Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Ленинградын бүслэлтэд тулалдсан монгол цэрэгУншсан34,255

Ажилчин, далайчин, дайчин, дипломатч гээд хийгээгүй ажил түүнд байгаагүй. Хүний амьдрал гэдэг урьдаас тааж тааварлахын аргагүй учрал тохиолоор дүүрэн байдаг ажээ.

Ажилчин, далайчин, дайчин, дипломатч гээд хийгээгүй ажил түүнд байгаагүй. Хүний амьдрал гэдэг урьдаас тааж тааварлахын аргагүй учрал тохиолоор дүүрэн байдаг ажээ. Өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй улс оронд одож, хэний ч санаанд оромгүй ажил хийж, шорон гянданд хүртэл орж, дайны талбарт үхэлтэй тулгаран алдаж, бүр аль ч орны харьяат биш болж явсан ээдрээтэй түүхийн эзэн бол Должинсүрэнгийн Сүхээ. Эх орны дайнд хамгийн урт хугацаагаар байлдсан монгол гэвэл энэ хүнийг нэрлэдэг. Түүний орос нэр нь Дмитрий Сергеевич Сухов. Энэ хүн яагаад ийм сонин хувь тавиланг туулсан талаар өгүүлсү.

Д.Сүхээ 1913 онд одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт төржээ.

 

Сүхээ хийдэд шавилан суусан лам нарыг хар болгох ажилд идэвхтэй оролцож байсныг нь үнэлэн Улаанбаатарт Мал эмнэлгийн дэргэдэх морин хадуурчны түр сургуульд явуулжээ. Харин төгсөхөд нь тэднийг хотод ажиллуулахаар болж, Aж үйлдвэрийн комбинатын барилга барих ажилд хуваарилсан байна. Орос сургагч нарын зааварчилгаагаар тэнд олон монгол залуу ажиллаж байжээ. Энд ажиллаж байхдаа Сүхээ нэг найзынхаа хамт Аж үйлдвэрийн комбинатын байрыг шатаах зорилготой явж байсан хоёр хүнийг илчилсэн удаатай. Шөнө хоёр хүн байрны орчим сүүтэгнэж байгааг концерт тараад найзтайгаа хамт харьж явсан Сүхээ харж харуулд мэдэгджээ. Тэр хоёр үл таних хүнийг баривчлахад биеэс нь гар буу, хутга, олон хайрцаг шүдэнз, бензинтэй шилнүүд, урт цувсан тостой хөвөн гарсан гэдэг. Орос руу зарим хүмүүсийг сургуульд явуулахаар болоход Сүхээгийн нэр багтсан байлаа. Тэд Кострома хотын гутлын фабрикт дадлага хийж, хажуугаар нь хичээл заалгана. Төгсөхөд бусдаасаа илүү сайн сурсан гурван хүнийг Москва хотын арьс ширний дунд сургуульд сургах болсны нэг нь Сүхээ байсан юм. Өөрөө юм юманд хичээж мэрийдэг болохоор хувь заяа түүнийг дандаа өөд нь чиглүүлж байсан гэлтэй. Тэрээр орос хэлийг гаргууд сайн сурчээ. Түүний хэлний мэдлэгийг үнэлж, сурч байхад нь Монголын Элчин сайдын яаманд коминдатаар ажиллуулжээ.

Нэг удаагийн шуудангаар Монголоос Элдэв-Очир гуайн нэр дээр илгээмж иржээ. Хэн ч түүнийг явуулсангүй, тоостой хонгилд хэвтэх болов. Амралтын өдрөөрөө Сүхээ хаягийн дагуу илгээмжийг эзэнд нь хүргэж өгөхөөр шийдэж Москвагаас Севостополь хүрч Элдэв-Очир гуайнд очжээ. Тэрээр орос эмчийн асаргаанд хэвтэрт байсан юмсанж. Илгээмжийг нь авч ирсэнд Элдэв-Очир гуай маш их баярлаж, энгийн сайхан яриа өрнүүлжээ.

Харин Сүхээг буцаж ажилдаа ирэхэд Элчин сайдын зөвлөх айхтар уурлаж “Хэн чамайг тэр илгээмжийг аваачиж өг гэсэн юм” хэмээн загнаж сүйд болжээ. Дараахан нь Элдэв-Очир гуай бурхан болж Москвад оршуулах ёслол нь болжээ. Монголын Элчин сайдын яамны аж ахуй эрхлэгчийн хувьд цагаан гантигаар дөрвөлжин хэлбэртэй бумба хийлгэж, нүүрэн талд нь алтан үсгээр овог нэр, он сарыг бичжээ. Түүнд талийгаачийн чандрыг хийсэн байна. Гэтэл оршуулгын дараа өнөө зөвлөх “өндөр үнээр дур мэдэж бумба хийлгэлээ” хэмээн толгой түрүүгүй загнасан байна. Удсан ч үгүй улсын 15 мянган рубль идсэн, хөрөнгөтөн орны хүмүүстэй холбоотой хэмээн буруутгаж Оросын цагдаа нар баривчлан хорьжээ. Манай элчингийнхэн л хор хутгаж, цагдаад өргөдөл гаргасан нь тэр байж. Таганкийн ганц хүний шоронд улс төр, цэргийн гэмт хэрэгтэн болж зургаан сар хоригдож байтал улс төрийн хэрэг нь холбогдолгүй болов. Мөнгө идсэн хэргээр Среденскийн шоронд шилжжээ. Хэдэн сарын дараа мөнгөний асуудалд холбогдолгүй болох нь тогтоогдож гүтгэсэн хүмүүс буруудах дээрээ тулахад Элчин сайдын яамны нэр төрийг хамгаална гэдэг нэрээр Сүхээг ажлын хариуцлага алдсан хэмээн дахин шүүхэд өгсөн байдаг. Энэ дагуу Зөвлөлтийн хуулиар хоёр жил хорих болжээ. Печорийн лагерь, тэндээсээ Север, Двинскийн колонид хоригдож байгаад суллагдах болоход түүний паспорт олдсонгүй.

Бичиг баримтгүй тохиолдолд Монголын Элчин сайдын яамнаас зөвшөөрөл иртэл суллаад явуулж болдоггүй, тодорхой хаягтай байлгах ёстой байв. Тэгээд Монголын талаас шийд иртэл түүнийг Орост нутаг хязгаарлан суулгажээ. Хийдэг ажил нь ургаа мод унаган голоор хөвүүлнэ.

Сүхээг нэг өдөр эрүүл мэндийн бүхий л төрлийн үзлэгт оруулжээ. Хариу нь сайн гарчээ. Учир нь түүнийг далайн холын тээврийн онгоцонд ажиллуулах болсон байв. Тэр өдрөөс эхлэн жил гаруй далайд явжээ. Далайн хатуу ширүүн амьдрал, гэнэтийн аюултай нөхцөлд дасан, далайчны амьдрал түүнд таалагдаж байв. Хөлөг онгоцон дээр ажиллаж байхад Должинсүрэнгийн Сүхээ гэдгийг Димитрий Сергеевич Сухов болгон өөрчилжээ.

Хөлөг онгоцыг өөр чиглэлээр ашиглахаар болж, далайчид сайн дураараа цэрэгт явахад Д.С.Сухов ч фронтод явах хүсэлтээ өгчээ. Ленинградын орчим хуваарилагдаж, хүрэх замдаа дайсны агаарын довтолгоонд өртөн хэд хэдэн хүнээ алджээ. Суховыг Балтийн тэнгисийн явган цэргийн буудлагын есдүгээр тусгай бригадад хуваарилжээ.

1941 оны зун, намар германчуудыг Ленинград руу оруулахгүйн төлөө хориглон тэмцэж байсан бол өвөл нь гэхэд байдал дээрдэж дайсныг өөрийн талаас болон араас нь, дотроос нь устгах, зохион байгуулалтыг нь алдагдуулах зэргээр тэмцлийн хүрээ нь өргөжсөн байв. 1943 оны нэгдүгээр сард фронтын бүслэлтийг сэт цохисон нь цааш өргөжин тэлэх өргөн давшилтын эхлэл болсон юм.

1943 онд Сухов дайны талбарт хүнд шархдаж, цэргийн эмнэлэгт ухаан оржээ. Дараа оныхоо нэгдүгээр сарыг дуустал эмнэлэгт хэвтэж байгаад гарахдаа дахин фронт явах хүсэлт гаргасан гэж байгаа. Харин түүний тархины доргилт сэдэрч бүх насаараа тахир дутуу болох магадлалтай тул эмч нар зөвшөөрсөнгүй. Удсан ч үгүй түүнд эх орондоо буцах зөвшөөрөл ирсэн байна. Энэ бол 1944 оны гуравдугаар сарын 23-ны өдөр байжээ. Зөвлөлт улсад суралцахаар мордож байсан жаахан хархүү 10 жилийн дараа ингэж Монгол нутагтаа хөл тавьжээ. Ирээд Аж үйлдвэрийн комбинатын савхин гутлын хэсэгт орсон байна. Гэхдээ тэрээр 1945 онд сайн дураараа цэрэгт татагджээ. Бөмбөгдөгч онгоц барьж сураад Японтой тулалдах хүсэл түүнийг хатгаад суулгаагүй аж. Энэ хүсэл нь ч биелэгдэн Чөлөөлөх дайнд оролцон Хятадын зүүн хойд, Өвөр Монгол, Баргыг чөлөөлөлцсөн байна.

Дайны дараа Намын дээд сургуульд сурч төгсөөд Гадаад явдлын яаманд ажилд оржээ. Сүхээ гэж маш цэвэрхэн сайхан хувцасладаг ганган эр явсан гэнэ. Тиймдээ ч Гадаад яамны ганган Сүхээ гэж нэрлэгдэж байв. Тэнд байхдаа Ардчилсан Солонгос дахь Монголын Элчин сайдын яаманд аж ахуйн эрхлэгчээр томилогдон ажиллажээ. Монголдоо буцаж ирснийхээ дараа солонгос хүүхдүүдийг хүмүүжүүлэх газрын орлогч даргаар томилогдсон байна. Гадаад явдлын болон Барилгын яаманд ч ажиллаж байв. Дараа нь Дарханд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан аж. Нас нэлээн өндөр болсон хойноо Сүхээ гуайн хараа нь эрс мууджээ. Дайтаж явахдаа авсан шарх нь хараанд нь нөлөөлсөн бололтой.

Ийм сонин амьдралтай авга ахынхаа талаарх баримт материалыг авчирч өгсөн хүн бол Л.Пүрэвдаваа гуай юм. Эх орны дайнд Монгол хүн эр зориг, авхаалж самбаагаа гайхуулан тулалдаж явсан баатарлаг түүхийг дахин сануулсан түүнд баярлалаа. Учир нь Сүхээ гуай хэдэн жилийн өмнө бурхны оронд заларсан аж. Тэрээр амьд сэрүүн байхдаа өөрийн туулсан амьдрал, дайн байлдаан, үзэж өнгөрүүлсэн бүхнийхээ талаар нямбайхан бичиж үлдээснийг иш үндэс болгов.

Сэтгэгдэл 35ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 13. 10:40
Зочин

Бусдыгаа муулсан нэг өвгөнд баатр цол өгч үнэгүйдүүлж байхаар жинхэнэ гавьяа байгуулсан Сүхээ гуайд өнгөрч сөн ч гэсэн Монгол Улсын Баатар цолыг нөхөн олгоосой. Эх орныхоо төлөө, дэлхий ард түмний төлөө монгол улсынхаа нэрийг мандуулан тулалдсан байна шүү дээ. Монгол улс ч гэсэн энэ дайнд татагдан орсон байна.

5 сар 9. 11:44
Зочин

Эх орны дайнд оролцож явсан монголчуудыг нэр усаар нь сэргээж тэдний тухай дэлгэрэнгүй мэдээлэх цаг болжээ.

2017, 6 сар 17. 2:10
Зочин

Тархиндаа хүнд шарх аваад жинхнээсээ ой санамжаа алдаад бараг жил шахам болсон гэдэг, тэгээд эмч нь элчин сайдын яамнаас "Дөмөн" гэсэн дуутай ганц пянз олж ирээд тавьж сонсгосоор байгаад ой санамж нь сэргэсэн тухай бичсэн байдаг. Тухайн үедээ фашистуудын ар талд байсан лут том төмөр замын гүүрийг дэлбэлэх ажиллагааг биечлэн гүйцэтгээд шархдсан гэсэн байсан.

2 сар 21. 21:20
Зочин

Дөмөнгийн дуутай пянзийг орос сувилагч хүүхэн олж ирээд сонсгосон гэж уншиж байсан юм байна

2016, 12 сар 5. 15:52
Халимаг

1970-80-аад оны заагаар энэ хүн Дарханы захиргаанд ажиллаж байсан. Гадаадын зочид Дарханд очиход үйлчилдэг, нэг маягийн ёслолын албаны ажил хийдэг байсан. Төлөөлөгч дагаж орчуулга хийж явахдаа уулзаж байсан, бас эл нийтлэлд дурдагдсан зүйлээс заримыг өөрөөс нь сонсож байсан юм байна. Ялангуяа Элдэв-Очиртой холбоотой хэсгийг өөрөө ярьж байсаан. Туранхайвтар, өндөрдүү, их шаламгай бор хүн байсан даа...

2016, 11 сар 30. 13:05
Иш

1974 онд Дархан хотод энэ хүнтэй уулзаж дэлгэрэнгүй дурсамжийг нь авч цуг зургаа авахуулж байсан юм. Үнэхээр сонирхолтой түүх ярьж байсан. Наснаасаа их залуу маш цэвэрхэн хувцасалсан хөнгөн шингэн ёстой бахархмаар хүн байсан даа. Энэ хүний тухай нэг их яриад байдгүй өөрөө ч яриулах дургүй эгэл даруухан нэгэн гэж санагдсан шүү.

2016, 11 сар 30. 10:15
Зочин

iim xumuusiin tuuxiig olnii xurteel bolgoj baix ni surgamjtai, baharhaltai yum daa

2018, 2 сар 7. 17:35
Зочин

Хэрэгтэй хэрэггүй янзан бүрийн кино хийж байхаар эгэл жирийн энэ хүний амьдралтай холбоотой Түүхэн кино ч хийж болох шүү дээ

2018, 12 сар 17. 21:49
Зочин

Унэхээр это Хун бол монгол хумуусийн бахархалын нэгэн богоод туухэнд заавал бичигдэх естой. Тандаа баярлалаа

2017, 9 сар 20. 20:10
Зочин

Жинхэнэ Монгол улсын баатар цолоор нэхэн шагнавал зохилтой хүн юм даа. Түүнээс илүүг туулсан, гавьяатай хүн хаана хэн байна вэ гэвэл цөөн л байх даа. Ядаж монгол улсын түүх, дунд сургуулийн түүхийн сурах бичгүүдэд тэр хүний туулсан бүтээсэн талаар үйл хэргийн талаар бичиж үлдээвээс сургамжтай , үлгэртэй баймаар юмаа.

2018, 8 сар 6. 2:25
Зочин

Бат үүл
Хэ хэ

2018, 2 сар 7. 17:36
Зочин

дэмжиж байна

2016, 11 сар 29. 22:51
Зочинnm

agyy uwug deedes

2016, 11 сар 29. 13:32
ter

suhee guai shig ene muu ajil hudulmur hiih durgui lam nariig bugdiig ni huuj gargaad gudmand tsas tseverluuleh yumsan

2016, 11 сар 29. 13:00
Зочин

Хэхэ. Нэрийг мундаг орчуулсан байна шүү

2016, 11 сар 29. 14:34
Зочин

Как монгольский «товарищ Сухов» отвоевывал Ленинград: неизвестная история ВОВ http://asiarussia.ru/persons/7297/ эндээс орчуулжээ

2016, 11 сар 29. 12:34
Зочин

sonirholtoi tuuh bn

2016, 11 сар 22. 14:43
Баяраа

Тийм ээ энэ хүнтэй кино үйлдвэрт 1 жил хамт ажиллаж, дээрхи түүхээс нь халь сонсож байлаа. Их сайхан хүн байсан шүү.

2016, 10 сар 20. 20:24
irgen

ter yeiin mongoliin elchind hogiin hyn baijee,,,,hen baisan um bol ?

2016, 10 сар 19. 8:16
Яах вэ энэ хэдэн Монголыг

Монголчууд л нэгийгээ хорлох юм даа....Царай муутай хун оорийгоо узэн яддаг шиг .Монголыгоо харахаар балиар зэвуун нь хурээд байдаг бололтой

2017, 9 сар 20. 19:06
Зочин hg

kommunistuud odoo ch iim balai ajlaa hiiseer uls ornii hugjliig hoish tatsaar bn da

2016, 10 сар 25. 10:55
сүрэг

монгол хүн монгол хүнээ харахаар дургүй нь хүрэхгүй харин нь өөр үндэстэнүүд монгол хүнийг харахаараа дүргүй нь хүрдэг байх.бас холцтой хүмүүсийн ген нь хатагаад монгол хүнийг харахаар зодмоор санагдаад байдаг юм

2016, 10 сар 19. 3:06
Зочин

Сүхээ шиг нууцлаг мундаг түүхтэй хүмүүс олон бий

2018, 3 сар 17. 2:03
Зочин

tiim shuu...

2016, 10 сар 17. 23:18
Lkha

1998 onii ued "amraltiin sonin" deer mongoliin 2 lam orosiin torguuliin bateliond ochood 4 jil baildaad amid garaad bashkirt neg nasaaraa amidarsan xunii sonirxoltoi tuux unshij bsn da

2016, 10 сар 17. 18:10
Зочин

ee medehgyi zurag ch alga

2016, 10 сар 17. 14:13
Зочин

Би энэ хүний тухай ЦЕДС-д суралцаж байхдхх манай галын бэтгэлийн багш дэд хурандаа Шадавцоодо лгэдэгү хнээс 1%70-д оны үед анх сонсч байснаа саяс санаж байна. харин ЗХУ-с 10-аад жилийн дараа ирснээс хойших амьдралын явц байдал нь зөрөөд байх шиг байна. Энэд жаахан чимэг өөрчлөлт орсон байж магадгүй юм.. Гэхдээ манай багш Шадавцоодол гуайн хэлж ярьснаар бол Дундговийн Сүхээ гэгч эн хүн бол эх орны дайнд оролцсон төдийгүй яах аргагүй гавьяа байгуулсан хүн гэсэн ойлголт миний сэтгэгдэлдэл үлдсэн байна шүү. Энэ сэтгэгдэл маань

2016, 10 сар 17. 11:16
Зочин

Өрөөлийн хүслээр л энэ хүн элдэв юм үзжээ.Аль тэр үед монгол хүн далайчин болсон байж дээ.

2016, 10 сар 17. 10:35
Зочин

энэ хүний тухай ном болгон гаргаж товчлон сурах бичигүүдэд оруулах ёстой

2016, 10 сар 17. 10:32
Зочин

OLON YUM SHAALGUI,ZUGEER YAVJ BARILGA BARIAA MUU HUJAAA,,

2016, 10 сар 17. 10:28
Зочин

дуу алдмаар сайхан түүх байна даа илүү дэлгэрэнгүй байвал

2016, 10 сар 17. 10:19
х

чадварлаг сайн монгол хүнийг хэлмэгдүүлэх гэсэн хятадын тагнуулууд орс дахь эся-д басан гэдэг нь тодорхой

2016, 12 сар 1. 15:17
gana

kom-stuud ingej huniig amidralaar ni aldag yum da ,aimaar uls shu ard tumnee bodno gj bhgui maluud seremjtei baitsga

2016, 10 сар 17. 10:12
Д.Б

АЛДАР ГАВЪЯАГ НЬ МӨНХЖҮҮЛЖ, ҮНЭЛСЭН ЮМ БОЛОВ УУ?

2016, 11 сар 29. 14:57
Зочин

Как монгольский «товарищ Сухов» отвоевывал Ленинград: неизвестная история ВОВ http://asiarussia.ru/persons/7297/ эндээс орчуулжээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]