Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халхын голын дайны домогт командлагч Григорий ШтернУншсан1,743

Григорий Штерн Киевийн Черкасс мужийн Смел хотын уугуул, тэрбээр 19 нас ч хүрээгүй байхдаа өөрийн сайн дураараа Зөвлөлт Украйны Улаан армийн буудлагын 2 дугаар дивизийн 1 дүгээр бригадын 5 дугаар хорооны байлдагчаар элсэн орсон байна.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд.

Г.Штерн, Х.Чойбалсан, Г.Жуков

2019 оны наймдугаар сарын сүүлч, ёсдүгээр сарын эхээр Зөвлөлт, Монголын цэрэг БНМАУ-ын нутаг Халхын голд ялалт байгуулсны түүхт 80 жилийн ойг дэлхий нийтээр тэмдэглэнэ. Тэр цагт цэргийн чадварлаг үйл ажиллагааны хүчээр японы армийг бүрмөсөн бут ниргэсэнээр БНМАУ-ын дархан газар нутаг дээр хяналтаа тогтоох гэсэн тэдний санаархал дэлхийн хоёрдугаар дайны босгонд хүрэлгүйгээр нуран унасан юм.

Тухайн үедээ хүч чадал, хурц ухаан нь ид жагсаж байсан генерал Григорий Михайлович Штерн, Георгий Константинович Жуков, Монгол маршал Х.Чойбалсан нарын байлдааны үйл явцыг удирдах стратеги тактикийн оновчтой шийдэл, хатан зориг, гайхалтай ур чадвар нь тэртээх 1939 оны энэхүү үйл явдалд (ялалтыг) шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг. 80 жилийн өмнөх тэрхүү үйл явдлын тухай болоод цэргийн домогт командлагч Григорий Штерний туулсан замналын тухай түүний ач хүү, ОХУ-ын цэргийн гавъяат нисгэгч Геннадий Штерн нээлттэйгээр дэлгэн тавьсаныг уншигч олон нийттэй хуваалцаж байна.

Григорий Штерн Киевийн Черкасс мужийн Смел хотын уугуул, тэрбээр 19 нас ч хүрээгүй байхдаа өөрийн сайн дураараа Зөвлөлт Украйны Улаан армийн буудлагын 2 дугаар дивизийн 1 дүгээр бригадын 5 дугаар хорооны байлдагчаар элсэн орсон байна. Тэгээд жирийн байлдагчаас армийн командлагч, хурандаа генерал, Зөвлөлт холбоот улсын баатар хүртэлх алдарт замыг туулсан юм. Иргэний дайны жилүүдэд тэр (батьки) Махно, барон Врангелийн эсрэг байлдаж явсан. 1923 оны 7 дугаар сард түүнийг Узбекстан руу илгээж, Ферганий цэргийн корпусын 13 дугаар буудлагын бригадын Туркестаны 2 дугаар тасгийн цэргийн комиссараар томилсон байна. Григорий Михайлович Штерн тэнд цэргийн эрдэмд шалмаг суралцаж, хүмүүстэй маш сайн харилцаатай байсан ба 7 жилийн турш буюу, 1929 он гарч КВЖД-ийн (Алс дорнодын буюу Дорнод Хятадын төмөр зам дээрх цэргийн мөргөлдөөн) цэргийн үйл ажиллагаа өндөрлөх хүртэл СССР-ийн батлан хамгаалах ардын комиссар, мөнхүү Зөвлөлт холбоот улсын маршал Клим Воршиловын комиссараар хавсран ажиллаж байжээ.

1936 оны 12 дугаар сард тэр Испаний бүгд найрамдах улсын Армийн ерөнхий штабд Мусолин болон Гитлерыг дэмжигч, үймээн дэгдээгч фашистын генерал Франкогийн эсрэг байлдааны ажиллагааг удирдах цэргийн зөвлөлийн даргаар томилогдов. Штерн тэнд, (хилийн чанадад) 16 сар үүрэг гүйцэтгэх зуур агуу их эх орны дайны баатар адмирал Н.Кузнецовтай ойртон нөхөрлөх хувь заяа тохиожээ. Тэгээд өмнөд Мадридийн Харам голын эрэгт болсон цэргийн ажиллагааг удирдахадад оролцов. Мөнхүү 40 мянган цэргийн бүрэлдэхүүн бүхий генерал Франкогийнхний үймээнийг дарах гол хүчийг амжилттай удирдсаны тул талархал хүртэв. Түүнчлэн Штерн Гвадалахарскийн тулалдааныг удирдаж, италийн 50 мянган цэргээс бүрдсэн корпусыг (аян дайны) бут цохив. 1937 оны турш тэнд цэргийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байлаа. Испанид цэргийн сонгодог шинжлэх ухааны ойлголт дутагдалтай байсан тул Штерн энэ асуудлыг барьж авч, гарын авлага бүтээл ч туурвисан байна. Тэгтэл ажил бас л мундсангүй. Өөрийн удирдаж буй бүрэлдэхүүний цэрэг офицеруудтай сайтар ойлголцож чаддаг байхын тулд Испани хэл сурч, тухайн хэлээр дамжуулж буй цахилгаан мэдээг мэргэжлийн түвшинд хянан засварлах хэмжээнд хүрсэн байна.

Штерн Халх голд

Фашистын танк болон агаарын довтолгооныг сөрөх, эсэргүүцэн хамгаалах тактик боловсруулахад нь Испаний командлагчид зөвлөн туслах нь түүний нэг гол үүрэг байв. Испанид гавъяа байгуулсны учир Штернийг 1938 оны 4 дүгээр сард Лениний одон болон Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Мөн сардаа Штерн алс дорнод дахь япон-хятадын дайны фронт руу томилогдов. Тухайн жилд болсон Хасан нуурын тулгаралтанд Зөвлөлт цэрэг ялалт байгуулахад Штерн мөн л шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Тэгэхэд тэр Алс дорнод дахь цэргийн фронтын штабын даргаар ажиллаж байлаа. Япончуудад амжилттай цохилт өгсөний төлөө командлагчыг мөн Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнав.

Григорий Михайловичийн ач хүү Григорий Исаакович Штерн 2008 онд, 70 настай, Черкасс мужид аж төрж байхдаа 1938 оны үйл явдал өрнөсөн Хасан нуурын хөвөөнд очиж, хатуу ширүүн дайны самууны он жилүүдэд баатарлаг гавъяа байгуулж амь үрэгдсэн баатруудын хөшөөнд цэцэг өргөжээ. Түүнчлэн Горигорий Михайлович Штерний төрөлх нутаг Смелянскийн музейн үзмэрийг улам баяжуулсан байдаг. Григорий Штерн 1938 оны сүүлч буюу Хасан нуурын хэрэг явдлын үеэр Улаан армийн Алс дорнод дахь 1 дүгээр салбарын командлагчаар томилогдсон ба тэнд цэрэг дайны авъяас нь улам тодров.  Төдөлгүй Халхын голын байлдааны ажиллагааг удирдахаар томилогдсон юм. Монголд үүссэн нөхцөл байдлын улмаас Штерн фронтын командлагчаар ажиллах болсон нь СССР-ийн ардын батлан хамгаалах хорооны захиргааны төвлөрлийг сааруулахад нөлөөлсөн хэрэг. Тэр үедээ Монгол цэргийн Ерөнхий командлагчаар Х.Чойбалсан, армийн ар талыг хангах албаны удирдагчаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал ажиллаж байлаа. Бүүр 1939 оны 7 сарын сүүлээр японы өдөөн хатгалгыг үлдэн хөөх тухай Монгол Зөвлөлтийн хамтарсан гэрээг яаралтай байгуулсан байдаг. Мэдээжийн хэрэг үүнд туршлага, тэсвэр хатуужил, ухаан, авъяасаараа цолгорон товойж байсан Григорий Михайлович Штерн голлох үүрэг гүйцэтгэсэн байна.

Энэ үед түүний хамтран зүтгэгч Георгий Жуков болон түүний удирдсан цэргүүдийн алдааг хэлэлцэх цэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, (Георгий Жуковд буудан алах ял оноож байсан) шийтгэл оноохоос хэлтрүүлэн, өршөөлгөж чадсан юм. Болсон явдлын дараа Халхын голын байлдаанд оролцсон дайчин П.Григоренко бичихдээ. “Тэр тэднийг өршөөлгөхийн төлөө их ухаан сэтгэл зүтгэл гаргасан. Үгүүлэн буй үйл явдлын хомрогонд амь үрэгдэгсэд асар их дайчин баатарлагийг үзүүлсэний учир улсын баатарт хүртэл, бүхнийх нь гавъяг нэхэн үнэлсэн нь Штерний сэтгэл зүтгэлийн үр дүн байсан юм. Григорий михайлович дайны талбарт дайчдынхаа амийг сүйтгэхгүй байхын төлөө урьдчилж бэлтгэл сургуулилт сайн хийлгэхэд машид анхаарч хичээдэг байсан. Тэр байлдааны үйл явцыг заавал үнэ цэнд хүртэл нь урьдаас төлөвлөн боловсруулж хэвшсэн нэгэн байлаа” гэсэн бий. Японы талын хүчийг бодитой үнэлж, түүнчлэн Жуковын зарим сул талыг сайн мэдэж байснаараа үйл явцыг оновчтой удирдлага руу чиглүүлж чадсан хийгээд эх орныхоо төлөө бүхнээ зориулахад бэлэн байсан Монголын цэргүүд түүний удирдах арга барил хийгээд шийдвэрт хүчтэй түшиг тулгуур болсон байдаг.

Халхын голын байлдаан чилийсэн 104 өдрийн турш үргэлжилж, 1939 оны 9 дүгээр сарын 16-нд Зөвлөлт, Монголын цэргийн бүрэн ялалтаар өндөрлөв. Японы талын 6 жилийн турш нууцлан бэлтгэсэн төлөвлөгөө нуран унав. Штерн болон Ажилчин тариачны улаан армийн дээд офицеруудын хэсэг 1939 оны 9 дүгээр сарын 19-нд Засгийн газрын шагналаар шагнагдав. Улаанбаатарт 1939 оны 11 дүгээр сарын 7-нд Монгол, зөвлөлтийн армийн ялалтын парад болов.  Мөн сарын 27-нд болсон Коммунист намын төв хорооны бүгд хуралдаан дээр Штерн хэлсэн үгэндээ Халхын голын байлдааныг ялалтаар дуусгасан Зөвлөлтийн арми дахиад Хятад, Солонгос болон зүүн өмнөд Азийн бусад орнуудын нутаг дэвсгэрийг японы түрэмгийллийн савраас чөлөөлөхөөр жолоогоо эргүүлж байгааг мэдэгдсэн байна. Сталин энэ үйл явцыг зориг шийдэмгий үргэлжлүүлэхээр нэгэнт шийдвэрлэжээ.

1939 оны 12 сарын 13 гэхэд Штерн Монголоос буцаж ирээд, Финийн 8 дугаар армийн командлагчаар очих тушаал хүлээн авсан байв. Тасралтгүй давхцан өрнөж байсан дэлхий дахины түгшүүрт байдал түүнд амрах чөлөө ч олгохгүй, “эмээл дээрээс нь ер буулгахгүйгээр” дараагийн томилгоог гардуулж байсан бөгөөд энэ удаагийн томилгоо нь Маннереймийн давшилтын шугам дээр зөвлөлтийн цэргийн хэсэг хүч эрсдэл хүлээсэн цаг үед давхцаж байв. Эдгээр дайн, тулгаралтуудад зөвхөн Оросын төв бүсийн цэргийн нэгтгэлүүдээс гадна, Сибирийн бүсийн арми ч идэвхтэй оролцсон. Тэрбээр 8 дугаар армийн бүрэлдэхүүнд Бийскийн 118 дугаар батальон, Барнаулын 119 дүгээр батальонууд амжилттай байлдсан байдаг. Тэр үед дайнд оролцон, байлдаж асан нэгэн дайчныг төрөл төрөгсөд нь эрж сурсаар байдаг. Энэ хүн бол бүр 1937 онд Алтайн хязгаарын Грязнухскийн районоос цэрэгт мордсон Иван Семёнович Ларичев юм. Түүний гэр бүлийнхний төлөөлөл Иван Семёновичийг хэрхэн цэрэгт элсэн агуу  их эх орны дайнд оролцож, ялалтын дундуур шархдаж гэртээ буцаж ирсэн тухай Штерн гэдэг авьъяслаг командлагч байсан тухай хуучилдаг байснаас нь санаж байгаагаа дурссан юм. Мөнхүү дайны он жилүүдэд Иван Семёновичаас гадна Сибирийн олон дайчид Штернтэй мөр зэрэгцэн дайтаж, ялалт байгуулж явсны нэг нь буудлагын 1 дүгээр корпусын штабын дарга байсан Павел Иванович Ивашкин юм.

Павел Иванович хүмүүст ярихдаа: “Дайтаж явах үед улаан армийн цэргүүдэд даарч хөрөхөөс гадна өлсөж ундаасах бэрхшээл олонтоо тохиодог байв. Тиймээс цэргийн салаа салбар бүрийг хүнсний зүйл, сум галт хэрэгслээр хангах мөн цанын болон буудлагын бэлтгэл хийлгэх нарийвчилсан журмыг Штерн боловсруулж, баталсан байна. Дашрамд үгүүлэхэд Горигорий Михайлович 8 дугаар армийн бүрэлдэхүүнийг анх удаа фронтын шугамын дэргэд байлдааны сургуулилтанд оруулж байсан гэдэг. Зөвхөн цаначидаас гадна буудлагын цэргүүдийн сургуулилтыг ой, тайга зэрэг газрын байцыг ашиглан, сайтар далдалсан нөхцөлд хийдэг байсан гэдэг нь ч мэдээж. Штерн нэг удаа “цэргийг чанартай хүнсээр хангаж байх нь тэдний биеийн хүч тэнхээ, эрүүл мэндэд сайнаар барахгүй, сэтгэл санааны байдалд чухал ач холбогдотой” хэмээн зөвлөж байсныг санаж байна.

8 дугаар арми чадварлаг удирдлагийн хүчинд асар богино хугацаанд бусад анги салбараас харьцангуй сайн болсон бөгөөд бэлтгэл сургуулилтандаа юуны өмнө их бууны (артлерийн) салбарын галын бэлтгэлийг онцгой анхааран бэлэн байдалд оруулаад, дараа нь явган дайралтаар тактикаа бүрэн гүйцэлдүүлэх зарчимд суурилдаг байв. Түүнчлэн Горигорий Михайлович Зөвлөлтийн зэвсэг техникийг дайсанд үлдээхийг хатуу хориглон цээрлэдэг байлаа. Түүний туршлага чадвар нь тухайн үеийн агаарын цэргийн (десантын) командлагч Василий Маргелевийг ч эмээхэд хүргэдэг байж. Ялалтын дараах өвөл нь Штерн дахин Монголд очсон. Тэрбээр Григорий Михайлович бол Ажилчин, тариачны улаан армийн хамгийн залуу командлагч байжээ. Тэр бүхий л амьдралдаа энгийн даруу нэгэн байсан бөгөөд цэрэг цамцан дээрээ эсвэл гител дээрээ зөвхөн ЗХУ-ын баатрын тэмдгээ л зүүдэг байсансан” гэж хуучилдэг байв.

Түүний хамтран зүтгэгчдийн нэг байсан, гэхдээ өөртэй нь ердөө ганц удаа л дотночилон уулзаж байсан Зөвлөлтийн дайчин Павел Иванович Ивашкины ой дурсамж, сэтгэл зүрхэнд Штерн ийнхүү тодорч үлдсэн байсан юм. Харамсалтай нь домогт жанжин Штерн залхаан цээрлүүлэлтийн (дарангуйллын) машины тээрмэнд өртөн, алтан амиа алдсан юм. Цаг бусаар эрсдсэн амийг нь цагаатгалаар ч нөхөж болшгүй билээ.

Алексей ИВАШКИН

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ   

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 2. 18:00
Зочин м

Галзуу хүн орчуулсан юмаа даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]