Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Улсын аварга Г.Эрхэмбаяр ДАШТ-ээс алтан медаль хүртлээУншсан509

Ийнхүү тэрбээр гурав дахь удаагаа аваргалж байна.

АНУ-ын Лас Вегас хотноо Жюүжицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээний бор бүсний М3 ангиллын +100кг жинд Их шавь дэвжээ, Монде группийн тамирчин, Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр барилдаж, аваргын алтан медаль хүртлээ.  

Сэлэнгэ аймгаас анх 1933 онд Дамдинсүрэнгийн Данзан арслан цол хүртсэнээс хойш ная гаруй жилийн дараа "арслан" цол хүртэж түүхэн шинэ амжилтын эзэн болсон төдийгүй 2013 оны улсын наадамд түрүүлж улсын аварга цол хүртсэн тэрбээр ийнхүү Жюүжицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа аваргалж байна. 

Мөн -76.2кг-ын жинд МЖЖХ-ны тамирчин Б.Бундхорол алтан медаль, хар бүсний М2 ангиллын -76кг жинд барилдсан Д.Сүлдбаяр мөнгөн медаль хүртжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]