцалж байсан юм.

1939 оны 07 сарын 02 ны өдөр буюу Баянцагааны тулалдааны үед 8 мд 15 бөмбөгдөгч, 10 сөнөөгч онгоцны дайралтад өртөж 22-р морьт хороо, их бууны дивизон хохирол үзэж 23 хүн амь үрэгдэж, 52 хүн шархтан, 181 морь, 69 тэмээ, үхэр үхэж, 48 морь 13 тэмээ шархадсан, 8 сарын 8 ны өдөр тус дивизийн 23-р морьт хороог өөрийн талын их буу галлаж 20 шахам хүний хохирол үзсэн, 8 сарын 24 нд 14 морьт хороог өөрийн онгоц ташаарч галласнаас 10 шахам хүн шархадсан гэх мэтийн олон баримтыг дурдаж болно.

 Эдгээр үйл явдлууд нь ангиуд хоорондын холбоо хамтын харилцан ажиллагаа дутагдалтай үйл ойлголцол байсныг харуулж байгаа юм. Оросын зарим нисэх онгоц нь радио холбоо байхгүй тусгай дарцаг, гарын дохио далавчны хөдөлгөөнөөр холбоо барьдаг байсан нь эх орны дайны үед ч давтагдаж байжээ.

Мөн байлдааны ажиллагааны явцад сум галт хэрэгсэл зэр зэвсгээ орхин явах нь олон давтагдаж байсан байна. Тухайлбал 7, 8, 9 сарын байлдааны ажиллагааны явцад 22-р морьт хороо сум галт хэрэгсэл агт морь, 9 сарын Мана уулын байлдаанд 4 их буу, 4 хүнд, 4 хөнгөн пулемётоо олзлуулсан гэх зэргийг олонг дурдаж болно.

Цэргийн урлагийн талаас ч МАХЦ дараах алдаануудыг гаргаж байжээ. Тухайлбал: хориглолтод морьт цэргийг өвөр эгнээнд байрлуулж жигүүрүүдийн хангалтыг явган цэрэгт даалгасан нь алдаа болсон, анги нэгтгэлүүд хориглолтын байрлалаа хилийн дагуу сунан байрлуулсан, гүний тагнуул хийгдээгүй,

Цэргийн албаны  доголдол. Японы олзны цэргийг харуул манаа алдсан үед алдах, харуулын сонор сэрэмж муутай байдлаас болж өдөр болгон шахуу Японы тагнуул манай цэргийн байрлалд нэвтрэн орж ирэх нь их байсан. Мөн дайсны хорлон сүйтгэгч нар манай бүсийг нэвтрэн орж ирэн гранат хаян хүн, малын хохирол учруулах нь их, өөрийн цэргийг шөнө андуурч буудах, явдал нэг бус удаа гарч байжээ. Энэ явдал 8 сарын сүүлч хүртэл гарах нь их байснаас үүдэн тусгай тушаал хүртэл гаргах нь байжээ.

Агаарын байнгын бөмбөгдөлтийн үед цэргүүд сэтгэл санаа ёс зүйн хувьд бүрэн уналтад орсон, үүнээс болж эмх журамгүй ухрах, анги байрлалаа орхин зугтах үзэгдэл байсаар байжээ. Мөн дайсанд сайн дураар бууж өгөн олзлогдох, мөн тулалдаанд шархадсаны улмаас олзлогдох явдал байсаар байжээ. Алдаа дутагдал гаргасан зарим нэг дарга нар ч шийтгүүлэх нь их байсан. Тухайлбал 15-р морьт хорооны дарга Ж.Дансүрэн байлдааны тушаал биелүүлэхээс татгалзан айж хулчийсан хэргээр шийтгүүлж байсан ч жишээ бий. Мөн 8-р дивизийн 22-р морьт хорооны удирдлага 9 сарын 11 нд Мана ууланд болсон байлдаанд тушаал зөрчин ухарсан тул хорооны удирдлага нь тэр чигээрээ шийтгүүлсэн баримт одоо хүртэл маргаан дагуулсаар л байдаг.

Дарга цэрэггүй айж эмээх нь фронтын үед их тохиолдож байсан бөгөөд өөрийгөө буудаж гэмтээн ар талд эмнэлэгт очих, цамцныхаа тэмдгийг урж хаях, шалтгаангүйгээр тушаал шийдвэр биелүүлэхээс татгалзах гэх мэтийн зүйлс их гарч байжээ. Мөн харуул манааны үед унтах, Японы талаарх цуу үг ярих түүнийг цааш нь дамжуулан ярих, анги хорооны нууц бүхий дэвтрийг ил задгай хаях, Японы талын суртал ухуулгын цаасыг авах, сураггүй алга болон яваад гэнэт эргэн ирэх, чухал баримт бичиг бүхий хүмүүс ор сураггүй алга болох, санаатай нэгнээ буудах, буу алдаж нэгнээ шархдуулах буюу амь насанд нь хүрэх, үхсэн цэргийн бууг салгах үедээ өөрсдөө буудуулах, тагнуулд яваад сураггүй болох эсвэл дайсанд бууж өгөх, гэх зэрэг маш олон зүйлийг товч дурдахад ийм байжээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед ихэнх чадварлаг удирдах бүрэлдэхүүнээ үгүй хийсэн нь цэргийн удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаа доголдоход хүргэн туршлагатай дарга нар ихэд үгүйлэгдэх болжээ.

Халхын голын дайны ид үед бүх цэргийн жанжны орлогч Ц.Лувсандоной болон бусад дарга (8-р мд-ийн бэлтгэлийн дарга Гэндэн, мөн дивизийн хуягт дивизоны дарга Даваасамбуу, 6 мд-н 15 мх-ны комиссар Готов, их бууны  дивизоны комиссар Ядамсүрэн, 5 мд-н 14 морьт хорооны штабын дарга Даваа нарын 11 хүн) нарыг баривчлан шүүхэд шилжүүлэх зэрэг явдал олонтоо тохиолдож байсныг дурдах нь зүйтэй.

Ганцхан жишээ дурдахад 1938 оны 11 дүгээр сараас 1939 оны 5 дугаар сарын 01-ныг хүртлэх хугацаанд даргалах бүрэлдэхүүнээс 149 даргыг баривчилж, 402 даргыг цэргийн албанаас халсны дээр 700 орчим хүн “биеэ илчилсэн” байдаг. Эдгээрийн оронд нөхөн дэвшүүлсэн хүмүүс нь цэрэг удирдах дадлага, туршлага чадвараа сул бүр бичиг үсэг ч мэдэхгүй хүмүүс байв. Эдгээр хүмүүс нь байлдаанд орохдоо сандарч тэвдэх, байлдагчаа гартаа барьж чадахгүй, заримдаа аймхай туйлбаргүй шийдэмгий бус байдлыг гаргаж байжээ. Дайны үед 5-9 сарын хооронд нийтдээ дарга нарын албан тушаалд 940 хүнийг дэвшүүлэн томилсон нь үнэхээр зоримог ч гэмээр аймшигтай шийдвэр байжээ.

Дайнд оролцсон морьт дивизүүдийн гурван даргын хоёр нь 1939 оны 3 болон 4 дүгээр сард, нэг нь 1938 оны 12 сард шинээр томилогдсон байсан нь алдаа эндэгдэл гарахад нөлөөлсөн гэх үндэстэй юм. Халхын голын дайн эхлэхээс өмнө энэ тухай ярьж байсан ч мартаж орхисон гэлтэй. МАХЦ-ийн ерөнхий зөвлөх бригадын командлан захирагч Поздняков, МАХЦ-ийн улс төрийн газрын ерөнхий сургагч бригадын комиссар Воронин нар 1939 оны 05 сард бичсэн нэгэн илтгэлдээ ... МАХЦ нь өнөөдрийн байдлаар бэлтгэгдсэн удирдах, захиран командлах боловсон хүчин байхгүй, агт морьдын байдал муу, байлдааны ба улс төрийн бэлтгэлийн байдал хангалтгүй зэрэг шалтгааны улмаас бүрэн төгс байлдах чадвартай болж чадаагүй байна.... гэж дүгнэж байжээ. Зөвлөлтийн цэргийн командлагч Г.К.Жуков хожим 1940 оны 12 дугаар сарын 23-31 нд болсон улаан армийн удирдах дээд бүрэлдэхүүний хурал дээр ....Монголд байрлаж байсан онцгой корпус (57-р ОК) сул бэлтгэгдсэн эцэст нь Монголын армийн ангиуд дайнд бүр ч сул бэлтгэлтэй байсан онцлогтой юм....хэмээн дүгнэсэн байдаг.

Мөн дайны үеийн нам улс төрийн ажил ч хангалтгүй явагдаж байсныг дурдах нь зүйтэй. Гагцхүү цэрэг эрсийн эрх орноо хамгаалах чин зүрх зориг л энэ бүхнийг далдалж байжээ.

Ар талын хангалтын байдал. Дайны эхний өдрөөс эхлэн цэргийн ар талын хангалтад саад бэрхшээл учирч эхэлжээ. Энэ нь нэг талаар дайнд тун бэлтгэлгүй байсны илрэл юм.

6-р мд-ын хангалтын талаар Дорнод 2-р морьт корпусын тусгай хэлтсийн даргын илтгэлд .... Дивизийн хангалт муу байна. Усны сав алга, өглөө орой хоёрт хоёр удаа цай өгөхөөс бусад цагт ундгүй тул цэргүүд ядарч байна. Цэргүүд татах тамхигүй учир хомоол татаж байна. Галт хэрэглэл туйлын дутмаг. Винтовын хуяг нэвтлэх сум ба гранат байхгүй, гранат байсан ч манай цэргүүд гранат хаяж чадахгүй гээд олгоогүй, зарим гранат галгүй байсан .... гэх зэргээр дурдсан байдаг.

Нийт цэргүүдийн дотор Монгол гутал, хувцастай цэргүүд хэдэн арваараа, гадуур өмд, цамцгүй, дотуур цагаан өмд, цамцаараа явж буй цэрэг маш олон, гуталгүй хөл нүцгэн хүн нэлээд хэд, гутлыг нэр төдий өмсөж буй цэрэг 400 шахам, цэргүүдийн хоолыг зөөх явцад голчлон хөрдөг, зөөхдөө ихэнхдээ тэмээ ашигладаг, усанд орох боломжгүйн улмаас олноор бөөм хорхойд баригдах нь элбэг, өмхий өттэй махаар хоол хийх, туйлын бохироос болж элдэв халдварт өвчин их зэрэг дутагдал байсан түүнийг засах гэж оролддог байжээ. Агт морьдын тоног хэрэгсэл дутуу эмээлгүй цэргүүд их байжээ.

Эцэст нь дүгнэхэд МАХЦ нь дан ганц алдаа дутагдал гаргаж түүнээсээ болж шийтгүүлсэн нь улс төрийн алдаа завхрал байсан юм. 5 дугаар сарын байлдааны бүтэлгүй алдаатай байдал нь Зөвлөлтийн улаан армийн 57-р корпуст хамаатай, 6 дугаар сарын агаарын байлдааны бүтэлгүй ажиллагааг мөн л 57-р ОК болон МАХЦ-ийн бүх цэргийн орлогч жанжинд, 9 дүгээр сарын байлдааны ажиллагааны бурууг 22-р морьт хороонд тохох нь учир зүйд үл нийцэх билээ.

Байлдааны ажиллагааны ял гавьяаг хоёр тал адилхан л үүрэх учиртай юм. Ах дүүгийн найрамдалт харилцаатай ялгуулсан Зөвлөлтийн улаан армид бурууг тохох нь зүйд нийцэхгүй гэж үзэж байсантай холбоотой юм.

8-р морьт дивизийн 22-р морьт хороог Зөвлөлтийн нисэх онгоц андуурч бөмбөгдсөний бурууг МАХЦ-ийн бүх цэргийн жанжны орлогчид тохох нь ямар ч баримт нотолгоогүй зүйл юм.

Хэдийгээр дээр дурдсан бүхий л саад бэрхшээл, алдаа сургамж, олноор байсан ч МАХЦ нь өөрийн өмнө тавьсан зорилгоо биелүүлэн эх орноо харийн дайснаас хамгаалан бүхий л нөөц бололцоондоо тулгуурлан дайныг ялалтаар төгсгөсөн юм. Халхын голын дайны үед тохиолдсон энэ бүх үйл явдал нь МАХЦ-ийн дараа дараагийн байлдааны үйл ажиллагаа ялангуяа 1945 оны Чөлөөлөх дайны үйл ажиллагаанд томоохон туршлага сургамж болоод зогсохгүй өнөөдрийн цэргийн бэлтгэл сургалтад ч туршлага болох учиртай юм.

Сэтгэгдэл 17ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 16. 22:09
Зочин Баярсайхан

Энд дурдагдаж байгаа зүйл үнэн гэж бодож байна. Яагаад гэвэл аав минь 22 дугаар морьт хороонд алба хааж дайнд оролцсон ахмад дайчин байлаа. Зарим үед найз нартайгаа уулзаад ярилцаж байгааг нь сонсож байхад сургуулийн сумангийн тухай, гэдэсний хижиг өвчний талаар, мөн улаан таван хошуутай онгоц бөмбөгдсөн, мана уулын болон нөмрөгийн голын тулалдаан, хороон дарга Бадарчийнхаа тухай, тэр үеийн хүнд ыэрх зүйлийн талаар нулимс унаган ярьж байсныг би өөрийн биеэр сонсож байв. Мөн хурандаа С.Даваасамбуу гуайтай уулзаж яг бодит байдлын тухай ярилцаж байхад би хажууд нь байсан. Т ийм болохоор үнэн гэж бодож байна. ьэгээд ч маш олон ахмад дайчид энэ тухай тодорхой ярьдаг байсан

1 сар 7. 14:08
хайлааст

Дайны цагт даргын гаргасан нэг буруу шийдвэр хэдэн арван хүний амьтай холбоотой байдаг юм шүү дээ Бүслэгдсэн дивизийн дарга сургуулийн суманг удирдан амиа алдсан нь үнэн билээ Тийм дээ ч одоог хүртэл гавьяа шагнал өгөөгүй байх Тэр хүний болчимгүй шийдвэр нь одоо баатрын одогд хүрэх ёсгүй нь ойлгомжтой

2019, 12 сар 26. 12:45
Зочин

Худалаа бүлт бүлт гарууд хог нэгээрэ болжээ чааваас нэг гүзээгээ унжуулсан 30 гарсан гахай л ийм үмхий юм бичиж суудаг биз

2019, 12 сар 23. 15:59
Зочин

mongold ymar ch hamaagui oros japan hoyriin tulaan,

2019, 12 сар 19. 10:58
Зочин Гомбо

Зочин Бодит үнэнийг бичих гэж анхны оролдлого хийсэнд баярлалаа. Өмнө нь ялалтаа магтан дуулдаг байсан. Яаж шүү нэг юм японыг дарсан юм бол??? Хэлмэгдэлд хамаг дарга нарыг нь баричилсан шийтгэсэн байсан үе шүү дээ??? Халхын голын баатарууд, дайнд оролцогчид гээд магтан дуулаад хүмүүсийн дунд нэр алдарт дуртай, үүний төлөө юу хийхээс ч сийхгүй, бүтэхгүй амьтад олон байсан байх шүү.

2019, 12 сар 14. 22:38
Зочина

Халх голын дайн бол зүгээр л ЗХУ ба Япон гэсэн хоёр эзэрхэг гүрний хоорондын зодоон байсан юм. Аль ялсан нь Монголыг өөрийн нөлөөний бөгөөд тусгаар улс гээд л аваад явах байсан учраас нээг их том асуудал бидэнд бараг байгаагүй гэж өнөөгийн өндөрлөгөөс харагддаг. Ар монгол ба барга монголчууд хүссэн хүсээгүй энэ хоёр гүрний хормойд хүчээр татагдан дайнд оролцсоноос монгол хүмүүсийн амь сүйдсэнийг эс тооцвол Манай тусгаар тогтнолд аюул учруулсан дайн байсан гэсэн коммунист үзэл сурталжсан тайлбарыг одоо халах цаг болсон.

1 сар 17. 14:12
Зочин

Baildaanii 10chuxal taktik ni buruu baij yaj ylsan ym boloo ergvv ergvv ym xajuud ni bsan ymshig l shaaxiimaa

2019, 12 сар 15. 21:59
Зочин Ганболд

Үзээгүй хараагүй дайн бүү хэл 30 хан жилийн өмнөх ардчилалын үнэн түүхийг мэдэхгүй байж санаагаараа зохиол бичхээ больцгоо. Энэ түүх гээчийг бичиж бгаа нь хэн ч юм билээ биднийг эвдрүүлэх дайсан ч бичээд бгаа юм билүү хэн мэдлээ.

1 сар 1. 5:16
Зочин

Zuv

2019, 12 сар 15. 13:33
Зочин Зочин

Халх голд байлданд Матадын 3.р дивизид байлдаж байсан Жигмэд гэдэг хүний яриагаар бол оросууд дандаа араас буудаж монгол цэргийг урдаа оруулж хоёр талын буудлагын бай болгож ашиглаж байсан гэсэн. Энд бичсэн явдал бүгд тохиолдож байсан нь үнэн байх. Орос цнргүүд шархтай монгол цэргийг буудах танкаар дайрах агаараас бѳмбѳгдѳж санаатайгаар устгах дарга нарыг санаатайгаар хэлмэгдүүлэн хороох явдал маш их гарч байсан нь үнэн гэж яридаг байсан.

1 сар 1. 5:17
Зочин

Arai l buruu yun sgig yiarihaa bolio

2019, 12 сар 15. 12:30
Зочин цэрэнбалжир

Тэгээд Монгол улс аль тал нь дийлэх нвь вэ гээд л хараад сууж байгаад аль дийлснийх нь талд улсаа тушаачих байсан хэрэг үү? Сонин хачин тайлбар хийдгээ больмоор юм.

2019, 12 сар 14. 23:31
Зочин

Алдаа оноогоо бодитой харах дүгнэлт хийх нь зөв л дөө. Гэхдээ Монголчууд эх орноо хамгаалан тулалдсаныг, ЗХУ манай тусгаар тогтнолыг хамгаалж хамтран тэмцсэнийг өнөөчилж гуйвуулах нь маш хортой! Хэрэв ийм дайнд тэмцэж ялаагүй бол манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ч хүндрэх байсан. Халх голын дайны ач холбогдлыг элдэвээр үгүйсгэх гэсэн оролдлого бүхэн одоо ч бидний ирээдүй, тусгаар тогтнолд заналхийлж байгааг бүү март !!!

2019, 12 сар 14. 14:26
Комминтерн

Үзэл сурталжсан нийгмээс үлдссэн нэг том аюул өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй үнэнийг гуйвуулдаг явдал.Энэ байдал одоо ч нийгэмд хүчтэй нөлөөлсөөр байна. Нийгмийн арай боловсролтой давхаргыг устгаж үлдэгсэд нь 80% бичиг үсэггүй харанхуй байсныг Комминтерн кирилл бичигт оруулж зохиосон түүхээ 80 жил заасан гэдгийг ч одоо нийгэм талаас илүү хувь нь хүлээн авах чадваргүй байна,

2019, 12 сар 14. 14:26
Комминтерн

Үзэл сурталжсан нийгмээс үлдссэн нэг том аюул өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй үнэнийг гуйвуулдаг явдал.Энэ байдал одоо ч нийгэмд хүчтэй нөлөөлсөөр байна. Нийгмийн арай боловсролтой давхаргыг устгаж үлдэгсэд нь 80% бичиг үсэггүй харанхуй байсныг Комминтерн кирилл бичигт оруулж зохиосон түүхээ 80 жил заасан гэдгийг ч одоо нийгэм талаас илүү хувь нь хүлээн авах чадваргүй байна,

2019, 12 сар 14. 0:27
Бадам бадма

Тэр үеийн японы хороо хэдэн хүнтэй манай дивиз хэдэн хүнтэй зэвсэглэл нь ямар байсан гээд олон зүйлийг нуулгүйгээр үнэнээр нь хэлж алдсан оносон зүйлийг ард олондоо шударгаар хэлж баймаар юм тэгэхгүй бол худлаа эх оронч шүлснээс өөр юмгүй нөхдүүд боллоо тэдний алдаанаас болж ямар нутгаа алдсан зэргийг хойч үед нь сургамж болгон ярих хэрэгтэй тэгэхгүй бол бөөн хэнээтнүүд болчлоо ухааруулаач цэргийн түүхчдээ

2019, 12 сар 13. 23:31
Зочин

Shariivuu hunii huvid bitgii hudal bich mash ih gaviya baiguulsan hun bitgii tuuhee guivuul sayhan ter hunii barimtad kino n garsan yu meddeg gej hudal burdag bnoo

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]