Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жон Вэйн Гейсийн зүүдэнд ором 25 зурагУншсан165

Алиалагч Пого нэрээрээ олонд танигдсан Жон Вэйн Гейс гэгч нь 1970-аад онд 33 хүний аминд хүрч тухайн үедээ Америкийн хамгийн олон хүнийг цааш нь харуулсан цуврал алуурчинаар тодрон нийгмийг бүхэлд нь сэрдхийлгэж байсан юм.

Алиалагч Пого нэрээрээ олонд танигдсан Жон Вэйн Гейс гэгч нь 1970-аад онд 33 хүний аминд хүрч тухайн үедээ Америкийн нийгмийг бүхэлд нь сэрдхийлгэж байсан юм. Энэ удаа бид түүний үйлдсэн жигшүүрт хэргүүдийн тухай дурдахгүй, харин нэлээд хачирхалтай явдал буюу Жон Вэйн Гейсигийн зурсан зургууд урлагийн бүтээл цуглуулагчдын анхаарлыг өнөө хэр татсаар байдаг тухай өгүүлэх болно.

Үгээр хэлж үзгээр бичихийн аргагүй жигшүүртэй хэргүүдийг үйлдсэн энэ эрийн оюун санаанаас төрөн гарсан зургуудад ямар учир байдаг болохоор хүмүүс сонирхон авахыг хүсдэг хэрэг вэ? Түүний уран бүтээл тийм сайн, гоц гойд гэж үү?

Түүнийг баривчилсны дараа үйлдсэн бузар хэрэгт нь цаазаар авах ял оноосон бөгөөд 1994 оны 5-р сарын 10-нд түүний судсаар үхлийн тариа хийж цаазалсан. Гэтэл түүний зурж үлдээсэн бүтээлүүдийг дэлхийн орон орны цуглуулагчид өөрийн цуглуулгадаа нэмэхийг хүсдэг гэнэ.

Цаазын ээлжээ хүлээж байх хугацаандаа Гейс зураг зурж эхэлсэн агаад хожим нь түүний зургуудыг хэдэн мянган доллар хүрсэн гэдэг.

Гейсигийн зургийн анхны үзэсгэлэн Лас Вегасын Орчин үеийн урлагийн төв галерейд 2011 онд гарч байжээ. “Multiples: The Artwork of John Wayne Gacy” нэртэй зургийн үзэсгэлэнг олон иргэн ёс бус зүйл хэмээн үзэн дургүйцлээ илэрхийлж байв. Гэмт хэрэгт хохирогсдын үндэсний төвийг Гейсийн бүтээлүүдийг худалдан орлого олдог гэж мэдээлж байсан ба тус байгууллагын зүгээс үүнд няцаасан хариулт өгч байжээ. Мэдээж хэрэг Жон Вэйн Гэйси урлагийн ямар нэгэн авьяастай цорын ганц алуурчин байсангүй. 15 хүн хөнөөсөн Ричард Рамирес, 9 хүний аминд хүрсэн Чарльз Мэнсон зэрэг цуврал алуурчдын зурсан зургуудыг ч мөн уран зураг цуглуулагчдад өндөр үнээр зарж байсан түүхтэй.

Гейсийн зургууд өргөн цар хүрээтэй сэдвүүдийг хамардаг байсны дотор Адольф Гитлер, Элвис Пресли, Долоон одой ч багтсан байдаг. Мөн алиалагч Пого болсон байх үеийнхээ өөрийн хөрөг зургийг хөнөөсөн хүмүүсээ хийж нуусан байшингийнхаа хамт зурж үлдээжээ. Бүтээлүүдийнх нь дотроос байшингийн зургийг хүмүүс хамгийн ихээр эрж хайдаг гэхээр нуруугаар хүйт даамаар. 2020 онд  Ghost Adventures шоуны од Зак Баганс Гейсийн нэгээр ч тогтохгүй зургийг худалдаж авсан талаараа телевизээр ярьсан юм. Гейс цаазаар авахуулах жагсаалтад байхдаа зурсан зургуудаа дагавар охин Тэмми Хофф руугаа явуулдаг байсан бөгөөд дагавар охиноос нь худалдаж авсан талаараа Баганс дурдсан байна.  

“Христ”. Акрилка. Хэзээ зурсан нь тодорхойгүй
Гейси Walt Disney-гийн Долоон одой хүүхэлдэйн кинонд тун дуртай байсан ба цөөнгүй удаа зурсан байдаг.
Бас Элвис Пресли зэрэг поп жанраар уран бүтээлээ туурвидаг дуучдад татагддаг байсан учир нэг бус удаа зурсан байдаг юм. Хэзээ зурсан нь тодорхойгүй
Гейсигийн зурсан олон байгалийн сэдэвт зургуудын нэг. Хэзээ зурсан нь тодорхойгүй
Адольф Гитлер
Өргөст титэмтэй Есүс Христ. Харандаан зураг. Хэзээ зурсан нь тодорхойгүй
Цуврал алуурчин Гейс байнга Есүс Христ эсвэл энх тайвныг бэлэгдсэн зургийг зурдаг байв.
Гейси бас гавлын яс зурах дуртай байжээ. Шоронд байхдаа олон янзаар зурсан байдаг. Энэ удаад гавлын ясанд алиалагчийн малгай өмсгөхөөр шийджээ. Хэзээ зурсан нь тодорхойгүй
Үл таних эрэгтэй хүний хөрөг. Хэзээ зурсан нь тодорхойгүй
Торны цаана сууж байхдаа Гейси өөрийнхөө очиж үзэхийг мөрөөддөг газраа цаасан дээр буулгадаг бай. Хэзээ зурсан нь тодорхойгүй
Гейси гэрэл зураг шиг болгохыг оролджээ. Зотон дээр тосон будаг ашигласан байна. Хэзээ зурсан нь тодорхойгүй
Стивен Кингийн “It” дүр Гейсийн төсөөллөөр нэг иймэрхүү. Хэзээ зурсан нь тодорхойгүй
Энх тайван. Хэзээ зурсан нь тодорхойгүй
Үндэсний гэмт хэргийн музейд тавигдсан Жон Вэйн Гейсийн зурсан зураг, эдэлж хэрэглэж байсан зүйлс
Алуурчин Гейсийн зурсан өөр нэгэн байгалийн өнгө төрх. Хэзээ зурсан нь тодорхойгүй
Гейсигийн зурсан зургуудаас олны анхаарлыг хамгийн их татдаг нь “Алиалагч Пого” юм. Алиалагчийн хувцасны доохно талд байгаа энгэрийн зүүн дээр “Би бол алиалагч Пого” гэж бахдалтайгаар бичсэн байна.
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]