Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

А.Сүхбат: Буддын шашныг 1500 оны дундуур Түмэдийн Автай Сайн хаан бодлогоор оруулж ирсэнУншсан31,378

Өнөөдөр яригдаж байгаа буддын шашныг 1500 оны дундуур Түмэдийн Автай Сайн хаан дотоод хямралыг засахаар бодлогоор оруулж ирсэн

УИХ-аар Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, улмаар төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхдээ эл өдрийг олон улсад “Энх тайван, оюун санааны эв нэгдэл, ёс суртахууны эрхэмлэх өдөр” болгон тэмдэглэдэг зарчимд нийцүүлэх, нийтээр амардаг баярын өдрүүдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр зохицуулах зэрэг гишүүдээс гарсан саналыг харгалзах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгсөн билээ.

Энэ үеэр уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нар дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. А.Сүхбат гишүүний эсэргүүцсэн үгийг хүргэе.

 А.Сүхбат "Хурал даргалагч зөв зүйтэй юм хэллээ. Дотооддоо дотоод асуудлаа шийдээд яв гэж. Өнөөдөр бид бүхэн УИХ дээр шашны асуудал яриад сууж байгаа нь хэр зохимжтой вэ? Монгол Улсад хэдэн шашин шүтэж байна, ямар ямар хувьтай байна гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр яригдаж байгаа буддын шашныг 1500 оны дундуур Түмэдийн Автай Сайн хаан дотоод хямралыг засахаар бодлогоор оруулж ирсэн. Мин улс, манжууд бол үүнийг шахаагүй. Харин бурхны шашинтны тоо толгойг барьж байх, Монголчуудыг хүчтэй эрэмгий байлгахгүй бодлого барьж байсан. Өнөөдөр Монгол Улсад бурхны шашин, бөө мөргөл, ислам, христ гээд голлох дөрвөн шашин ороод ирсэн. Үүнээс христийн шашин бусдаасаа тоо толгойгоороо давсан үзүүлэлттэй. Тэгэхээр Бурхан багшийн дүйчин өдрийг хуульчлаад Хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулах юм бол бусад шашин юу болох вэ? Шашин хоорондын тэмцэл болох юм уу, ингэж ярьж болохгүй байх аа. Бид бүхэн улс орны бодлого ярьж байх ёстой болохоос биш шашны асуудал яримааргүй байна. Д.Оюунхорол гишүүн хэллээ, “Буддын шашнаа шүтнэ гэж хуулиндаа заасан” гэж. Тийм зүйл байхгүй. Буддын шашнаа л шүтнэ гэсэн ягшмал  зүйл заалт Үндсэн хуульд байхгүй шүү дээ. Арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахгүй л гэсэн заалт бий. Үүнийг яриад суувал бид олон шүүмжлэлд өртөнө шүү гэдгийг хэлэх байна. Монгол Улсын хууль дүрэмд бүх шашны байгууллагууд захирагддаг. Тиймээс шашны асуудалд шашны байгууллагуудаас хандсан нь дээр байх гэсэн бодолтой байна, харин бидний ярих асуудал бол биш" гэсэн юм.

Үүний хариуд Д.Оюунхорол гишүүн "А.Сүхбат гишүүн хуулийн төслийн үндэслэл агуулгыг огт уншаагүй юм байна гэж бодож байна. Таныг хувь хүнийхээ үзэл бодлын талаасаа ярьж, саналаа хэлж байна гэж бодож байна. Бидний үндэслэл болгож авч байгаа зүйл бол ер нь Монголын 300 гаруй мянган бурхны шашинтан хүмүүс бичгээр саналаа Гандантэгчилэн хийдээр, Сүсэгтний холбоогоороо дамжуулж санал хүсэлтээ албан ёсоор гар хөлийн үсгээ зураад ирүүлсэн байгаа. Энэ бол энэ хуулийн өргөн барих үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг бид УИХ-аараа баталдаг. Энэ хуулин дээр үндэсний түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол Улс үндэстний оршин тогтнох үндэс, амин чухал дархлаа мөн гээд заачихсан байгаа. Яагаад би зонхилох шашин гэж  үзэж байгаа вэ гэдгийг олон улсын шашны эрх чөлөөний тайлан гээд АНУ-аас гаргадаг судалгааны дүн миний гарт байна" гэлээ.

Хамба лам Д.Чойжамц "Энэ бол Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны хүсэлт байгаа юм. А.Сүхбат гишүүний ярьж байгаа зүйлд бага зэрэг гомдолтой байна. Төр шашны хэрэг тусдаа учраас дотооддоо нийгмийн сайн сайхан, үндэсний өв уламжлал, соёл иргэншил үндэсний эв нэгдэл талаас, олон улсад олон улсын энх тайван, оюун санааны эв нэгдэл, ёс суртахууныг эрхэмлэх өдөр болгон тэмдэглэдгийг хуульзүйн талаасаа хэлэлцвэл сайн байна гэдгийг анхааруулья" гэлээ.

Сэтгэгдэл 23ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 1. 9:43
Зочин

Оюунхорол гишүүнд өөр хийх зүйл баймаар юм. 300 мянган сүсэгтэн санал гаргажээ. Санал гаргаагүй олонхийг яах гэж байгаа юм бэ? Шашин шүтлэгээр ялгаварлаж болохгүй бид ч аллахын баяраар амрана үүнийг хуульчил гэвэл яах вэ? Тэдэнд ч бас тийм эрх бий шүү дээ. Духаа цоортол мөргөж өргөл барьц бариад монгол улсыг хөгжүүлнэ гэсэн бодол улсын их хурлын гишүүдэд арай баймгүй. Ер нь оюуны хэт хоосрол мухар сүшигт хүргэдэг гэдэг үнэн байх шүү.

10 сар 31. 11:22
Зочин

Энэ балайр авгайд Цэдэнбалын үед байсан бол энэ ламтай хамт шууд цаазалсан байгаа бузар эргүү шар шашинтай авгай хуулиа ч ойлгохгүй байна

10 сар 31. 13:18
ЗОЧИН

ЗОЧИН Их сонин юм байна,үзээгүй юмаа үзэж үхэр цам харайна гэгч л энэ байх,Оюунхоролд тэр улсууд гарын үсэгнээсээ гадна бас хөлийн үсгээ зурж ирүүлсэн гэнэ,тэрнийгээ олон түмэнд үзүүлээч,та УИХ-д сууж хайран цагаа барахын оронд наад шашныхаа юмыг дагнаж судлаачдээ

10 сар 31. 10:40
ЗочинМөнхжаргал

Юуны чинь буддын шашин! Монголчуудын эрэмгий дайчин чанарыг баллаж, хүлцэнгүй,дорой,бусдын боол болгосон,ард түмнийг мунхруулсан хөгийн шашин. Их эзэн Чингис хаан хэзээ ч буддизмйг шүтдэггүй байсан.

10 сар 31. 17:13
өвсоёлтон

хаа яааяаа тиймүү

10 сар 31. 9:29
Зочин

Сүм хийдээс татвар авах хэрэгтэй

10 сар 30. 20:05
Баяраа

Заавал тэмдэглэлт өдөр болгож сүр бадруулах хэрэг юу байна. Угаасаа одоо ч сүсэг бишрэлтэй хүмүүс нь зулаа өргөөд зальбарч мөргөөд явж л байгаа биздээ.

10 сар 30. 20:00
зочин

Түмэдийн Алтан хан Халхын Автай цэцэн хан хоёр Монголд шарын шашныг оруулж ирсэн Омголон монголыг номой дорой монгол болгосон нь үнэн ш дээ Сүхбат зөв хэлсэн байна

10 сар 30. 19:01
Зочин

Мэдээж Сүхбатын зөв.Одооны лам нар мөнгөний төлөө болсон

10 сар 31. 9:09
Зочин

Хамбаас асууя амралтын өдрөөрөө бид юу хийх ёстой вэ? Тэмдэглэлт баярын уламжлалаараа 100 татах уу? эсвэл Гандан орж ном уншуулах уу?

10 сар 30. 17:34
Зочин jir ard

za bayar bolgoh ni yu um. busad gadnii olon shajinii ursgalaa zohistoi hyanaj hereggvig ni boliulah heregtei. Gandan hiid olshirood gai totgoriig vgvi bolgodog bol bolhoor bolson. zohistoi hemjeend buddagaa nomlood yavuul jir ardad emh tsegts, nigvvseh setgel ni ene saaral niigemd heregtei boluu, busdaar zoosnii nvheer harj tolgoig ni ergvvldeg baiwal yamarch shajin yamar heregtei um. Aav eej, gazar us, vr hvvhdee bolgoogood yavuul barawda. Turchid geh dew shingej tachaadsan nuhduu uhaaruulj chadahgvigees shajin hugjvvlj bayar hiigeed yahch bilee

10 сар 30. 9:32
Зочин

Буддын үнэн нүүр царайг мэдэж авья гэвэл Шашин ба Бодит байдал фэйсбук хаяг руу орж үзээрэй.

10 сар 30. 0:38
Зочин

Сүхбатын зөв хийе бүтээе гэж байгаа бол амралтын өдрөө нэмэх хэрэггүй

10 сар 30. 9:34
Зочин

Абтай сайн хаан Монголынхоо 300 н бөөг барьж Та нар үнэхээр тийм сайн тэнгэр бурхантай холбогдож аливаа зовлон гачуураас бөөлөөд гарч чаддаг юм бол энэ нүхнээс бөөлөөд гараад ир гэж бүгдийг нь гүн нүхэнд дарж алсан тухай нэгтээ сонсож байсан юм байна.

10 сар 30. 9:36
Зочин

Абтай сайн Хаан биш Алтан хааны үед юм байна.

10 сар 30. 0:00
Зочин Э

Түмэдийн Алтан хан, халхын Абатай сэцэн хан гэж ...

10 сар 29. 22:20
C

Түмэдийн Алтан хан, Халхын Абутай цэцэн хан гэдэг биш билүү

10 сар 29. 3:58
Москва

Сухбат мулгуу бех гэхэд зев сайн хэлсэн байна шуу дээ

10 сар 29. 10:28
багы

Хүний бэлдсэн юм л уншаа байлгүй зайлуул. ЖДУ-чин сайн нь сайн Цаанаа л ёозгүй.

10 сар 30. 8:17
Зочин

Шар хувалзнууд одоогийн лам нар

10 сар 30. 8:35
Зочин

suhbat zuv heljee.

11 сар 1. 9:10
Шvvмжлэгч

буддистууд нь тэр хvнийхээ терсен едрийг элдэв хууль мууль гэхгvй тэмдэглэнэ биз дээ. Парламент нь ийм хууль гэгчийг санаачлаад сууж бж болохгvй нь тодорхой ш дээ

11 сар 1. 16:20
ЧОюунчимэг

А Сүхбат гишүүн их тулхтай зөвийг хэллээ. Шашин шүтэх эс шүтэх нь хувь хүний асуудал болохоос Монгол төрийн хуульчлах асуудал бишээ?!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]