Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хятадын цагаан хэрмийн оньсогоУншсан13,610

Хятадын цагаан хэрэм нь хойд нутгийн нүүдэлчин үндэстнүүдийн довтолгооноос хамгаалах зорилгоор анх баригдаж эхэлсэн ба дараа дараагийн гүрэн-династууд үүнийг үргэлжлүүлэн барьсаар өнөөгийн төрхөө олжээ... гэх мэтээр албан ёсны түүх бичигдэх ба олон түмний ойлголт ч ийм байдаг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хятадын цагаан хэрэм нь хойд нутгийн нүүдэлчин үндэстнүүдийн довтолгооноос хамгаалах зорилгоор анх баригдаж эхэлсэн ба дараа дараагийн гүрэн-династууд үүнийг үргэлжлүүлэн барьсаар өнөөгийн төрхөө олжээ... гэх мэтээр албан ёсны түүх бичигдэх ба олон түмний ойлголт ч ийм байдаг.

Хятадын их цагаан хэрмийн тухай ярих болоход эхлээд Ци Ши Хуандий гээч нөхөр (МЭӨ 200-аад оны үе) энд тэнд тарсан хамгаалалтын хэрмүүдийг нэгтгэж эхэлснээр цагаан хэрэм бий болж эхэлсэн ба энэ хэрэм нь 8000 гаруй км үргэлжилсэн (зарим тохиолдолд 21000 гаран гэх нь ч бий), одоогийн бидний мэдэх хэрмийн ихэнхийг Мин гүрний үед барьж, 1950-иад оны үед засварлан шинэчилсэн гэсэн хуурай тоонууд голчлон харагддаг. Эсвэл тэрхүү хэрэм нь хичнээн хүний урссан цус, хугарсан яс, алдсан амь, өнчирсөн зүрх сэтгэлээр боссон тухай зүрх эмтэрмээр домог түүх олноороо уянгалж эхэлнэ. Харин энэ бүхний дараа л Хятадын цагаан хэрмийн үүх түүх, зорилгод эргэлзсэн янз бүрийн таамаг гарч ирэх ба энэ том хэрмийг ямар зорилготой барьсан юм бэ? Цагаан хэрэм ядаж нэг удаа нүүдэлчдийн довтолгооноос хамгаалж чадсан юм уу... гэсэн судлаачдын маргаан тээр цаана муухан “сонсогдоно”.

Монголчууд бидний хувьд энэ хэрэмтэй холбоотой маргааныг олж сонсоход саад болдог нэг зүйл бий нь “бид хүчтэй, бид мундаг, бид агуу улс учир биднээс айгаад тэр том хэрмийг барьсан юм” гэсэн зүйл. Цагаан хэрмийг магтан хэлсэн Америкийн ерөнхийлөгч Никсоны үгийг иш татаад, дээр нь янз бүрийн юм нэмж хасаад, өөрсдийгөө хөөргөн омогшин огшихдоо бид ямар хэн хүнээс дутах биш.

Бас “Хятадууд ухаантай хүмүүс ээ. Тэд хэзээ ч гэрийнхээ дундуур шуудуу татахгүй ээ” гэсэн Ренчин гуайн үгийг орхихгүй. Ренчен гуай хэнд юу гэж хэлэхээ мэдэлгүй яахав. Тэр цагаан хэрмийн зарим хэсэг нь Монголын нутагт байдаг гэж дэлхий дахинд үздэг, цагаан хэрмийн гол зангилаа Хятадын нутгийн гүнд байдаг гэдгийг тэр агуу буурал мэддэг л байсан байж таараа. Ренчин гуай ямар хүнийг явуулж дуусах биш, ярьж хөөрч байгаа хүнээ “хөвөнд боосон чулуугаар балбаад” байхад өнөөх нь ойлголгүй хөөрсөөр үлгэр домог болгосон юм зөндөө л гэдэг. Ямар ч байсан газрын зураг харахад Их цагаан хэрэм нь яг л хятадуудын гэрийн дундуур өчнөөн салаалж татсан шуудуу шиг харагддаг билээ.

 Ингээд Хятадын их цагаан хэрмийн тухай, түүнтэй холбоотой зарим нэг эргэлзээ төрүүлсэн баримтын тухай сонирхуулъя.

Энэ хэрмийг хойд нутгийн нүүдэлчин аймгийн довтолгооноос хамгаалж барьсан гэж ярьдаг бичдэг боловч...

 Хоёр тал руугаа харвах нүхтэй байгааг харж байгаа биз. Ийм хэсэг маш их. Энэ хэрэм хэнийг хэнээс хамгаалах зорилготой хэрэг вэ? Харвах нүх бүхий шүднүүд урд нутаг руу бас харсан байгаа ба хамгаалалтын хэрэм цайзыг ингэж барьдаггүй юм байна. Энэ шүднүүд нь хэрэм хамгаалах цэргийн хангамж, байрлал солих зэрэгт бөөн төвөг болохыг төсөөлөхөд нэг их хэцүү биш болов уу.

Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Ингэж зэрэгцсэн, салаалсан олон хэсэг бий. Яах гэж ? Хамгаалах хэрэм юм бол яах гэж ингэж давхар давхар хийсэн хэрэг вэ? Олигтойхон өндөрлөөд л болоо биш үү...

 

Хятадын цагаан хэрэм ихэнхдээ уулархаг нутгаар баригдсан ба огцом,эгц цавчим хад бүхий уул руу ч айлгүй зүтгэсэн байдаг. Морьтон нүүдэлчид ийм өндөр газар луу зүтгэлгүй өөр арга олно гэдгийг Хятадууд мэддэг л баймаар.

Буденны нэгэн удаа Хятадад очоод цагаан хэрэм үзжээ. Түүнийг дагуулж яваа хятадууд энэ хэрэм ямар гайхамшигтай тухай, нүүдэлчдээс хамгаалах гэж барьсан тухай баахан шулганаа л биз. Харин жаахан халамцуу байсан Буденны “өндөрлөг болгонд хэдхэн харваач, орчин цагт бол ганц максим (пулемет) байхад л хангалттай. Илүү л ажил хийж дээ” гэсэн гэдэг.

 Цагаан хэрэм санаанд багтамгүй урт үргэлжлэх боловч түүнтэйгээ харьцуулахад хэт намхан байдаг нь (дундаж өндөр нь 3-8 метр байх ба цөөхөн газар 10 метр хүрдэг бол зарим газар дөнгөж метр давсан юм ч байдаг гэнэ) ямар учиртай юм бол? Бусад улсын хамгаалалтын зориулалттай хана хэрэмтэй харьцуулахад (10-15 м) энэ бол хэтэрхий намхан юм байна.

Цагаан хэрмийн талаар судалж ,ярьж бичдэг хүмүүсийн бичсэнээр бол энэ хэрэм тэв тэгшхэн тал газарт ч гэсэн маш ойлгомжгүйгээр тахиралдаж, мушгиралдсан байдаг юм байх. Яах гэж?

Энэ бүх ойлгомжгүй зүйлийг зарим судлаач эрдэмтэд тайлбарлах гэж оролдсон олон оролдлого байдгаас:

- Хятадын их цагаан хэрэм нь хойд нутгаас довтлох нүүдэлчдээс хамгаалахаасаа илүү орон нутгаас дүрвэн хойш урагш зүтгэх хятадуудын урсгалыг зогсоох гэж баригдсан. (мэдээж хойдууд болох нүүдэлчдээс хамгаалах зорилго бас байлгүй яахав).

- Хятадын их цагаан хэрмийн тэгш тал газарт баригдсан хэсэг нь нүүдэлчдээс хамгаалахаасаа илүү элсний нүүдлийг зогсоон барих зорилготой.(тэв тэгшхэн газарт мушгиралдсан тахиралдсаны учир нь энэ гэнэ)

- Уулын оройг холбон, хүн явах аргагүй газраар барьсан нь цэрэг болон худалдаачдад зам болох зорилготой.

-Тухайн үеийн хятадууд элдэв хий, албин чөтгөрөөс хана хэрмээр тусгаарлан өөрийгөө хамгаалдаг шашны зан үйлтэй холбоотой. .. гэх мэт нэлээд учир утгатай таамаг олон байхаас гадна “ Хятадаас өөрийгөө хамгаалахын тулд хойд нутгийнхан барьсан” гэх дэндүү гэмээр (манай өвөг дээдэс,  манжууд... зэрэг бусад нөхөдтэй нийлж үү?) таамаг ч их бий.

Хятадын их цагаан хэрмийн оньсого гэж энэ буюу.

Магадгүй тэр олон эрдэмтэн судлаачдын таамаг нь дан дангаараа цагаан хэрмийн учрыг тайлбарлаж чадахгүй ч, нийлүүлээд базахаар олон юм ойлгомжтой болно гэдэг түүхчид бий.

Зураг дээр Япон цэргүүд уулархаг районд ядарч зоволгүй зассан замаар явж байгаа нь.

Цагаан хэрэм нь хойд, урд зүгээс дайрах аюулаас хамгаалах, элсний нүүдэл зогсоон барих, жижиг ханлигууд нь (династи) өөрийн хил хязгаарыг тэмдэглэх, хамгийн гол нь цэргийн болон худалдаа наймааны том зам, дэд бүтэц бий болгох зэрэг олон зориулалтаар барьсан болов уу гэдэг л илүү үнэмшилтэй болов уу.

P.S. 

Жуулчид их очдог, зураг нь интернетээр дүүрэн тэрхүү агуу сүрлэг хэрмээр бид Их цагаан хэрмийг төсөөлдөг. Үнэндээ бол тэрхүү гоё ганган, сүрлэг хэрмийн ихэнх нь Мин гүрний үед баригдсан, 1950-иад оны үед Мао Цэдун “хуандий”-н үед сэргээн засварлах нэрээр шинээр баригдсан, 1980-аад оны үед дахин сэргээгдсэн хэрмийн нэг хэсэг буюу жуулчдад зориулагдсан газар юм гэнэ. Харин жинхэнэ мянга мянган жилийн түүхтэй, саран дээрээс ч харагдах шахам (үгүй гэдэг нь тодорхой болсон) их цагаан хэрэм маань үндсэндээ үгүй болж байгаа гэдэг билээ.

 
Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 14. 11:25
Зочин

энэ нөхөр хятад цустай нөхөр байна нэртээгээр нь монгол хятадын нэг муж гээд биччээч

10 сар 11. 5:22
Зочин

Чам шиг малнаасаа долоон дор адгийн заваан тэнэг монгол гөлөг писдааа болж төрснөөс хужаа болж төрсөн нь хамаагүй дээр. Писдааа монголчууд бага давраарай. Та нар одоо юу юм вэ. Та нар бол энэ хорвоогийн хогийн ургамал хог новшууд.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]