Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Самурай нарын цээж, толгойг сэлмээрээ тоолж явсан баатарУншсан52,005

Дандар баатар заримдаа Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төрсөн байна.

Дандар баатар заримдаа Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төрсөн байна. 1935 онд цэрэгт татагдсан ба улмаар ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон Монголын Ардын армийн 6 дугаар морь дивизийн 17 дугаар морьт хорооны захирагчаар томилсон.

Дандар баатар нь энэ хорооны захирагч байхад 1939 оны 5 сараас Япончуудын өдөөсөн Халхын голын байлдаан эхэлжээ.

Түүний хороо багтсан морьт дивиз 1939 оны тавдугаар сарын 19-нд Халхын голд маршлан очиж Номонхан, Бүрд овоо, Хайлаастайн гол орчмоор халдан довтолсон Японы 23 дугаар дивизийн толгойн ангиудтай тулалдсан юм. Тавдугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд Японы 2500 цэрэг, 75 пулемёт, 18 их буу, 8 хуягт машин, 40 гаруй нисэх онгоцоор дэмжүүлсэн арми довтолж, YI дивизийн ангиудыг шөнийн харанхуйгаар бүслэн, хүнд байдалд оруулсан байна. Энэ ширүүн байлдаанд дивизийн штабыг хамгаалж байсан Бага даргын сургуулийн суман ихээхэн хохирол үзэж, дивизийн дарга, хошууч Ч.Шарийбуу, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар нарын олон дайчид амь үрэгдсэн юм. Харин хорооны дарга Л.Дандар дайснуудыг ойртуулж байгаад хүнд, хөнгөн пулемётын бөөн галаар хүчтэй цохилт өгч, эцэст нь дайсны өөдөөс морин цэргийн хүчээр хэдэнтээ дайралт хийж, дивизийнхээ штаб, анги, салбаруудыг бүслэлтээс гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

 

Дивиз нь захирагчгүй болсон тул Дандарыг командлагчаар томилсон байна. Зөвлөлтийн цэргийн гол хүч ирэх хараахан болоогүй байхад япончууд 6 дугаар морьт дивизийг Халх голын зүүн эрэгт шахаж устгах зорилготойгоор дахин довтолсон юм. Энэ тухай нийтлэлч О.Цэнд-Аюуш ийн бичсэнээс цухас дурдвал "...Дараагийн цуст тулааны үеэр 17 дугаар морьт хорооны сумангийн дарга Экэй өөрийн зэвсэг нэгт нөхдийн хамт хамгийн түрүүнд тулаанд орж, Монгол морины гал дөрвөн туурайгаар дайсны буулгасан сумын мөндрийг сөрөн орлоо. Дандар хороогоо командлан итгэлт нөхрийн араас тулаанд дайран оров. Экэй дайсны бэхлэлтийн нэгдүгээр галын шугамыг сэт цохин морь нь шархадсан тул явганаар гардан тулаан хийхэд түүний ган сэлмийн үзүүрт дайсны олон цэрэг, дарга нар өртөв. Гэтэл дайсны их бууны сум Экэйгийн дэргэд тусч, Дандар түүн рүү очих гэтэл гурван япон цэрэг хориглолоо. Дандар тэдэнтэй цавчилдаж цөмийг унагаад эргэтэл Экэйгийн баруун гар нь сэлмээ тас атгасан хэвээр хүрэн шинелийнхээ ханцуйд санжигнан, халуун цус нь урсаж байлаа. Гэсэн ч Экэй зүүн гараараа гар буугаа сугалж байлдтал удалгүй түүний сум дуусч, түүнийг нь мэдсэн юм шиг хоёр самурай нуувчнаас гарч ирэв. Экэй нэгэн япон цэргийн бууны жадыг суг татан авч өрөөсөн гараараа сүлбэж орхитол, хариугүй үхэж байсан нэг япон сумангийн даргыг буудаж хөнөөлөө. Үүнийг үзсэн Дандар галзуурсан барс мэт тулалдаж, өмнөө хөндөлссөн бүхнийг хяргасаар эрхэм нөхөр дээрээ иртэл Экэй амьсгал хураажээ. Энэ тулаанд манайхан яллаа."

Нэгэн удаа Дандар баатар байлдааны ажиллагааны үеэр эртний самурайн сэлмийн арга барил өвч эзэмшсэн Их Наран улсын Квантуны армийн дэд хурандаа Азума гэгчтэй халз тулгаран амьдаар олзлохын тулд сэлмээр тулалдаж дийлээд улмаар дээр дороо орон ноцолдож аргагүйн эрхэнд гар буугаар буудан хороогоод бичиг баримт, стратегийн зураг зэрэг үнэт мэдээллийг олж баатарлаг гавьяа байгуулсан байдаг. Олон удаагийн тулалдаанд баатарлаг гавъяа байгуулсныг нь үнэлэн 1939 оны 5 дугаар сарын 29-нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатрын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дээр 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын Гарамгай баатар цолыг олгосон байна. Түүнийг баатар цолонд тодорхойлоход Маршал Х.Чойбалсан Дандарт зүгээр нэг баатар өгч болохгүй дээр нь Гарамгай гэдэг чимэг нэм хэмээн тушааснаар Монгол цэргийн түүхэнд эхний бөгөөд эцсийн удаа Монгол Улсын Гарамгай Баатар цолтон төрсөн гэдэг. Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байсан бөгөөд сэлмээр гарамгай цавчдаг байсан нь Монгол-зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршуулсан ба түүнийг унасан мориор нь Алаг морьт баатар гэж нэрлэдэг байжээ.



Л.Дандарын тухай мөр зэрэгцэн тулалдаж явсан, БНМАУ-ын Маршал, Ерөнхий сайд асан Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга, Гадаад явдлын сайд асан П.Шагдарсүрэн дурсахдаа “Тамсаг булагт 6-р морьт хорооны даргаар Дандарыг томилсон. Тэр үед би штабын даргаар хотоос томилогдон очоод Дандартай хамт байлдаж явсан. Дайн эхлэхээс өмнө хоёрхон сар цэргүүдтэй ажилласан. 1939 оны тавдугаар сарын 28-нд дайн эхэлсэн. Манай хорооны эсрэг 300 гаруй Япон цэрэг дайрсан. Бидний аз болж хориглосон газарт дайралт хийж Япончууд 100 гаруй хүнээ алуулж буцаад зугтсан. Тэр өдөр би дивизийн заставт байсан. Харин Дандар цэргүүдээ удирдаад шууд дайралтад орж байсан. Өөрөө пулемёт бариад дайрсан. Дарга хүн тэгж хамаагүй дайрч болохгүй. Аргагүй л баатар хүн байсан нь үүнээс харагдаж байгаа. Нэг өдрийн дотор ялалт байгуулаад ахлах дэслэгчээс шууд хурандаа болж байсан” хэмээн дайчин нөхрийнхөө тухай, дайны жилүүдийн тухай ярьсан юм.

Дандар баатар, маршал Чойбалсан,

хорооны комиссар Пэлжээ нар. Халхын гол. 1939 он

1941 онд ЗХУ-д цэргийн академид суралцахаар очсон боловч фашистын герман довтолж Аугаа их Эх орны дайн эхэлсэнтэй холбогдуулан буцаан татаж ирүүлсэн. 1945 оны Чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож Хятадын цагаан хэрэм тултал тулалдсан. Дандар баатрын Алаг хэмээн алдаршсан морь нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ард Дамдинжавын адуу бөгөөд цэргийн агтнаас Дандар баатар өөрөө сонгож авч унаж байсан гэдэг. Харамсалтай нь алаг морь 1945 оны Чөлөөлөх дайны үед цэргийн ачаа хөсөг чирэн Хянганы нурууг давах үед хавцал руу унаж осолдсон байдаг. Хожим дурсамжиндаа "Алаг морины маань тухай хүмүүс их асууна. Алаг морийг минь, Одсүрэн Хянганы нуруунд ёс төртэй оршуулсан гэж надад захиа бичсэн" гэж байжээ. Одсүрэн гэдэг нь Дандар баатрын цэргийн анд, дайны жилүүдэд хороо, дивиз командалж явсан цуутай хурандаа нарын нэг юм.

Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэгчээр баатрын маань амьдралын замнал дандаа дардан цагаан байгаагүй. Дайны сүүлээр ЗХУ-ын цэргийн даргатай цэргийн бэлтгэлийн мал булаалдсан хэрэг үүсгэсэн байна. Энэ явдалтай холбоотой цэргүүдийнх нь хүнсний үхрийг булаах гэсэн орос цэргийн даргыг буудан хороосон тухай яриа их явдаг. 1946 онд түүнд олгосон БНМАУ-ын Гарамгай баатар цол бусад шагналыг нь хурааж ял эдлүүлж эхэлсэн байдаг. Чухам ямар учир шалтгаанаар түүнийг ингэж хорьсон нь тодорхой бус зөвхөн хүмүүсийн ам дамжсан яриа байдаг. Шорон оронгоор хүртэл явж, хоригдол байхдаа харгалзаж байсан олзны япон цэргүүдээ ажил хийж чадахгүй байгааг нь шууд бууддаг байсан тухай, Оросын нэгэн генералыг найрын үеэр буудсан зэрэг мэдээллүүд олны ам дамжин яригддаг ч Дандар баатар өөрөө үгүйсгэсэн байдаг.

Шоронд хоригдсон үед нь түүнийг Дорнод Улаанбаатар хоёрын хооронд пүүлэн машин бариулж, япончуудтай Туул голд сал урсгасан, Зэлтэрийн сангийн аж ахуйн ойролцоо аваачиж, хятадуудын эрлийзүүдийг номхруулсан, баруун хязгаарт хасгийн дээрэмчдийн эсрэг тусгай ажиллагаанд гурван ч удаа явуулсан гэдэг.

Тусгайлан 3 удаа Баруун хязгаарт томилон хасгийн дээрэмчдийн толгойлогч Оспан баатрын эсрэг явуулсан тусгай үйл ажиллагаануудад оролцуулсан тухай түүхийн баримтуудад бий.

БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд Хурлын 1964 оны 09-р сарын 07-ны өдөр Л.Дандарыг урьд шийтгүүлсэн эрүүгийн гэмт хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгасан. Үүний дараа БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1964 оны 09-р сарын 29-ний өдрийн 172-р зарлигаар Л.Дандарт БНМАУ-ын гарамгай баатар цол, бүх одон медалиудыг буцаан олгожээ. БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандар 1986 оны 12 дугаар сард өвчний улмаас таалан төгссөн.

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч "Домогт Дандарын морин жолооч явлаа" хэмээн өгүүлээд "Бүргэдийн даль шиг нөмрөгөө дэрвүүлсэн, алаг морьтой залуухан Дандарыг Халхын гол, Хамар даваа, Хайлааст манханд өгөр самурайнуудыг цээж толгой хоёрын нь дундуур сэлмээрээ тоолж явахад, би гэгч арьсан өлгийд сүүл хөхсөн улаан цурав үрчийн хэвтсэн минь ёстой түүхэн үнэн л дээ. Гэвч надад тэр хүний морин жолооч явах хувь эртээ тохиосон юм" хэмээн өгүүлсэн байдаг.

Сэтгэгдэл 77ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 14. 22:36
Төмөр

Лодонгийн Дандар.Энэ нэрийг мэдэхгүй хүн мэдээж ховор.Монгол цэргийн түүхэнд Чингис Боорчи Мухулай Зүчи Цагаадай Өгөөдэй Тулуй Зэв Сүбээдэй гээд дэлхийн цэргийн урлагийн түүхэнд дэлхийн оргил жанжнууд болон мөнхөрсөн гайхамшигт олон жанжнууд байлаа.Л.Дандар баатар бол Ардын засгийн жилүүдэд төрж гарсан, яах аргагүй Монголын төлөө амь амьдралаа зориулсан дайчин зоригт баатар эр яах аргагүй мөн билээ.Ард түмний дунд Баатарын баатарлаг үйлсийн тухай ам дамжсан янз бүрийн яриа байдаг.Зарим нь ам дамжсаар хачир чимэгтэй болсон л байх.Гэхдээ эдгээр нь Баатар эрийн байгуулсан гавъяанд нөлөө багатай.Энэ хүнийг хотын комендантын даргаар ажиллаж байхад вокзал дээр харах завшаан таарсан юм.Хурандаа цолтой форм өмссөн, жирэвгэр хар сахалтай, дунд зэргийн нуруутай, хүдэр чийрэг биетэй цаанаа л Монгол сайхан эрийн, эцэг хүний дүр төрхийг харуулсан ийм хүн байсан.Царайнд нь цаанаа л зоригтой дайчин хүний шинж харагдаж байж билээ.Дандар баатар маань миний сэтгэлд ийм л дүр төрхөөрөө үлдэж дээ.Бид өнөөдөр ийм Баатар эрсээрээ бахархаад, дурсаад,хүндэтгээд зогсох биш шаардлага тохиолдвол баатарлаг үйлсийг нь давтаж чадах чадвартай байх нь зөв юм л даа.Өнөөдөр Монголын төрийн толгойд Дандар Баатарт толгойгоо цавчуулж явсан самурай нараас долоон дор урваач шарваач хулгайч луйварчид шавчихсан байна.Бид тэднийг яаж ч чадахгүй гөлөлзөөд гэр гэртээ бүгсээр байгаа нь үнэхээр гутамшигтай биш байна гэж үү?

6 сар 15. 13:20
Зочин

Цэдэнбал0 Баатар, маршал цол авахад жинхэн дарийн утаа үнэртэж цэрэг захирч явсан Лхагвасүрэн, Дандар 2 урдуур нь саад болж байсан тул генерал Батаа мэтийн долоогч нарынхаа хүчээр тэднийг халуулж хүслээ биелүүлсний дараа л тэр баатар, маршал болж байв. Үүндээ ханахгүй -Биеэ тоогоо байна гээд барих гэхэд нь Чойбалсан болиулж байсан гэдэг.

6 сар 14. 21:52
зочин

Жинхэн баатар хүн байсан байна. Одоо цагт муу Бат-Үүл баатар шдээ юу хийсэн гэж... Бат-Үүл өөрийн баатар цолоосоо ичиж үхдэггүй юм байхдаа. өмнөөс нь ичих юм. мундаг өвөгдийн амь насаараа хамгаалсан газар шороог үр хойч бид яаж байна даа.

6 сар 14. 10:50
ЗочинД.Нацагдорж

Бидэний бахархан дурсах хойч үeдээ ийм монгол улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр бидэний төлөө халуун амь бүлээн цусаа урсган тулалдаж бидэнд энэ монгол улсыг өвлүүлэн үлдээсэн эх орончдоо бахархан дурсахгүй байхын аргагүй.






Рааргагүй.энэаргагүйбббаатарууд

6 сар 14. 10:22
Зочин

Зарим зүйл нь худлаа байна он цагийн хувьд зөрүүтэй байна түүх үнэн байх ёстой уянгын халил их байна шүү

6 сар 14. 8:00
Зочин

Миний өвөө 6-р морин дивизийн 23-р морьт хороонд алба хааж байсан. 1939 оны 5-р сарын сүүлчээр Япончууд маш хүчтэй дайрч Халх голын зүүн эрэг рүү мөн л шахагдсан. Сум, нөөц хэрэгсэл нь бараг дуусч сөрөг довтлох боломжгүй байсан гэдэг. Тэр үед Халх гол үерлэж улаанаараа эргэлдэж байсан гэдэг. Хэрэв араас нэмэлт хүч ирж амжихгүй бол эцсийн мөчид Халх гол руу л үсэрцгээе гэж хоорондоо ярилцаж байсан гэдэг. Харин Оросууд амжин ирж Япончуудыг тэр хонхорт ёстой махан овоо болгосон гэдэг дээ. Өвөө маань 1945 оны чөлөөлөх дайнд бас оролцож байлаа. Дайны дараа сумын намын хорооны даргаар томилогдож, шинээр сум байгуулж, хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан гавъяатай. Мөн Монгол Улсын Ардын Их Хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байлаа. Буурал өвгөдийнхөө эх орныхоо, бидний төлөө хийсэн бүгдийг мартах ёсгүй, дурсах учиртай.

6 сар 18. 17:54
Зочин

таны өвөө миний өвөө нэг хараанд алба хааж явжээ. маш сайхан санагдаж байна

6 сар 13. 19:46
Зочин

Миний аав дандар баатарын систар нь бсан юм билээ тэр цавьчиж хаядаг үнэн гэсэн үүрэгээ умартсан цэрэг дарга хэн ч бсан монгол улсын нэрийн өмнөөс гээл дуусаа дандар баатарын эхнэр төрөх гээд хажууд нь халх гол үэрлээд бэрх бхад дандар баатар морьтойгоо үэрийн усанд нэг үзэгдээд нэг алга болоод толгой нь жижэгхэн хар юм үзэгдэж явсаар гарч ирхэд аав маань эхнэрийг нь эх барьж авсаныг дурсан ярьж билээ

6 сар 14. 9:46
Зочин

сестра гээч ма... .

6 сар 13. 16:53
Сайн мэдэж судлаж бич

Дандар баатар сайн байлдсан нь үнэн. Гэхдээ энэ сэтгүүлчид хэтэрхий уянгийн халилтай бичих юм аа. Японы самуурайн сэлэмний урлагийн мастертай тулалдсан ч гэх шиг. Өөрийнх нь дурьдатгалд тагнуулд явж байтал цаашаа хараад сууж байгаа японы араас гутлаа тайлж мөлхөж очоод дараад автал нэлээн булиа япон байсан. Доор нь орчихоод дийлмээргүй болохоор нь буугаа сугалж буудаж устгаад цүнх бичиг баримтыг нь авсан гэсэн байсан даа. Ам дамжин домог болж элдэв хачир чимэг нэмсээр байгаад түүх түүх биш болдог тал бий шүү

6 сар 14. 6:50
одко

яг үнэн нээрээ тэгж байсан шүү дээ.дуртгалы нь уншиж байсан юм бага ангид байхад манай сургууль дээр ирж байсан юм энгэрээрээ дүүрэн медаль зүүчихсэн намхавтар биетэй сайхан хүн байж билээ

5 сар 1. 11:06
Үнэн хаана байна

Би түүнийг нэг удаа олж харсан. Хүн "Дандар баатар хүүтэйгээ явж байна" гэхээр нь даган явж олон талаас нь харсан. Энгийн, дунд зэргийн нуруутай хүн л харагдсан. Зүгээр гаднаас нь хараад баатар хүн гэж мэдэгддэггүй юм билээ. Аливаа үйл явцад л мэдэггдэг байх.Том засаг ноёны зиндааны хүний нууц хүүхэд гэдгийг дараа нь мэдсэн. Ээж нь айхтар хүн байсан гэдэг.

6 сар 14. 10:43
Зочин Буурлууд овогт Сүхийн Орсоогийн Сэлэнгэ.

Засагт хан аймгийн Дархан бээл Манибазар гүний хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын ард хохь тайж Сүх гэж тэр үедээ бичиг ном сайтар эзэмшсэн, бас ч гэж олон тэмээтэй мал сайтай чинээлэг гэр бүлийн нэгэн байсан. Манибадар гүн ганц охинтойгоо угсаа гарал сайтай эрдэм номтой Сүхийг гэр бүл болгохын тулд болзоо тавин тохирсон Аюуш гэх бүсгүйг нь нутаг заан хѳѳж явуулж байсан. Тэр үед Аюуш бүсгүй хэвлийдээ үртэй нүдэндээ нулмистай сэтгэлдээ шаналантай нутгаас гарчээ... Сүх ноёны хүргэн ( хүчээр буюу зарлигаар) болсон тул " Тавнан" гэх цол хэрэглэх болжээ. Ѳѳрийн сэтгэлт бүсгүйгээ нутгийн дээс алхуулан Улиастай хүртэл дагаж яваад салаа замын эрх, ноёд дархтангуудын харгис бодлогын золиос болсон амьдралдаа сэтгэл гансран хагацаж ядан салжээ..... Ээжийнхээ хэвлийд харж чадаагүй ааваараа үдүүлэн одсон хүү нь хожим Агуу "Алаг Морьт Дандар" Домогт Гарамгай баатар болжээ.... Энэ бол агуу баатрын амьдралын түүхийн ѳчүүхэн эхлэл...... "Гарамгай баатар Лодонгийн Дандар" түүхэн дурдатгал номонд илүү дэлгэрэнгүй үнэн мѳнѳѳр бичсэн баримтат дурдатгал ном 2009 онд хэвлэгдэн гарсан юм. Сонирхон уншиж түүхэн бодит үнэн мѳний талаар мэдэхийг хүсвэл Интерном номын худалдаанд одоо ч худалдаалсаар байгаа.

6 сар 19. 10:24
Ундрахболд

сайхан дурсамж өгүүлжээ. Хохь тайж гэсэн үг нь уг-тайж гэсэн утгатай юм гэнэ лээ. Тайж угсаатай буюу Алтан ургийн хүн байж дээ. Баатар маань.

3 сар 11. 11:51
Зочин

Илүү их мэдээлэл ийг хаанас олох вэ????

6 сар 14. 10:51
Зочин Буурлууд овогт Сүхийн Орсоогийн Сэлэнгэ.

" Интерном" номын худалдаанд "Гарамгай баатар Лодонгийн Дандар" түүхэн бодит дурдатгал ном 2009 онд хэвлэгдэн гарснаас хойш одоог хүртэл худалдаанд гарсаар байгаа. Энэ номыг уншснаар уг хүний тухай бодит түүхийг үнэн мѳнѳѳр дэлгэрэнгүй мэдэж авах болноо. Танийг хүндэтгэсэн Гарамгай баатар Лодонгийн Дандар ( Сүхийн Дандар) агсаны тѳрсѳн дүү Сүхийн Орсоогийн Сэлэнгэ.

2017, 8 сар 6. 23:03
Зочин

Сайхан бичсэн бна баярлалаа Аргагүй л домог болсон баатар хүн дээ

2017, 8 сар 15. 22:52
Ерөөлт

Монгол Кино Үйлдвэрийн бүтээл "Алаг морьт баатар" гэсэн нэртэй баатрыг амьд сэрүүнд өөрийн биеэр нь оролцуулсан баримтат кино байдаг. \1983\ Ямар хүнийг зоригтой хүн гэдэг юм бэ гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр хариулахдаа "Айдасгүй хүн гэж байдаггүй юм.. харин би эх орныхоо төлөө явж байна гэсэн үүргээ ойлгосон хүн.. тэр айдсыг даван туулдаг юм.. Үхлээс айхгүй хүн гэж ер үгүй.. Ийм л хүнийг би биш бид "зоригтой" хүн шүү гэж ярьдаг байлаа гэж хариулж байсан даа. Баатар хүн л ийм үг хэлэх байх даа. Монголын түүхэн цаг хугацаа "Дандар баатрыг төрүүлэн гаргасан байна.

2017, 8 сар 15. 23:09
Ерөөлт

Дээрх нийтлэлийг бичсэн миний бие \Ерөөлт\ Дандар баатрын командалсан Тамсагийн 6 дугаар дивизийн "шигшмэл сумангийн дарга Дашийн Шаравын зээ хүү билээ. Миний өвөө 6 дугаар дивизийн хороодын байлдагчидаас томилсон "шигшмэл суман"-г 1939 оны 1 дүгээр сараас эхлэн Монгол Улсын баатар П.Чогдон даргатай Сүмбэрийн заставт хүч нэмэгдүүлэн очиж байлдааны олон арван үүрэг гүйцэтгэж байсан талаар "Толгойлогч" сайтд нийтэлж байсан. 1939 оны 5 сард шигшмэл суман заставын бие бүрэлдхүүнийг японы 5 онгоц бөмбөгдөж улсын хилийг цэргийн хүчээр цөмөрхөд дээд командлалаас дайсныг гол хүч очтол 5 хоног Халх голыг гатлуулахгүйгээр барьж бай" гэсэн хатуу тушаалыг анхлан авч байсан эх орончид бол "шигшмэл суман"-гийн дарга, байлдагчид мөн байдаг. Эцсийн хүчээ шавхан тулалдаж байлдааны тушаалыг биелүүлэн дайсанд бүслэгдэж байх үед буюу 5 дахь өдөр нь Орос- Монголын цэргийн хүч хүрэлцэн ирж дайсныг улсын хилээс үлдэн хөөж гаргасан байдаг. Үүнийг халх голын тулалдааныг судалсан ном бүтээлүүдэд "5 дугаар сарын 28-ны тулалдаан гэж нэрлэсэн нь бий. Цэргийн түүхчид болон судлаачид "шигшмэл сумангийн баатарлаг үйлсийг судлан мөнхжүүлэх нь чухал бөгөөд Монгол баатруудын гавъяат үйлс бас нэгэн шинэ хуудсаар нэмэгдэх нь дамжиггүй юм. Ялангуяа Цэргийн түүхийн хүрээлэнгийн түүхч хурандаа Ганболд энэ талаар хичээнгүйлэн судлахыг хүсч байна. Баатар өвгөдөө өнө мөнхөд мартах учиргүй

6 сар 14. 10:55
Зочин Буурлууд овогт Сүхийн Орсоогийн Сэлэнгэ.

Сайхан ѳвгѳдийн баатар хѳвгүүдийнхээ дурсгалыг хүндэтгэн ѳнѳ мѳнхѳд үйл хэргийг нь үргэлжлүүлэх үр хойчис нь бид юм шүү. Маш их талархалаа.

2017, 8 сар 6. 23:03
Зочин

аргагүй л улсын баатар хүн дээ. Ийм баатаруудтай байсан учраас харийнханд эх орноо 1939 онд алдаагүй юм шүү дээ

2017, 9 сар 27. 22:33
Зочин

tiim shuu bid baataruudaaraa baharhaj bn

2017, 6 сар 21. 0:10
Зочин

Одоо ч тэр үеийн 39, 45 оны дайныг дурсдаг хүмүүс цөөхөн болж байна даа. Эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа урсгасан дайчин нөхдөө бид үеийн үед мартах учиргүй юмсан. Халуун аль бүлээн цусаа урсгаж байсан газрыг нь гадныханд түрээслүүлэх нэрээр зарж байгаа нь дайчин нөхөдийн минь ясыг өндөлзүүлэх юм. Сонгуульд ялалт байгуулжил байвал чөтгөртэй ч гэрээ байгуулахад бэлэн, мөнгөнд толгойгоо мэдүүлсэн, ханаж цадахаа мэдэхгүй эрх мэдэлтэн, луйварчид............... болтугай

2017, 6 сар 21. 0:00
Зочин

Хэтэрхий тэнэг зоригтой бас азтай хүн байждээ. хэрэв амь үрэгдсэн бол захирагчгүй болсон анги нь яах байсан болоо гэж бодохоос айдас хүрэх юм.

5 сар 12. 7:36
Зочин

Тэнэг пизда мнь чи одоо айгаад яадгийн

6 сар 13. 23:03
Зочин

Тэнэг пизда минь чи одоо уурлаад яадын

6 сар 14. 9:51
Зочин

мангар пиддунууд та нар одоо хоорондоо хэрэлддээд яадгийн

6 сар 14. 7:13
Зочин

Saihan helleee

2017, 1 сар 18. 12:20
Зочин

yamarch baisan tuuhen hun.nutgiinhan ni lodongiin tejeever dainii jil tseregt yavj 1 amarlaa gej baisan gedeg.nutgiinhanaa nileed zovoodog baisan yum shig baigaa yum tegsen cini harin baatar boldog.

2016, 12 сар 7. 15:32
Зочин

ih namhan hun baisan gedeg yum bilee. shorond orohod n humuus tanilgui deerelheh gehed n naarnii banz sugalj avaad bugdig n hashraaj baisan tuhai sonsoj baisan yum baina.

2016, 11 сар 23. 19:18
Зочbiин

Taksinii jolooch hiij baisan daa.

2016, 11 сар 23. 16:27
Зочин

Шагдарсүрэн гэгч чинь баатар болох гавъяатан мөн үү

2018, 1 сар 5. 15:32
зочин

мөн батүүлийг бодоход гавъяатай хүн

6 сар 13. 22:11
Зочин

7 буудлын Долгор эмээгийн цагаан гөлгийг батүүл гэдэг дээ

2018, 2 сар 1. 21:27
Зочин

uul hajuud n BUUS

2016, 10 сар 29. 12:32
ганаа

дайны үед тулалдаанд дарга нь штаб командаа орхиод шууд тулалдаанд цэргийнхээ өмнө ордогүй .тийм боломж ч байхгүй ,тэгж японыг цавчиж алаад байсан юм байхгүй .гэж штабын дарга нь байсан улсын баатар Шагдарсүрэн гэдэг өвгөн 100 эрхэм нэвтрүүлгээр ярьж байна лэ.зүгээр л уран сайханы халил юм бишүү.тэгэхдээ зоригтойн хувьд зоригтой сайн дарга байсан гэсээн

6 сар 14. 17:54
Зочин

Яг үнэн Шагдарсүрэн гуай маш тодорхой ярьсан , тэр хүний ярьснаас нилээд хэтрүүлэгтэй байна

2018, 3 сар 15. 11:33
Зочин

alag morit baatar gedeg neriig mongolchuud bus japan tsergvvd ugch bsn gdg yum bilee.teheer medeej japan tsergvvdiin zvrhend ortol tsawchij bsn ni vnen bolj bgan.

2018, 2 сар 1. 22:13
Зочин

teged hoin n davhij yvsan bolj bnuu baga shagaach tuuhin uh baatruud janjid Manlailal tug bolon tsereguudiinhaa mno bidag bisan yumaa dainii taktekt oor yum bisan bij agadgui eregsuleh uhaan bihgui bij duraar buu husaj bai

6 сар 15. 13:15
Зочин

Халх голын баатар байх нь Цэдэнбалд их гай болж байв. Тэр ганцаараа л үлдэж баатар, маршал цол авах гэтэл Лхагвасүрэн Дандар 2 байхад хэцүү тул генерал Батаа мэтийн долоогч нар нь 2уланг нь муулж ажлаас халуулж чадсны дүнд Цэдэнбал өөрөө хүссэн цолоо авсан нь түүхйн үнэн. Дандар биеэ тоогоод байна гэж хэлэхэд Чойбалсан хориглож Ринчин тэр 2-г аварч байсан гэдэг.

2017, 1 сар 20. 16:23
ярдаг морь

дайны эхэн үед хороон дарга байсан дивизын камандлагч Шаарийбууг алагдсаны дараа л шууд газар дээр нь дивизийн дарга болгосон.дивизийн дарга болсон хойноо ч хүртэл цэрэгүүдтэйгээ хамт атаканд ордог байсан гэсэн

2017, 1 сар 20. 16:23
ярдаг морь

дайны эхэн үед хороон дарга байсан дивизын камандлагч Шаарийбууг алагдсаны дараа л шууд газар дээр нь дивизийн дарга болгосон.дивизийн дарга болсон хойноо ч хүртэл цэрэгүүдтэйгээ хамт атаканд ордог байсан гэсэн

2016, 9 сар 27. 20:25
Iregn

Hyyhed baihdaa ih sonsoj, tv-eer goe nevtryylgyyd ih gardag baisaniig bainga sanadag , odoo boltol Dandar baatar bolon ter yeiin erelheg saihan hymyyseer baharhdag,,,, yalatiin bayriin yeer mash olon saihan barimtat kino, nevtryylgyyd orosiin tv-eer ih garsan,,,, Dandar baatar hyrtel ih yarigdsan,,,ih bayrlaj uzsen shyy,
Ene odoonii zaluuchuud tyyhee medehgui, medehgui baij ha ha ha shal hudlaa ene ter gej yaj er ni amnaas ni garch bainaa,,,ezeg eh ni ymar hymyys baidag ni oilgomjtoi,,,,iim ***** zaluuchuud ih ayultai shyy, tyyhee medehgui hymyys ayul bolvol urvaj ch medne,,,,hen neg ni hudlaa uhuulval ynemshine shyydee,,,,iim archaagui baij bolohgui shdee..!!!

2016, 9 сар 27. 16:32
ХАХАХА

ШААЛ ХУДЛАА ПИЗДАА ХУДАЛ ЗОХИОМОЛ ЮМАНД ИТГЭЖ ЯВДАГ ХАР ЛАЛАРУУД ШҮҮ

6 сар 14. 4:57
Зочин

Ац минь чиний хажууд л гавьяатай баатар шүү

2018, 3 сар 15. 11:36
Зочин

hahaha gtsen hachin fizda tvvhee unshchaad hudlaa gj hutsaarai.hujaagiin udamuu chi muu gulug

2018, 2 сар 1. 22:16
Зочин

gamin chinii tolgoi g bol aldalgui shaadag bilaa hujaa mn

2016, 9 сар 30. 17:02
bon jovi

tvvhee medehgvi har lalar gevel chi ,.,..,., gomo yumuu hujaa baihaa daa noen gomo pizda .,.,

2016, 9 сар 27. 20:26
irgen

ichij uhvel taarna daa ooroo

2016, 9 сар 27. 15:00
S.BAATAR

Dandar bol tuuhen gavy baiguulsan EH orniihoo tuluu haluun setegleer daitaj yvsan eremgii zorigt baatar hun batuuliig yu gemeer ym be medehgui

2016, 9 сар 27. 14:47
Зочин



2016, 9 сар 27. 14:41
Зочин

Яасан оновчгүй гарчиг өгдөг хулхи бэ.

2016, 9 сар 27. 14:38
ЗОЧИН

АХМАД ҮЕИЙН ЭРЭЛХЭГ БААТАРЛАГ ТҮҮХ ,ЗАЛУУ ҮЕД НЭН ХЭРЭГТЭЙ.

2016, 9 сар 27. 14:38
ЛОДОНГИЙН ДАНДАР БААТАРЫН ДУРСГАЛД

ИЙМ Л АГУУ БААТАРУУДЫГ АМЬД БАЙХАД НЬ СОНСОЖ УУЛЗАЖ БАЙСАН БИД ЭНЭ ЗАЛУУЧУУДДАА ИХ ЮМ ОЙЛГУУЛЖ ЕГЕХГYЙ БОЛ ИРЭЭДYЙ МААНЬ ХООСОН АРДЧИЛАЛ ЯРЬСАН ХААШАА ЯВЖ БАЙГААГАА ОГТ МЭДЭХГYЙ БОЛОХ ВИЙ Л ГЭЖ САНАА ИХЭД ЗОВНО. МОНГОЛ УЛСЫН МААНЬ 20 р ЗУУНЫ ТYYХИЙГ БАС ГУЙВУУЛЖ ТУСГААР ТОГТНОЛЫГ 1990 ОНД ОЛСОН МЭТ ДОНГОСОГЧИД Ч УЛАЙРЧ БАЙГАА... ТИЙМ БАЙЖ БОЛОХГYЙ ЭЭ, ТYYХ БОЛ YНЭН БАЙХ ЕСТОЙ. 20 ЖИЛИЙН ДАРАА ШАЛ ЕЕР ЮМ ЯРИХ ВИЙ

2016, 9 сар 27. 14:24
Сүүлэн хүү

Монгол тулгатаны 100 эрхэм нэвтэрүүлгээр хамт халх голд байсан нэгэн эрхэм Дандар баатарийг атаканд орж байсаныг нэг их мэдэхгүй гэж ярж байна лээ.уг хүн нь Дандар баатарыг дивизийн дарга болсоноос хойш хамд байсан учираас хороо камандлаж атаканд орж байсан үеийг яаж мэдэхэвдээ.

6 сар 15. 11:31
Бэбэбэ

Тэр 100 эрхэм гэж нэвтрүүлэг чинь тархи угаалт.

2016, 9 сар 3. 11:38
Зочин

Эр хүн шиг эр хүн бжээ

2016, 9 сар 1. 16:44
Зочин

Дандар баатар дайраад ирлээ
Дайсны цэргүүд бөмбөрөөд ирлээ
Орос цэргүүд дуковондоо
Монгол цэргүүд мориндоо гээд тоголдог байж билээ

6 сар 14. 9:57
Зочин

юуны чин дуков... оковондоо гээч. дуков,оковоо ялгахгүй нусан чурууд олон болж

2016, 9 сар 1. 11:19
тугчин

аргагүй л улсын баатар хүн дээ. Ийм баатаруудтай байсан учраас харийнханд эх орноо 1939 онд алдаагүй юм шүү дээ

2016, 9 сар 1. 8:41
зочин

Сайхан бичсэн бна баярлалаа Аргагүй л домог болсон баатар хүн дээ

2016, 8 сар 31. 18:42
баатар

үүнийг бичсэн хүнд баярлалаа, ахмад үеэ мартаагүйд, гэхдээ бичихдээ түүхийг сайн мэдэж судлаж байж бичих ажлаа хийж байгаарай. жишээ нь 1-рт Сүхбаатарын одон 1939 онд биш 1945 онд анх гарсан, 2-р Дандар баатарт Гаргамгай баатар цол олгож, Цусан гавъяаны 1-р зэргийн одонгоор шагнаж, цэргийн ахмад цол олгосон. энэ тухай "уулын бүргэд салхи сөрсөн нь" номон дээр тодорхой байгаа

2016, 8 сар 29. 22:12
Зочин

oros tsergiin darga muu mahiig mongol tseregt uguh gj uursduu sain mahiig avah gj margaan bolson gj yridag yum bilee. tgd Dandar baatariig uurlahad ni uuduus ni buugaa gargaad butsaagaad huindaa hiihed ni dandar baatar Mongol hun buugaa sugalsan bol butsaaj hiideggui yum gd nam buudaj bsan gj yaria sonsoj bsan yum bn. Argagui l tsus ihtei baatar bj de.

2017, 9 сар 28. 1:34
Uk

Yag tiim ene tuuhiig minii eejiin ah yarij baisan gehdee manai ter ahiin yarisanaar ter oros buudah ni oilgomjtoi gedgee medeed .chamd sum baihgui. Gesen genelee. Tegeed l manai hun medsen ch medeegui ungurch

2017, 1 сар 17. 2:01
Зочин

ter ued oros surgagch nart deerelhuuleh durgui bsan gej minii aav ch yaridag baisan

2016, 8 сар 26. 14:26
M

warlord

2016, 8 сар 26. 14:25
Зочин

Бас л үлгэр мэт хэтрүүлэн бичиж дээ. Өөрийх нь дурдатгал дээр морин цэрэг гэхээр л сэлэмийг нэг их ашиглаад байдаг биш, атаклах үеэр зугтаж яваа дайсны араас цавчих үе бол байсаан л гэж байсан. Самурайтай сэлэмээр халз тулсан ч гэх шиг. Тэр япон офицерийн араас үсэрч буугаад ноцолдсон боловч дийлээгүй өөрөө доор нь ороод нүүрэндээ хэд хэд цохиулаад ухаан балартаж байх үедээ гар буугаа амжиж гаргаад гэдсэнд нь буудсан гэж дурдсан байсан. Ер нь бол зориг зүрх бол маш ихтэй, эрсдэлтэй байсан ч хамаагүй баатар болох далимийг алдалгүй зүтгэдэг, ер нь л баатарлаг хүн байсан гэж сайн мэдэх хүмүүс нь дурссан байдаг.

2016, 9 сар 19. 15:23
мнг

дээрх хүн үнэнийг л бичсэн байшдээ эргүү пиздунууд минь, өөрсдөө бод энэ талаар юм унш л даа. Тагнуулаар явж байгаад нэг японы дээрээс дараад автал нөгөөх нь ганц эргээд дээр нь гарчихсаныг дийлэхээ байгаад хутгаа сугалаж цавь руу нь дүрж байж дарж авсан гэж өөрөө ярьсан байдгийм шүү. Худлаа гэвэл РАПИД хороололд ганц хүү ганбаатар нь эхнэртэйгээ алаг морьт гэж шатрын клуб байгуулаад ажиллаж байна за юу. Самурайтай тулалдсан энэ тэр юу вэ харин , шаал сонин санагдчлаа...

2016, 9 сар 1. 20:44
Зочин

naadah chin oros hun orosuud mongolchuudiig ali boloh doosh n hiih gej uzdeg baidag l arga baril

2016, 8 сар 31. 9:35
өө

чи монгол хүн бишээ

2016, 8 сар 31. 9:34
өө

чи ***** байхаа тээ

2016, 8 сар 26. 23:45
Зочин

Tegeed chi yah geev. Ichku bol subedei baatar bol zalhai etgeed bsan gecheerei **** mine. Jinhen suuliin uyiin tarhinii turaal bna da. Orchin uyd buh uls ertnii baatruudaa denduu hetruulj ulsaa uud ni tataj yridag bolson. Turked hurtel sayhan olon angit chingis haanii kino garch chingis haaniig tsaaduul chin ylaad huuj yvuulaad bna. Enendee nuguu irged ni itgechihsen shaaj bh jisheetei

2016, 8 сар 26. 14:00
Эх оронч хүү

Дандар баатар дайрч байна
Дайсан бүхэн ухарч байна
Үстэй толгойнууд өнхөрч байна
Өмдөө чирээд зугтацгааж байна......ингэж л бидний үе цэрэг, эх оронч үзэлтэй болж өсөцгөөсөн юм даа...домогт жанжин даа

2016, 8 сар 26. 13:47
Зочин

дандар баатар дайраад ирлээ
дайсны цэргүүд хиараад уналаа гэдэг байж билээ

2018, 9 сар 5. 3:35
Эрка Монгол баатар гэж ийм л байдаг

Домог болсон баатар. Бас маш их нууц түүхтэй хүн. Оросын хурандааг үхэр хулгайлсан гэж муудалцахадаа монгол хүн далайсан гараа буцаадаггүй гээд гар буугаараа нам буудан унагаж байсан гэдэг. Бас нэг өвөр монгол хүүхнийг хүчиндсэн орос цэргийн даргыг бөлдгийг нь хага өшиглөөд буруутаж явсан гэдэг. Оспаныг устгах даалгавартай яваад нөгөөх нь азаар уулзах цаг боломж нь солигдоод амьд гарч байсан юм. Тэгж төлөвлөгөө өөрчлөгдөөгүй бол хасгийн дээрэмчний бодийг хөтлөх шиг амархан юм түүнд хаа байх вэ. Дорнод Түрэгстаны улсад тагнуулч, мэргэжилтнээр ажиллаж, Гоминданы эсрэг хэдхэдэн ажиллагааг зохион байгуулж удирдсан гэдэг. Дайны дараа тээврийн баазад жолоочоор ажиллаж, цусаараа баатар болоод бүтээгүй, хөлсөөрөө баатар болно гэж зүтгээд харин баатарын болзол хангатал баатар биш баазын дарга болгочихсон гэж яриа байдаг. 1977 оны орчим хувьсгалын музейд Халх голын шийдвэрлэх тулалдааны өдөр Хайлааст манхны чиглэлд дивизээ удирдан давшсанаа ярьж байсаныг нь сонсох хувь тавилан надад тохиосон юм. Дивизийн дарга болчихсон ч гэсэн Дандар баатар анх шинэ офицерээр ирж дарга нь болж байсан 17-р хорооныхоо хамт дайралтанд орсоноо ярьж байсан. Манхны уруу зугтаж яваа дайсны толгойг цавчихад толгойгүй бие нь гүйсээр танхны хормойд тэгш газар очиж унадаг байсан гэж ярьж байсан. Эхэндээ гайхдаг байсан сүүлдээ тоохоо больчихсон гэж ярьсан. Та нар бод доо эргэн тойронд чинь толгойгүй самуурайн үхэдлүүд аймшгийн кинон дээр гардаг шиг цусаа урсган гүйж явна гээд төсөөл дөө. Дандар баатар дивизийн дарга болсон ч сэлэмт хороогуудаа удирдан тулаанд орох хувийн хоббитой хүн байсан гэдэг. Үнэхээр жирийн хүнээс гаршгүй эр зориг, тэсэрсэн баатарлаг үйлс, эх орноо гэсэн агуу сэтгэлийн хөөрөлтөөрөө тэр мянга мянган сумны эсрэг оногдохгүй амьд гарч байсан. Алаг морьтой хүн харахаараа япончууд айж зугтахаасаа илүү олон мянган дайсны бууны хошуу түүн рүү чиглэдэг байсан гэж байгаа. Дандараас болж алаг морьтой хүмүүс дайсны бай болж, амархан үрэгддэг байсан байж болох ч нэг самуурай ээждээ бичсэн захиа

2018, 9 сар 5. 3:53
Эрка Монгол баатар гэж ийм л байдаг

захиандаа -Ээж ээ, та намайг ямар хэцүү байгааг мэддэг болоосой. Өдөр нь Алаг морьтой баатар биднийг мориороо элдэж, толгой цавчаад, шөнө нь зүүдэнд нөгөө алаг морьтой баатар шөнөжин биднийг хөөж толгойг минь цавчсаар өдөрч амар амгаланг үзэхгүй, шөнө ч тайван нойртой хонож чаддаггүй. Эрлэгийн элч тэр алаг морьтой баатрын сэлмэнд хурдан цавчуулбал энэ бүх зовлон зүдгүүр, аймшиг тамлал дуусах байх даа гэж бичсэн гэдэг. Түүний эр зориг тийнхүү Халх голын дайнд домог болон түгж, зөвхөн дүр төрх, баатар гавъяагаараа бус нэр алдраараа дайснаа өмдөнд чацга алдуулж явсан бүхэл бүтэн танкийн дивизийн дайтай тэнцэх суртал ухуулгын баатар байсан билээ. Дагдар баатрын тухай ард түмний дунд үлгэр домог үнэн худал нь мэдэгдэхгүй олон хууч яриа бий. Цэргийн судлаачид одоо л судлахгүй бол мэддэг хүмүүс нь ч бас дуусах байх шүү. Бүх цэргийн наадамд барилдаж явсан, дивизийн наадам ч билүү Дорнодын наадамд ч билүү түрүүлж үзүүрлэж явсан гээд олон юм гарч ирнэ. Энэ сэтгэгдэл бичээд байгаа зарим нэг тэнэгүүдийн элэйрллийг сайтын зүгээс устгаж байгаач! Ийм сайхан хүний тухай уншаад дуустал төгсгөл дээр нь мэдрэлийн эсээр сорооч эргүү малнууд хуцаж л байх юм. Жижигхэн биетэй ч хүн байгаагүй. Өөртөө таарсан нүд хөмсөг сайтай, зассан шагай шиг шавилхан хэрнээ шавхийсэн өргөн цээж, тэгшхэн мөртэй, ямар ч хүний нүдэнд дулаахан харагдах мэдрэмжтэй энергитэй, цоглог сайхан эр хүн байсан даа. Орос, монгол, хятад, хасаг уйгар гээд олон хүүхэнтэй учирч ч явсан гэдэг. Бид мэт тэр хүний хаана ч хүрэхгүй жижигхэн гэдгээ өглөө санаж явах хэрэгтэй! Сүрлэг алдраа мандуулсан сүрт баатар хүн бол Лодонгийн Дандар мөнөөс мөн болой!

8 сар 26. 16:42
40 мянгатын иргэн

Дандар баатар Ард кино театрын урд 3 давхар шар байранд амвдарч бсан Нэг удаа МҮЭТО д яриа хийж бхад та хэдэн японыг алсан бэ гээд нэг хүн асуусан чинь маш их уурлаж байсаыг санаж бна Би алуурчин биш чиний энд надаас асуух хувь тавиланг зурж өгсөн гэх маягтай л юм ярьсан Оросуудыг сайн ч гээгүй муу ч гэж хэлээгүй харин тэр асуусн хүн нүүр нь улайгаад гарсаныг тод санаж бна Пионерүүд бид тэр хүнийг цоо ширтэж блаа гхдээ Дандар баатарыгаа өмөөрсөн цоргисон харцаар хараа биз Хурандаа хөх ч юм шиг ногоон ч юм шиг хувцастай бсан даа хөөрхий Нүд гялалзсан гэдэг бол яг үнэн дундаж нуруутай япон цэрэгтээ бол том гхээр хүн бсан 165 аас 170 хооронд бол бсан бх Манах 40 мянгатынх Дандар баатар Гүррагчаа баатар 2 ыг баатараа гэх хулигаан ах нарыгаа хараад өөрийн эрхгүй тэднийг хүндлэх сэтгэл аяндаа төрдөг юм билээ Харин тэд маань аварга бөхийн хүхдээс юм авдаг нөгөө аварга бөхтэй нь хамт уудаг сайн эрсүүд бж билээ Жинхэнэ баатрыг яаж хүндэлдэгийг бага насныхаа штээн атаман ах нараас сурсан блхоор Дандар баатар Гүррагчаа баатар нар өөрийн эрхгйү хүндлэл төрүүлдэг Түүнээс би ямар байлдаж бсан биш чөлөө хайсан эсвэл хаяа гэрээдээ гүйдэг цэрэг ч гэж дээ нэг хоолны сав байсан блхоор агуу хүмүүс угийн агуу байдаг гэдэгт улам л бат итгэх болсон доо Халх гол яах аргагүй дайн байсаныг энэ олон баатруудын эрэлхэг гавъяагаар тодродог Мөнгө улаан нүд цагаан гэдэг шиг Баабар мэтийн вафли хармаалж өссөн нүдний шилтэнгүүд юугаа мэдхэв Япон гомдвол өвөг дээдэстээ л гомд Хэдэн улсыг хүйс тэмтрээд манай Халхын голд тулж ирж өөрсдөө л Монгол улс руу дайрсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]