Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Луйварчин Ли Ман Хэ, миний охиныг буцааж өг"Уншсан13,478

Мөн энэ үеэр "Шинчонжи" сүм болон И Ман Хиг эсэргүүцсэн жагсаал болж байв. Жагсаалд оролцогчид "Луйварчин И Ман Хи", "Миний охиныг буцааж өг", "Амаа тат" гэж орилцгоож байлаа.

Хэдхэн жилийн өмнө Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хед шүүхээс 118.5 тэрбум вон төрөөс завшсан, авлига авсан, улсын нууц задруулсан хэргээр 24 жилийн хорих ял оноож, шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан хүргэж, гудамжинд ард иргэд нь баярын цуглаан хийж байв. Улмаар Пак Кын Хегийн багын найз Чой Сүн Шил хэмээгч эмэгтэйн хуучин цагийн "ордны тэргүүн тайган"-ууд хэрхэн эрх мэдэлтэн, ноёд язгууртнууд, төрийн эрх баригчдад нөлөөлж байсантай яг адил далд түүх нь илэрч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн өмнө "Намайг өршөөгөөч, би үхэх ял хүртэхээр нүгэлтэй" хэмээн уучлал гуйж, гэмээ наминчилж асан дуулиан саяхных. Тэгвэл үүнтэй төстэй бас нэгэн үйл явдал Өмнөд Солонгост өрнөлөө. 

(Тэрхүү үйл явдалтай холбоотой мэдээлэл: Намайг өршөөгөөч, би үхэх ял хүртэхээр нүгэлтэй)

Солонгост шашны ямар нэгэн бүлэглэл, урсгалуудтай холбоотой эдийн засгийн болон хүн амины хэрэг сөхөгдөж, тэрхүү шашны урсгалын тэргүүнүүд олон нийтийн анхааралд орж, дуулиан шуугиантайгаар ял авдаг тохиолдол байс гээд л давтагддаг. Түүн шиг өнөө цаг үед Өмнөд Солонгосыг үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт болгож буй коронавирусын халдварын үүдийг нээсэн Шинчёнжи сүмийн тэргүүн Ли Ман Хэ олон хүний аминд хүрсэн хэргээр хүнд гэмт хэрэгт ял авах дээрээ хүрээд буй. Тэрээр өчигдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтээс уучлал гуйжээ.

“Сүмийн үүсгэн байгуулагчийн хувьд би болсон явдлын төлөө уучлал гуйж байна. Би чадах бүхнээ хийсэн ч тархалтыг зогсоож дийлсэнгүй. Тиймээс иргэдээс уучлал гуйж байна. Засгийн газар Дэгүгийн Шинчёнжи сүмээс халдвар тараахгүй байхын тулд бүхнийг хийж, бид бүх нөөц бололцоогоороо тусалж байна. Ийм зүйл болно гэж би огт төсөөлөөгүй. Яагаад ийм зүйл тохиолдсоныг ойлгохгүй байна. Бид алдаагаа ойлгож байна” гэж Ли Ман Хэ хэлээд өвдөг сөхрөн мөргөжээ.

Күүкминий Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяагийн сошиал хуудастаа бичсэн энэхүү үйл явдлын тухай мэдээлэлд "15 цаг 15 минутад Шинчёнжи сүмийн ажилтан "Шинчёнжи сүмийн тэргүүн гарч ирнэ" гэж зарламагц "Энхтайвны ордон"-ы хаалга нээгдэв. Төв хаалганы урд болох хэвлэлийн хуралд оролцоор гарч ирсэн И Ман Хи (Ли Ман Хэ) саарал хүрэм болон шар өнгийн зангиа зүүсэн байв. Бас цагаан маск зүүсэн байлаа. Тэр хоёрдугаар сарын 18-ны өдөр "Шинчёнжи" сүмийн итгэгч Өмнөд Солонгосын 31 дэх өвчтөнөөр батлагдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа хэвлэлийхний өмнө анх удаа гарч буй нь энэ юм. Тэр "Үнэхээр уучлаарай" гэж ам нээв. Тэгээд "Та бүхний өмнө юу гэж уучлал гуйж ярихаа ч мэдэхгүй байна. Бүх ард түмнээсээ уучлал гуйж байна" гэлээ. Мөн "Энэ бүхэн Шинчонжигийхний зориудаар хийсэн ажил биш боловч олон ч хүн халдвартай гарлаа. Хамаг байдгаараа хичээж байгаа боловч зогсоож чадахгүй байна" гэв. Тэр мөн "Ард түмнээсээ уучлал гуйж байна" гээд суудлаасаа босож шалан дээр өвдөглөж суугаад, хоёр ч удаа мөргөв.

И Ман Хиг мөргөж байх зуур түүний гартаа зүүсэн бугуйн цаг нь нүдэнд тусав. Бугуйн цаган дээр экс Ерөнхийлөгч Пак Гынь Хэгийн нэрийг бичсэн "Пак Гынь Хэ" гэсэн сийлбэр болон Ерөнхийлөгчийг бэлэгддэг хоёр ширхэг галт шувууны дүрс байлаа. Пак Гынь Хэ Ерөнхийлөгчийн үед гаргасан түүний нэртэй "Ерөнхийлөгчийн дурсгалын цаг" мөн байв. Хөх ордон Ерөнхийлөгчийн арга хэмжээнд уригдсан зочдод бэлэглэхийн тулд металлаар хийлгэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр төрлийн цаг байдаг. Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-ний өдөр хуучин бараа зардаг онлайн сайтад энэ цагийг 490,000 воноор зарахаар тавьж байсан юм.

Мөн энэ үеэр "Шинчонжи" сүм болон И Ман Хиг эсэргүүцсэн жагсаал болж байв. Жагсаалд оролцогчид "Луйварчин И Ман Хи", "Миний охиныг буцааж өг", "Амаа тат" гэж орилцгоож байлаа. И Ман Хиг үг хэлж байх үеэр ч гэсэн "Амьдрал сүйрүүлэгч, гэр бүл сүйрүүлэгч, луйварчин И Ман Хи", "Ард түмний өмнө нүгэл үйлдэгч" гэхчлэн хүмүүс цагаан хоолойгоор бархирч байлаа. "Шинчонжи"-гаас Засгийн газарт өгсөн итгэгчдийн нэрсийн жагсаалтын тухай асууж эхлэхэд хөтлөгч хийж байсан ажилтан нь "И тэргүүн одоо орох ёстой. Бид хариулья" гээд хэвлэлийн хурлыг өндөрлөв. Сэтгүүлчид асуух асуулт байсан боловч И Ман Хи эрхий хуруугаа гозойлгон, өөрийн ажилтнаа дагаж, "Энхтайвны ордон" руугаа явж орлоо" хэмээжээ.

 Шинчёнжи сүм 210,000 гишүүнтэй. Тэгвэл Шинчёнжи сүмийг тарааж, үйл ажиллагааг нь хориглохыг шаардсан хөдөлгөөнд нэгдэгчид 200,000 даваад байна. Сөүл хотын захирагч Пак Вон Сүн сүмийн тэргүүн Ли Ман Хэ болон бусад хүмүүсийг прокурорт шалгуулахаар хүсэлт гаргасан ба мөрдлөг эхэлснээр Шинчёнжи сүмийн захиргаанаас өвчин тархаж эхэлсэн үед л олон нийтийг хуурч байсан нь ил болжээ. Тухайлбал Шинчёнжи сүмийн удирдлагууд арванхоёрдугаар сараас хойш Хятадын Ухань хотоос ганц ч сүсэгтэн Өмнөд Солонгост ирээгүй гэж мэдүүлж байсан бол мөрдлөгийн явцад нэгдүгээр сарын 8-нд тус сүмийн нэг гишүүн Хятадын коронавирусийн тархалтын төв болсон Ухань хотоос ирснийг олж тогтоогоод байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]