Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Пуужин харвах товчлуурт хэн нэгэн ойртвол шууд..."Уншсан27,988

Энэ явдал дараа нь ил болж, Петровын ачаар хүн төрөлхтөн цөмийн дайнаас аврагдсан билээ гэсэн утгатай зүйл интернетээр дүүрэн.

Дэлхийг аварсан хүн гэхээр ЗХУ-ын иргэн Станислав Петровын тухай их ярьдаг. 1983 оны нэгэн өдөр Серпухов-15 гэсэн нэртэй нууц төвийн хяналтын жижүүр хийж байсан Петров АНУ-ын нутаг дэвсгэрээс цөмийн, тив алгасах пуужинг ЗХУ-ын нутаг дэвсгэр рүү харвалаа гэх системийн (элдэв мэдрэгч бүхий хиймэл дагуулын, компьютер тооцооллын нэгдсэн мэдээ) мэдээллийг аваад, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дүнд энэ нь цөмийн дайралт биш техникийн алдаа байна гэж мэдсэн гэдэг. Энэ явдал дараа нь ил болж, Петровын ачаар хүн төрөлхтөн цөмийн дайнаас аврагдсан билээ гэсэн утгатай зүйл интернетээр дүүрэн. Хүйтэн дайн дууссаны дараа энэ хүний алдар нэр ингэж тарсан бөгөөд барууны хэвлэл мэдээлэл үүнийг хамгийн их тарааж, магтан шагшиж байсан юм. Петровын тухай, дээрх явдлын тухай олон баримтат кино хийгдсэн байгаад саяхан бүр “Дэлхийг аварсан хүн” (The Man Who Saved the World)  гэсэн уран сайхны кино ч гарсан байдаг.

Гэхдээ зарим хүмүүс, ялангуяа Зөвлөлтийн цөмийн цохилтын системтэй холбоотой томоохон алба хашиж байсан зарим хүмүүс Петровын үйлдлийг “жирийн л нэг хяналтын ажлаа хийсэн, энэ хүн тэрхүү мэдээллийг хуурамч түгшүүр гэж мэдээгүй өнгөрүүлсэн байлаа ч өөр эрх мэдэл бүхий хүмүүс дахин шалгаж байж хариу цо хилт хийх шийдвэр гаргах зарчимтай”, “Барууныхны хэвлэлийн шуугиан төдий зүйл” гэж үздэг. Харин тэднийхээр бол жинхэнэ “дэлхийг аварсан хүн” нь Америкийн армийн офицер Уильям Бассет юм гэнэ лээ.

1962 оны 10-р сарын 28-нд Никита Хрущев, Жон Кеннеди нар Карибын хямралын асуудлаар тохиролцож чадсанаар дэлхийн 3-р дайн, цөмийн дайн эхлэх аюулаас зайлж чадлаа гэж олон хүн амьсгаа авч байсан тэр цаг үед Японы Окинава арал дээр Америкийн цэргийн баазад хэцүүхэн юм болж байжээ.

Карибын хямралаас болж Америкийн цэрэг армийнхан DEFCON-2 буюу цөмийн дайн эхлэх хэмжээний бэлэн байдалд орсон байв. Далавчит пуужин харвах хэсгийн тэргүүн офицеруудын нэг болох Уилтям Бассет тэр өдөр радио холбоогоор нэгэн яаралтай мэдээ авсан нь Mace-B далавчит пуужинг Ханой, Бээжин, Пхеньян, Владивосток зэрэг хотууд руу х а р в а х ы г тушаасан тушаал байж. Тэрхүү Mace-B гээч далавчит пуужин нь 70 килотонноос 1,4 мегатонн хүртэлх хүчтэй цөмийн хошуутай эд байсан гэхээр тэр хүн ямар а й м ш и г т тушаал авсан нь тодорхой болов уу. Сонирхуулан хэлэхэд 1945 оны 8-р сард Японы Хиросима хотыг ойролцоогоор 16 килотонн, Нагасаки хотыг 28 килотонн хүчтэй цөмийн бөмбөгөөр б ө м б ө г д с ө н гэдэг. Харин Бассетын мэдэлд байсан далавчит пуужингийн зарим нь бүр 1,4 мегатонн...

Энэ тушаалтай цуг нууц код ирэх ёстой, дүрмийн дагуу тэр код нь ч ирсэн ба үүнийгээ уг пуужинг харвах байранд урьдчилан битүүмжилсэн нууц кодтой тохируулахад яг таарч байлаа. Өөрөөр хэлбэл цөмийн п у у ж и н х а р в а х бүх л заавар журам яг номоороо явагдсан гэсэн үг. Товч дарах л үлдлээ...

Харин Бассет эргэлзэж эхэлсэн байна. Нэгдүгээрт бэлэн байдлын DEFCON-2 нөхцөлөөс DEFCON-1 буюу цөмийн дайн эхэлсэн үеийн байдалд шилжээгүй явдал. Магадгүй ЗХУ гэнэт цөмийн д а й р а л т эхлүүлснээр АНУ-ын цэргийн удирдлага байлдааны бэлэн байдлын зэрэглэл дээшлүүлэлгүй шууд цохилт өгөх тушаал дамжуулсан байж болох. Хэрвээ тийм бол Японы Окинава дахь цэргийн бааз хамгийн түрүүнд ц о х и л т о д өртөх ёстой газар боловч энд ямар нэг пуужингийн д о в т о л г о о н болсон шинжгүй.

Мөн өөр нэг хачирхалтай зүйл нь мань хүнд ирсэн у с т г а х ёстой байнуудын жагсаалтад байгаа 4 хотын 3 нь ЗХУ-ын хотууд биш байлаа.

Энэ мэт байдлаас болж Бассет өөртэй адил тушаалтай, өөр пуужин харвах хэсгийн нөхөртэй яаралтай холбогдоход өнөөх нь ч гэсэн бас 4 хот руу пуужин харвах тушаал авсан, 2 хот нь ЗХУ-ын хот биш байх юм гэсэн юм хэлсэн байна. Бассет байдал биш болж байгааг ойлгоод шууд төв рүү холбогдож, өмнөх тушаал ойлгомжгүй байгаа тухай мэдээлж, тушаалаа шинээр ирүүлэхийг хүсжээ. Энэ хооронд Бассетын удирдлагад байдаг, пуужин харвах товчлуурыг дарах ёстой нэгэн дэслэгч цэрэг эрийн үүргээ биелүүлнэ гээд товчлуурыг дарах гэж дайрсан учраас барьж х ү л э х дээрээ тулсан юм байх.

 Дээрээс ирэх тушаалыг хүлээж байсан Бассет яг өөрийн мэдэлд байх хоёр цэрэгт “Намайг аман тушаал өгөөгүй байхад юм уу байлдааны бэлэн байдлын нөхцөлийг DEFCON-1 болгон өөрчлөөгүй үед пуужин х а р в а х товчлуур руу хэн нэгэн хүн ойртвол шууд б у у д” гэж тушаажээ.

Хэсэг хугацааны дараа өмнөх тушаалыг хүчингүй болгосон мэдээлэл дээрээс ирж бүх зүйл өнгөрсөн юм гэдэг. Энэ явдлыг тэр даруй нууцалж, уг үйл явдалтай холбоотой хүмүүс нь насан туршдаа нууц хадгалах ёстой болсон ба бүр сүүлд, 2015 онд энэ хэргийн тухай Жон Бордан гээч хүн анх ярьж, АНУ-ын засаг захиргаа ч ийм явдал болсныг хүлээн зөвшөөрсөн байна. Одоо сэтгүүлчид, эрдэмтэд энэ явдлын тухай бүх л материалыг нууцын зэрэглэлээс гаргахыг шаардан тэмцэж байгаа ба цөмийн пуужингаар д а й р а л т хийх албан ёсны тушаал нь нууц кодтойгоо цуг пуужин х а р в а х багт очно гэдэг нь цөмийн дайн эхлүүлсэнтэй утга нэг болохоор арга ч үгүй юм. Ийм а й м ш и г т явдал болох шахсан шалтгаан нь холбоо харилцааны болон бусад техникийн алдаа байсан уу, эсвэл өөр хэн нэгний хүсэл сонирхол байсан уу гэдэг ядаж л сонин байлгүй яахав.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]