Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

83 наслах байсан ч ирээдүйгээ харж насаа богиносгосон хутагтУншсан61,669

Нялх балчир байхад ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байжээ.

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд, одоогийн Дорноговь аймгийн Өргөн суманд ядуу ардын хүү болон төржээ. Нялх балчир байхад ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байжээ.

Нэгэн өдөр Данзанравжаа аавынхаа хамт баян айлын найранд орж, үүдэнд нь зогсож байлаа.
Энэ үед бороо ихээр орж байсан гэдэг. Баян айлын гэрийн хойморт борооны дусал дусахад өрхийн тэргүүн, тарган ноён ихэд хилэгнэн уурлаж, гэрээ тойруулж хараад үүдэнд зогссон ноорхой хүүгийн дээр дусаал дусаагүй байхыг харжээ. “Энэ муу нусгайн дээр яагаад бороо ганц ч дусаагүй байдаг билээ. Гэрийн хойморт суугаа миний дээрээс ингэтлээ дусдагийн учир юу вэ” гэжээ. Үүний хариуд жаалхүү Равжаа:

Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн болоод хойморын ялгаа юу байх вэ
Өвчин болоод үхэхийн цагт
Хөгшин болоод залуу юуны ялгаа байх вэ гэж зургаан настайдаа зохиосон “Хурмаст тэнгэр” шүлгээ уншиж өгчээ.

Найранд уригдан ирэгсэд түүний шүлгийг сонсоод ихэд гайхан бахархаж, хүүг өхөөрдөн хүндэлсэн гэдэг.

Тэгтэл санаандгүй явдал болж, авьяаслаг ядуу хүү Данзанравжааг ноён хутагтаар тодруулж, түвд, Монгол бичиг, буддын шашны гүн ухаан, зан үйлийн номд суралцуулж эхэлжээ. Тэр авьяас билгээ түшиж 14 наснаасаа Түвдийн нэрт шүлэгч Гомбо Галданжамцын шүлэг дууллыг сонирхон судалж, Монголын олон хошуу нутгаар жуулчлан явж, түүх соёл, угсаатны зүйн элдэв сонирхолтой зүйл цуглуулж, шүлэг дуу зохиож байлаа.

Данзанравжааг Монгол, түвд хэлээр нэг мянга шахам шүлэг, дуулал зохиосон гэх боловч өнөө үед 400 гаруй шүлэг зохиол нь баттай мэдэгддэг байна. Олон түмэнд ихэд алдаршсан зохиолын тоонд “Урьхан хонгор”, “Салж ядах сэтгэл”, “Сэргэлэн зант Цагаанаа”, “Духтай хурдан хүрэн”, “Ертөнц авхайн жам”, “Үлэмжийн чанар”, “Ичиг ичиг” зэрэг дуу шүлэг нь ордог байна. Данзанравжаагийн сургаалийн шүлгүүдээс хамгийн өргөн дэлгэрсэн нь “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаал” юм. Дулдуйтын Данзанравжаа бол бүгчим нийгэмд сэрүүн салхийг сэнгэнүүлж, нам гүм талд яруу дууг хангинуулж, бүх нойрмог амьдралыг сэргээн долгилуулж байсан авьяас билэг төгөлдөр хүн билээ. Мөн тэрбээр яруу найрагч, зохиолч, шашны томоохон төлөөлөгч, соён гэгээрүүлэгч байлаа.

Дэлхийн энергийн төв

Говийн зүүн хэсэгт орших Дорноговь аймгийн Хамрын хийд. Энэ газрыг Дэлхийн энергийн төв хэмээн нэрлэжээ. Тус газар нь Говийн хутагт Дулдуйтын Данзанравжаагийн эх нутаг юм.

Данзанравжаа нь 1820 оноос эхлэн Хамрын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулан 1840-өөд оноос Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд зэргийг үндэслэн барьж, “Намтар дуулах дацан” хэмээх театр, Номын сан, “Хүүхдийн дацан” нэртэй сургууль, “Гиваадин Равжаалин” нэртэй үзмэрийн сүм санаачлан барьжээ. Данзанравжаагийн уран бүтээл одоогоор мэдэгдэж байгаа 100 гаруй дуу /үүнээс нэлээд хэсэг нь уртын дуу/, яруу найраг 300 гаруй /үүний 150 орчим нь төвд хэл дээр/, гүн ухааны бүтэн боть, 10 дэвтэр жүжгийн зохиол, шашны зан үйлийн олон арван бүтээл, олон арван уран зургууд бүтээсэн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийн анхдагч хүн юм. Тэрээр эмэгтэй хүнийг дээдлэн хүндэлдэг байсан нэгэн.

1856 онд Данзанравжаа 53 насандаа Манж, Хятадын бодлогоор хорлогдон нас барсны дараа түүний шарилыг Балчинчойжоо лам занданшуулан Гивааданравжаалин цуглуулгын сүмд бусад эд өлгийн зүйлстэй хамт авдарлан залсан гэдэг. Харин өдгөө Дорноговь аймгийн төв Сайншанд хотод байрлах музейд нь түүний чандар хадгалагддаг юм билээ.

Хутагт Данзанравжаа 83 наслах ёстой байсан гэдэг. Гэвч өндөр насалбал, Монгол дах Манжийн удирдагч нар түүнийг хөнөөж, түүний шавь нарыг олноор нь устгаж, өв залгамжийг нь бүрмөсөн устгах байсныг урьдчилан харсан ажээ. Тиймээс Данзанравжаа амьдралынхаа сүүлийн гучин жилийг Шамбалын орныг барих үйлсээр богиносгосон хэмээн ярьдаг. Тэрбээр түүнийг дагах хойч үеийнхнийг түүнтэй хамт Шамбалын оронд уулзаж, сэтгэлийн бүрэн ариусгалд хүрэхийн тулд тус газрыг байгуулсан ч гэдэг. Тиймээс Шамбалын оронд очсон хүн бүр газраас нэгэн цагаан чулууг сонгон авч овог нэрээ шившин үлдээдэг юм билээ. Ингэснээр тус газар ирснээ дуулган бүртгүүлж байгаа хэрэг хэмээн нутгийн олон билэгдэнэ. Зөвхөн Догшин Хутагт хийгээд түүний шавь нарын үр хойч, тэдгээртэй ямар нэгэн байдлаар холбоотой хүн л тус газарт очдог гэдэг. Харин очих ёсгүй хүмүүс нь яагаад ч юм тэр газар хүрдэггүй гэдэг юм билээ.

Тэрхүү Шамбалын оронд нэвтэрснээр энергийн төв хэмээх тэр газарт хүрнэ. Тэнд очсон хүмүүс газар хөлбөрөх нь хөлбөрч, хөл нүцгэн алхалж өөр өөрийнхөөрөө энергийг авна. Хойхно талд нь байх овоон дээр гарч мөн л гараа алдлан өргөж энерги авахын зэрэгцээ “Үлэмжийн чанар” гэх Данзанравжаагийн зохиосон дууг бадаг алдалгүй дуулах ёстой юм.
Догшин ноён хутагт Данзанравжаа нууц тарнийн эрдмийг гарамгай эзэмшсэн байсан нэгэн бөгөөд хатуу хар архийг үлээгээд ус болгочихдог ид шидтэй хүн байсан гэдэг. Тиймээс тэнд гарсан хүн бүр архи өргөж, хүслээ шившин, гэр бүлийнхэндээ энерги шингэсэн архийг хадгалан авдаг гэдэг.

Говийн ноён хутагт 1803 онд төрж 53 наслахдаа нэг хүн битгий хэл нэлээд хэдэн хүн хийж болохуйц бvтээлийг туурвисан гэж үздэг.

Эдгээр хийдүүдийг говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа үүсгэн байгуулсан бөгөөд эдгээр хийдүүдийн байршил нь зөв гурвалжин хэлбэртэй юм байна. Энэ газар нь хүн төрөлхтөнд био энерги өгөх, хүний оюуны болон биеийн ядаргааг тайлах энерги эрч хүчийг сэргээх давтагдашгүй увидаст газар юм. Цагаан толгойн хийдэд Монголын анхны дуулалт жүжиг болох Данзанравжаагийн "Саран Хөхөө" жүжиг анх тоглогдож байжээ.

Сэтгэгдэл 14ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 4 сар 7. 18:17
Зочин

uvur mongoliin sunut hoshuunii hun shuu dee... gan bolson jil manai nutag ruu orch irsen ...tegeed todorson...

2017, 9 сар 5. 19:22
Зочин

архийг улээгээд ус болгодог байсан гэсэн. гэхдхх архи ууцгаа гээгуй. хутагтийг гуйвуулж гутаахаа болиорой

9 сар 9. 20:52
Зочин

kkkk harin tiim Hoshuu nutagiin erchuuddee arhi uuhiig horij Uuruu arhiig uleen us bolgoj uugaad iim erdem ugui bol arhinaas hol bai gej surgasan gedeg

2016, 10 сар 19. 21:17
Зочин

Үлэмжийн чанар дууг Хужиртын рашаанд сувилуулж байхдаа Балжирдогмээд зориулан бичсэн байдаг. Энэ дууг Гэгээнтэний ээжид зориулж 120 гаруй жилийн өмнө бичсэн болно. Энэ тухай Мэнд-оёогийн Гэгээтэн рамонд байгаа. Гэгээтэний V үеийн хүн бол Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Сумъяа, VI үеийн залгамжлагч нь ХААИС-ийн багш Г. Батдэлгэр юм.

11 сар 13. 12:18
Зочинчячы

үлээгээд байгаарай Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ханбогд уулын эзэн сахиусыг магтан дуулсан дуу гэж л түүх сурвалжид байдаг биз дээ

9 сар 23. 14:58
Зочин-20190923

Yasan hudlaa yum bichdiinbee, Ulemjiin chanar duug Demchogiin hiidiig bariulj bh uedaa Khanbogd uuliin ezen sahiusand /tsagaan temee unasan shan busgui bdag gsn ezen savdag ni/ zoriulj bichsen gj bdag, Demchogiin hiided Ulemjiin chanariig duulah ystoi tavtsan ni hurtel bdag shuu dee, tend ni duulbal heden zuu dahin duulsantai tentsdeg gsn

9 сар 16. 18:45
Зочин

Yamar 2 nomnoos hoid duruudiig ni harj boloh ve

5 сар 4. 23:16
Зочин

😳ямар сайхан мэдээлэл вэ бүр тодруулж сонсох юмсан

2018, 4 сар 7. 15:06
Зочин

ТАНД БАЯРЛАЛАА. Сайхан мэдээ байна.Та майл хаягаа өгч болох уу

2016, 10 сар 9. 9:49
Zochin

Zarim medeelel n hudal bn. Sain sudalj, unen bodit zuil oruulahiig husie. Dornogovi aimgiin howsgol sumiin nutagt mendelsen gedegiin tuuh bitgii guiwuul.

2018, 6 сар 4. 21:59
Зочин

харин тиймээ...Битгий ийм худал мэдээлэл оруулж байгаачдээ...

2016, 10 сар 9. 0:23
Зочтн

Хэ хэ! Дунд нь Зундуйн Дорж гуайн шүлэг явж байна!

9 сар 7. 19:00
Зочzochinин

Mundag hun baijee.deer ued chadaltai nomtoi humuus ih baijee.odoo ued algaa.alga heden boo lam nar hudlaa helberdej hun.s mongo saasan shunal.n tulamuud bh.n

7 сар 18. 1:19
Зочин

Зундуй Дорж туучиж дээ ккк

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]