Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ойрхи Дорнодын түгшүүртэй нөхцөл байдлын эргэн тойрондУншсан18,949

Пентагон энэ сарын сүүлээр Иракаас цэргээ гаргах байснаа хойшлууллаа, аливаа террорист халдлагаас сэрэмжилж АНУ-ын хууль, хүчний байгууллагууд аюулгүйн түвшнийг улам өндөржүүлж байна.

Ираны генералыг АНУ-ын зүгээс агаарын цохилтоор устгасан үйл явдалтай холбогдуулан олон улсын байдал, тэр дундаа Ойрхи Дорнодын байдал нэн түгшүүртэй болоод байгаа бөгөөд олон орны зүгээс энэ явдлыг буруушаасан мэдэгдэл хийгээд байгаа юм. Харин Ойрхи Дорнодын орнуудын зүгээс АНУ-ыг буруушаагаад ч зогсохгүй, шашны удирдагчид нь генералын өшөөг хатуугаар авахыг шаардсан уриалга, мэдэгдлүүд гаргаад байгаа.

Үндсэндээ Ойрхи Дорнодын нөхцөл байдал маш хүнд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Майамид нэгэн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ энэ асуудлыг хөндөж, өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд генерал Кассем Солеймани нь Америкийн эсрэг ноцтой заналхийлэл учруулахаар бэлтгэж байсныг гэрчлэх хангалттай баримтууд цуглуулсан, Америкт нүүрлэсэн шинэ аюулыг зайлуулсан гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Мөн генерал Солеймани өнгөрсөн оны төгсгөлд Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам руу халдсан халдлагын гол зохион байгуулагч болохыг Пентагон зарласаны зэрэгцээ сүүлийн үеийн мэдээллээр Иран болон АНУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд холбогдож, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор яриа хэлэлцээр явуулж эхэлсэн гэнэ.

Гэсэн хэдий ч байдал хурцадмал хэвээрээ байна. Пентагон энэ сарын сүүлээр Иракаас цэргээ гаргах байснаа хойшлууллаа, аливаа террорист халдлагаас сэрэмжилж АНУ-ын хууль, хүчний байгууллагууд аюулгүйн түвшнийг улам өндөржүүлж байна.  

2019 оны 12 дугаар сарын 31-нд Иракийн нийслэл Багдад дахь АНУ-ын ЭСЯ руу шашны хэт даврагчид дайрч байгаа байдал. Wissm al-Okili/Reuters

Энэхүү гэрэл зургийг Иракийн Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас дэлгэсэн бөгөөд генерал Солейманигийн машин цохилтод өртсөний дараах мөч гэнэ. Handout/Iraqi Prime Minister Press Office via AP

Дроны цохилтод өртсөн генерал Солейманигийн цуваа хэрхэн шатаж байгааг иракчууд ажиглаж байна, 2020 оны 1 дүгээр сарын 3. FARS News Agency

Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны байрны гадна, 2020 оны 1 дүгээр сарын 1, агаарын цохилт болохоос хоёр хоногийн өмнө. Khalid Mohammed/AP

Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны байрны дээвэр, 2020 оны 1 дүгээр сарын 1, тэнгисийн явган цэргүүд. Khalid Mohammed/AP

Murtadha Sudani/Anadolu Agency/Getty Images
Ahmad Al-Rubaye/AFP/Getty Images
Ahmad Al-Rubaye/AFP/Getty Images
Khalid Mohammed/AP
S Embassy in Iraq/AFP/Getty Images
Wissm al-Okili/Reuters
US Embassy in Iraq/AFP/Getty Images
Wissm Al-Okili/Reuters
US Embassy in Iraq/AFP/Getty Images
Sgt. Robert Gavaldon/US Marine Corps

Генералын цуваанд явж байгаад эрсэдсэн иракчуудыг оршуулж байна. Anmar Khalil/AP

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]