Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Яг 100 жилийн өмнө дэлхийд болсон үйл явдлууд (фото нийтлэл)Уншсан10,971

1919 оны 11 дүгээр сарын эхээр Хүрээнд ирсэн генерал Сүй Шү Жан Монголын автономийг устгах нь “тушаалын хэрэг” болохыг сануулж, Монголын эрх баригчдаар гуйн өргөх бичгийг гаргуулахаар хүчлэн шаарджээ.

Египет, 3 дугаар сар. Британийн аялан байлдах корпусын явган цэргүүд Сфинксийн хөшөөний дэргэд гэрэл зураг авахуулжээ.
АНУ-ын Кентакки мужийн захирагч Эдвин Морроу болон түүнийг эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг хангах тухай баримт бичигт гарын үсэг зурж байгааг анхааралтай ажиглаж байгаа Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэгчид, 1 дүгээр сар
5 дугаар сар. Октябрийн хувьсгалаас хойш 1920 он гэхэд улаантнууд Оросын иргэний дайнд ялалт байгуулах нь тодорхой болов. В.И.Ленин Москвагийн Свердловын талбайд (Одоо Театрын өргөн чөлөө) Улаан армийн цэрэг дайчдад хандан тавхан сарын дараа ялагдлаар төгсөн Зөвлөлт-Польшийн дайны холбоо бүхий илтгэл тавьж байна. Индрийн баруун талд Ардын комиссар Лев Троцкий болон шүүхийн гишүүн Лев Каменев нар.
3 дугаар сар. Японы үйлдвэрүүдийн ажилчин эмэгтэйчүүд эрэгтэй ажилчдаас хэт бага цалин авдгийг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн цуглаан. Токио.

7 дугаар сарын 4 буюу АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдрөөр. Нью-Йоркийн Кони айлендын эрэг дээр амралтаа өнгөрөөж буй америчууд.

Ирээдүйд АНУ-ын Ерөнхийлөгч болох хувьтай Франклин Делано Рузвельт гэрийнхээ үүдэнд 14 настай охиныхоо хамт. Энэ үед тэрээр дэд Ерөнхийлөгчийн суудалд горилон сонгуульд өрсөлдөж байлаа.

Капитолын толгод, Конгрессын ордны өмнүүр алхаж яваа явган цэргийн 63 дугаар бригадын цэргүүд. дэлхийн 1 дүгээр дайн дуусч, Америкийн цэрэг эрс Европоос эргэн ирээд хоёр жил болсон байв.

Ирландын нийслэл Дублин хотод Sinn Fein улс төрийн хүчний эсэргүүцэгч, тэмцэгчид Британийн цэргүүдтэй Mountjoy шорон хүрэх замд мөргөлдөөн үүсгэж байна. 1920 он бол Ирландын тусгаар тогтнолын төлөөх иргэний дайн дундаа орсон цаг үе байв.

Америкийн нисэх онгоцны сургагч багш, туршин нисгэгч, жүжигчин, олон нийтийн идэвхтэн Ормер Локлир гэгч энэ эр элдвийн зүйл сэдэж хүмүүсийг алмайруулдаг байж. 1920 оны 6 дугаар сард нисч буй онгоцны далавч дээр гэрэл зургаа авахуулж байсан тэрээр хоёр сарын дараа онгоцны ослоор нас нөгчсөн юм.

Эдийн засгийн хямрал гаарч, тус оны 9 дүгээр сард нь Уолл Стритэд тэсрэх бөмбөг дэлбэлсэн халдлага хүртэл гарав. 9 дүгээр сарын 16-нд болсон энэ халдлагыг анархистууд, коммунистууд гардан гүйцэтгэсэн хэмээжээ.

1920 оны үеийн Зөвлөлтийн цагдан сэргийлэхийн эмэгтэй ажилтнууд сургуулилт хийж байна.

Бүрх малгайтнуудын далай. Нью-Йоркийн Уолл Стрит.

1920 онд Бельгийн Антверпен хотод зохион байгуулагдсан зуны олимп. Нийт 29 орны баг тамирчид оролцсоноос АНУ-ын тамирчид 41 алтан медальтай түрүүлсэн ба нийт2561 эрэгтэй, 65 эмэгтэй тамирчин оролцож байв.

1920 оны Сөүл хотын гудамж, Японы далбаа гаднаа өлгөсөн үйлчилгээний газрууд байгааг харж болно.

1941 онд Пирл Харборт сүйрсэн Америкийн тэнгисийн цэргийн "Оклахома" байлдааны хөлөг онгоц 1920 онд (1910 онд үйлдвэрлэсэн)

1920 оны Лондонгийн гудмаар автомат машинууд тавигдаж эхэлжээ.

 

Армяны дүрвэгсдэд талх тарааж байна
1920 онд өөрсдийнхөө гэрэл зургийг авч байгаа Лондоны эрчүүд.
Эцэст нь... 1920 онд Монгол оронд юу болов?
1920 оны Нийслэл хүрээний 15-ны цагдаа.

1919 оны 11 дүгээр сарын эхээр Хүрээнд ирсэн генерал Сүй Шү Жан Монголын автономийг устгах нь тушаалын хэрэг болохыг сануулж, Монголын эрх баригчдаар гуйн өргөх бичгийг гаргуулахаар хүчлэн шаарджээ. Сүй Шү Жаны тулгалтыг Улсын Доод хурал эсэргүүцсэн хэдий ч нөхцөл байдлаас гарц олж чадаагүй Дээд хурал зохион өгсөн бичгийг Монголоор орчуулан, 5 яамны тамгыг дарж 11 дүгээр сарын 17-ны өдөр “Автономит Гадаад Монголын Засгийн газрын бичиг” нэрээр өргөжээ. 1919 оны 11 дүгээр сарын 22-нд Гурван улсын гэрээг цуцалж, Гадаад Монголын  автономит эрхийг халсан тухай Дундад улсын ерөнхийлөгчийн зарлиг гарч, 12 дугаар сарын 16-нд Монголын олон хошуудад зарлан мэдэгдэв.

    1920 оны 1 дүгээр  сарын 2-нд  Монголын өөртөө эзэрхэх засгийг устгасан тухай ёслол Нийслэл Хүрээнд болж, Монголын Засгийн газрын тамга хэргийг хураан, Монгол цэргийг тарааснаар хятадын цэргийн захиргаа тогтов. Гэхдээ энэ нь цаг зуурын  явдал байж, Монголчууд  хятадын эзэрхийллийн эсрэг тэмцэлд нийт олноороо боссон билээ.

Тайлбаргүй...
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]