Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бөртэ үжингээс төрсөн охидын тавиланУншсан86,477

Бэр болгосон охиддоо “бэхи” цол олгодог бөгөөд Чингис хааны хүргэн болсон удирдагч гэдэг ихээхэн нэр хүндтэйгээс гадна бага хатан авах эрхгүй, хааны охиныг гомдоох аваас цаазлуулах тавилантай байсан аж.

“Лу Алтан товч”-д өгүүлэхдээ “Богд эзний Бөртгөлжин гоо хатнаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй хэмээх 4 хөвгүүн, Алага, Алалтун, Чэчэйхэн хэмээх 3 гүнж төрсөн бөлгөө” хэмээсэн байдаг бол ӨвөрМонголын эрдэмтэн Сайшаалт “Чингис хааны товчоон” номондоо “Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн, Түмэлүн нарын 5 охинтой” гээд Толой бэхийг ор тас орхисон байдаг. Чингис хаан чухам хэдэн охинтой байсныг бид сайн мэдэхгүй үлджээ. Чингис хаан өөрийн охидоо бусад улс аймагт бэр болгож, ялагдсан овог аймгийн охидоос хөвгүүддээ хатан буулгаж ураг барилдах замаар ялсан ба ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах зөрчлүүдийг үгүй хийж, гадаад дотоод зөрчилдөөнийг шийдвэрлэжээ. Бэр болгосон охиддоо “бэхи” цол олгодог бөгөөд Чингис хааны хүргэн болсон удирдагч гэдэг ихээхэн нэр хүндтэйгээс гадна бага хатан авах эрхгүй, хааны охиныг гомдоох аваас цаазлуулах тавилантай байсан аж.

 

Чингис хааны охидууд Монгол нутгаа тойрон халхлах хуяг бамбай мэт амьдарч, Онгуд, Харлаг, Ойрад, Уйгар улсыг захирч улсынхаа хил хязгаарыг 4 талаас нь хамгаалжээ. Бэхи нарын нөлөөгөөр Европ, Азийг холбосон Торгоны зам нэг үе Чингис хааны охидын тааллаар байсан түүхтэй.

Алага бэхи, Алалтун бэхи, Түмэлүн нар өөрийн биеэр цэрэг удирдан морин дэл дээр ирт сэлэм далайж харь улсыг төвхнүүлж явснаараа алдартай. Харин Хожин бэхи, Чэчэйхэн бэхи, Толой бэхи нар ордны хатан хүний ухаанд илүү суралцаж, язгууртан бүсгүйн байр суурийг сахидаг байжээ.

Хожин бэхи: Ихирэс овгийн Буту хан-д бэр болон очжээ. Чингис хаан охиндоо “Хатан хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр, удаах эр нь ариун нэр, түүний дараах нь авсан эр болно. Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр болно, ариун нэрийг бэхэлбэл авсан эр үл холдоно” гэж сургажээ. 

Түмэлүн хатан: Өөрийн хайр сэтгэлээр эр нөхрөө сонгосон ганц хүн нь Түмэлүн охин бөгөөд түүнийг бэхи гэж дууддаггүй. Түмэлүнийг Салжиуд аймгийн удирдагч хатнаа болгохоор Чингис хаанд 100 агт бэлэглэхээр тогтсон боловч Түмэлүн хаан эцгийнхээ шадар залуу баатар Тогочуртай хайр сэтгэлийн холбоотой байснаар Чингис хаан яах ч аргагүй буулт хийж Салжиуд аймгийн удирдагчийг хоосон буцаасан түүхтэй. Хожим 1221 онд Түмэлүн нөхрийнхөө хамтаар Персийн эсрэг дайнд оролцож явахдаа эр нөхрөө алдсан бөгөөд өс авахын тулд цэргээ өөрөө удирдан Персийн Нишапур хотыг үнсэн товрог болгожээ.

Чэчэйхэн бэхи: Чэчэйхэн бэхийг Ойрадын Худага бэхийн хүү Иналчи-д өгч мордуулахдаа “Эрт босч, орой хэвт, өдөр шөнө ялгалгүй нэгэн сэтгэлээр хатууж, амны ухаан билгийг тогтоо, эс сурсан мууг энд орхиод од, Ойрад иргэнээ сэлбэн холбож соёрхогтун” хэмээн сургажээ.

Толой бэхи: Харлагийн Арслан хааны гэргий болж Кидан улсад очсон ба түүний гоо үзэмжийн талаар мэр сэр бичигдэн үлджээ. Түүхч Ш.Насанбат “Харлаг улсыг захирагч Толой бэхиг шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв” хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр харсан бүхний өөдөөс олзуурхан хардаггүй, эр нөхрөө хүндлэн, чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, ухаалгаар аливааг сэтгэн бодол болон суух нь олонтаа нэгэн байжээ.

Алага бэхи: Онгуд аймагт бэр болсон Алага бэхи төрийн хэрэг захирах чадвартай, цэргийн эрдэмд суралцсан гүнж байсан ба “Монгол-Татарын бүрэн тэмдэглэл”-д түүний тухай “Өдөр бүр ном уншиж, хэдэн зуун эмэгтэйчүүдээр халамжлуулна. Аливаа дайн гарах ба цавчих алалдах явдлыг өөрийн биеэр шийдвэрлэдэг” хэмээн бичсэн байдаг. Тийм учраас “Төр захирагч гүнж” хэмээн алдаршжээ. Чингис хаан 1207 онд Онгуд аймагт охиноо өгөхдөө “Харайхад минь хөл болж, хазайхад минь түшиг болж, халтирахад минь тах болж, халамж тус хүргэхээ хайрт Алага минь мэдтүгэй” хэмээн мордуулжээ. Чингис хаан говийн өмнө орших улсууд руу хаяагаа тэлэх хүнд хүчир үйлстээ Алага бэхи гүнжээрээ туслуулсан байдаг. Монгол цэргийг хоол хүнс, сэлгээний морьдоор хангаж, бүх саад тотгороос гэтэлгэж чадсан гавъяатай Алага бэхи өмнө зүгийн овог аймгийн халдлагаас эцгийнхээ улсыг хамгаалж, Монгол үндэстэн тал нутгаа өргөжүүлэн тэлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Эр нөхөр Алахуш Тегиний өмнөх эхнэрүүд нь түүнд өширхөж төр самууруулах үймээн дэгдээснээр эр нөхөр нь алагдаж, улмаар Алага бэхи хэсэг албатаа аван зугтжээ. Тариачин хятадтай цус сэлбэсэн түрэг овогтнууд ийнхүү Чингис хааны эсрэг аймшиггүйгээр тэрсэлсэн аж. Алага бэхи хаан эцгээсээ цэргийн дэмжлэг авснаар самууныг дарсан ч Чингис хааны их цэрэг орвонгоор нь хүйс тэмтрэхэд бэлэн байсныг Алага бэхи зогсоож уурлаж дүрэлзсэн хаан эцгээ уясаан сэнхрүүлж чаджээ. Хэрвээ түүний оронд Түмэлүн хатан байсан бол онгуд нар газрын хөрснөөс арчигдах байсан хэмээн түүхчид тэмдэглэжээ.

Алалтун бэхи: Түүнийг ахан дүүсийнхээ гарт амь үрэгдсэн гэдэг. 1207 онд Уйгарын Идүүд хаан Чингис хаантай ураг барилдахаар элч илгээхдээ “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хааны нэр алдрыг сонсоод маш их баясав” гэсэн үг дайж, хар булган дах, цагаан морь тэргүүтнийг бэлэг болгон барьж “Чингис хаан соёрхвоос алтан бүсийг чинь горхиноос барьж ариун дээлийг чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн болж хүчээ өгье” хэмээжээ. Чингис хаан хариуд нь “чамд Алалтун гүнжээ өгье, миний тавдугаар хөвүүн болтугай” хэмээжээ. Торгоны замыг хянаж байсан Идүүд хаан Чингис хаанд авдар авдраар алт мөнгө, сувд тана, хоргой торго авчирч охиныг нь хатан буулгажээ. Хожим Алалтун бэхийн чармайлтаар Торгоны замд Монголчууд бүрэн хяналтаа тогтоожээ. Алалтун бэхи Иракийн мал аж ахуй болон Сибирт байсан Чэчэйхэн бэхи дүүгээсээ ангийн арьс үсний хувь хүртэж, Хятадын торгоны үйлдвэрлэлийн талыг эзэмшиж, өөрийн эзэмшлийн Уйгар нутгийн баянбүрдээс ундран гарах дарсыг тэдэнд нийлүүлдэг байжээ.

Чингис хааны охидын тухай түүх сударт өгүүлэхдээ “Чингис хааны охид байгаагүй бол Монголын эзэнт гүрэн оршин тогтнож чадахгүй байх байсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Чингис хааныг нас барсны дараа тэдгээр бэхи нарт аюул учирчээ. Өгөөдэйн их хатан Дөргөнэ-гийн талыг баримтлагчид Чингис хааны охидын нутаг руу довтолж, хаан язгуурт эмэгтэйчүүд рүү дайн өдөөжээ. Алалтун бэхи-д “Өгөөдэй ахыгаа хорлосон” хэмээн ял тулгаж цаазалснаас хойш хоёр жилийн дараа Алалтун бэхи-гийн залгамжлагч Нэгүдэйг хороожээ. Түүний дараа Чэчэйхэн бэхи амь үрэгдэж, дараагийн жил нь Ойрад түмний охид бүсгүйчүүд хүчирхийлэгджээ. Ийнхүү Чингис хааны язгуур угсаат охид бүсгүйчүүдийн эсрэг аян дайн Их хааныг нас барснаас хойш 10 хүрэхгүй жилийн дотор өрнөсөн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.  

Эмхэтгэсэн: Ч.Буянбадрах

Сэтгэгдэл 21ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 1. 16:41
Зочин

Byrlla iluu olon unen bodit tuuh oruulj ogore 😍

2018, 5 сар 31. 13:32
Зочин

Gaihaltai hatan zorigt baatarlag busguichuud zuwhon Mongold baidag gej boddog

2018, 5 сар 30. 14:52
Зочин

БАЯРЛАЛАА. ТАНАЙ САЙТЫН ЭНЭХҮҮ ТҮҮХЭН ТОВЧООНЫГ БАЙНГА УНШДАГ БОЛСОН. ИЛҮҮ ИХ ТҮҮХИЙГ ОРУУЛЖ БАЙВАЛ САЙХАН БАЙНА

2017, 12 сар 15. 10:32
Зочин

Есүй хатны охины тухай хэн юу мэдэх вэ

2017, 10 сар 6. 11:10
Гантулга

Баярлалаа.Уг нь иймэрхүү мэдээлэл их байвал зүгээр шүү дээ даан ч бусад нь хэрэггүй юм их оруулах юм даа

2017, 10 сар 6. 9:15
Зочин

Гайхалтай монгол эмэгтэйчүүд

2017, 10 сар 5. 15:55
Зочин

Ийм сайхан мэдлэг өгөх сайт байгаа нь сайшаалтай. Өөр бусдыг нь мэдэхгүй юм. гэхдээ ихэнхдээ хов жив бичиж урдах хойдохоо ухсан сайтууд л байх шив.

2017, 8 сар 8. 22:35
Зочин

unshij bihad l omogshij bn daa MONGOL HATAD gej uneheer uzesgelen togoldor uhaan hurts dogshin ohid busguichuud bijdee nairuulagch bol zugeer l uran saihanii argaar domog helbereer kino hiihsen avyaslag ondor medremjtei nairuulagchid bivaas mash goe sedev mon ch ih binadaa

2018, 10 сар 2. 14:29
Jobsekuu SekFacebook-р нэвтэрсэн

Харин тиймээ. Ялангуяа Тэмүлэн хатны түүхээр кино хийхсэн.

2017, 6 сар 26. 0:13
Зочин

Эх сурвалж эшлэлээ бич ээ. ганц ном байсан ч, ямар номыг эмхэтгэснээ бичээрэй.

2017, 6 сар 3. 0:32
Зочин

Nom bdiish dee. Heruul hiij bhaar tolgoigoo tsenegletsgee.
Хатан цадиг

2016, 11 сар 6. 18:54
Зочин

Эх сурвалжаа бич ээ

2016, 11 сар 6. 17:48
өмөөрөх нь

103.57.94** чи одоо ямар монгол нь вэ?

2016, 11 сар 5. 10:01
Оюутан

Эмхэтгэсэн: Ч.Буянбадрах ямар2 эх сурвалжаас мэдээллээ авч эмхэтгэсэн бэ? Энд эх сурвалжийг нь огт дурьдаагүй байна. Үнэн зөв бат мэдээлэл гэдгийг мэдэх ямар ч нотолгоо алга, цаашид түүхэн хүмүүсийн талаар нийтлэл бичихдээ баримт нотолгоо, ишлэл, зүйлтийг нь оруулж өгмөөр байна аа. Олон нийтэд түгээж байгаа учир чанартай юм хийвэл зүгээр шүү.

2016, 11 сар 6. 16:46
anujin

chi ooro teguul bicheech malaa

2017, 3 сар 6. 16:07
Зочин

Xun shuumj helj bhad, Anujin geh shan nertei hun yun ingej buhimddag bna.

2016, 11 сар 4. 20:09
Зочин

тэнэг монголчууд тэгээд л алалдаад эхэлсэн ш дээ

2017, 10 сар 6. 13:00
Чимгээ

Одоо ч сэтгэгдлийг уншихад алалцаад л байна. Яана даа.

2016, 11 сар 3. 21:30
zochin

Aguu hatad mehiie

4 сар 22. 15:05
Зочин

Тэр сайхан бүсгүйчүүдийн залгамж одооны бүсгүйчүүд архи ууж эрчүүдээ дарамтлахаас өөр юм мэдэхгүй болж байгаад ихэд харамсана.Бүсгүйчүүд минь нэгийг бодох цаг нь болсон.

4 сар 20. 11:55
Зочин

Chingis xaanii oxduud unexeer gaixaltai goy yumaa aguu aguu bidniig xarj bdag bx tengerees yamar uxaantai aguu yum be esreg dain uduusun xognuud bol yugev yariad ch xereg bxgui

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]