Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Х.Нямбаатар: Барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн эрхийг сэргээнэУншсан486

Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр, "2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу Үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сур харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгалаа.

Мөн хуулийн төсөл батлагдвал 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 374 хоригдлын хорих ялыг сольж, 469 хоригдлын хорих ялаас хоёр жил хана. Өсвөр насны 25 хүүхэд, нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол үлдэнэ. Уг хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн яам боловсруулсан. Гаднаас өөр хүн оролцоогүй. Өмнөх өршөөлийн хуулиас ялгаатай тал нь хүрээ хязгаар хумигдмал. Нийт ялтны 16,7 хувь нь өршөөлд хамрагдаж байгаа. Үүнд албан тушаалын хэргүүд, ФАТФ-ын зөвлөмжийн дагуу эдийн засгийн суурьтай гэмт хэргүүд, байгаль орчин, хүрээлэн буй орчны гэмт хэргүүд хамаарагдаагүй" гэлээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд өчигдөр ээлжит бус хуралдаанаар тус асуудлыг хэлэлцсэн юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]