Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Төвдөд аялсан тэмдэглэл-4: Та нарыг хятад гэж бодоод байна...Уншсан9,993

Хуучны дорны энэ ордны хананд камерийн болон цахилгаан, бас бус зориулалтын кабель утас бэхэлсэн нь сонин харагдах юм.

Нийтлэлч А.Баатархуягийн "Төвдөд аялсан тэмдэглэл" аян замын цуврал тэмдэглэлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр уншигч олондоо хүргэж байгаа. Цувралын дөрөвдүгээр тэмдэглэлийг сонирхоно уу. Өмнөхийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Ордны баруун талын хаалгаар талбай руу оруулна. Цагдаагийн хэсэг онгоцны буудалд орох гэж буй мэт шалгах ёстой, гэвч цагдаа нар нь айхтар нарийн шалгахгүй, тэгсгээд харж зогсоод оруулчихаж байна. Эрт ирсэн тул тэр хавиар жаал сэлгүүцэж, дэлгүүрээс нь ганц хайрцаг тамхи авлаа. Цагдаа залуус найрсаг загнаж, сүүдрэвчиндээ суулгаж, залуучууд нь босч сандлаа найр тавьж өглөө. Монголоос яваагаа хэлтэл, ер нь хэлэх ч юу байх вэ?, юм асуувал толгой сэгсрээд “Зунго хуа тянбудэн” гэхэд л англиар хаанахын вэ? гэж асуудаг. Монголоос гэвэл шууд ойлгоно. Өвөрлөгч үү? гэж асуух ч үгүй, хэрэв өвөрлөгч бол хятадаар ярина биз дээ?

Ордон нээгдсэн тул бид явлаа. Нар зөв гороолох маягаар тойроод цайзын зүүн хаалгаар дотогш оров.

Хэрмэн дотроос ордны ар тал сайхан харагдах юм.

Эрт цагт Төвдүүд шат хийж мэддэггүй байсан бололтой, чулуу шигтгэсэн огцом өгсүүр, өргөөшөө дөрөв таван метр замаар аахилан өгсөв.

Ордон хэдэн ч давхар юм бүү мэд цонхоор нь тоолбол лав 11 байна, гэтэл уулын эгцдүү налууг түшүүлж барьсан тул цонхгүй доод хэсэг нь л дөрөв таван давхар байшингийн хэр юм.

Дээш гарсан шат нь уулын хормойд барьсан гурван давхар байшингийн дээгүүр, дөрвөн давхар байшин шиг өндөрт сүлжилдэж байна.

<div class=

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 1 сар 19. 23:20
Зочин

Төвдөд аялсан тэмдэглэл уншиж байгаа хүнд нийцүүлэн улам сонирхолтой болгож .Тэр хүнийг дахин дахин уншмаар санагддаг юм.Тийм учраас ийм сонирхолтой сэдэв хүнд их ач тусыг харуулдаг .

2017, 2 сар 25. 3:22
Гандолгор

Төвдөд очиж үзмээр санагдлаа...баярлалаа сайхан сэтгэгдэл төрлөө

2018, 7 сар 6. 11:22
Зочин

Яг тэгж байна шүү.

2018, 1 сар 7. 13:13
Зочин

Кайлас руу явсан гэж бодсон чиньүгүйл юм байна даа

2017, 1 сар 18. 21:05
Дорж

Сайхан юм уншлаа. 1,2,3,4 -ийг бүгдийг нь уншлаа. Шашны талын нэлээд ойлголттой ч болоод авлаа. Баярлалаа.

2017, 1 сар 18. 12:39
Зочин

Төвдөд очсон мэт санагдлаа. сонирхолтой сайхан аян замын тэмдэглэл бна. Дараагийнхыг уншихыг хүлээнэ. Сэтгүүлчид талархлаа. мундаг бичжээ

2017, 1 сар 18. 5:23
Зочин

ih soniholtoi bna shvv .daraagiinhiig ni hvleej baiya

2018, 7 сар 5. 20:38
ОюунааЗочин

Тэмдэглэл уншаад очсон юм шиг сэтгэгдэл төрлөө. Их баярлалаа. Эрүүл энх, аз жаргалыг хүсье.

2017, 1 сар 18. 15:52
Зочин

uneheer saikhan bas medej avah zuil zunduubna aa bayarlalaa daraagiin temdegleliighuleej bas amjilt husie

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]