Бүхэл бүтэн улс орон, ард түмнүүдийн үнэт зүйл, үндэсний бахархал, аль эсхүл эмзэг асуудлыг хөндөж тоглоом шоглоом болгон доромжлох явдал яагаад гардаг вэ? Энэ асуултад багахан ч атугай хариулт өгөхийг хичээе.
Юуны өмнө ямар нэгэн улс үндэстний хамгийн үнэт зүйлс, бахархлыг доромжлох нь ард түмнүүд хоорондын найрсаг бус харилцаа, түүхэн учир холбооноос үүдэлтэй гэж ихэнх хүн ойлгодог. Энэ ойлголт нь маш буруу бөгөөд ард түмнүүдийн хоорондын харилцаанд хүчээр нөлөөлөхийг оролдох, эсхүл хэн нэгэн ухвар мөчид бодлоготны хийсэн үйлдэл, ашиг харсан алхмаас болж үүсдэг аж. Олон улсын харилцааны түүхийн хичээлд ч ингэж л заадаг.
Өмнөх түүхэндээ дайсагнаж байсан ямар ч ард түмэн хожим хойно бие биедээ хүндэтгэлтэй, эв найртай, хүмүүнлэг харилцааг эш үндэс болгож чаддаг түүх дэлхийд олон байдаг. Хамгийн энгийн жишээг барьж авахад л Орос, Монголын түүх байна. Өмнө нь монголчууд Оросыг эзлэн түрэмгийлж, дарлаж байсан ч хожмын түүхэндээ Оросын тусламжтайгаар тусгаар тогтнолоо олж авсан, харанхуй буурай үеэ орхин орчин үеийн хөгжил дэвшилтэй хэрээрээ хөл нийлүүлэх болсон зэргээр орос хүмүүст, Оросын төрд манай ард түмэн "ах нар" хэмээн хүндэтгэлтэй, найрсаг ханддаг.
Япон, Монголын түүхийг харж үзье. Ид хүчирхэг үедээ арлын энэ орныг монголчууд эзлэх гэж хоёр ч удаа том флот илгээж байв. Байгалийн давагдашгүй хүчтэй тулснаас бусдаар самурай болон монгол цэргүүд айхтар алалцаж тулалдсан нь эх газрын байлдан дагуулалтуудтай харьцуулахад багахан. Бүр сүүлд Халхын голын дайнд энэ түүх эсрэгээрээ эргэж самурайнууд манай улс руу халдсан ч тусгаар тогтносон, бүрэн эрхэт БНМАУ-ын цэрэг арми, Зөвлөлтийн цэргийн хүчтэй хамтран бутцохисон түүхтэй. Монгол, Японы түүхэн дэх найрсаг бус дайсагнасан түүх ердөө л энэ. Зэвсэг зөрүүлж байснаас бус хэн нь ч хэнийгээ эзлэн түрэмгийлж дарлаж зовоосонгүй.
Тиймээс ч орчин үед манай хоёр ард түмэн бусдаас илүүтэй хүндэтгэлтэй, найрсаг сайхан харилцаа тогтоосон нь үнэн. Тэгвэл яагаад мэдсээр байж монгол хүний бахархалт дээд шүтээн, оюун санааных нь хамгийн үнэт зүйлс рүү япончууд халдаж байна вэ гэж та асуух байх. Үүний ард ердөө л ашиг хонжоо эрсэн, бусдын хүндлэл, үнэт зүйлсийг үл хайхарсан хэсэг бүлэг иргэд л байгаа юм. Өөр ийм жишээ хайж үзье.
Францын элдэв маргаантай шог зургууд нийтэлдгээрээ алдартай Шарли Эбдо хэмээх сэтгүүл байна. Нийт исламын сүсэгтнүүдийн хувьд манай Чингис хаанаас ч ялгаагүй оройн дээд шүтээн нь Аллахын эш үзүүлэгч Мухаммед байдаг. Гэтэл Шарли Эбдо сэтгүүл Мухамедыг доромжилсон зураг нийтэлж олон улсад шуугиан дэгдээж байв. Бусдын ариун шүтээнд халдах замаар олны анхааралд өртөх, ингэснээр ашиг орлого, борлуулалтаа өсгөх зальжин бөгөөд бусармаг арга. Хариуд нь аймшигт террорист халдлага болж олон арван хүн амиа алдсан гашуун түүхтэй. Тэгэхээр ийм үйлдлүүд яагаад ч сайн зүйл дагуулдаггүй аж.
Одоо өрнөж байгаа Япон улсын манга сэтгүүлийн газар гуравдугаар сарын дугаартаа манай эзэн богд Чингис хааныг доромжилж, нүүрэн дээр нь эрхтний зураг зурсан бусармаг явдал ч мөн үүнээс ялгаагүй. Монгол хүн бүрийн дээдийн дээд шүтээн болох түүхэн хүнийг доромжилсон зураг нийтэлснээрээ ашиг орлогоо өсгөх гэсэн атгаг санаа л агуулж байгаа нь тодорхой. Ийм аргаар борлуулалтаа өсгөсөн тохиолдол ганц Корокоро, Шарли Эбдо сэтгүүл ч биш өөр олон сэтгүүлд тохиож байлаа. Тэдгээр бусармаг сэтгүүлүүд ихээхэн дуулиан дэгдсэний дараа уучлал гуйгаад л өнгөрдөг ба ашиг орлого нь огцом өссөн байдаг аж. Ийм тохиолдлуудын зөвхөн цөөн нь хийсэн хэргийнхээ шийтгэлийг амсаж, редакцаа хаалгах юм уу, сэтгүүлийнхээ дугааруудыг зах зээлээс татан авч устгасан байдаг. Яагаад гэвэл мэдээж хэрэг ардчилал хөгжсөн, хэвлэн нийтлэх эрх хангалттай өндөр байдаг улс орнуудад тэр бүр редакцуудыг хааж хориод хуулийн хариуцлага хүлээлгээд байдаггүйтэй холбоотой.
Японы манга сэтгүүл болох Корокоро ч үүнтэй төстэй харагдаж байна. Чингис хааныг доромжилсон үйлдэл нь Япон төдийгүй олон улсад хүртэл хэвлэл мэдээллүүдийн анхааралд өртөж буй. Монгол Улсын ЭСЯ-наас мэдэгдэл гаргасны дагуу албан ёсоор хэвлэлийн компани нь уучлал гуйсан ч мөнөөх сэтгүүлээ худалдаанаас буцаан татаагүй хэвээр. Нэг ёсондоо яг л дээр дурдсан сэтгүүлүүдийн гаргадаг авир яг харагдана.
Үүнийг нь ч мэдэрсэн Япон дахь монголчууд, өвөрмонголчууд "зөвхөн уучлал гуйгаад л болоо гэж үү" хэмээн хэвлэлийн газрынх нь гадаа эсэргүүцлээ илэрхийлж тайван цуглаан хийсэн юм. Тэдгээр монголчууд тус сэтгүүлийг худалдаанд гаргасан дугаараа зах зээлээс буцаан татахыг шаардаж байгаа. Энэ шаардлагыг дан ганц монголчууд биш япончууд ч гэсэн дэмжиж байгааг тус улсад ажиллаж амьдардаг монголчууд фэйсбүүктээ бичсэн байх юм. Японы хэвлэлүүд мөнөөх сэтгүүлийн газрыг шүүмжилж буй, бүр хуульчид хүртэл эсэргүүцэл илэрхийлж байгаа монголчуудтай очиж уулзсан, ер нь олон япончууд монголчуудын гаргаж буй үйлдэл нь зүй ёсных хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн гэнэ.
Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр, их хааныг маань доромжилсон сэтгүүлийн үйлдэл бол ердөө л хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн хэрэг, харин Японы ард түмэн бүхэлдээ энэ хэрэг явдалд огт хамаагүй бөгөөд монголчуудыг ойлгож хүндэтгэж байгаагаа харуулж байна. Энэ нь нийтлэлийн эхэнд дурдсан санааг бататгаж байгаа явдал юм.
Судлаач, нийтлэлч Г.Ванчиг
Үнэнийг л хэлж.Халх гэх үг саяханы л нэршилдээ.
Чингисийн үр сад чинь аль эрт манжид дагаар ороод уусчихсан.дуусчихсан.
Одоо бид нэр зээлдэгч алиа салбадайнууд шүү дээ..
Эрлийз хурлийзийн цуглаан юм уу даа.ногоон. шар.цэхэр.саарал.есөн шидийн нүдний өнгөтэй........
Царай хэлбэр авах юмгүй.5 тивийн хүмүүс холилдоод байгаа гэлтэй.
Ih savnii eroold bas bii bii
алсанч багадна аль улс вэ эргүү шээсүүд
Наад үхэж хатсан ЧИНГИСИЙН ДҮРЭЭР ГОМО ПОРНО ХИЙЖ ЦАЦВАЛ ТААРНА
АХАХАХХАХА
It numbereer n barij avaad oklguulchihuu
өмхий хужаагын өтгөрсөн тэмбүүтэй шээсний үлдэгдлээ тархи чин тэмбүүнээсээ болоод ялзарсан байгаа байх очиж толгойгоо үзүүл ертөнцийн азгүй тавилантай хужаа гөлөг мин
Hogiin jinjer ee uhelj dald orogtun
Ийм үг яаавч Монгол хүний амнаас гарахгүй та нар бол Монголчууд биш харгис алуурчид манжтай хэдэн үеээрээ сүлэрсэн манжийн шээснүүд !!! үхэж хэвтсэн үмхий халхууд !!! танай тэр гайхуулаад байдаг монголчууд чинь хожим Цахар нэртэй болсон юм шүү дээ малнуудаа та нар бол монгол биш татар мэргид хатгин хонгориад гэх мэтийн юмнуудын үлдэгдэл манжтай холилдсон шээснүүд !!!
Тэнэг хужаа вэ? Ална даа
mongolchuudaas busad n gadnihniig uzen yaddag undserheg humuus baidag. mongolchuud l gadnihniig harj zolbin nohoi shig doligonoj yabdag n icmeer haragddag
Ingej busdiin shuteeneer oroldoh ni hamgiin buruu zuil dee. Umnu ni Hyataduud ingesen, ted shuuheer yal ugsen. Shuuhed ugchih yaponuud zuv shuune.
Хэнд ч хэрэггүй хог шаар гэж хэн бэ. Ийм сэтгэхүйтэй монголчууд байхад улс орон яаж өөдөлж дэвших вэ. Хүндэлж хайрлах юмгүй ёстой жинхэнэ хог шаар чинь чи байна даа.
teneg buduuleg hend hereggui hog shaarnuudig yaaj cj zurjiisan yer ni yaadii
tegwel uuriinhuu bas aaw eejiinhee zurgan deer boow zurchihaarai
ҮХ ЧИ, ҮХЭЖ ДАЛД ОР ӨӨР ЗҮЙЛГ ҮЙ
халхуудаа та нарын ихэнхээс нь энэ мэт үг гарж байхад өөрсдийгөө монгол гэх үү ? та нар бол монголчууд биш манжтай холилдсон манжийн шээснүүд !!!
муу хужаагын өлөн шээс ил гараад ирлдээ чаддаг юм бол
Zolbin jiibaa! Chi bidniig doromjlood yadag yum!? Chinii ugiig nohoi tooj sonsohgui! Durgui bol tegeed yaj yvaad mongoloor yrij bichij surav? Chi gadaadiin golog tavilantai orovdmoor mongolchuudad deerhluulj ad uzegdej yvsandaa uuraa gargaj baigaa arga chin ingej bichih baih l da. Chamaig orovdmoor ch yum shig
Би Халх хүн!!!