Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Сайн, муу, хэрцгий” киноны жүжигчин дайны баатар байжээУншсан9,949

1966 онд Италийн кино найруулагч Сержио Леонегийн вестерн жанраар бүтээсэн домогт “Сайн, муу, хэрцгий” кино шиг нөлөө бүхий уран бүтээл дэлхийн кино урлагийн түүхэнд ховорхон гэвэл хэтрүүлэг болохгүй.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

1966 онд Италийн кино найруулагч Сержио Леонегийн вестерн жанраар бүтээсэн домогт “Сайн, муу, хэрцгий” кино шиг нөлөө бүхий уран бүтээл дэлхийн кино урлагийн түүхэнд ховорхон гэвэл хэтрүүлэг болохгүй. Бүх жанрыг таашаадаг торгон мэдрэмжтэй кино сонирхогчид ч вестерн жанрын уг киног өндрөөр үнэлдэг юм. Сонирхолтой содон дүр, гайхаш тасрам эгзэгтэй үйл явдлуудаар дүүрэн“Сайн, муу, хэрцгий” киног өнөөдөр ч бидний үзэх дуртай кино хэвээр.

“Сайн”-ы дүрд алдарт жүжигчин Клинт Иствүд, “Муу”-гийн дүрд Ли Ван Клиф, “Хэрцгий” тэнүүлчний дүрд Илай Уоллак нар тоглосныг та бүхэн сайн мэдэх. Утга агуулга нь энгийн нэгэн түүхийн тулгуур баганыг чадварлагаар бүтээсэн энэ гайхалтай гурвалын тус бүрт оногдсон дүр, үйл явдал нь киног жинхэнэ утгаар нь амилуулж чадсан юм.

Олон дэлгэцийн бүтээлүүдийн нэгэн адилаар “Сайн, муу, хэрцгий” кинонд ч гэсэн та бидний төдийлөн сайн мэддэггүй олон факт, кино бүтээх үйл явцтай холбоотой түүхүүд байдаг.

Учир нь “Муу”-гийн дүрд тоглосон Ван Клиф Дэлхийн Хоёрдугаар дайнд эх орныхоо төлөө амь биеэ үл  хайрлан тулалдаж явсан нэгэн ажээ. 17 насандаа ахлах сургуулиа төгссөн тэрбээр 1942 онд АНУ-ын Тэнгисийн цэрэгт элсэн орсон байна. Суурь мэдлэгтэй болсныхоо дараа Ван Клиф Тэнгисийн цэргийн флотын Дуу авианы сургуульд суралцаж дуу авианы мэргэжилтэн болжээ. Ван Клиф эхлээд USS SC-681 онгоцонд алба хааж, 10 сарын турш Карибын тэнгис хавиар Германы шумбагчуудыг эрж хайжээ. Дараа нь 530 тонн жинтэй USS Incredible мина шүүрдэгч хөлгийн багт орж ажилласан байна. Францын өмнөд хэсэгт болсон тулаан түүний хувьд хамгийн аюултай цаг үе нь байсан бөгөөд энэ үед Германы шумбагчид USS Incredible хөлөг рүү довтолсон байдаг юм.

Амь нас нь аюулд орсон ч гэлээ түүний эр зориг, мэргэжлийн өндөр ур чадвар амь насыг нь авраад зогссонгүй түүнд эр зоригийн "Хүрэл од" медалийг авчирчээ.

1946 онд Нэгдүгээр зэргийн дуу авианы мэргэжилтэн болсноор түүний цэрэг дайны салбарт өөрийнхөө хүчийг үзэх сорилт нь дууссан юм. Мөн түүнчлэн Ван Клифийг Европ-Африк-Ойрхи Дорнодын хүндэт медаль, Ази-Номхон Далайн хүндэт медаль, Америк-Номхон Далайн медаль, Дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын медаль болон Эр зоригийн медалиар тус тус шагнажээ.

Тэр жилдээ албан үүргээ хүлээлгэж өгсөн Ван Клиф эхнэр Пэтси Рут Калетайгаа эргэн нийлж, нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн байдаг. Улмаар Нью Жерси мужийн Клинтон хот дахь Little Theater Group-д “Манай хот” нэрт жүжигт тоглож урлагийн гараагаа эхлүүлж байжээ. Америкийн жүжигчин, продюссер Стэйнли Краймир түүний авьяасыг олж харсны ачаар Ван Клиф тун удалгүй “Үд дунд” жүжгийн Жак Колбигийн дүрийг бүтээсэн байдаг. Шүүмжлэгчид түүнд өндөр үнэлгээ өгснөөр од болох зам нь тавигдсан гэж хэлж болох юм. Ван Клифийн  урлагт зүтгэж байхдаа бүтээсэн сөрөг талын дүрүүд нь бүгд л “домог” болсон байдгийн дотроос “Сайн, муу, хэрцгий” киноны “Муу”-гийн дүр нь кино урлагийн түүхэнд цоо шинэ хуудсыг бичсэн байдаг билээ.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]