Нацист Германы дарангуйлагч Адольф Гитлерын залуудаа зурсан зураг дуудлага худалдаанд орж, 162 мянган ам.доллараар зарагджээ. Германы Нюрнберг хотноо өнгөрөгч бямба гарагт болсон энэхүү дуудлага худалдааг Вейдлер компани зохион байгуулсан аж. Хэмжээний хувьд урт нь 28 см, өргөн нь 22 см юм байна. Залуудаа чамгүй авьяастай зураач байсан Гитлер Венийн дүрслэх урлагийн академид шалгалт өгч байсан ч, харамсалтай нь тэнцэж чадаагүй гэдэг. Гэсэн ч тэрээр зургаа орхилгүй ил захидлыг зураг зурж, жуулчдад худалдаалсаар байсан юм.
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Хамгийн их уншилттай
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]