Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлерийн байгуулсан аварга байгууламжийг ашиглаж эхэлжээУншсан70,163

Нацистууд иргэдийн алжаал тайлах газар, үзэл санааг ойлгуулах төв болгон ашиглахаар төлөвлөж байсан таван том төвийн нэг нь энэ.

Б.Нямдолгор

Нацистууд иргэдийн алжаал тайлах газар, үзэл санааг ойлгуулах төв болгон ашиглахаар төлөвлөж байсан таван том төвийн нэг нь энэ. Адольф Гитлер Польш руу дайрч Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлэхээс  гурван жилийн өмнө буюу 1936 онд Гитлер Ругений арлын эргийн дагуу дэлхийн хамгийн том амралтын газрыг барьж босгох даалгаврыг Засгийн газартаа өгчээ.

Энэхүү асар том байгууламжийг Kraft durchFreude (KdF)  буюу "Баяр баяслын хүч" гэсэн нэртэй хөтөлбөрийн хүрээнд босгосон ба үндсэн зорилго нь Германы дундаж цалинтай ажилчдад боломжийн үнээр амрах боломж олгох байсан бөгөөд муугаар бодож дайн дэгдсэн тохиолдолд цэргийн эмнэлэг болгон өөрчлөн ашиглаж болохуйц байхаар зураг төслийг нь бодож тооцоолжээ.

“Прора” хэмээн нэрлэдэг байсан эл мега байгууламж нь далайгаас ердөө 91 метр зайд эргийн дагуу 11 км урт сунаж тогтсон нийт найман хорооллоос бүрдэх ба 9000 гаруй ажилчин бүтээн босголтод нь оролцсон. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 20 мянган хүнийг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой.

Амралтын газрын өрөөнүүд цөм ижилхэн, дотроо 2 ор, угаалтуур, хувцасны шүүгээ бүхий, түүнчлэн ванн, жорлонтой нэг өрөө байх ба далайн үзэмжийг цонхоороо тольдох боломжтой ажээ.

Цогцолборын төв хэсэгт “Баярын танхим” байрлана. Цогцолборын зураг төслийг алдарт архитектур Эрик Путлитз гаргажээ. Танхим дотор хэд хэдэн кино театр, усан сан байх бөгөөд эднийг танхимд хийж өгсөн нь хүмүүсийг баярлуулахаас өөр далд санааг агуулж байсан нь тодорхой.

Энэ гайхамшигтай том цогцолборыг хэзээ ч зорилгынх нь дагуу ашиглаж байгаагүй бөгөөд дайны жилүүдэд ашиглалгүй хоосон орхисон юм. 1955 он гэхэд л хэрэглэж болох бүх эд зүйлс нь тоногдож дууссан байна. Зүүн Германы цэргүүд цогцолборыг сонирхсноор л цөөн хэдэн байшинг нь дахин сэргээн засаж, цэргийн ангиудын гэр орон маягаар ашиглаж эхэлсэн байна.

Хоёр Герман нэгдсэнээс хойш цогцолборыг нураах гэж байсан ч зарим хүмүүсийн тусламжтайгаар нурааж сүйтгээгүй харин ч худалдаж авсан компаниудыг татвараас чөлөөлнө гэсэн утгатай зар сурталчилгааг явуулж эхэлжээ. Гэвч худалдаж авах хүн гарч ирэхгүй байсаар 1990-ээд оны эхэн үеэс байшинд орон гэргүй иргэд, цагаачид суух болсон байна. Цогцолборыг бүхэлд нь зарах гэж үзээд бараагүй  болохоор 2004 онд Германы Засгийн газар барилгуудыг нэг нэгээр нь зарахаар шийджээ. Удаан ч гэсэн барилгууд цөөн цөөнөөрөө зарагдсаар өдгөө Гитлерийн анх барьж байгуулснаас огт өөр өнгө зүстэй харагдах болов.

 2006 онд Германы холбооны агентлаг 5-р блокыг үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр худалдан авч 2011 оноос 402 ортой 96 өрөө бүхий залууст зориулсан дэлхийн хамгийн том аяллын дэн буудал болгон өөрчилсөн юм.

Германы үл хөдлөх хөрөнгийн “Метрополь” компани өдгөө Прораг эзэмшиж байгаа бөгөөд жижигхэн хоёр унтлагын өрөөнүүдийг дээд зэрэглэлийн орон сууц болгон хувиргаж амрагчдад хөлслүүлэх юмуу худалддаг болжээ. Эдгээр байшингуудын үнэ байршил, хэмжээнээсээ шалтгаалан 400-900 долларын хооронд хэлбэлздэг гэнэ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 22. 17:42
Зочин

Энд болдог бол худалдаж авах юмсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]