Монгол Улсын Үндэсний шигшээ баг, МИАТ компани, "Хилчин" спорт хорооны тамирчин О.Цэцэнцэнгэл Парис-2022 Гранд Сламд +100 кг-ийн жинд түрүүллээ. Өдгөө 22 настай тэрбээр ийнхүү Абу Даби болон Парисын Гранд Сламд дараалан түрүүлээд байна.
"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны "Гранд Слам" буюу "Их дуулга"-ын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд өрсөлдсөн "Хилчин" спорт хороо, МИАТ компанийн тамирчин, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг цэвэр ялснаар Парисын "Их дуулга"-ын +100 кг-ын жинд түрүүлсэн АНХНЫ МОНГОЛ жүдоч болж байгаа юм.
Тэрбээр эхний барилдаанд Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр ялсан. Хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон, Будапешт-2021 дэлхийн аваргад түрүүлсэн Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж шуугиан тарьсан юм. Ингээд алтан медалийн төлөө Азербайжаны Ушанги Кокауритэй хийсэн барилдаандаа манай бөх О.Цэцэнцэнгэл боох мэхээр цэвэр ялсан юм.
Түүнээс өмнө +100 кг-д манай жүдочид Гранд Слам ангилалд түрүүлээгүй байсан бөгөөд О.Цэцэнцэнгэлийн хувьд түрүүлэх түрүүлэхдээ бүр хоёр дараалан түрүүлж, IJF-ийн мэргэжилтнүүдээс Mongolian Rocket нэрийг зүүгээд байна. Ийнхүү Монголын жүдочид Парисын "Их дуулга"-аас 46 дахь медалиа хүртсэний 9 дэх алтан медаль нь түүнийх байв.
О.Цэцэнцэнгэл Абу Дабид
Бас их хүч хөдөлмөр тэвчээр шүү
Пуужин ч гэх шиг залуу хүүхдийг битгий ингэж хөөрөгдөөд байл даа. Манайхан элдэв магтаал хэлж архи барьж гүйсээр байгаад хүнийг эвдэлдэг шүү. Мундаг хүүгээс цагаан хэл ам хол байг ээ. Амжилт!!