Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өвөрмонгол бүсгүй "Бидний өргөдөл хошуу ч давж чадалгүй сүйтгэгдэж байна, бид чармайсан" хэмээн гэрээслэл үлдээжээУншсан37,070

Энэ дашрамд эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн өвөрмонголчуудын сошиал орчинд үлдээсэн дүрс бичлэгүүдээс хоёрыг буулган та бүхэнд хүргэж байна. Тэд өвөрмонголчууддаа хандан ийн уриалжээ.

 Ойрын үед Өмнөд Монгол буюу ӨМӨЗО-ы дунд сургуулиудад Монгол бичгийн хичээлийг хориглож, ихэнх хичээлийг хятад хэл дээр заах шийдвэр гарсныг эсэргүүцсэн хүүхдүүд, эцэг эхчүүд, ард иргэдийн эсэргүүцэл идэвхжиж, энэ хэрээр нөхцөл байдал хурцдаад байгааг манай улсад сошиал орчинд түлхүү мэдээлэгдэж байна. Монгол Улсын ард иргэд, төрийн бус байгууллагууд, түүх, хэлбичгийн багш, эрдэмтэн, докторууд ч тайван жагсаал, цуглааны хэлбэрээр Өмнөд Монголд өрнөж буй үйл явдалд байр суурь, үзэл бодлоо илэрхийлж байгаа.

Өмнөд Монголд эх хэл, бичиг соёлоо өмөөрч хамгаалсан хөдөлгөөн олныг хамраад төдийлөн удаагүй байхад нэг залуу өндрөөс унаж амиа егүүтгэн эсэргүүцлээ илэрхийлснийг уншигчид мэдэж буй байх. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр өнөө өглөө л гэхэд хоёр өвөр Монгол иргэн амиа егүүтгэсэн тухай мэдээ сошиал орчинд хурдтай тархаж байна. ӨМӨЗО-ны Улаанхадын Шинэсүм сумын Онниуд хошууны төрийн алба хаагч залууг эхнэр нь албан тушаалаа бодоод хүүхдээ сургуульд нь хүргэхийг ятгахад хүлээн зөвшөөрч чадалгүй амиа егүүтгэсэн бол Алшаа аймгийн Зүүн хошууны Хятадын Коммунист намын хороонд ажилладаг 34 настай бүсгүй гэрээслэл үйлдээд цонхоор үсэрсэн байна. Тэрээр гэрээслэлдээ "Би хос хэлний бодлогыг эсэргүүцэж буй тул иймд хүрлээ. Бидний өргөдлийн бичиг, хуруу дарсан бичиг хошуу ч давж чадалгүй сүйтгэгдэж байна. Бид амь насаараа гэрчилж байна. Бид чармайсан!" гэжээ. Амиа егүүтгэсэн бүсгүйн нөхөр нь wechat-ын орчинд "...Би бол Алшаа аймгийн Зүүн хошууны намын хорооны ажилтан Алтанбагана. Альшаа аймгийн намын хорооны ажилтан миний гэргий ойрд хос хэлний төлөө бухимдаж, асраас үсэрч нас барав. Хүмүүс ээ, ухаараач!!!" гэжээ. Ийнхүү хоёр ч залуу насны хүмүүс эх хэлээ хамгаалсан эсэргүүцлээ амиараа нотлон харуулсан нь ӨМӨЗО-д олныг цочирдуулаад байна.

Цагдаа нар өнгөрсөн сарын 31-ний өдөр жагсаал эхлүүлсэн гэх 130 хүний зургийг цахим орчинд тарааж, харсан даруйдаа цагдаад мэдэгдвэл 1000 юаниар шагнахаа амласан гэнэ. Түүнээс гадна цахим орчинд зураг нь тарсан хүмүүсийг өөрсдөө ирэхийг шаардаж, дахин жагсаал хийвэл жагсаал эхлүүлсэн хүнийг олж хариуцлага тооцно хэмээн сануулсан байна. Гэхдээ тэд баригдсан хүмүүст ямар шийтгэл оногдуулах тухай тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж.

 Өдгөө өрнөж буй эсэргүүцлийн жагсаал нь 2011 онд өвөрМонголчууд нүүрсний уурхайгаас болж байгаль сүйдэж буйг эсэргүүцэн жагсаж, нэг малчин хятад жолоочийн том машинд дайруулж нас барсан эмгэнэлт явдлаас хойш ӨМӨЗО-д болж буй хамгийн том жагсаал юм.

Энэ дашрамд эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн өвөр Монголчуудын сошиал орчинд үлдээсэн дүрс бичлэгүүдээс хоёрыг буулган та бүхэнд хүргэж байна. Тэд өвөр Монголчууддаа хандан ийн уриалжээ.

Сайн байна уу? Ойрдоо эх хэлнийхээ тухайд их санааширч байгаа. Энэ тухай өөрийнхөө бодлоо ярья. Хамгийн түрүүнд Монгол сургуульд энэ төрлийн хичээлийг Хятадаар хичээллэх гэж байна гэж чимээ гарч байсан. Энэ жилээс нэгдүгээр оны сурагчдыг бол хятад хэл заана, хятад хэл сур гэж байна. 2021 оноос улс төрийн хичээлийг Хятадаар сургана гэнэ. 2022 оноос түүхийн хичээл Хятадаар хичээллэнэ гэсэн үг. Иймэрхүү бичиг нэгэнтээ буугаад ирсэн. Өмнөх жил бүрийг бид яасан ч хүлээж авч болохгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт эд ингэж хэлнэ. “Энэ жил бол зөвхөн хятад хэлийг явуулна. Хятад хэл сурахтай адилаар сургана гэж байна. Өөр хичээлийг бүр адилхан Монголоор оруулна” гэж хэлэхээр хүн бүрийн санаа амарна. Хятадаар хэлээ орох юм бол ондоо, бүр Монголоор орох бол хамаагүй гэж байна. Гэтэл энэ тийм биш. Аажуу аажуугаар, алхам алхмаар ондоо төрлийн хичээлүүдийг Хятадаар орох гэж байгаа. Төлөвлөгөө нь нэгэнтээ гараад ирчихсэн. Дараа дараагийн жил энэ бүгдийг Хятадаар орно. Ингэж явсаар байгаад бүх төрлийн хичээлийг Хятадаар орох болно. Манай Монгол хэл зөвхөн сонгон судлах хичээл болж өөрчлөгдөнө. Нэгдүгээр онд сургуульд орж байгаа хүүхдүүдэд өөрийн төрөлх хэлээ сайхан эзэмдэж, хятад хүүхдүүдтэй адил сургана. Энэ хүүхдүүд чухам сүүлээр аль тийшээ хэлбийх вэ. Аяндаа манай Монгол хэлний орчин тойрон, эх хэлний орчин  цэвэр биш. Энэ орчноос болоод амархан Хятадаар ярих гээд байгаа. Дээр нь аваачаад сургуульд оронгуутаа хятад хэлийг хятад хүүхэдтэй ав адилхан заана. Хэлтэй бол хөлтэй. Өөрийн бичиг үсгээ хамгаалж үлдэх бол Монгол хүн нэг бүрийн дархан үүрэг юм. Гэтэл зарим хүн ингэж бодож байгаа юм. Би ганцаараа бодож, чармайгаад хэлээд хийгээд, миний нэг хүний хүч хэдий байдаг юм бэ гэж. Хэрэв Монгол нэг хүн бүр ингэж боддог юм бол манай ирээдүй ямар болох вэ? Өмнө нь Түвд хэлээр хичээл оруулахгүй гэхэд түвдчүүд яаж байлаа. Хүүхдүүдээ сургуулиас нь бүгдийг нь аваад явчихсан. Тэгээд нэг жилийн дараа түвд хэлийг эргэж өгсөн байна. Энэ бол амьд жишээ. Гэтэл манай зарим багш нар, дарга нар ажлаа алдаж магадгүй гэж айж байна. Монгол хэл чинь үгүй болчихсоны сүүлд чи хэндээ очиж хичээлд орох юм. Чи хэндээ очиж даргалах юм. Монгол хэл устсанаас болоод Монгол ноёныг хэрэгсэх үү? Үндсэн хуулиар бол энэ үндэстний ард түмэн өөрийн үг хэл, үсэг соёлоо хамгаалж үлдэх хэрэгтэй гэж тогтоосон байна. Энэ эрхийг өгсөн байтал яагаад манай эрх ашигт ирж халдах үед хууль ёсоор өөрийн эрх ашгаа хамгаалж болохгүй байгаа юм бэ?

Сайн байна уу? Та бүхэнд уулзаж байгаа цагийн мэндийг өргөн дэвшүүлье. Намайг Хөлөн-Буйр хотын Шинэ барга, баруун хошуугаар нутагтай Шүрэнхуар гэдэг. Эгэл жирийн малчин айлын хүүхэн. Барга ястан. Багаасаа өөрийн үндэстний үг хэл, үсэг соёлыг сурч дээдэлж хайрлаж, амь наснаасаа илүү бодож ирсэн. Энэ асуудал гарч ирснээс аваад нойр хоолгүй санаа зовж суугаа, нүдний нулимс минь зайр гүйцсэн, санааширч сууж байна. Өргөн олон Монголчууддаа, өргөн олон гэрийн ахмадууддаа болон бүхий л Монгол багш нартаа найдах учир гэвэл өөрийн хүүхдээ эх хэлээр нь сургая, үндэстний эх хэлийг хайрлая, улам илүү бадруулъя, улам цааш нь дэлгэрүүлье. Өөрийн эх хэлээ  хэзээ ч эрхэмлэж дээдэлж, ямар нэгэн юманд бууж өгөхгүйгээр өөрийнхөө эх хэлийг ямар ч юмаар тастуулахгүйгээр бид сэтгэл нэгдээд чармайж дийлдэг л юм бол эх хэлтэйгээ үлдэж чадна, эх хэлтэйгээ байж чадна гэж бодож байна. Гэхдээ энэ ганц миний чармайлтаас болохгүй. Бүх Монголчуудын чармайлт түшнэ. Тэгэхээр бүх гэрийн ахмад маань дэмжиж, хамтаараа 9-р сарын 1-нд хүүхдээ сургуульд хүргэхгүй, мөрдүүлэхгүй байя. Хамгийн түрүүний алхам бол хүүхдээрээ мөрдүүлж болохгүй. Үүнийг мөрдүүлж байвал бууж өгч байна гэсэн үг. Одоо бидний хүзүүн дээр хутга тулгаад эх хэлийг чинь тастана, угсаа удмыг чинь сарниулна гэж байна. Урьдаар эх хэлийг чинь тасдана, дараа нь нутаг дэвсгэрийг чинь хураана. Эх хэлгүйгээр Монгол үндэстэн орших газар үгүй. Хүний боол хийж толгой өндийх эрхгүй явна шүү дээ. Тийм болохоор бүхий л Монголчуудаасаа гуйя. Энэ бачим тулгам үед бүгдээрээ чармайгаад, хамтраад сэтгэлээ нэгтгэе. Заавал өөрийнхөө үзлээрээ, баримталж байгаа байдлаараа л байя. Хүнийг дагаад ийшээ тийшээ гуйвалзаж болохгүй. Нэгдүгээр удаагийн хос хэлний асуудал ч болох, хоёрдугаар удаагийн хос хэлний асуудал ч болох, зарим хүмүүс дунд нь нэг хоёр гээд хутгаад байна. Бид 70 жил хэрэгжүүлсэн хос хэлний асуудлаа эрхэмлэж нандигнана. Энийгээ л суралцана. Өөрийг бол бид нар суралцаж чадахгүй. Хятадаар хүүхдээ суралцуулж чадахгүй. Өөрийнхөө эх хэлээ, хэл бичиг болгоно. Хятад хэлийг, хэл бичиг болгож чадахгүй. Бид хятад хэлийг сурахгүй гэж биш, хүүхдээ сургахгүй гэж байгаан биш. Манай хүүхдүүд наадаж байгаад л хятад хэлийг сурчихна. Гар утаснаасаа ч гэсэн сурчихна. Гэхдээ өөрийн эх хэлээ сурч чадаагүй нялх бага хүүхдүүдэд ийм их хүнд ноцтой үүргийг үүрүүлж чадахгүй. Сэтгэл нь даахгүй. Тархи нь даахгүй байна. Гэрийн ахмад болсон ч гэсэн зөвшөөрч чадахгүй байна. Бүхий л Монгол хүмүүс ч зөвшөөрч чадахгүй. Иймээс бид эх хэлээ л хайрлана. Эх хэлнийхээ төлөө үхсэн ч дуртайяа тэмцэнэ.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 6. 20:52
Зочин

Өвөрмонголчууд сайн дураараа харийн эрхшээлд ороогүй ээ. 1949 оныг хүртэл тусгаар тогтносон улс байсан юм. Чойбалсангийн туслахад итгэж болохгүй.

9 сар 11. 20:14
Дао Фу Цай

Монголчууд хүүхдээ хятадаар сургах хэрэгтэй.МАН Монгол улсыг Хятадад нэгтгэх бодлоготой байгаа. Ми данжаад маш олон хятад хүнийг 60 тэрбумаараа дарга болгосон.Хүрэлсүх Занданшатар нар Ми овогтын шахсан улсыг зайлуулахгүй байгаа нь Бээжингээс санхүүжилт мөнгө төгрөг авч идсэнтэй холбоотой.

9 сар 6. 14:01
Од

Өргөдлөөр тэмцэл хийдэггүй юмаа

9 сар 6. 19:40
Зочин

Өвөрмонголчууд өөрсдөө л хятадыг дагана гээд дагасан шүү дээ Чойбалсан Сталинтай яриад монголын харьялалд байлгах талаар ярисан нь Чойбалсангийн туслахын дурдатгалд байна лээ Өвөрмонголчууд 37 оны оны хэлмэгдүүлэлтээс айгаад л хятадыг дагасан гнж ойлгогдохоор байгаа юм 70 гаруй хувь нь хятадыг дагана гэснээр өвөрүүд эрх чөлөө гэдгээ алдсан улсдаа Бид нар Хятадын дотоод хэрэгт хошуу дүрээд байх шаардлага байхгүй байх Харин гадаад хэлийг бага сургуульд оруулахыг л хориглох хууль яаралтай гаргах хэрэгтэй

9 сар 7. 10:54
fuck china

iimerhuu hytad tsustai tagnuul baij medheer garuud albaar ingej bichdeg bhaa
zaaval 1 hytaduudiig umuurch hamgaalsan comment bj l bh ymaa
bur zohion baiguulaltai oluulaa ym shig bgaamaa

9 сар 6. 20:30
Зочинмонгол бичиг

босоо монгол бичиг чиний төрөлх хэл биш бол чиний зөв...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]