Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

НАСА-гийн шинэ телескоп супер дэлхий гэмээр гаригийг нээвУншсан14,794

Энэ 318 кг-ийн жинтэй, овор хэмжээ нь суудлын автомашины хиртэй TESS гэдэг телескопыг НАСА анх 2018 оны 4 дүгээр сарын 18-нд SpaceX компанийн Falcon 9 гэдэг пуужингаар хөөргөж дэлхийг тойрсон тойрог замд оруулжээ.

Хөөргөсөнөөсөө хойш 5 сарын дараа TESS (Transiting Exoplanet Survey Satellite-Манай нарны аймгаас гадуур явдаг дагуул гаригийн судлал)- гэдэг НАСА-гийн телескоп энэ долоо хоногт (2018 оны 9 дүгээр сарын 17-21) нэг супер дэлхий болон нэг халуун дэлхийг 60 болон 49 гэрлийн жилийн зайд байгаа нарны системүүдэд байгааг нээжээ. Энэ 318 кг-ийн жинтэй, овор хэмжээ нь суудлын автомашины хиртэй TESS гэдэг телескопыг НАСА анх 2018 оны 4 дүгээр сарын 18-нд SpaceX компанийн Falcon 9 гэдэг пуужингаар хөөргөж дэлхийг тойрсон тойрог замд оруулжээ.

TESS-ийг 2 жилийн туршид ажиллуулахаар төлөвлөж байгаа ба үүгээр манай нарны аймгаас гадуур байгаа өөрийн гэсэн одыг (нарыг) тойрон эргэлдэж байгаа амьдрал байж болзошгүй манай  дэлхийтэй төстэй гаригуудыг нээх зорилготой юм. Энэ ажлыг хийж байгаа Massachussetts муж улсын Техникийн их сургуулын судлаачид 60 гэрлийн жилийн зайд байгаа Pi Mensae с гэсэн нэртэй супер дэлхий гэж нэрлэмээр гариг нь өөрийн одыг 6,3 өдрийн дотор тойрдог бол 49 гэрлийн жилийн зайд байгаа LHS 3844 b гэсэн нэртэй гариг нь өөрийн одыг 11 цагийн дотор нэг тойрдог байгааг тогтоожээ.. Мэргэжилтэнгүүдийн үзэж байгаар энэ хоёр гариг дээр амьдрал байгаа гэхэд хэтэрхий халуун гэнэ. “TESS өөр ямар гариг нээх нь вэ гэдгийг бид хүлээж харж байна. Шөнийн тэнгэрт тархан байрласан гаригууд байгаа ба биднийг нээгээсэй гэж хүлээж байгаа гэдгийг бид мэдэж байгаа” гэж тэд хэлжээ.

Зургийн тайлбар: НАСА-гийн хөөргөсөн TESS телескоп

TESS-ийн өмнөх Kepler гэдэг сансарын телескоп өнгөрсөн 20 жилд манай нарны аймгаас гадуур байгаа 3700 гаригийг илрүүлж нээсэн ба удахгүй шатахуун нь дуусах юм.

Энэ TESS-нь 4 дурантай ба тэнгэрийн 85 хувийг үүгээр харж ажиглах боломжтой юм.

Зургийн тайлбар: TESS-ийн нэг дуран нь ажиллаж байгаа байдал.

 

Зургийн тайлбар: TESS-ийн 4 дуран ажиллаж байгаа байдал

 Судлаач, орчуулагч Урианхан Л.Пүрэвхүү

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]