Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийн мафи Ротшильдын гэр бүлийнхэнУншсан27,747

Монголын уншигч та бүхэнд анх удаа нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэх гэж байна. Энэ бол Германы судлаач Михаэль Моррисийн судалгааны бүтээл юм

Уншигч та бүхэнд нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Энэ бол Германы судлаач Михаэль Моррисийн судалгааны бүтээл юм. Үүнийг манай дипломатч Д.Моононцагаан орчуулжээ.

Энэ хүн капитализмийн далд нууц, дэлхийн нууц нийгэмлэгүүд нууц клубууд, нууц байгууллагууд тэдний удирдагчдын нууц хуйвилдааны тухай, дэлхийг удирддаг мөртлөө нууц учир битүүлэг байдаг баячуудын тухай олон жил уйгагүй судалж гаргасан бүтээл юм. Дэлхийг өнөөдөр мөнгө удирддаг. Тэгвэл мөнгийг удирддаг тэрхүү нууц ноёнтонгууд хэн бэ? Бидний тархийг угаах зорилгоор тэрбумтан саятнуудын тухай "Форбс" сэтгүүлд ингэж бичсэн гээд л... Гэтэл эд бол тоглоомын тэрбумтангууд юм. Өнөөдөр даян дэлхийд 950-1450 тоглоомын тэрбумтан байна. Тэдний тухай үргэлж шуугидаг.

Тэднээс гадна нууц ноёнтонгуудын зарц гар хөл 1 сая орчим саятан, дээр нь жилдээ 10,000 доллараас доошгүй мөн 400 маянга хүртэл доллар олдог 1,1 тэрбум хүн байна. Мөн Дэлхийн 7 тэрбум хүний тэн хагасаас илүү нь өдрийн 2 доллар хүрэхгүй орлоготой. Гэтэл тоглоомын саятан, тэрбумтангуудын цаана байдаг, нэг үгээр хэлбэл дэлхийн бүх мөнгө, бүх баялаг, бүх банк, бүх засгийн газрууд , бүх улс орнуудын эзэн нууц ноёнтонгууд хэн бэ? Дээр өгүүлсэн тоглоомын тэрбумтангууд дэлхийн 22 их баяны мэдэлд байдаг. Тэрхүү 22 их баян Рокфеллерийн гэр бүлийн
мэдэлд байдаг.

 

Дэлхийн ууган тэрбумтан гэгдэх Рокфеллерийн гэр бүл Ротшильдын гэр бүлийн мэдэлд байдаг. Тэр бүхний орой дээр сууж байна. Түүнд эх орон байхгүй. Түүний гарт бүх мөнгөний эрх мэдэл, зэр зэвсгийн эрх мэдэл, мэдээлэл түүний хэрэгслүүд байдаг. Дэлхийг мөнгөөр эзлэхээр 5 улсад зэрлэг 5 хүүгээ илгээж байснаас хойш 270 жилийн турш тэд эцгийнхээ андын болон ясан тангараг- цусан тангаргаасаа няцаагүй ээ. Тэдэнд хууль хамаагүй, учир нь тэд хуулийг зохиодог. Тэд хэзээ ч нийтийн өмнө гарч байгаагүй. Олны хар цагаан хэл аманд орохыг хүсдэггүй. Андын тангараг гэж хатуу тангараг бий. Тангаргаасаа няцсан хэнийг ч өршөөхгүй. Энэ гэр бүлийн мэдэлд Англи, Америк дэлхийн бүх улс орон оршдог. Таван хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хатан эх гэдэг. Таван эрэгтэй хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хатан ээж гэдэг.

Нагацын талыхантайгаа гэрлэдэг сонин ёс заншилтай. Бүх эрх мэдлийг Эрчүүд явуулна. Мөнгөний болон эд баялгын талаар ямарч маргааныг гэр бүлийн гишүүд гаргахгүй гэсэн андгай тангарагтай. Эв зүйг эрхэмлэн дээдэлдэг. Шүүхэд ямарч асуудлаар очихгүй. Шүүх засаглал тэдэнд хамаагүй. Шүүхийг тэд байгуулдаг. Мафийг тэд зохион байгуулдаг. Дэлхий дээрх бүх аллага хядлагыг тэд зохион байгуулдаг. Бүх хэвлэл мэдээлэл шашин шүтлэг тэдчийх. Одоо тэр бүхний тухай, тэдний гэр бүлийн тухай өгүүлэх гэж байна. Энэ гэр бүл НҮБ, Дэлхийн банк гэх мэтийн ил далд олон улсын бүх байгууллагыг удирддаг. Эдний зарчмаас ухарсан, замаас хазайсан бүгдийг устгадаг. Тэд АНУ-ын ерөнхийлөгч болон засгийн газруудыг сонгодог. Үгэнд ороогүй тангаргаа няцсан АНУ-ын 9 ерөнхийлөгчийг буудан алсны дотор тэдний хувийн банкийг улсын болгох гэсэн Жон Кеннедийг бүх дэлхийн олон нийтийн өмнө буудан цаазалсан.

Хуучин массоны 33 гэсэн зэрэглэлээр ажилладаг. 30-р зэргийн Массон АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгуулдаг. Тэд тусгай тангараг өргөж амлалт өгдөг. Ийм маягаар бусад орны 450 орчим томчуудыг устгасан. Тэд бүх тархи угаалт сэтгэл зүйн дайныг явуулдаг. Тэд мөн дэлхийн дайн хямрал, мөргөлдөөнийг зохион байгуулдаг. Тэд дэлхийн 1,2-р дайн, ардчилсан болон сарнайн хувьсгалуудыг зохион байгуулсан одоо тэд цаг уурын болон хүнсний дайныг явуулж байна. Ухаалаг гар утас болон тусгай чипээр бүх хүнийг удирдах төсөл зохиосон. Мөн хүн төрөлхтнийг 80% хүртэл устгах буюу дэлхийн 3-р дайныг зохион байгуулах ажиллагаанд бэлтгэж байна.

1937 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Английн Банкны захирал асан Лорд Чарльз Стэмп: бид мөнгийг ор хоосноос бүтээдэг юм. Энэ нь хүн төрөлхтний түүхэн дахь нээлт ч байж болох юм. Банкны эзэд дэлхийг эзэмшиж байдаг. Мөнгөний эрх мэдлийг л үлдээх юм бол дэлхийг эргүүлээд худалдан авах их мөнгийг алга урвуулахын төдийд л бүтээж чадна гэж сайрхаж байсан байна. Ротшильдын сүр хүчний бэлэг тэмдэг нь махчин бүргэд, элдэв шувуу, махчин амьтас, гурвалжин пирамид, таван хошуу, од, улаан хивс, бүх төрлийн улаан, бор өнгө, цагдаа, тагнуул, мэдээллийн систем юм.

Мөнгө бол манай үеийн бурхан агаад ротшильд түүний зөнч нь болой.
Хайне.

Ингээд бид илюминатууд хийгээд дэлхийн шинэ дэг журам, мөнгө болон алтны зах зээлийн сэдвээр хийгддэг аливаа судалгааны ажлын бүх учиг нь тал талаасаа цугларч уулзалддаг тэр цэг дээр ирээд байна. Тэр цэг бол Ротшильдынхан юм. Миний бие энэ айлын талаар яригддаг үлгэр домог шиг зүйлүүдийг эхлээд хэтрүүлэг гэж боддог байлаа.

Тэдний тухай ном хэвлэлд гардаг олон зүйл учир утгагүй, эсвэл эргэлзээтэй мэт санагддаг байсан, одоо ч тийм л байна. Тийм ч учраас миний бие зөвхөн баримт нотолгоотой зүйлийг л өгүүлэх, элдэв дам цуу яриаг таягдан хаяхыг хичээх болно. Гэсэн ч би гайхаж хачирхаж дуусахгүй л байна. Судалгааны маань үр дүн тов тодорхой. Роттошильдынхон бол өрнийн ертөнцийн хамгийн баян, хамгаас хүчирхэг, хамгийн нөлөөтэй гэр бүл болно. Гэвч тэд барагтай л бол хэвлэлээр болон олон нийтийн өмнө гардаггүй юм. Тэд зориуд маш нууц байдалд байдаг, ажил үйлээ далдаас явуулдаг юм.

Энэ талаар Дерео Вильсон Ротшильдын намтрыг өгүүлсэн номондоо бичихдээ:
"Нууцлаг байдал нь хэзээ ямагт Роттошильдынхоны улс төрийн үйл ажиллагааны онцлог байсан, өнөө ч тийм байна. Тэд чухал сэдвээр олон нийтэд санаа бодлоо илэрхийлэх нь тун ховор байдаг. Тэд засгийн газарт алба хашихыг эрмэлзэж яваагүй. Хожмын жилүүдэд зарим нь парламентийн гишүүн болж явсан явдал ч бий Лондон, Парис, Берлиний депутатуудын танхимд голдуу ард, сүүдэрт явдаг хүмүүс юм. Гэсэн атлаа тэд хэлэлцэж буй хамгийн чухал асуудлуудад мөнгө өгөх, эсвэл чингэхээс түдэлзэх, улс төрчдийг диполамат албанд санал болгох, өндөр албан тушаалд томилуулах, шийдвэр гаргагч чухал хүмүүстэй байнга харилцах зэргээр нөлөөлөөд амжсан л байдаг.

Форбсын гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад буй 691 хүн нийлээд 2,200 тэрбум ам долларын ил хөрөнгөтэй. Роттошильдынхоны хөрөнгө \үл үзэгдэх\ 100,000 тэрбум орчим ам. Доллараар үнэлэгддэг. Мөн Рокфеллерийнхний хөрөнгө \үл үзэгдэх\ 11,000 тэрбум орчим ам.доллаар үнэлэгдэнэ. Үүнтэй харьцуулвал 50 орчим тэрбум төгрөгтэй Билл Гэйтс, Ворнн Баффет нар, 25,5 тэрбумын хөрөнгөтэй Карл Альберхт нар тээр дор буй, дурдаад байх ч шаардлагагүй баячууд ажээ. Ямар ч байсан, Форбосын гаргасан дэлхийн хамгийн баян 10 хүний жагсаалт 2011 онд доорх байдалтай байна.

1. Карлос Слим Хэлү \Мексик\

2. Билл Гэйтс\АНУ\

3. Боррен Баффет \АНУ\

4. Бернар Арно\Франц\

5. Лоүренс Эллисон \АНУ\

6. Лакшми Миттал \Энэтхэг\

7. Амансио Ортега \Испани\

8. Эйк Батиста \Бразиль\

9. Мүкеш Амбани \Энэтхэг\

10. Кристи Воллтон \АНУ\

Роттошильдынхон яагаад хур баячуудын энэ жагсаалт болон өөр ямарч жагсаалтад байдаггүй юм бэ? Тэгвэл тэд өөрсдөө хүсдэггүй юм даа. Тэгвэл тэд олон нийтийн анхааралд аль болох бага орж байвал дураараа эзэрхэж ноёрхож байхад нь амар болой. Ард түмний уур хилэнг хөдөлгөсөн томоохон үйл явдал болох аваас Роттошильдынхон болон тэдний холбоотнуудын өмнөөс өөр бусад хүн л толгойгоо өгөх учиртай юм.

Тэд үүнийгээ яаж хийж байна вэ? Яахав дээ, Форбс сэтгүүл бол тэдний л өмч, бас европын бүх мэдээллийн агентлагийг мэдээгээр хангадаг Английн мэдээллийн Ройтерс агентлаг ч тэдний өмч юм. Дэлхийн олонхи хэвлэлийн концерн шууд болон шууд бусаар тэдний мэдэлд байдаг. Өөрөөр хэлбэл, албан ёсоор дэлхийн хамгийн баян хүн хэн байх вэ гэдгийг Ротшильдынхон өөрсдөөл мэдэж шийддэг хэрэг. Хамгийн баян хүн байх тавилан одоогоор Карлос Слим Хэлүд ногдсон байна. Тэрээр сонин сэтгүүлийн нүүрэн дээр "дэлхийн хамгийн баян хүн" хэмээн гялалзаж, хэдэн жилийн өмнөх Билл Гэйтс шиг жинхэнэ хур баячуудын клүбд явагддаг хамтын тоглоомд оролцох эрхтэй болж буй.

Роттошильдынхны түүх

Үлгэрт гардаг шиг удам дамжсан хур баян гэр бүлийг үндэслэгч Майер Амшель Ротшильд 1744 оны 2 дугаар сарын 23-нд Майн мөрний дээрх Франкфүрт хотноо төрж, 1812 оны 9 дүгээр сарын 19-нд мөн Майн мөрний энэхүү хотноо насан эцэслэжээ. Ж.Эдвард Гриффин "Жэкил арлын бүтээл" хэмээх номондоо энэ тухай өгүүлэхдээ:
"энэхүү династийг Франкфүрт хотноо XVIII зууны дундуур алт мөнгөний дархны хөвгүүн Майер Амшель Бауэр үндэслэжээ. Бауэр Ханновер дахь Оппенхаймын банкинд ажилтнаар орж сүүлдээ бараг түнш нь болжээ. Эцгийгээ нас барсны дараа Франкфүртдээ ирж гэр бүлийнхээ арилжаа наймааны ажлыг үргэлжлүүлжээ.

Тэднийх гол хаалганыхаа дээр бүргэдийн дүрстэй бамбай хадсан байдаг байв. Бауэр нэрээ Ротшильд \герман хэлээр Rotschild гэдэг нь улаан бамбай гэсэн үг орч.\ болгон өөрчилж, мөнөөх бүргэдийн саварт таван сум атгуулсан нь таван хүүгээ бэлэгдсэн хэрэг байжээ. Ротшильд гэдэг айлийн аз жаргалант амьдрал Майерыг "Заагтай зоос" (Sheidemuenzen-түрүүчийн I хэсэгт тайлбарласан буй Орч.)-ны ажил эрхлэх болсноор эхэлсэн байна хэмээжээ.

XVIII зууны сүүлийн хагаст Майер Амшель Ротшильд Хессен Касселийн хунтайж IX Вильямын итгэлийг олжээ. Хунтайж Англи, Дани, Шведийн хаадын гэр бүлтэй ургын холбоотой байв. Тэрээр Хессений вангийн санхүүгийн зөвлөх, санхүүжүүлэгч болоод амжилтанд хүрсний дараа хурдан дэвшиж, Европын хаадын зөвлөх, хувийн банкны эзэн болжээ. Бас Австрийн эзэн хааны ордны зөвлөх ч болсон байна.

"... Ротшильдын гэр бүл бусад бүх өрсөлдөгчөө давж ардаа орхижээ. Энэ нь Майер Амшель Ротшильдын арилжаа наймааны сод ухаан хийгээд бүгд санхүүгийн мэргэжилтэн болцгоосон түүний ер бусын таван хүүтэй холбоотой байв. Тэд насанд хүрч, өрийг мөнгө болгон хувиргах ид шидийг эзэмшний дараа тэд Франк-фүртийн явцуу хүрээг орхиж Европын санхүүүгийн төвүүд, соёлт дэлхийн олон газар үйл ажлаа явуулж байв."

Австрийн эзэн хаан I Франц Ротшильдын зүтгэл бүтээлийг үнэлж 1817 онд язгууртны зэрэгт дэвшүүлжээ. Ийнхүү "Freiherr" (Германы язгууртны энэ хэргэм нь "баарон" цолтой дүйх агаад "чөлөөт ноён" гэсэн утгатай. Эдүгээ ч Германд энэ хэргэмийг залгамжилсан хүмүүс бий. Жишээлбэл германы батлан хамгаалахын сайд асан Karl Theodor Freiherr zu Guttenberg-ийг дурдаж болноо. Орч) болцгоосон хөвгүд нь түүний нэгэн насны үйл хэргийг үргэлжлүүлж Ротшильдын эзэнт гүрнийг өргөтгөн тэлжээ.

XIX зууны эхний хагаст ах дүүс Англи, Франц, Прүсс, Австри, Бельги, Испани, Португаль, Бразиль болон Германы янз бүрийн улсууд бусад олон жижиг орны санхүүгийн олон чухал үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж байв. Неаполь хот өнөөдөр мафитай холбогдон яригддаг бол тухайн үед Италийн төв байсан юм. Неаполийн ойролцоох Казертад Неаполийн хааны зуны шилтгээн оршино. Казертагийн ордон (Plazzk Reale) өнөө хүртэл дэлхийн хамгийн том шилтгээнүүдийн нэг хэвээр болой. (Энэ бол Ротшильдын гэр бүлийн хувийн шилтгээн болой. Орч)

Эндээс л Карл Майер де Ротшильд, Фигли нарын банк ( Carl Mayer de Rotschild & Figli Bank ) Неаполь болон Сициль, мөн Ватикан, Парма, Тосканын херцогт улсуудыг санхүүжүүлж байжээ. Гриффин бичихдээ:
"Тэд Европын олон хааны хувийн банкны ажил үйлийг эрхлэн явуулах болсон байна. Түүнчлэн итгэмжлэгдсэн хүмүүсийн тусламжтайгаар АНУ, Энэтхэг, Күба, Австралийн зах зээлд хөрөнгө оруулж байв. Тэд Сесил Роүдийн зээлдүүлэгч болснооор тэрбээр өмнөд Африкийн очир эрднийн орд газруудыг эзэмших монополь эрх олжээ. Тэд De Beers(flrp,e Бийрс нь Өмнөд Африкт үндэслэн байгуулсан Очир эрдэнэ олборлогч хамгийн том компани агаад Ники Оппенхаймер, Натан Майер Ротшильд, Англо-Амеркийн банк зэрэг компаниуд нийлж картель үүсгэсэн байв.Орч)

Майер Амшель Ротшильд нас барахдаа үлдээсэн гэрээстээ Ротшильдыхны гэр бүлийн эд баялгийг олон нийтийн хараа хяналтанд оруулахгүйн тулд хөрөнгө мөнгөний асуудлаар бие биетэйгээ шүүхдэлцэхийг гэр бүлийнхээ гишүүдэд хатуу хоригложээ. Энэ нь XVIII зууны "Билл Гэйтс" ч гэж нэрлэж болох, зөвхөн өөрийнхөө хөлс хүч, итгэл зүтгэлээр тэрбумтан болсон хүний тун нухацтай бодож хийсэн мэргэн алхам байв.

Түүнчлэн эд хөрөнгө хийгээд түүнийгээ аривжуулах ухаан, мэдлэг туршлагаа гадагш задруулахгүй, гэр бүлийнхээ хүрээнд байлгаж байхын тулд гэр бүлийн гишүүд өөр хоорондоо буюу нэг хоёрдугаар үеийн үеэлүүд хоорондоо гэрлэхийг захижээ. Тэд тун удалгүй дэлхийн бүх улсад банк эзэмшиж, хаад ноёдтой холбоо сүлбээтэй болж чадсан учир Ротшильдийнхон ахар богино хугацаанд улс төрийн бодлого хийгээд мөнгө санхүүгийн хэрэгт ихээхэн нөлөөтэй болж амжсаныг хүмүүс тэр бүр ухаж ойлгосонгүй ажээ.

Тун удалгүй дайн хийхийг санаархагч хэн боловч тэднээс л мөнгө зээл царайчлах болж, хэрэг дээрээ зөвшөөрөл авахад хүрч байжээ. Европд дайн тулаан тасрахгүй байсан учир Ротшильдын гэр бүлийнхэн гайхмаар их ашиг олж байв. Ихээхэн хомсдож, эрэлт нь маш их нэмэгдсэн бараа таваарыг цэргийн шугамаар дамлан худалдаалж байжээ. Ротшильдынхон мөргөлдөөнд оролцогч талуудын аль алиныг санхүүжүүлэх нь олонтаа байв. Тэгээд л улс төрийн их нөлөө, эрх мэдлэгээрээ нэрд гарсан учир энэ бүлгийн эхэнд Хайнрих Хайне (германы нэрт зохиолч орч.) -гийн тэмдэглэсэнчлэн, ширэн цүнх, сүйх тэрэг, усан онгоцны хитэг гэх мэтэд хадсан улаан сүлдийг нь хараад л хилийн байцаан өнгөрүүлэх албаныхан Ротшильдын тусгай элч, ачаа бараа, ер хүссэн болгоныг нь хүссэн зүгт нь ямар ч саадгүй нэвтрүүлдэг байв.

Ийм онцгой эрх ямба эдэлж байсныхаа ачаар тэд цэцэглэн хөгжиж байсан хөвөн, ээрсэн утас, тамхи, кофе, элсэн чихэр, будаг зэрэг барааны хар зах дээр ажиллаж ашиг хонжоо олж байжээ. Тэд Европыг хөндлөн гулд туулж, бүхий л хил хязгаарыг ямарч саадгүй давдаг байв. "Тал тохой татсан энэ ажиллагаа нь засгийн газрын зүгээс Ротшильдынхонд шууд бусаар үзүүлж байсан олон хөнгөлөлтийн нэг хэсэг нь байсан бөгөөд засгийн газрын зээллэгийн хүүгээс ч хамаагүй илүү ашиг олж өгсөн байна. Нэг хүмүүний алдагдал нөгөө хүмүүний алдагдал байдаг нь нийтлэг ёсон. Дайн тулаан, эдийн засгийн хямрал хийгээд уналтаас хүмүүс асар их хохирол амсч байхад Ротшильдын гэр бүл хоёр зуу гаруй жилийн турш ашиг олсоор ирснийг тэдний гэр бүлд гойд тал засдаг намтар туурвигчид ч хүлээн зөвшөөрдөг юм."

XIX зууны дундаас дайн, энхийн асуудал болон хэн нь ялахыг шийдэж байсан хүмүүс бол Ротшильдын гэр бүл байв. Тэдний эрх засгийн замд тээгэлдсэн хүн түүнийхээ хүчир үр дагаврыг биеэр амсч байжээ. Харин хувьсгалын дараах эмх замбараагүй Франц оронд хууль ёс, дэг журам дахин тогтоосон Наполеон Бонапарт улс орноо өрөөс чөлөөлөх үүднээс Лондон Ситид өргөөлөн суугч олон улсын банкны эздийг аймшиггүй сөрөн тэмцжээ. (City of london нь Лондон хотын санхүүгийн дүүрэг бөгөөд "дэлхийн хамгийн баян кв. миль газар" хэмээгддэг агаад Ватикан болон Вашингтоны Коламба дүүрэгтэй адил бие даасан статустай.) (Quadratmile нь XIX зуун хүртэл Европын олон оронд хэрэглэгдэж байсан гадаргуун хэмжээ. Миль нь 55 ам. Километртэй тэнцэж байв. Эдүгээ хуучирчээ. Орч)

Наполеон "Мөнгөнд эх орон гэж байхгүй. Санхүүчид бол эх оронч үзэл, төвшин шударга зан байхгүй хүмүүс. Тэдний хүсч эрмэлздэг цорын ганц юм нь ашиг орлого л байдаг" хэмээн хэлжээ. Тэрбээр дахин дайн хийх гэж өр тавихыг больж, санхүүгийн тогтвортой байдал тогтоохыг л хүсч байсан агаад чингэхдээ улс орноо яаж захирахаа банкны эздээр заалгалгүй явахыг хүсч байв. Тэгээд л Францын бие даасан банкийг үндэслэн байгуулж өөрөө удирдах болжээ. Наполеон зээл авалгүйгээр дайнаас эсэн мэнд гарахгүй гэдгийг Ротшильдынхон мэдэж байсан учир түүнийг буулгаж авахад дайн л хэрэгтэй байв.

Гэвч Бонапарт зальтай хүн байсан учир Францад тэртэй тэргүй хэрэг болохгүй баахан газраа заржээ. Америкчууд түүнээс 3 сая фүнтээр Луизиана нэртэй асар том намаг худалдаж авсан байна. Ингээд Франц улс хангалттай мөнгөтэй болж банкны эзэд юу ч үгүй хоцорчээ. Гэвч тэд эл явдлыг зүгээр өнгөрүүлсэнгүй, Францтай эвийн хэлэлцээ явуулахад хориг тавьснаар эцэст нь Англитай хамсан Америкийг довтолгох саналыг Наполеонд тавьжээ. Шангалд нь түүнд "Америкийн хаан" цол олгохыг амлажээ. Гэвч Напалеон өөрийг нь аргандаа оруулах гэсэн банкны эздийн бүхий л заль мэхийг тааж мэдсэн учир татгалзжээ. Түүхийн энэ хэсгийг зориуд авч үзэх нь чухал, учир нь Гриффиний "Ротшильдын томъёо " гэж нэрэлсэн зүйлийг ойлгож мэдэхэд тус болно.

"Наполеоныг ямар ч үнээр хамаагүй, яаж ийгээд бут ниргэх хэрэгтэй байв. Үүний тул Английн банк (Bank of England) хүчирхэг арми санхүүжүүлэхэд нь зориулан засгийн газартаа асар их хэмжээний цаасан мөнгийг хэвлэж өгөв. Мөн орос, Прүсс, Австрийн армудыг санхүүжүүлэхийн тулд их хэмжээний алт улс орноос урсан гарав. Дайнаас үүдсэн их өрөөс болж эдийн засаг бүдэрч доголдох болсон ч жирийн иргэд дургүйцэж яншилгүйгээр дайны зардлыг төлж байв. Учир нь тэд дайны хамаг хүнд хүчрийг өөрсдөд нь үүрүүлснийг огт гадарлахгүй байсан юм." Ийнхүү Ротшильдынхон болон тэдний холбоотнууд дайнд ялав. Харин Напалеон хөөгдөж муугаа үзэв. XVIII Людовик хаан ширээнд сууж, банкны эздийн даалгасан болгоныг хийж байв. Гэвч жилийн дараа Наполеон буцан ирж, төрийн эргэлт хийхдээ цус асгаруулсангүй.

Энэ удаа банкны эзэдтэй хэл амаа ололцож, 5 саяын британийн фүнтийн зээл авахаас өөр арга түүнд байсангүй. Английн эсрэг дайнд хэрэглэх мөнгө нь тэр байв. Гэтэл мөнөөх банкны эзэд нь английн талыг ч санхүүжүүлж байсан бөгөөд Ротшильдынхон англичуудад асар их алт гаргаж өгөөд зогсоогүй, бас Английн жанжин лорд Веллингтоны мэдэлд өөрсдийн элч зарлага, тагнуул туршуулаа ч бас өгч захируулсан тул англичууд Ватерлоогийн тулалдаанд ялж, Напалеоноос эгнэгт салсан бөлгөө. Тэгээд Ротшильдынхон Францыг дахин хяналтандаа авч, хоёр улсад олгосон зээлийн өрөө төлүүлэх болов. Зээл авсныхаа хариуд Францын талаас ротшильдчуудад олгосон монополь эрх хийгээд элдэв хөнгөлөлтүүдийн үрээр тоймгүй их мөнгөтэй болжээ.

Гэвч банкны эзэд бас л сэтгэл ханасангүй ажээ. Ватерлоогийн тулалдаан яаж төгсөхийг дэлхий хараахан мэдээгүй байх тэр үед (тэр үед зурагт ч, радио ч байгаагүй) 1815 оны 6 дугаар сарын 20-ны өглөө эрт Натан Ротшильд өөрийн нууц туршуул Ротвортоос Англи ялсныг сонсов. Ротворт нь Ротшильдад мэдээ хүргэхээр шууд тулалдааны талбараас эхлээд мориор, дараа нь усан онгоцоор аялсаар иржээ. Ротшильд ч тэр дороо өдөр бүр сууж байдаг бирж рүүгээ яаран явав. Хүмүүс Натан Ротшильдын энэ дайнд гар бие оролцож буй, тагнуул туршуулуудаа явуулж буй зэргийг нь мэдэж байсан болохоор дайн дууссан эсэх, хэн ялсныг түүнээс олж мэднэ гэж хүлээж байв. Гэвч Ротшильд юу ч дуугарсангүй, чимээгүй байв. Тэрээр их л уруу царайлсаар Consul-share (Английн улсын зээллэгээ)-ээ зарчихжээ. Энэ нь Англи тулалдаанд ялагдсан гэсэн үг байв.

Энэ тухай сураг чимээ талын түймэр шиг хурдан таржээ. "Ротшильд зээллэгээ зарж байна..Веллингтоон Ватерлоод ялагджээ." Олонх хувьцаа эзэмшигчид хамаг байдгаа алдлаа гэж бачимдаж өөрсдийн "Консул хувьцаа"-гаа заржээ. Учир нь Англи ялагдсан тохиолдолд улсын үнэт цаас нь үнэ цэнэгүй болно гэсэн үг. Тэгээд л үнэт цаасны үнэ 95 хувиар унав. Тэгэхээр нь Ротшильдын хэдэн арван нууц туршуулууд бүх консул хувьцааг "зүсэм хиамтай талх"-ны үнээр худалдан авчээ. Хэдхэн цагын дараа Англи ялсан тухай албан ёсны мэдээ ч гарч, Ротшильдийнхон ч мөн хожив.

Америкийг "байлдан дагуулж гэр бүлийнхээ эрхшээлд оруулсан Жеймс Ротшильд 1850 онд 40 сая ам.долларын орлоготой байсан бололтой. Энэ нь тухайн үедээ төсөөлшгүй их хөрөнгө байсан юм. Тэрээр Парисын хаалганаас 30 километр зайтай газар "Хаад ч ийм юм бариулж хүчрэхгүй. Ротшильдынх л байж таарна" хэмээн I Вилхелм хааныг царай нь цонхийн дуу алдахад хүргэсэн гайхалтай сайхан шилтгээн бариулжээ. Тэдний ашиг сонирхол үндсэндээ мөнгөний арилжаа, зээлийн ажиллагаанд төвлөрч байснаа тухайн үед маш том арилжааны талбар болсон төмөр замын нийгэмлэгүүдэд хувь нийлүүлж оролцох болжээ. Мөн олон уурхай, уулын үйлдвэр болон сүүлдээ газрын тосны концернуудын хувьцааны ихээхэн хэсгийг эзэмших болов. XIX зууны дундуур дэлхийн хамгийн баян гэр бүл болсноор сэтгэл ханасангүй. Тэд илүү ихийг хүсч байжээ. Тэд өөрийн улстай байхыг хүсч байв. Тэднийг улстай болгоно.Тэр нь Израиль байсан юм.

Альберт Саломон Ансельм Фрайхерр фон Ротшильд 1910 онд тэрбум орчим кроны хөрөнгөтэй хамгийн баян европ хүн хэмээгдэж байлаа. Дашрамд дурдахад Венийн Ротшильд банкны эзний гэр бүл Вена хотноо гурван ордон, мөн Лангау, Энцесфельд, Шиллерсдорф, Бенешау, Рай-хенау дахь шилтгээнүүд, түүнчлэн Иббс голын Вайдхофен дахь Ротшильд шилтээн, түүний дээр аварга том эдлэн газрууд тэдний өмч гэсэн бүртгэлтэй байжээ. Өвөг эцгийнхээ дагуу тэрбээр 1876 онд Альфонс Жеймс де Ротшильдын охин, өөрийн үеэл Беттина Карлолине де Ротшильд(1858-1892) -тай гэрлэжээ.

XIX зуунд Ротшильдын овгийн Европ болон шинэ ертөнцөд (Америк) тоо томшгүй олон шилтгээн, орд өргөө, харш, албаны барилга байшин, эдлэн газар, мөн тухайн үеийнхээ урлагийн үнэт бүтээлийн цуглуулгууд эзэмшиж байв. Үүний дээр Бордо дахь Chateau Monton-Rotschild зэрэг усан үзмийн дарсны хамгийн том, хамгийн сайн аж ахуйнууд нэмэгдэнэ. Ротшильдынхон нөлөөтэй том улс орнуудад бүгдэд нь банктай байсан, тухайн үеийн дэлхийн хамгийн их алт эзэмшигчид байсан. Тэдний банкнуудын газар дорх эрдэнэсийн сан, эн тэргүүнд Лондонд хэдэн мянган тонн алт хураалттай байгаа нь магад. 1919-2004 онуудад Goldfixing буюу алтны үнийг дэлхий нийтэд зориулан тогтоох ажил Лондон дахь N М Rotschild & Sons (Ротшильдын гэр бүлийн хяналтанд байдаг Британийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банкны компани орч.) дээр явагддаг байсан учир тэд үнэ цаашдаа яаж хөдөлж өрнөхийг сайн мэдэж байсны хувиар яг цагийг нь олж худалдах буюу худалдан авч чаддаг байв. Ийм ч учраас тэд ханшийн хөдөлгөөн болгоноор ашиг олдог байжээ.

Сүүлийн 200 жилд Ротшильдын кпантай эл хөрөнгөөрөө эн зэрэгцсэн хүн гараагүй болой. Тэд хэдийгээр дэлхийн 2 удаагийн дайнаар хэд хэдэн шилтгээн, эдлэн газраа алдсан ч гэлээ, өөрсдөө алдагдал хохирлоо урдаа барьж муу амлаж байсан ч гэлээ XX зуунд ямар ч байсан урдаас ядуураагүй нь лав. Харин ч эсэргээрээ! 1913 онд Амеркийн нөөцийн банк (FED) байгуулснаар, Израиль улс байгуулагдсанаар , дэлхийн хоёр дайныг санхүүжүүлснээр, неолиберализм, даяарчлалын ачаар тэд төсөөлөх аргагүй асар их хөрөнгө, санаанд багтамгүй их эрх мэдлээ улам ч өргөтгөн бэхжүүлжээ. Тэдний пүүс компани, мөн эзэмшиж буй хувь, оролцож буй компаниудын конгломерат нь ойлгоход маш түвэгтэй, сүлжилдэж ээдэрсэн байдаг, өөрсдөө тэднийгээ яаж хараандаа байлгаж, хянаж байдаг нь гайхмаар байдаг. (Энэ тухайд одоохон тайлбарлана.)

Ротшильдынхныг банкны эзэд, урлагийг ивээн тэтгэгч, усан үзмийн тариаланчид, энэрэнгүй үзэлтнүүд, ивээн тэтгэгчид гэцгээдэг. Ялангуяа тэд өөрсдийгөө нигүүлсэнгүй үйлстэн хэмээн нэрлэх их дуртай. Амшель Майерын өв залгамжлагчдын олон пүүс компанийн сүлжээнд заримдаа төөрч будилах сэтгүүлчид өөрсдөө Ротшильдынхон л дэлхийн хамгийн баян гэр бүл юм байна гэсэн дүгнэлтэд хүрэх нь бий. Тэгсэн атлаа тэдгээр сэтгүүлч сурвалжлагч нар зарим хүний мэтгэдгээр энэхүү бүлэглэлийн нөлөө тийм ч айхтар юм биш бололтой хэмээн яаран тэмдэглэдэг юм. Чингэхдээ "хуйвалдааны онол" (дээр тайлбарлсан. орч.) хэмээх үгийг дахин дахин унагаж, Ротшильдынхонд хир халдаахыг хүсдэггүй явдал бий.

Үүний шалтгаан бол айдас болой! Энэ нь дэлхийн хамгийн баян гэр бүлтэй хэрүүл өдөж байж эвгүй юманд орох вий гэсэн айдас, ерөөс яаж ч чадахгүй, аргагүйгээ ойлгосноос үүдсэн айдас болой! Энд миний өгүүлж буй бүх зүйл үнэн бодитой гэж хүмүүс итгэж ойлгох л юм бол энэ нь сургуульд бидний сурч мэдсэн бүх юм хийгээд улс төрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бидэнд хэлж ярьж, мэдээлж дамжуулж буй бүх юмыг эгнэгт таягдан хаяж, дэлхийн тухай бидний бүхий л ойлголт төсөөллийг шинээр бүтээх хэрэгтэй гэсэн үг болно.

Сэтгэгдэл 15ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 8 сар 5. 15:33
Зочин

Sha sha teneg yum bichij humuusiin tolgoi erguulehee boli

2018, 4 сар 7. 12:22
Зочин

бид ч гэсэн долларын ханш өсөх болгонд энэ гэр бүлд мөнгө төлж байгаагаа ойлгох хэрэгтэй, бас энэ засгын газрын зээлүүд байна ОУВС гаас авалаа л гэнэ цаана нь энэ гэр бүл байгаа нь үнэн

2018, 4 сар 6. 11:37
Монгол

Иймэрхүү дэлхийг хамарсан завхарсан байгууллагыг Монголчууд л даран сөнөөдөг юмдаа. Дэлхийн бүх улс үндэстнүүдээс зөвхөн Монголчууд л зөв зам руу тэмүүлж байсан ард түмэн гэсэн баримт байдаг юм. Одоо хэцүүхэн байгаа ч зөв гольдролдоо орохоор ийм завхарсан байгууллагуудыг зөвхөн Монголчууд л дарж авна даа.

2 сар 27. 13:29
Зочин

Европд байсан Тамплиер Өрнийн уулын өвгөд, очоод юунд ч хуурталгүйгээр заль мэх авлигад нь оролгүйгээр газартай нь тэгшилж хаясан хүмүүс бол Монголчууд магадгүй дэлхий Монголчуудын үед л зөв гольдролдоо ордог байх. Жинхэнэ энх тайван шударга ёсыг дэлхийд тогтоож чадсан ганц улс бол Монгол шүү дээ.

1 сар 25. 20:34
Зочин

санал нэг байна. одоогийн террористуудын өвөг болсон "уулын өвгөдийг" ч гэсэн монголчууд л дарсан. эд нарын эсрэг эдийн засагийн дайн хийж бид нар л дарах хэрэгтэй

2018, 2 сар 22. 12:09
Зочин

Уншигч. Манайд бүх зүйл энэ л онолоор явагдаж, газрынхаа баялагт эзэн болж чадаагүй, үндэстэн дамнасан корпориацуудын мэдэлд орчихсон.Тэр нь яг хэн бэ? гэдгийг ч мэдэхгүй "далд гарын" аясаар хөтлөгдөж явсаар өрөнд орж, зээл авсаар улс орон ч, иргэд нь ядуурсан нь үнэн биздээ.

2017, 11 сар 30. 19:45
Зочин

Баахан цус ойртсон эргүү дагзууд дэлхийг сөнөөх нь дэ

5 сар 31. 13:57
Зочин

Цус ойртох нь заавал сөрөг үр дүнтэй байдгийн биш л дээ бас. Гоц ухаантнууд төрдөг тохиолдол бас байдаг

2017, 11 сар 21. 12:52
уншигч

Баярлалаа.Маш зөв сэдвийг хөндсөн байна.Олон Монголчууд энэ тухай мэдэх ёстой.Ардчилсан хувьсгалаас хойш манайд болж буй бүх үйл явдлууд яг эдний хүслээр явж байгаа.Бид юмний учрыг сайн ойлгох хэрэгтэй.

2017, 9 сар 4. 12:18
Амжилт

Дэлхий дээр өдөрт хэдэн тэрбум үйл явдал санаатай ба санамсаргүй байдлаар болдог. Энэ бүхнийг удирдаж, хянах ямар ч боломжгүй. Дэлхийг 100 хувь удирдана гэх ямар ч боломжгүй, хүний хүчнээс илт давсан асуудал юм. Магадгүй 0.01 хувийг удирдаж болзошгүй л байх. Иймэрхүү нийтлэл бичигсэд нь аливаа буруу бүхнийг нэг эсвэл хэсэг бүлэг хүмүүст тохож, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх гэсэн этгээдүүд байдаг, жишээ нь: Гитлер, Сталин, Мао... Тиймээс аливаа бурууг бусад руу чихэлгүйгээр өөртөө итгэн, бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй, та амжилтанд хүрэх болно. Хуйвалдааны онолд итгэн, өөрийн хайран цаг хугацааг юу ч хийлгүйгээр алдвал та өөртөө л харамсах хэрэгтэй.

2 сар 27. 13:26
Зочин

Үнэхээр утгагүй хариулт байна. Мөнгө бүхнийг шийдэж байгаа нь үнэн. Тэгвэл хэн захирч байна. Тэр нь чухал нь биздээ. Дээрх нийтлэл тун үнэний ортой. 100% захирч хэн ч чадахгүй. Гэхдээ тэрслүүг нь шууд л цааш нь харуулна. Ямар ч тохиолдол гарсан байлаа ашиг нь өөрт нь унана. Гол зорилго нь л тэр. Мөнгөтэй шийдэж байна. Дэлхий улам бүр л мөнгөний урсгалд орж байгаа нь үнэн.

2018, 2 сар 21. 1:23
Зочин

dain bol mungutui holbootoi ni unen shuu dee uuniig odoo hun bolgon oilgodog boljee.delhii bol jijighen mongol l gesen ug .mungu erh ashig 2 deer uls tur togtdog. ene bol zah zeeliin huuli.hamgiin shudraga niigem bol kommunizm yum, gevch hun turulhtun tiim uhamsriin tuvshind ochih yagaa ch ugui bna daa.uneheer delhii hunee diilehgui baihad yalt ch ugui dain heregtei baih,harin uhaantai ni hojij uldeh erin ersen bna daa . mongolchuud mini. bid iim unhiagui baival uneheer udahgui ustana . huchtei ni ulddeg baigaliin huuli hunii niigemd ch uilchlene shuu dee.

6 сар 6. 15:58
mgl

gitler ed nariig medsen uchraas bugdiig ni ustgah geed baahan evrei nariig hyadsan daan ch diileegui dee nogooduul ni amerik orosiig mongoor ugjaad darj avaad bur uls baiguulsan tend palistenii gazar nutgiig bulaaj avaad alj hyadaadl bj bna

2018, 2 сар 19. 20:58
Зочин

Ойлгомжтой бусуу. Мөнгийг хэн хянаж бна. Түүнд эрх мэдэл байгаа бусуу.

2016, 9 сар 19. 14:08
M

evreichuud l bn or nothing

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]