Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголоос олдсон олдворт тулгуурлан махчин загасны тухай шинэ таамаглалыг эрдэмтэд дэвшүүлжээУншсан11,909

Монголоос олдсон 410 сая жилийн настай чулуужсан гавлын яс махчин загасны гарал үүслийн талаар биднийг дахин бодож үзэхэд хүргээд байна.

Монголоос олдсон 410 сая жилийн настай чулуужсан гавлын яс махчин загасны гарал үүслийн талаар биднийг дахин бодож үзэхэд хүргээд байна.

Minjinia turgenensis хэмээх шинэ төрөл зүйл нь махчин загас болон араг ястан амьтдын эртний үеэл бөгөөд уг судалгааг гардан явуулсан судлаачид махчин загасны яс өмнөхөөсөө хөнгөхөн болсон нь ямар нэгэн зүйлээс биш харин ясархаг өвөг дээдсээс нь болсон байх гэх таамаглалыг гаргаад байгаа ажээ. Судалгааны ажлын үндсэн автор, Лондонгийн Хатан хааны коллежийн судлаач, эрдэмтэн Мартин Бразеау Nature Ecology&Evolution сэтгүүлд “Ийм зүйлийг олж илрүүлнэ гэж огт бодож байсангүй. Бид бие доторх ясаа 400 гаруй сая жилийн өмнө махчин загасны өвөг дээдсээс үүсч бий болсон, загас болон хүнд яс үүсч эхэлж байхад махчин загас мөгөөрсөн араг ястай хэвээрээ л байсан гэдгийг хөдөлгөөнгүй баримтаар баталсан” хэмээн бичсэн байна.

Хатан хааны коллеж, Байгалийн түүхийн музей, мөн Монголд байгаа эрдэмтдээс бүрдсэн олон улсын баг ясан араг ястай махчин загас болон амьтдын өвөг дээдэст тооцогдох ясан гавлын ястай чулуужсан загасыг олж илрүүлжээ.  Уг олдвор нь багийнханд махчин загас хамгийн түрүүнд ястай байж байгаад түүнийгээ алдаж аажмаар мөгөөрсөн ястой болсон гэдэг таамгийг дэвшүүлэхэд хүргэсэн байна. Загасны чулуужсан үлдэгдлийг ихэнхдээ Европ, Австрали, АНУ-аас олж илрүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд Хятад, Өмнөд Америкаас шинэ шинэ олдворуудыг олж илрүүлэх болсон юм. Энэ удаагийн малтлагыг Монголд хийхээр шийдсэн нь өмнө нь хайж байгаагүй, насжилт нь яг тохирсон чулуулгууд тэнд байгаагаас болсон байна.

Тус малтлагын үр дүнд багийнхан 410 сая жилийн настай загасны гавлын ясны хэсгийг олжээ. Эхийн хэвлийд бүрэлдэж байхдаа хүн, ясархаг сээр нуруутай амьтад махчин загастай адил мөгөөрсөн араг ястай байдаг ба хөгжлийнхөө үндсэн үе шатанд буюу эхийн хэвлийгээс мэндэлснийхээ дараа араг ясыг буй болгодог хатуу ясаар солигддог байна. “Хэрвээ махчин загас ясан араг ястай байж байгаад мөгөөрстэй болсон бол энэ нь эволюцийн зохицол байсан байж  болно. Учир нь араг яс нь хөнгөхөн байснаараа махчин загасыг усанд илүү хөдөлгөөнтэй байж, янз бүрийн гүнд хурдтай сэлэхэд нь туслах болсон юм. Магадгүй энэ давуу тал нь 400 сая жилийн өмнө махчин загаснуудыг дэлхий даяар тархсан анхны загас болоход тусалсан байх” хэмээн доктор Бразеау ярьжээ.   

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]