Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросууд АНУ-ын жишгээр цахилгаан соронзон их буу хийж эхэлжээУншсан6,989

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин рельсотрон хийх ажилд 10 жилийн өмнө орсон байна. Харин оросууд ийм зэвсэглэл бүтээх ажилд ханцуй шамлан ороод ердөө жил гаруй болж байгаа аж.

Хойд хөршид рельсотрон буюу цахилгаан соронзон их буу бүтээх ажил идэвхтэй явагдаж байна. Оросын парламентын Холбооны зөвлөлийн батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Франц Клинцевич РИА Новости агентлагийн сурвалжлагчид ингэж ярьжээ. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд зориулсан рельсотроныг туршиж байгаа зураг нийтэлсэн “The Wall Street Journal” сонины нийтлэлийг Новости агентлагийн сэтгүүлч Клинцевичид харуулж, харин манай батлан хамгаалахын салбарт танк, их буутайгаа л зууралдсаар байна, шинэ мэдээ байна уу хэмээн асуужээ. "Сонины материал бидний хувьд нээлт биш. Орост ч ийм ажил идэвхтэй явуулж байгаа” гэж Клинцевич тайлбарлажээ.
Балти орчмын нутгийг Оросоос хамгаалж, түүнчилэн Өмнөд Хятадын тэнгист АНУ-ын холбоотнуудыг дэмжих зорилгоор Америкийн БХЯ цахилгаан соронзон их бууг хэрэглэж болох юм хэмээн “The Wall Street Journal” сонины саяхны өгүүлэлдээ бичсэн юм. Рельсотрон нь цахилгаан соронзон зам төмрийн тусламжтайгаар сумыг харвадаг байна. Сумны хурд нь секундэд 2,3 километрт хүрч чаддаг ажээ.
 
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин рельсотрон хийх ажилд 10 жилийн өмнө орсон байна. Харин оросууд ийм зэвсэглэл бүтээх ажилд ханцуй шамлан ороод ердөө жил гаруй болж байгаа аж. Гэсэн ч цахилгаан соронзон их бууны төслийг хэрэгжүүлэхэд 1,5 тэрбум доллар зарцуулчихаад байгаа гэнэ. Мөн ийм төрлийн их буугаар хөлөг онгоцуудыг тоноглох ажлын туршилтын явцад дахин 800 сая доллар нэмэлтээр хэрэгтэй байгаа аж.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 7. 16:53
Molor

orosuud ali 10 jiliin umnu "Alabuga" hiisen yugaa bicheed baigaa gulug ve

2016, 11 сар 12. 23:01
Зочин

haha amerikchuudiig shoolood l baisan odoo oorsdoo relsotron hiij baigaa yumu elgiin yuma

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]