Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Манлайбаатар Ж.Дамдинсүрэн ван наснаас хэрхэн нөхчсөн ба түүнийг оршуулсан тухайУншсан46,518

Ж.Дамдинсүрэнг нас барсных нь дараа шарилыг оршуулсан тухай тодорхой баримт материал бидэнд хараахан олдоогүй байна.

Дорнод аймаг Чулуунхороот сум. Манлай ванг оршуулсан газар. Гэрэл зургийг Б.Даваасүрэн

Монгол үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цуцалтгүй тэмцэгч Баргын эрэлхэг хөвгүүн Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнг бид бүхэн зохиолч Сономын Удвалын "Их хувь заяа" романаар туурвисан "Хатанбаатар" 2 ангит түүхэн уран сайхны киноноос гамингийн шоронд босоогоороо нас барсан эх оронч гэдгээр нь мэдэх билээ. Иймд түүний хэрхэн нас барсан болон хаана оршуулсан тухай өгүүлэхээр зорилоо.

Сюй Шүжан 1919 оны 12-р сарын 22-нд Монголын Автономийг устгасан тэр мөчөөс Монголын олон түмэн ардын уур хилэн дахин дэгдэж, тусгаар тогтнолоо сэргээх арга замыг хайн Нийслэл Хүрээнд Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын нам гэсэн улстөрийн бүлэглэлүүд үүсгэн байгуулагдаж тэрхүү тэмцлийг удирдав. Улмаар Монгол Ардын Намын үйл ажиллагаа онц идэвхжиж умард хөрш Зөвлөлт Орос Улсаас тусламж авч Ардын журамт цэргийг байгуулан 1921 оны 3-р сарын 18-нд Хиагт хотыг Хятадын цэргээс чөлөөлж, улмаар гамин, бароны цэргийг дараа дараалан устгаж 1921 оны 7-р сарын 11-нд Засгийн эрхийг Ардын түр Засгийн газарт шилжүүлэн авч Ардын Засгийн газрыг байгуулан улс орноо удирдах болсон юм. Ийнхүү 1921 онд эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, төрийн тусгаар тогтнолоо сэргээх ариун үйлсэд Монгол хүн бүр хичнээн зүтгэж, амь хайргүй тэмцсэний үр дүнд ялалт амжилтад хүрсэн бөгөөд энд мөн барга зоны баатарлаг тэмцлийг ч онцлон дурдах нь зүйтэй.

Нийслэл Хүрээнд байгуулагдсан анхны улс төрийн намын нэг гэж болох “Ноёдын нам” буюу “Гадаад Монголын автомономит ба амгалан байдлыг хамгаалан туслах нам”-ын бүрэлдэхүүнд Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав, Дүйнхорын да лам Пунцагдорж зэрэг томоохон ноёдоос гадна Хатанбаатар С.Магсаржав, Манлайбаатар Ж.Дамдинсүрэн зэрэг нэртэй цэргийн жанжид багтжээ. Тэд удаа дараа хуралдан Хятадын дарлалаас ангижрах арга замыг хэлэлцэн, Богд Хаантай холбоо тогтоон ажиллаж байсан бөгөөд нэг хэсэгтээ Монголын олон түмэн ардын гол итгэл найдвар нь болж байв. Ялангуяа, Хатанбаатар С.Магсаржав, Манлайбаатар Ж.Дамдинсүрэн нарыг Хятадын ноёрхлын эсрэг тэмцэлд ихээхэн үүрэгтэй гэж Монголчууд итгэн хүлээж байлаа.

Ийм учраас Богд Хаан тэднийг тусгайлан нууцаар дуудан уулзаж, ойр хоёр аймгаас сэм цэрэг татаж, зэвсэгт бослогод бэлтгэн, зарлигийг хүлээж байхыг тушаасан байна. Тэд ч ойр аймаг хошуудаас цэрэг дайчлан татах бэлтгэлийг хийж, тэдгээрт зэвсгийн нууц санд хадгалж байсан буу зэвсгээс олгох, цэргийн агтанд Богдын есөн цагаан хэмээх сүргээс хэрэглэхээр бэлтгэж байсан мэдээ буй. Мөн 1920 оны зун Богдод даншиг өргөх далимаар Халхын олон аймгийн хан, ван, гүнгүүдийг зарлан хуралдуулахад Богдын лүндэнгээр С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нарыг тусгайд нь нэр заан дуудан ирүүлж байжээ.

Баргийн Манлай баатар Ж.Дамдинсүрэн ийнхүү эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд хошуучлан оролцож Хятадын цэргийн эрхтнүүдийн эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлэхээр бэлтгэж байсан юм.

Харамсалтай нь тэдний энэхүү үйл ажиллагааг хүрээнд байсан Хятадын цэргийн эрх баригчид тандан мэдэж 1920 оны 7-р сарын 29 /аргын есдүгээр сарын 11/-ний шөнө Манлай баатар Ж.Дамдинсүрэнг, маргааш өглөө нь Хатанбаатар С.Магсаржавыг баривчлан хорьсон байна. Хамгийн харамсалтай нь Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн бие Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөл байдал, хуучин тогтсон өвчнийг тэсвэрлэж чадалгүй 50 насандаа шоронд таалал төгсчээ. Энэ тухай архивын баримтад “Манлай ван ноднин жил 7 сард Нийслэл хүрээнд гаминд баригдан хоригдож хуучин тогтсон ханиах өвчин улам хүндэрч сувилуулах гэвч эрх мэдэл үгүй түр зуур амрыг олсонгүй байсаар өнгөрсөн жил /1920 он/ өвлийн сүүл сарын 19-ний шөнө нас барсан” гэжээ.

Ийнхүү XX зууны Монгол цэргийн домогт жанжин, Монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, барга түмний бахархал болсон Манлайбаатар ван Жамсрангийн Дамдинсүрэн амьдралынхаа сүүлчийн 107 хоногийг Хятадын шоронд өнгөрөөж аргын 1920 оны 1-р сарын 27-ний шөнө нас баржээ. Монголын ард түмэн түүнийг Хятадын шоронд нас барахдаа “Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн босоогоороо амьсгал хураасан хэмээн домог болгон бахархан ярьдаг билээ. Мөн ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн фондод хадгалж буй Манлайбаатарын нэгэн товч намтарт түүнийг “Би Хятадуудын өмнө хэвтээгээрээ үхэхгүй, үхэвч суугаагаараа үхнэ” гэж эрс хатуу тэмцсээр нас барсан гэжээ.

Эдгээр аман болон бичгийн мэдээнүүд нь Манлайбаатар Ж.Дамдинсүрэнг жинхэнэ хатан зоригтой тэмцэгч байсныг, тэрээр эцсийн амьсгалаа хураатал тэмцлээ үргэлжлүүлж байсныг нотолж байна. Энэ тэмцлээрээ тэрээр харийн дайсны өмнө хэзээ ч өвдөг сөхрөхгүй байхыг, хамгийн эцсийн амьсгалаа хүртэл, эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зориулахыг Монгол ах дүү нартаа гэрээслэн захисан юм. Түүний энэ гэрээсийг хамтран зүтгэгчид нь, Монголын эрэлхэг зоригтой цэрэг эрс нь биелүүлж эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг байлдан авсныг урьд товч өгүүлсэн билээ. Энэ үйл хэрэгт Манлайбаатарын цэрэг эрс, албат ард, баргын баатарлаг эрчүүд ч өөрсдийн хувь нэмрийг оруулж “”Сүрэн жанжин”-ныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлсэн юм.

Энд нэг зүйлийг онцлон дурдахад Ж.Дамдинсүрэнг нас барсных нь дараа шарилыг оршуулсан тухай тодорхой баримт материал бидэнд хараахан олдоогүй байна.

Ахайд Шарайд Дугаржавын Дамдинжав “Дал” сонины 2003 оны дугаарт “Манлайбаатар Дамдинсүрэнгийн баривчлагдсан, насан эцэслэж оршуулагдсан тухайд” гэсэн өгүүлэл нийтлүүлжээ. Уг өгүүлэлд түүний баривчлагдсан ба нас эцэслэсэн хугацааг тодорхой гаргаж чадаагүй боловч шарилыг нь оршуулсан тухай сонирхолтой мэдээ өгүүлжээ. Үүнд, Ж.Дамдинсүрэнгийн шарилыг түүний морь хөтөч байсан Лхасүрэн гэдэг хүн шоронгоос нууцгайхан авч оршуулсан. Тэрээр садан төрлийнхөн болон нутгийнхныхаа хамт Дамдинсүрэнгийн шарилыг хошуу нутагт нь аваачиж оршуулахаар шийдвэрлэж, Нийслэл Хүрээнээс жууз тэргэнд нууцлан авч гарч одоогийн Дорнод аймгийн Чулуун хороот сумын нутаг Үүлэн хан гэдэг ноёлог уулнаас зүүн урагш Шинэ булаг гэдэг булгийн эхнээс хойш 2-3 км-т орших энгэр газар бунхлан оршуулсан бөгөөд үүнээс хойш 1-2 жилийн дараа шарилыг нь хил хязгаараар нутаглаж байсан Орос, Буриад нар сүйтгэсэн учир хүү Долсон нь ясыг нь цуглуулж Үүлэн хан уулын зүүн суганд тавьжээ гэжээ.

Мөн Барга судлаач Харгана Ж.Өлзий нэгэн бүтээлдээ "Манлайбаатарын шарилыг түүний хошуунд нь аваачин Үүлэн хан уулын зүүн өмнө Галуут нуурын хойт талд Шинэ булаг хэмээх газар оршуулсан" гэжээ. 1921 онд үйлдсэн тус хошууны нутгийн зургаас харахад хошуу нутгийн баруун хойно Ухаа-Овоот харуулын чигт Үүлэн уул, түүний зүүн урд зүгт нилээд зайтай Галуут нуурыг тэмдэглэсэн байна. Иймд Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн шарилыг энэхүү Үүлэн уулын энгэрт оршуулсан бололтой байна. Ер нь Ж.Дамдинсүрэнгийн оршуулсан газар хөшөө дурсгал босгон мөнхжүүлж хүндэтгэл үзүүлэх нь чухал байгааг онцлон тэмдэглэе.

Олхунуд овогт Баясгалангийн Даваасүрэн

Сэтгэгдэл 35ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 30. 9:21
ЗочинТөмөр

Манлай ван Дамдинсүрэн бол бидний бахархал.Хүндэтгэн дээдэлж улсынхаа хойморт залж явах ёстой хүний нэг яах аргагүй мөн.Ойг нь өргөан дэлгэр тэмдэглэж,ялангуяа хүүхэд залуучуудад үлгэр дууриал болгож сурталдах нь зөв юм.Одоогийн залуучууд баар караоке гэдэг үгийг эх орон гэдэг үгнээс дэндүү сайн мэддэг болж.

8 сар 11. 14:00
Зочин

Manai soeliin gazariih n ih l anil hiij bna daan ch biznesmenvvded darluulaad bna niigemd heregtei zvil hiiheer demjleg uguhgvi murtluu baar tsengeenii gazar baiguulna gewel demjihii n yanaa

5 сар 30. 7:49
Зочин

Магсаржав заримдаа лам, заримдаа ван болчихдог, хажуу дахдаа их халтай хүн байсан гэнэлээ.

8 сар 11. 14:01
Зочин

Barimt bna uu

2018, 12 сар 26. 16:47
Зочин

Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ой 2021 онд болно. Энэхүү ойг угтсан бүтээлч ажлуудыг Төр засгийн хэмжээнд эртнээс төлөвлөн үндэсний хэмжээнд ойг нь тэмдэглэх хэрэгтэй. Энэ хүний ойг тэмдэглэх нь нэг аймаг, сумын ажил биш гэдэгт төр, олон нийт, орон нутгийн удирдлага иргэд анхаарах хэрэгтэй. Маш сайхан уран сайхны киног хийххэрэгтэй байна.
Харнууд Нямаа

8 сар 11. 14:03
Зочинb

Odoonoos ard tvmnii handiw neelgewel yasiin tegwel tvvhee meddeggvi zaluuchuudad surtchilgaa boliishdee.odoonii zaluuchuudad tvvhiin oilgolt yu ch baihgvi boljee

5 сар 30. 9:16
ЗочинТөмөр

Маш зөв.Эх орон нь эх орон ч хүмүүсээ хэзээд үл мартаж үргэлжид дээдлэн явах нь Монголын ард түмний ариун үүрэг билээ.Хөшөө дурсгалыг нь хотын хүндтэй газар босгох хэрэгтэй юм.

2017, 8 сар 17. 19:57
Зочин

En ngoo hytadud hvvhdiinh n tolgoih
chantsan bdag hvn monuu sry ..

2018, 8 сар 17. 16:21
Зочин

хэ хэ. Яана даа. Тэр чинь Ханддорж чин ван

2017, 8 сар 17. 20:17
Зочин

ugui Manlaibaatariin 2 huug Mongolchuud helmegduulj alsan

2018, 8 сар 13. 14:06
Зочин

Yugaa hucaad baigaa hujaa ve Mongolchuud ch geh shig

2017, 8 сар 17. 22:58
Зочин

аан окок Чин ван Ханддорж юм байна ...“Жанчхүүгийн даваанаас нааших Монголын нутагт Хятадын шаахайны мөрийг гаргахгүй” ...

2017, 5 сар 6. 14:40
Секс

Секс хийх сайхан

2017, 8 сар 6. 7:53
Зочин

T1 novshoo boli tegehuu guluguu

2017, 6 сар 3. 21:40
Зочин

Чи битгий хуц ил гарж ярь

2017, 5 сар 6. 14:39
Ал

Юу ч ойлгосогнгYй

2017, 11 сар 23. 10:25
Зочин

argagui l ner shigee tolgoitoi yumaa huurhii mini

2017, 1 сар 1. 13:55
Зочин

түвд лам богд чинь л хамт тэмцэж явсан хүмүүсээ ардын хувьсгалчидтай нийлчих вий гээд хятадуудад барьж өгөөд байсан юм билээ ш дээ. улс орныг чинь удирдаж байсан түвд энийг мдэхгүй байв л гэж. түвд хүн үхтэл нутагаа тэмээ мал үхтэл хужираа гэж үг байдаг.

2017, 1 сар 3. 11:28
Зочин

МАН ЦАРАЙЛААД МАНГАРТААД БАЙ ЧИ.БОГД НЬ Ч БАС ХОРИГДСОН ЮМ Ш ДЭЭ.

2017, 1 сар 10. 21:11
gana

hen ni hyatduudad ter dor ni medelel uguud ter 2-g bariulchihdag bilee? medsen duulsan yum bval bicheech hu

2016, 12 сар 30. 22:43
Зочин

Төв аймгийн Лүн сумын шилийн хулгайч нэгэн тэр үед шоронд хоригдож байж.Дамдинсүрэн нь тусдаа гэрт гэрийн хорионд байсан бөгөөд чөлөөтэйгээр архи байнга хэтрүүлэн ууж улмаар уушигны хүнд өвчний улмаас бие барсан гэж ярьсанг хүү нь дамжуулан ярьсан тухай сонссон. Шоронгийн ялтан шилийн хулгай худал хэлээ болов уу? яагаа бол?

2017, 2 сар 4. 20:45
АЛТААЗочин

ХУДЛАА ИЭДЭМХИЙРЭХЭЭ БОЛЬ

8 сар 11. 14:06
Зочинb

Am damjsan tsuu yria hereggvi shvv

2016, 12 сар 1. 13:02
ХОТОБ БОСГОХ

ҮЕИЙН ҮЕД ҮР ХОЙЧИД МААНЬ ХЯТАД УЛСЫН САНААГ МАРТАЛГҮЙ, АНДУУРЧ ГЭНЭДЭХГҮЙ БАЙХ, ЗАЛУУЧУУДАД СУРГАМЖ БОЛЖ ХАТУУЖУУЛАХ ҮҮДНЭЭС ЭНЭ ХҮНИЙ ХӨШӨӨГ УЛААНБААТАР ХОТОД БОСГОМООР БАЙНА

8 сар 11. 14:07
Зочинb

Tiimee zvitei sanaa bna

2017, 9 сар 16. 20:51
Зочин

төрийн толгойдоо Хятад гаралтай хүмүүс одоогий бид залаад л байгаа шүү дээ Сэлэнгэ Төв аймгийнхан ялангуяа

2017, 5 сар 28. 15:49
Түшиг

Ёстой зөв санаа байна, би Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамжинд амьдардаг, гэхдээ хөшөөг нь харж байгаагүй юм байна нийслэлд, үнэхээр Монголын төлөө гэсэн сэтгэлийг бидэнд сэргээж өгсөн хүн шүү

2017, 1 сар 4. 11:18
Зочин

zovoo ene hunii hoshoog bosgohiig demjij bna

2016, 9 сар 13. 0:55
Зочин

ene tuuhen hun minii unshij bsan r bol hovd hot g chuluulj yaysan urvagch undur gegeenten s iluu dilav hutagt shig mongol n tuluu chin zorigt hun

2016, 12 сар 31. 16:55
Зочин

Энэ хүний хөшөөг босгож эх орныхоо төлөө цуцалтгүй тэмцэж байсныг нь хойч үед нь таниулах хэрэгтэй.

2016, 12 сар 30. 14:54
Зочинцуэ

өндөр гэгээн байгаагүй бол чи өдийд байхгүй байх байсан даа

2017, 1 сар 1. 14:00
Зочин

чиний урвагч түвд лам чинь уу? баяр дээр дуудаж ирээд хятадуудад барьж өгч байгааг чи уншаад ойлгохгүй байна уу?. намнансүрэн бас ийм аргаар барьж өгсөн байдаг.

7 сар 19. 4:01
Зочин

өндөр гэгээнийг түвд гээд л элийрч өгч байнаа. наад захын түүхээ мэдэхгүй хэрнээ олон юм хуцах дуртай гөлөгнүүд их болжээ

2018, 12 сар 30. 7:35
Зочин

Өндөр гэгээн Занабазар монгол хүн.

2016, 12 сар 30. 18:14
a

davaasuren chi mongol humun lav bish baih

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]