Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дайсны өвөрт орсон эмэгтэйчүүдУншсан79,489

Дэлхийн II дайнд Европ тив бүхэлдээ шахуу нацистын Германд эзлэгдсэн. Эзлэгдсэн орнуудын иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг нацистууд амьдын тамд унагаж байснаас дайны дараа ч олон эмэгтэйчүүдийн шаналал зовлон арилсангүй.

Дэлхийн II дайнд Европ тив бүхэлдээ шахуу нацистын Германд эзлэгдсэн. Эзлэгдсэн орнуудын иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг нацистууд амьдын тамд унагаж байснаас дайны дараа ч олон эмэгтэйчүүдийн шаналал зовлон арилсангүй.

 

"L'йpuration sauvage" буюу дайсны өвөрт орсон эмэгтэйчүүд гэж нэрлэгдсэн кампанит ажиллагааны үеэр 30 орчим мянган эмэгтэйг немцүүдтэй холбоотой байсан хэмээн олон нийтийн өмнө гутаан доромжилсон түүх бий. Энэ явдал Францад эхэлж Европын олон оронд тархсан юм. Тэдгээр хүүхнүүдийг “үндэсний шившиг” хэмээн нэрлэж, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар шоронд хорьж, иргэний бүх эрхийг нь хасахын зэрэгцээ үсийг нь хусч, нүүр бие  дээр нь хас тэмдэг зурж, тамгалдаг байжээ. Зарим хүмүүс иймэрхүү маягаар хувийн өс хонзонгоо авч байсан бол ялангуяа их идэвхтэй оролцогчид өөрсдөө булаан эзлэгчдэд ажиллаж байснаа хаацайлж, олны анхаарлыг өөр зүгт чиглүүлж амиа хоохойлохыг санаархаж байсан ч гэдэг.

 

Тэр үеийн нэгэн гэрч “Бидний хажуугаар арав гаруй эмэгтэйчүүдийг суулгасан ачааны машин олны доромжлон хашгирах, хараан зүхэх, шүгэлдэх дуун дор явж өнгөрсөн. Тэдгээр эмэгтэйчүүдийн үс, гэзгийг нь хуссан байсан. Бүгд ичгүүр, айдаст автан толгойгоо даран бөхийсөн байлаа” гэж ярьжээ. Олон тооны зураг, бичлэг ч үүнийг баталж байгаа юм. Бүсгүйчүүдийг зүгээр л буудаж орхих тохиолдол ч гарч байсны дээр олон эмэгтэйчүүд энэ бүхнийг тэсэж чадалгүй амиа хорлож байв.

Бас нэг хэцүү зүйл байсан нь тэдгээр хүүхнүүдээс төрсөн хүүхдүүд. Дайсны үр удам болж төрсөн тэдэн шиг гадуурхагдаж, шоовдорлогдсон иргэд байсангүй. Тэднийг “Эзлэлтийн үеийн хүүхдүүд” гэж нэрлэдэг байв. Францад бараг 200 мянган ийм хүүхэд төрсөн бөгөөд харин францчууд бусад улсыг бодвол арай зөөлөн хандаж, герман нэр авах, герман хэл сурахыг нь л хориглож байжээ. Гэхдээ л хүүхэд томчуудгүй доромжлон гадуурхах явдал гаргаж байсан нь мэдээж. Тэдний олонхи нь эхчүүддээ хаягдаж, хүүхэд асрах газар өсчээ. Зохиолч Сомерсет Моэмийн 1944 онд бичсэн "Бууж өгөөгүй эмэгтэй" зохиолын гол баатар герман цэргээс олсон хүүхдээ хөнөөж байгаа тухай гардаг. Энэ бол бодит түүх бөгөөд иймэрхүү явдал олноор гарч байжээ.

Эзлэлтийн үеийн хүүхдүүдийн “Хил хязгааргүй зүрх” хэмээх 300 гаруй гишүүдтэй Франц–Германы ассоциацийг үндэслэгч “Нийгэм бидний эрхийг боогдуулж байсан тул бид энэ ассоциацийг байгуулсан юм. Дэлхийн II дайны үед франко–герман гаралтай болж төрсөн нь бидний буруу биш. Бид өөрсдийнхөө эцэг эхийг хайж олох, бие биедээ туслах, түүхийн дурсгалт зүйлсийг хадгалан авч үлдэх зорилгоор нэгдсэн юм. Урьд нь энэ бол хориотой сэдэв байлаа” хэмээн өгүүлжээ. Өнөө үед Германд франц эмэгтэйгээс төрсөн герман цэргийн хүүхэд германы харьяат болохыг зөвшөөрсөн хууль байдаг.

Норвегид 15 мянга орчим эмэгтэйчүүд хүнд хүчир ажилд зүтгэхээр шийтгүүлж, тэднээс төрсөн бүх хүүхдүүдийг засгийн газраас “оюуны хомсдолтой” хэмээн зарлаж сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү илгээж 60-аад оныг хүртэл тэнд нь хорьж байжээ.

Тэднийг “нацистын удам”, “сэтгэцийн эмгэгтэй" хэмээн нэрлэж, төрөл бүрийн эмнэлгийн туршилтад оруулдаг байсан тухай хожим нь Норвегийн “Дайны үеийн хүүхдүүдийн Холбоо”-ноос мэдэгдсэн байна. 2005 онд л Норвегийн парламент эдгээр гэм зэмгүй хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйж, 3000 еврог нөхөн төлбөр болгон өгчээ.

Сэтгэгдэл 15ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 13. 13:04
Зочин

өөрсдөө хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалж чадаагүй байж, хүчинд автсан хүүхнүүддээ тэгж хандаад байхдаа яахав дээ. хүүхдүүдэд ч буруу байхгүй ш дээ. ямар манай монголын хүүхнүү шиг дуртайдаа гүйж очиж байгаа биш

8 сар 18. 20:42
Зочин

200% санал нэг бна

7 сар 28. 10:24
Зочин

Өөрсдөө хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалж чадаагүй байж

6 сар 14. 9:08
Зочин

Эрчүүд нь хамгаалж чадаагүй байж эмэгтэйчүүдэд буруу өгөх бол тэнэглэл.

2018, 9 сар 23. 2:37
Зочин

alaagui ni l yamai da

2018, 3 сар 29. 10:50
хүн

адилхан л фашист юм шивдээ

2018, 3 сар 29. 7:21
эмэгтэйг хайрла

Солонгосууд шиг байлдаа, оросууд шиг байлдаж чадаагүй байж, өөдгүй шаарнууд юмдаа

2018, 3 сар 4. 4:34
Тэнэг банди

Өөрсдөө бууж өгчөөд амьдрах аргагүй болсон бүсгүйчүүддээ дээрэнгүй хандах нь дорой үзэл

2018, 3 сар 28. 16:54
Зочин

тээххх эмэгтэйчүүдээ хамгаалж чадаагүй алдчихаад дараа нь ингэх гэж

2018, 5 сар 21. 9:09
Зочин

Дайн болж байна. Сул дорой эмэгтэйчүүдээ хамгаалах нь байтугай Франц улс хамгийн түрүүнд бууж өгсөн улс шүү дээ! Норвеги ч ялгаагүй. Одооны манай янхан хүүхнүүд биш идэх хоол ар гэрээ тэжээх амь гарах янз бүрийн л асуудал байсан байж таараа! Дуртайдаа герман цэрэгрүү очсон нь цөөхөн байх! Хужаа ороод ирвэл дагаад гүйх манай хүүхнүүд олон гарна шүү. Одоо вьетнам хужаа корё руу яаж гүйж байгаа билээ! Бодох л хэрэгтэй

8 сар 17. 8:08
Зочин

Манай монгол эмэгтэйчүүдийн зарим нэг хормойн донтонгууд Эрээн бүр цаашлаад олон газар биеэ үнэлдэг гэх яриа аль хир бодитой вэ. Хэрэв үнэн бол монгол эмэгтэйн тэр ариун нандин чанарыг нэр хүндийг гутааж байгаа хэрэг тул төр анхааралдаа авч нэг бол тэднийг хуу хамж авч ирж хариуцлага хүлээлгэх эсвэл монгол улсын иргэншлээс хасаж хөөн зайлуулж дахин монгол газар дээр гишгэх эрхгүй болгох хэрэгтэй

8 сар 10. 22:08
Зочин

Үнэн шүү. Хүчинд автаж амьд үлдсэн нь хохь гэсэн шиг ингэж хандаж бодохгүй ээ. Тэгээд ч хүүхэд ер нь эцэг эхээ сонгож төрдөг билүү.

2018, 3 сар 28. 16:27
Зочинsss

harin bucaagaad jinhene nacist zan gargjee , örövdmöör yum

2018, 11 сар 18. 15:31
Зочин

өрөвдмөөр юм харгислал хүүхдүүдийн буруу гэж байхгүй

8 сар 16. 15:58
TOMOOочин

ЭРЧҮҮД НЬ ЭХ ОРНОО ХАМГААЛЖ ЧАДААГҮЙ АМИА БОДОЖ ЗУГТАЦГААЖ БАЙСАН БАЙЖ ХЭДЭН ЭМЭГТЭЙ ЁСТОЙ Л БӨӨСӨНД ХУТГА ГЭГЧ БОЛЖДЭЭ ХОГЫН ЭРЧҮҮД

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]