Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Адуу малын ялгадсын мөрөөр Ганнибал жанжны аян дайны замыг судлах гэж байнаУншсан3,284

МЭӨ 218 онд эртний Ром руу Альпийн нурууг давж довтолсон Карфагений Ганнибал жанжны замыг тодруулахад баасны мөр тус болохоор байна.

The New-Yorker

 

МЭӨ 218 онд эртний Ром руу Альпийн нурууг давж довтолсон Карфагений Ганнибал жанжны замыг тодруулахад баасны мөр тус болохоор байна. Энэ долоо хоногт “Archaeometry journal” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны материалд олон зуун жилийн турш түүхчдийн дунд маргаантай байсан асуудлыг тодруулах боломжийн талаар дурджээ.

Ганнибал бол эртний Ромын хамгийн аюултай дайсанд тооцогдож байсан ба ойролцоогоор 30,000 цэрэг, 15,000 адуу, 37 заантайгаар өнөөгийн Франц-Италийн хилийн дагуух Альпийн нурууг давсан урт замаар аян дайн хийж байжээ. Гэвч тэр МЭӨ 218-201 онд Карфаген-Ромын хооронд болсон Пунийн хоёрдугаар дайнд ялагдсан гэдэг. Карфаген бол өнөөдрийн Тунист оршиж байсан улс бөгөөд Газар дундын тэнгисийг хянахын төлөө Ромтой өрсөлдөж байв. Түүхчид Ганнибалын аян дайны замын чиглэлийн тухай өнөөг хүртэл маргалдсаар ирсэн юм. Харин Британий биологич Сэр Гэвин де Бир өмнөд чиглэлээр буюу Кол де ла Траверсетийн чиглэлээр 3,000 метр өндөр уул нурууг даван Италид хүрсэн гэдэг таамаглалыг 1960-аад оны үед дэвшүүлж байжээ.

Судлаачид яг энэ уулсын бүсэд олон мянган амьтны үлдээсэн ялгадасны үлдэгдэл илрүүлсэн байна. Хөрсөнд үлдсэн ялзмагийн 70 хувийг адууны хомоолд байдаг, хэдэн мянган жил орших чадвартай нян бүрдүүлж байжээ. Энэ мэдээлэл нь судалгааны эхлэх цэг болж цааш нь зааны гэдсэнд байдаг туузан хорхойн өндөг, цэргүүдийн үлдээсэн эд зүйлс зэргийг хайхаар болсон байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]