Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Н.Алтанхуяг: Тэр шорон гянданд нь хүн дэглээд байдаг хүмүүсийг явуулах хэрэгтэй шүү дээУншсан857

Тэр хүнийг гэмтээгээд байгаа, хүнийг дарамтлаад байгаа, дэглээд байгаа, гэмтэл хохирол учруулсан, хүн алсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн юм.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны (2021.04.06) хуралдаанаар цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн  алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцлээ.

Дэд хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга Д.Рэнцэндорж, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа нар оролцсон юм.

 Хуралдаанд гишүүд үг хэлж, асуулт асуун холбогдох эрхмүүд хариулт өгсөн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бухимдлаа илэрхийлэв. Тэрээр "Өнөөдөр манай Хүний эрхийн дэд хороо энэ асуудлыг анхаарал тавьж ярьж байгаад би их баярлаж байна. Энэ Г.Сайханбаяр сайд, нөгөөх нь хэн гэлээ... ...Д.Ганзориг гэдэг хоёр хүний ярьж байгааг харахад хоёр зөрөөтэй байна л даа. Ганц удаа хуралдаад өнгөрчих биш Б.Энхбаяр дарга аа. Энэ дээр хэдүүлээ жаахан анхаарал тавиад шийдвэртэй ажилламаар байна. Нэг утас ажиллуулмаар байна, Г.Сайханбаяр сайд. Одоо энэ Монголд энэ бүлэглэл чинь газар сайгүй байгаа шүү дээ. Батлан хамгаалахын яамны бүлэглэл, Жанжин штабын бүлэглэл дээр утас ажиллаад нэмэр байхгүй. Та нарын ингээд гэмт хэрэг зөрчилд хүлээдэг хариуцлага чангатгана аа, ажлын хэсэг байгуулна.

Тэр хүнийг гэмтээгээд байгаа, хүнийг дарамтлаад байгаа, дэглээд байгаа, гэмтэл хохирол учруулсан, хүн алсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн юм. Би нэг, хоёр жишээ мэдэх юм. Аав ээж нь надтай уулзаж байсан. Би Их хурлын гишүүн биш болоод хаягдсан. Тэгэхээр өчнөөн олон аав ээж байгаа, хохирогчид байгаа. Үүнийг манайхан дахиад нөгөө хонгил шиг юмаараа оруулаад л, нэг нэгнээ хаацайлаад л дуусгачихдаг. Тэгэхээр Б.Энхбаяр дарга аа, үүнийг ийм нэг удаагийн яриа, нэг удаагийн шоу маягийн юм хийгээд өнгөрөөмөөргүй байна. Энэ салбарт бид нар нэг жаахан томхон өөрчлөлт хийхийн тулд өмнө нь хэнийг ямар байдалтай болгосон нөхдүүд ямар шийтгэл хүлээсэн юм бэ гэдгийг олон нийтэд ил тод гаргамаар байна. Нуугдаж хоцорсон хүмүүсийг нь буцааж гаргамаар байна. Ер нь халах л хэрэгтэй шүү дээ. Тэр шорон гянданд нь тэр хүн дэглээд байдаг хүмүүсийг явуулах хэрэгтэй шүү дээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]