Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Учир битүүлэг цадигтай Удай ванУншсан24,174

Гэсэн ч Өмнөд монголын тэмцэл унтарсангүй. Гомбожав тайжийн удирдсан босогчид Кайлу хотыг дахин эзлэн авч, хятад жанжнуудыг хороож Удайн өшөөг авч байсан түүхтэй.

Богд хаант Монгол улсын Засгийн газрын тэргүүн түшмэл Удай вангийн тухай бид үнэндээ юу ч мэдэхгүй. Энэ утгаараа эл эх орончийн намтар цадигийн тухай судалгааны баримт сэлт ч өнөөдөр нэн ховор. Гэтэл энэ хүн үнэндээ Монгол төрийн нэрт зүтгэлтэн төдийгүй цэргийн гарамгай жанжин, түүхэн гавьяатай дипломатч нэгэн байжээ.

 

Дундад улсын Ерөнхийлөгч Сун Ятсений оронд Манжийн цэрэгт насаараа зүтгэсэн цэргийн жанжин Юань Ши Кай тодрон гарч ирмэгцээ өөрт нь таалагдаагүй хэн бүхнийг цааш нь харуулж, тэр ч бүү хэл Монголыг Хятадад нэгтгэхээр улайрч эхэлсэн байдаг. Эх нутагтаа хятад хүнийг оруулахгүй гэсэн Монгол ноёдыг хядаж, эсэргүүцсэн бүхнийг цус асгаруулан дарж байлаа. Энэ явдал 1912 оны зун гэхэд дээд цэгтээ хүрсэн юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг баруун Монголд Эрдэнэ бишрэлт, Догшин ноён хутагт, Түшээ гүн Жа лам 1910 онд гардан эхлүүлдэг шиг Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөөх томоохон зэвсэгт бослогыг өмнөд Монголын Жирмийн чуулганы Хорчин баруун гарын хошууны Засаг ноён Удай толгойлсон юм. Эх нутаг, гэр орон, мал хөрөнгөө сүйтгүүлсэн Монгол эрс чухам Удайгаар толгойлуулан Согоотын бэлд хуарагнаж байсан хойт Хятадын цэргийн гол хүч рүү үхлийн цохилт өгч чадсан юм. Энэ нь Өмнөд Монголын эх орончдын Хятадыг цочоосон томоохон ялалт байлаа. Удайн цэргийн хүчний эл амжилтад Хорчин зүүн гарын хошууны засаг ноён, дотны нөхөр Рашминжүүрийн гавьяаг дурьдахгүй байж болохгүй. Чухам энэ л хүн Удайн баруун гарыг өргөж явсан ачтан болой.

1911 оны зун Богд гэгээнд даншиг өргөх ноёдын их чуулган болоход Өмнөд Монголыг төлөөлж ирсэн гурван том ноёны нэг нь мөнөөх Удай байсан юм. Тэд уг чуулганаас тусгаар тогтнолын их тэмцлийг товлосон билээ. 1912 оны хавар цаг дор Удай ван Халх Монголын зүг морин улаач довтолгож, Богд гэгээнтнээс нааштай үг сонссон болохоор сэтгэл зүйн хувьд өндөр бэлтгэгдсэн нь их үйл хэргийг шулуутгажээ. Удай ван Ши Кайн хойт замын цэрэгт томоохон цохилт өгснөөр хойт Хятадын томоохон суурингуудыг эзэлжээ. Монголчуудын сүр хүчинд сүнс нь зайлсан Чин улсын албатууд өмнө зүгийг чиглэн хөвөрцгөөж байсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ.  Жирмийн чуулганы тэргүүн жанжин Удай ийнхүү “Дорнод Монголын тусгаар тогтнолыг” тунхаглан зарласан юм. Түүнийг даган Хорчины хошууд, Зуу-Уд, Жарууд нутгийнхан нэгдэн босч Кайлу хотыг эзэлжээ. Удай ван цэрэг, албатууддаа хандаж “Хятад цэргийн хүүрээс зөвхөн зэр зэвсэгнээс бусдад нь бүү гар хүр. Дэв бузар халдана. Хятадын гүнд нэвтэрч байлдаж болохгүй. Бид эх нутгаа харамласан эр зоригоороо ялалт байгуулж явна. Нэгэнт чөлөөлсөн газар орон, эх нутгаа Хятадын довтолгооноос хамгаалж,  Богд гэгээний авралд багтах нь нэн чухал амой” хэмээн өгүүлсэн нь түүхэнд үлджээ.

Удайн цэрэг нутагт нь орж суурьшсан хятад тариачдыг даруй зайлуулж эсэргүүцсэн нэгнийг нь өчиггүй устгаж байлаа. Тэмцлийн гал Өвөр Монгол даяар асч, Богд хаант Монгол улстайгаа нэгтгэх их эрмэлзлээр жигүүрлэсэн юм. Удай вангийн удирдсан зэвсэгт бослогын амжилтыг сонссон Хятад улсын тэргүүн Юань Ши Кай дэлбэртлээ уурлаж, зүүн хойд Хятадын гурван муж, Халуун голд хуарагнасан их цэргийн хүчийг нэгтгэж Монголчуудын мэдэлд орсон томоохон хотуудыг буцааж авахын тулд хайр найргүй тулалдсан хятад цэргүүд асар их хохирол амсаж, хүн хүчээ хядуулан ухарч эхэлжээ. Энэ мэдээг сонссон хөгшин генерал Ши Кай эгээтэй цус харвачихсангүй. Манжийн төрд зүтгэж, дайн тулаанд өндөр бэлтгэгдсэн тусгай хүчийг нэмж илгээснээр Монголчууд давуу хүчинд арга буюу түрэгдэж эхэлжээ. Жанжин Чжан Цзолин удирдсан хятадын хар цэргүүд Удайд сүрийг үзүүлж, дайралдсан Монгол хүн бүхнийг алж байлаа.

Кайлугийн тулалдаанд Засагт вангийн удирдсан Өмнөд Монголын 5000 шахам цэрэг Хятадын 15 мянга гаруй хар цэрэгтэй хорь гаруй хоног баатарлагаар тулалдаж, дайсанд үлэмж хохирол, сүйрэл үзүүлсэн юм. Зөвхөн ойрын туслахууд, хэд гурван цэргээс өөр юм үлдээгүй Удай Солоон ууланд орогнон, намрын хүйтэн салхийг үдэж, Хөлөн нуураар хөвөөлөн Бөөр /Буйр/ нуурын умард хэсгээр цөөн албатын хамт Монгол нутагтаа хөл тавьсан юм.

Түүний баруун гарын жанжин Рашминжүүр үзэмчин хошууны нутгаар ар Монголд нэвтэрч амжжээ. Гэсэн ч Өмнөд Монголын тэмцэл унтарсангүй. Гомбожав тайжийн удирдсан босогчид Кайлу хотыг дахин эзлэн авч, хятад жанжнуудыг хороож Удайн өшөөг авч байсан  түүхтэй. Өвөр Монголын зэвсэгт хөдөлгөөний удирдагч Удай Богд хаант Монгол улсдаа хөл тавьсан нь чухамдаа Ар Монгол гэгч бүх Монгол туургатанг өөртөө нэгтгэсэн зүрхэн  төв гэдгийг батлахад машид нөлөөлсөн гэдэг.

1912 оны өвлөөр шахуу Их Хүрээнд морилсон хөөрхий  Удай ванг Богд хаан соёрхон хүлээн авч, эхнэр хүүхэд, албат иргэдийнх нь хамт тусгай газар олгон тохинуулахын зэрэгцээ Өмнөд Монголд нэрээ дуурсгасан зоригт эх орончийн алдрыг хүндэтгэн Богд хаант Монгол улсын Цэргийн яамны тэргүүн дэд сайдын албанд тохоон томилсон түүхтэй. Түүний баруун гар Рашминжүүр  ч Гадаад хэргийн орлогч сайдын албанд тохоогджээ. 1911 оны 12-р  сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа ганцхан улс хүлээн зөвшөөрсөн нь нөгөө муу баруун урдын Төвд үндэстэн байлаа. Хятадууд манжийн төрийг унагаж Гадаад Монголын төрийг засах явдлын яамыг татан буулгаж оронд нь “Монгол Төвдийн хороо”-г 1912 оны намар байгуулжээ. Эл байгууллага нь Бээжинд Монгол, Төвдийн ноёдыг урин залж, Манж, Хятад, Монгол, Хотон, Төвд тавуул нэгэн гэртээ эв найртай улс байгуулах утга бүхий аргадсан, сүрдүүлж, доромжилсон өнгө аяс цухуйлгах нь эрчимжжээ.

Энэ бүрийд Монголын хаан хариу өгөлгүй тусгаар тогтнолоо хадгалан үлдэхэд ихэд анхаарч, бусад Монголчууддаа тусгаар тогтнолын тунхаг илгээж байлаа. Энэ аюулаас сэргийлэх үүднээс хятадын удирдлага Өвөр Монголд 1912 оны сүүлээр их цэргээ оруулж, Монголын засгийн газар ч түгшиж эхэлсэн юм. Тиймээс ч Монгол ноёд “Барын зулзагыг бага дээр нь…” гэгчээр Өмнөд Монгол руу таван замаар нийт 10000 гаруй цэргийг Баргын Манлай баатар Ж.Дамдинсүрэн, Хорчины засаг ван, тэргүүн жанжин Удай нараар нь удирдуулан илгээсэн юм.

Егүзэр хийд, Дарьганга, Шар талын зүг ван Чимэдцэрэн, гүн Хайсан, Бавуужав, Тогтох тайж, Сөнөд, Хөх  хот, Чуулалт хаалган, Долнуур, Батхаалганы зүг Насан-Арвижих, Сономдорж, Хатны голын чиглэлийг Зүтгэлтэн гээд л Монгол цэргийн өмнөд Монголын эх оронч ноёд тайж нар тус тус удирдан орсон гэнэ.

Эл үйл явдлын дараахан Дотоод явдлын яамны сайд Да лам Цэрэнчимэд Хөлөнбуйрт морилж, тэнд нүүн суурьшсан Засагт ван Удайн хошууны мянга гаруй албатад тариа тарьж, мал сүргээ адгуулах тусгай газар олгох асуудлыг шийдэж, хөлсийг нь Богд хаант Монгол улсын Сангийн яамнаас гаргаж байсан нь жанжин Удайн баатарлаг гавьяаг үнэлсэн хэрэг буй за. 1913 онд Шинэ Засгийн газар их гүрнүүдээр өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх зорилго бүхий Сайн ноён хан Намнансүрэнгийн айлчлалд их найдлага тавьж байлаа. Намнансүрэн сайн дипломатч гэлээ ч Англи, Франц, Япон, АНУ, Герман зэрэг орнууд нохой хуцахын чинээ тоосонгүй. Орос ах нар л сэтгэлийн дэм болгож гурван сая алтан рублийн зээл, 20 мянган винтов, зэвсэг техникээр тусалжээ.

Харин нэгдсэн Их Монгол улс байгуулах хүсэлтийг нь тэд хүлээж аваагүй юм. Учир нь оросууд 1904-1905 онд өөрсдийг нь Порт-Артурт ялсан Япончуудын эрх ашгийг Өвөр Монголд хөндөхөөс болгоомжилсон хэрэг. 1913 оны намар цаг дор болсон Монгол ноёдын Орост хийсэн айлчлал бол чухамдаа тусгаар Монгол Улсын анхны төрийн дээд хэмжээний айлчлал байлаа. Г.Чагдаржавын дараа Ерөнхий сайд болсон Т.Намнансүрэн Гадаад хэргийн сайд Ханд вангийн тэргүүлсэн айлчлалын бүрэлдэхүүнд Богд хаант Монгол Улсын Цэргийн яамны тэргүүн дэд сайд, Засагт ван Удай голлох үүрэгтэй оролцжээ.

1914 оны өвлөөс 1915 оны зуны тэргүүн сар хүртэлх хугацаанд Хиагтад гурван улсын хэлэлцээр болоход Оросын талаас Хүрээний консул Миллер, хурандаа Хитров, Хятадаас Манжуурын цэргийн дарга, генерал Би Гуй-фан, Мексик дэх Элчин сайд Ченлу, Монголын талыг Дотоод явдлын сайд Да лам Дашзэвэг, Гадаад явдлын яамны дэд сайд Цэрэндорж хутагт, зөвлөхөөр Засагт ван Удай, Манлай баатар Дамдинсүрэн нар төлөөлж оролцжээ. Дэлхийн I дайн эхэлж, Орос гадаад бодлогодоо Монголын асуудлыг түр хойш тавьсныг хятадууд ашиглан Монголын төлөөлөгчдөд шахалт дарамт үзүүлж 1915 оны 6-р сарын 7-нд 22 зүйлт гэрээнд гарын үсэг зурснаар хэлэлцээр дуусчээ.

Яагаад ч юм, тус гэрээг зүгээр л нэг хогийн тантан болсныг мэдэрсэн Богд хаант Монгол Улсыг байгуулагдахад манлайлан зүтгэсэн гурван хүний нэг, Дотоод яамны зөвлөх Б.Хайсан гүн, Гадаад хэргийн яамны тэргүүн дэд сайд, Монгол улсын Бодлогот баатар Цэнд гүн, Рашминжүүр, Цэргийн яамны тэргүүн дэд сайд, Засагт ван Удай нар хэлэлцсэн мэт төрийн том албан тушаалаасаа гэнэт татгалзан даруй унасан газар, угаасан усныхаа зүг мордсон нь өдгөө ч оньсого хэвээр үлджээ. Харамсалтай нь Монголоо гэсэн эх орончдыг Хятадын төр яаж тосч авсан нь ойлгомжтой. 

Гэвч эх нутагтаа үхэх шиг эрхэм нэр төр хаана байх билээ. Алдарт Балингийн Цэрэндоржийн үйл ажиллагааны Монголчуудад үл үзэгдэх, далд талын явдалд холбогдох нэгэн баримтыг үзье. 1916 оны цагаан сарын шинийн 15-нд Гадаад Монголын Гадаад харилцааны сайд Цэрэндоржоос Чен Лу-д хэлснээр бол: “Сахалт лам Бөхбаян бол гадаад Монголын тусгаар тогтнолын үйл явдлыг хамгийн анх өдөөн эхлүүлэгч мөн. Гүн Б.Хайсан, Засагт ван Удай зэрэг буруу хүмүүс Өвөр Монголоос Их Хүрээнд ирж, элдэв зүйлийн өдөөн хатгалга хийж байснаас Хандорж ван сэтгэл хөдөлж…Хэрэв Удай Хайсан хоёр Хүрээнд ирээгүй бол, магадгүй Гадаад Монголын тусгаар тогтнол гэгч хэрэг явдал гарахгүй байсан” гэсэн нь цагаан цаасан дээр хар гэрч болон үлджээ.

Цагаан сарын шинэ дээр Чен Лу, Ши Яншань (Цэрэндорж) нар нууц уулзалтын өрөөнд заншлаараа дотноор уулзахад ярианд нэр дурдагдсан дөрвөн хүний хоёр нь болох Хандорж чин ван, сахал лам Бөхбаян нар учир битүүлгээр амь үрэгдэж, Удай ван, Хайсан гүн нар улигт гурван улсын гэрээний дагуу Хятадад тушаагдахаасаа өмнө сайн дураараа явж очсныг бид мэддэг сэн билүү.

Тэртээ зуугаад жилийн өмнө учир битүүлэг цадигтай, Манж Чин гүрний эзэн хааны зарлигаар өргөгдсөн Жирэмийн чуулганы засаг төрийн Жун ван, Богд хаант Монгол улсын тэргүүн сайд Удайтай холбоотой ийм нэгэн явдал болж өнгөрсөн юм. 

Сэтгэгдэл 47ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 1 сар 11. 20:41
Зочин

Тэр бао цэрэндоржийн хөшөөг яах гэж босгосон юм бол би гайхаад учирыг нь олдгүй юм

2017, 11 сар 16. 18:41
Зочин

АрМонглчууд туухээ сайн мэдээгуй байж Цэрэндоржийг магтаад байсан бна даа?! Нэгэнт туухтэй холбогдох баримт нотолгоо ил болж Цэрэндорж Хятад цустай хуний хувьд Монголын нууцыг задлаж эх оронч гол гол ноедын талаар тодорхойлолт мэдээлэл егч Монголын Тусгаар Тогтнолыг устгахад Хятадын Талд чухал нелее тулгуур болж бсан бна !!!Иймээс Монголын нийслэл УБ хотод Цэрэндоржийн хешее байхнь Монголын Улс тер ,узэл сурталд харш этгээд тул утэр тургэн буулгажтонилгох хэрэгтэй!!! Эс тэгвээс Ирээдуйн Монголчууд енеегийн бидний мунхаг уеийг харааж зухэх болно оо?! Уунийг гагцхуу Хятадын менгенд шунасан эх орноо худалдахаас буцахгуй болсон луйварчдын булэглэл л эсэргууцэж еерсдийгее хэн болохыг илчлэх болно Монголын улс терч ,эрдэмтэд судлаачид унэний толоо эх орныхоо телоо ажиллах болсон цаг ?!

2017, 11 сар 8. 22:32
шонхЗочин

учиргүи ихээр магтан дуулдаггүи баисан ч УДАИ ВАН ,РАШМИНЖҮҮР ван, ХАИСАН ГҮН, ЦЭНД ГҮНГЭЭ мэддэггүи муулж баисан юм шигээр сэтгэгчид бол ХООСОН ХОНГИО толгоитнууд юм.МОНГОЛЫН БҮХИЙ Л ТҮҮХҮҮДЭД нэр ус гавьяатаигаа дурдагдсаар л ирсэн юм. ТОВОИЛГОН МАГТАЖ БАИГААГҮИ НЬ улс төрийн шалтгаантаи баихоо. СОНИРХУУЛХАД хүрээ соёл гоёл хятад тогоочтои баих хар тамхи энээ тэрээ чинь ХҮРЭЭНД БАИСАН дээрх вангуудын албатууд болох ХОРЧИН ХАРЧИН ГОРЛОС авчирсан соёл юм: ХУАР ШАНЦАИ ВАНЛИЙ орсон МОНГОЛ АРДЫН ДУУНУУД ЧИНЬ ХОРЧИН ГОЛДУУ ДУУ ЮМ Л ДАА ум л жандан ширээ баинаа хуэи ШАНЦАИ БАИНАА ХУЭИ магад хаиртаи ВАНЛИЙ чамаигаа МАМ нь эргэхээр мордлоо доо г м ДУНШАА ГӨӨГӨӨ олон доо олон: ГУРВАН УЛСЫН ГЭРЭЭНД ГЭРЭЭНД ШАХАГДАН АМЬ НАСНЫ БАТАЛГАА ГАРГУУЛЖ халх МОНГОЛ МИНЬ Ч БОЛОВ өөртөө засах УЛС БАИВАЛ аяндаа алс хэтдээ МОНГОЛЧУУД НЭГДЭН НАРМАИ ИХ УЛСАА БАИГУУЛАХ ЮМ ХЭМЭЭН нутаг буцсан амои. ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ НЬ өнөөгийн ардчилалын БААБАР ЛУГАА ТҮҮНЭЭС Ч АУГАА ГЭЖ БОЛОХ харчины ХАИСАН гүн болои:

2017, 11 сар 8. 8:12
Зочин

Энэ түүх үнэн бол Црэндоржийн хөшөөний оронд манлай баатарын эсхүл Хайсан гү, Удай нарын хөшөөг босговол дээр юм биш үү

2017, 11 сар 10. 23:36
Зочин

Цэрэндоржийн хөшөө гэж хаана байдаг юм бэ? Хятадууын санал болгосноор Богд хаан Ханддоржийн оронд аргагүйн эрхэнд зөвшөөрч дараа нь тэр гэрээ байгуулагдсан байдаг.

2019, 3 сар 15. 17:28
Зочин

Их дэлгүүрээс урагш ....Цирк явах замд байдаг....Beatles-н хөшөөнөөс урд

2017, 11 сар 8. 10:26
Монгол хүү

ЁСТОЙ БИД ХАЙРАН ЗАЛУУ ЦАГ, НАСЫГ ШААЛ ХУДЛАА ХЭНИЙ Ч ХАМААГҮЙ ХУУРАМЧ ЯМАРЧ ҮНЭНГҮЙ, СОНИРХОЛГҮЙ ХУДЛАА ТҮҮХ ҮЗСЭН БОЛЖ ӨНГӨРӨӨЖ ДЭЭ. БИДНИЙ ҮНЭН ТҮҮХИЙГ УЛАМ ИХЭЭР ДЭЛГЭРҮҮЛЖ БАЙГАА БҮХ МЭРГЭДЭД БАЯРЛАЖ ГЯЛАЙЖ БАЙНА. Д. ӨЛЗИЙБАЯР ТҮҮХЧИЙГ ОДОО БОЛОН ХОЙЧ ИРЭЭДҮЙН МОНГОЛ АРД ТҮМЭНД ОЙЛГУУЛАН ОРУУЛЖ БАЙГАА БАЙГУУЛСАН ГАВЪЯА, ХӨДӨЛМӨРИЙГ НЬ ҮНЭЛЖ ГАВЪЯАТ ЭСВЭЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР НЭН ДАРУЙ ШАГНАХЫГ ЭРХЭМ МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ХҮСЭН САЙН ЕРӨӨЛ ӨРГӨЕ.

2017, 11 сар 8. 10:17
Зочин

эдгээр эх орончдоо мартсан байж болохгүй. түүхийн хичээл сайхан заах хэрэгтэй... бас шудрага баатар Бавуужав гэж өвөрмонголын хүн.. маш олон өвөрмонглчууд маань монгол улсын тусгаар тогтнолд халуун амиа зориулсан . жанжин Сүхбаатар Хатанбаатар нар л хэн хэнтэй хамт зүтгэсэнээ хэлж чадах байхсан.. СҮхбаатөр өөрийн мэдэх бүхнээЧой балсадаа л хэлсэн байх даа

2017, 11 сар 8. 8:51
Зочин

Ямар эрлиизуудиин явуулгаар тэр хошоог босгосонг тодруулах юмсан

2017, 11 сар 7. 20:50
Зочин

Одооноос ардчилал гэж ам ангайсан пиздa гудамд тааралдвал гарт юу тааралдсанаа хаа нохой толгойг нь хага шааж байх хэрэгтэй.

2018, 1 сар 27. 0:23
Зочин

"нохой толгой" гэдэг чинь жинхэнэ хятад хараал шүү. эртнээс нааш хэрэглэж ирсэн маш түгээмэл хэллэг.

2017, 11 сар 7. 23:34
ДэлдэгчЗочин

Машид зев байна.

2017, 11 сар 10. 23:37
Зочин

зөв

2017, 11 сар 7. 19:09
Зочин

Бао Лингийн Цэрэндоржийг хичээнгүй сайд майд гэж өргөмжлөхийн оронд Хятадын эрлийз, эх орноосоо урвагч гэж ил тод зарлаад хөшөөг нь буулгаж хаях хэрэгтэй юм бишүү

2017, 5 сар 22. 13:31
Зочин

Одоо ч ар халхын ноёд бүх монголчуудаа аврах найдваргүй болчих шиг боллоо доо.

2017, 11 сар 7. 19:01
Зочин

АН-ынхан л 1996-2000 онд төр засгийн эрх барихдаа Балингийн Цэрэндоржийн хөшөөг бахархалтайгаар босгосон юм. Тэр нь мөн ч учиртай байжээ.

2017, 11 сар 10. 23:37
Зочин

тийм бн, урвагчид

2017, 11 сар 8. 2:31
Зочин

Huush tiim yum bolohoor v uu muusain yumnuud chinitsaaguuraa muu huhaatai holbootoi baij urvagchiin hushiug bosgoson bj boloh magadlaltai l yum da! Herev tegsenbol uursdud ni muu urvasan hulgain uhaan ni urgelj muugaar l tugssun baina bilee iimerhuu muu humuusiin hiisen sedsen ni tuuhiig unshij baihad! Harin bidend bol sain! Muu sedelttei yum hiisen humuus uursduu dotroo uursdiiguuuhaad sunuuchihdug l baihgui yu! Tegeed l tsever unen setgel yalj bid hojdog bhgui yuda!

2017, 11 сар 7. 20:34
Зочин

uchirtai uchirtai Mongoliin tuuhend AH ihnii uil haraar bichigdeh n damjiggui unendee ner haug bihgui gadnii baiguullaga shuudee battulga bol horongo geh ginjindee huluulsen chono nd eeruulsen hurga bihgui yu ene hun yum hiij chadahgui ee

2017, 5 сар 22. 13:29
Зочин

Харийн дарлөлд олон жил болсон ухамсарт өмнөд монголчууд 1911 оны үйл явдлын гол баатрууд мөн бөгөөд 1921 оны хувьсгалын гол баатрууд нь бас л буриадууд байх юм даа.

2017, 3 сар 14. 16:33
Зочин

өвөг дээдэс минь эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсныг үеийн үед бүү март, хүүхэд залуучууддаа эх оронч үзэлтэй болгох хэрэгтэй бн

2017, 2 сар 28. 13:52
РАВДАН

эх орон МОНГОЛ улсаа тусгаарлах үзэлийг санаачилагчидийг ховлон устгагч, 1919 лнд хятадад дагаар орох бичигт гарын үсэг зурж 20 000 лан мөнгө авч байсан хар урвагч цэрэндоржийн хөшөөг нураах хэрэгтэй

2017, 11 сар 10. 23:39
Зочин

Яг зөв, хаана байдгийн

2017, 3 сар 14. 16:34
Зочин

хаана бдгын хөшөө нь?

2018, 12 сар 19. 0:09
Зочин .

Их дэлгуур ,аса циркийн 2-н дунд байдаг юм.

2017, 3 сар 9. 9:36
ЗочинХоролгарав

Түүхийн асуудал маш төвөгтэйг бид шшүүх хэрэггүй Харин маш зөв судлаж судлаачийн хувийн ашиг орохгүй байснаар нь гаргах нь чухал байх Монголчуудын бүх хүмүүсийн ихэнхийн хүсэл эрмэлзлэл нь Эзэнт гүрний үеээс нутаг ус угсаа гарвалаараа тусгаар улс болох чухам зорилго байсан түүнийхээ төлөө чигээрээ үнэнч зүтгэсэн ихэнхи байхад ямба хэргэм эх мэдлээ гэсэн ба эд мөнгөнд болсон бас хутган уймүүлэгч хутгуур үйлдэл Улс төрийн явуулга энэ тэр гээд ялгахад судлаггааны нотлогоо хэрэг болох нь дамжиггүй Залуус минь түүхээ судлаж олон тумнийг сэнхрүүлэх нь бидний бат суурь ундэсний үзэлд нэмэртэй бх

2017, 11 сар 8. 2:27
Зочин

Garval geed baihiin geed baihiin ali deerees hoish amitan deer heregledeg ug helleg enehuu garval gegch chini huue hu! Udam sudar garal uusel gej hun deer helegdej bichigddeg yumaa hu!

2017, 2 сар 23. 11:23
Зочин

Saihan tuuh baina bayarlalaa

2017, 2 сар 21. 21:30
Зочин

uher shig teneg honi shig nomhon mongolchuuda zev subeedei udai manlaibaatarin hosho mongold bnu korostovets balingiin tserendorj enebish genu iml hoshonuud ub r duuren bnda

2017, 2 сар 24. 11:36
Зочин

Балингийн балинг буулгаж оронд нь Галдан хааны хөшөөг босгоё

2018, 1 сар 27. 0:28
Зочин

За зайлаа. Үхсэн хатсаны Галдан бэ. Түшээт хан Чахундорж байгаль нуураа оросуудтай булаацалдаж тулалдаад туйлдсан үед Монголыг дайрч цусан далайд хутгаж явсан нэг ойрдын хөшөөг босгох дутаж дээ. Хэдийгээр өмнө нь нэг улс болж явсан боловч тухайн үедээ зүүнгарын улс гэж монголоос тусдаа улс болчихсон байсан харь хүмүүс шүү.

2017, 11 сар 7. 20:29
Зочин

yg zov demjij bn

2017, 11 сар 7. 18:44
Зочин

Ene hesgiig avch uzvel yaahiin argagui l Tserendorj guai hyatad noedod altan hoshuu orgoson bolovch asuudliig tomoor ni avch uzehleer buh mongolchuudiig negtgeh geh nil Tserendorj guain harsnaar butelguiteh taldaa bolood baihaar yamarch baisan ar halhaa avch uldeh gesen uran uhaan ch baisan yum biluu?! Tuuhiig bid shuuh hereggui, chadah ch ugui ee. Muulahaasaa omno ergetsuulj bodvol zugeer baih aa.

2017, 2 сар 28. 18:19
Зочин

монгол улсад хамгийн их аюул учруулсан хүн бол манжийн эфү төвдийн ламын боол Галдан билээ. Түүний гайгаар халх манжид хүчинд автан орж Байгал нуур орост үүрд алдагдсан билээ. Төрсөн ах дүүсээ нялх хүүхдийг хядаж хаан болсон Галдан монголын түүхэнд хамгийн их гай дуудсан овилгогүй дүүгийнхээ авгайг хүчээр авсан хүүхэмсэг тул түүнийгайгаар ойрд улс бутран сөнөх эхлэл болсон гэдгийг одоо мэдэх хэрэгтэй. Оросын зохиосон хуурамч түүхээс салах цаг болсон

2017, 11 сар 7. 20:44
Зочин

tuhain ued halhiin noed iheer urvasan uchir GALDAN BOSHIGT dailahaas oor arga bigaagui urvagchidaas urvagchid gai boldog bolohoos eh oron gazar nutagaa gesen ALT shig baatar ers MONGOLiin tuuhend ue daraalan olon garch bisan uchir odoog hurtel MONGOL uls orshin togtnoj sergen MANDAH bolno

2018, 1 сар 27. 0:34
Зочин

Халхын ноёд урвасан учраас Галдан халх руу дайрсан гэдэг чинь Соц нийгмийн үед оросуудын зохиож өгсөн түүх. Учир нь монгол Галданд ялагдан манжид дагаар орсоны нэг гол шалтгаан нь Чахундоржийн Байгаль нуурын асуудлаар оросуудтай хийсэн байлдаан. Оросууд хуучин нийгмийн үед өөрсдийн гэмээ хаацайлах гэж ийм үлгэр зохиож тэр нь ойрд Цэдэнбалын сэтгэлд яв цав нийцсэн болохоор Галданг манай талын хүн гэсэн түүх үүссэн болно.

2017, 11 сар 7. 22:54
Зочин

unen shuu

2017, 3 сар 2. 8:40
Зочин

Өмхий хужаагийн өлсөж үхсэн сүнс вэ? манжийн эфү хөлх нутгийн үр сад хятадын эрлийз үхдэл биз.

2017, 9 сар 12. 17:38
Зочин

galdan gej gai halh ruu dairch buh muu muuhaigiin uriig tarisan bh shuu

2017, 11 сар 7. 20:47
Зочин

ehleed eruuleer tuuhee tungaa GALDAN bish tserehdorj zanabazar shig urvagchid mongol d gai bolj irsen uuniig tuuh notlono

2017, 2 сар 21. 16:43
Зочин

Тэгээд Балингын Цэрэндорж урвагч байсан байн уу

2017, 2 сар 26. 2:01
Зочин

Удай,Хайсан хоёр урвагч болж хувирчээ.Өвөрлөгч хошуудыг авч үлдэхийг хүссэн бололтой.

2017, 2 сар 26. 22:53
Зочин Чука

Яасан юм ойлогодоггүй хүүр вэ чи.

2017, 9 сар 14. 16:38
ЭФҮ

ХАРИН ТИЙН ХҮҮРЧ ЮУ ОЙЛГОХ ВЭ ДЭЭ

2017, 2 сар 26. 11:36
Зочин

Хятадын эсрэг ийм их тэмцэл хийсэн хүнийг урвагч болжээ гэж амархаан биччихэж байгаа чи бол ингэж тэмцэх нь бүү хэл нүүр тулбал хүний эсрэг үг дуугарч чадахгүй амьсгаа байгаа даа

2017, 11 сар 7. 20:52
Зочин

unen iim amisgaa bolson hogiin urgamajuud ih shuu

2017, 3 сар 17. 17:32
Зочин

URBAGCHDIN HUSHUUG BUULGAH HEEREGTEI OROND N EH ORONCHDIIN TYYHIIG ALDARSHUULYA

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]