Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Халхын голын дайны тухай онцлох 10 баримтУншсан15,344

Зөвлөлт Холбоот Улс 1938 онд Хасан нуурт Японтой байлдаж нэлээд хүн хүчээ алдан хохирч байж туршлага хуримтлуулсан бөгөөд Японы цэргийн байлдах арга ухаан, зэр зэвсэг, цэргийн хүчин чадлыг ямар нэгэн хэмжээгээр мэдэж авсан байв.

1. Дайны шалтгаан Японы түрэмгий бодлогоос үүдэлтэй

Япон улс 1932 онд Манжуурыг эзлэн, Манж-Го улсыг байгуулаад цаашаа Зөвлөлт Холбоот улсын Алс Дорнод, Сибирьт санаархаж эхэлсэн. Мөн ЗХУ-ын холбоотон БНМАУ-ын газар нутгаар дамжуулан Байгал нуурын өмнөд талаас цохилт өгөх төлөвлөгөөтэй байв. ЗХУ-БНМАУ нь 1936 онд Харилцан туслалцах гэрээ байгуулсан байсан бөгөөд уг гэрээний дагуу Зөвлөлтийн Улаан армийн 57-р онцгой корпус БНМАУ-ын нутаг дэвсгэрт орж ирэн Японы эсрэг болзошгүй дайнд бэлтгэж эхэлсэн юм.

2. Зөвлөлтийн Улаан арми Хасан нуурт япончуудтай өмнө нь учирч байсан

Зөвлөлт Холбоот Улс 1938 онд Хасан нуурт Японтой байлдаж нэлээд хүн хүчээ алдан хохирч байж туршлага хуримтлуулсан бөгөөд Японы цэргийн байлдах арга ухаан, зэр зэвсэг, цэргийн хүчин чадлыг ямар нэгэн хэмжээгээр мэдэж авсан байв. Харин Монгол Улс япончуудтай анх удаагаа тулгарсан юм. Зөвлөлт Холбоот Улс болоод япончуудын аль аль нь Халхын голд даагаа нэхэхээр шийдсэн.

3. Япон улс Монгол Улсаас газар нутгаа шаардаж татгалзсан хариу авсан

Японы тал Халхын голын зүүн эргээс Монгол Улсын хил хүртэлх 20 орчим км газар нутгийг Манж-Го улсын газар нутаг хэмээн үзэж, өөрийн хяналтаа тавих гэж оролдсон юм. Энэ нь ч цаанаа учир шалтгаантай байжээ. Тухайлбал Хянганы нурууны зүүн талаар тавьж буй Японы төмөр зам хилийн шугамаас 2 км хүрэхгүй зайд баригдахаар байсан бөгөөд Монгол-Зөвлөлтийн их буу болоод төрөл бүрийн буудлагын зэвсгийн галаас төмөр замаа найдвартай хамгаалахын тулд Монголын хилийг Халхын голын баруун эрэг хэмээн үзсэн юм. Үүнийг нь Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй билээ. Үүнээс үүдэн удаа дараагийн хилийн зөрчил маргаан эхэлсэн.

4. Халхын голын дайны эхлэлийн хамгийн идэвхтэй үе нь 1939 оны 5 дугаар сар байсан

Халхын голд болж байсан үйл явдлуудаас 1939 оны 5 дугаар сар хамгийн идэвхтэй дайны өмнөх үе байжээ. 1939 оны 5 дугаар сар эхэлмэгц Японы талын цэргийн ажиллагаа хамгийн идэвхтэй үедээ орсон. Японы 23-р явган дивиз Монголын хилийн цэрэг болоод 6-р морьт дивизийн эсрэг томоохон хүчээр дайрч эхлэв. Түүхэнд 5 дугаар сарыг Халхын голын хамгийн идэвхтэй, эгзэгтэй цаг үе гэж нэрлэдэг. Ялангуяа 1939 оны 5 дугаар сарын 11-28-ны өдрүүдэд томоохон тулалдаан явагдаж Халхын голын дайн эхэлсэн гэж үздэг.

5. Халхын голд Г.К.Жуков анхны томоохон ялалтаа байгуулсан

Дэлхийн Нэгдүгээр дайн, Оросын Иргэний дайн гээд олон дайн тулалдаанд Г.К.Жуков оролцож ялалт байгуулж байсан ч Халхын голын дайн бол түүний томоохон анги нэгтгэл удирдаж орсон анхны том дайн болж, улмаар ялалт байгуулж чадсан. Монголд ирээд тэрээр 57-р Онцгой корпус, армийн Нэгдүгээр бүлгийг удирдсан. Халхын голоос эхлэн түүний нэр алдар дэлхийд цуурайтаж аугаа их жанжин болох эхлэл нь тавигдсан юм. Мөн тэрээр Сталины "махны машин"-д өртөх нь тодорхой байсан ч Монголд ирснээр аврагдсан учир Монголын тал нутаг Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж явдгаа олонтаа дуртгалдаа бичиж байв.

6. ЗХУ-ын түүхэн дэх анхны том танкийн тулалдаан Халхын голд болсон

1939 оны 7 дугаар сарын 2-нд Японы цэргүүд Халх голын баруун эрэгт Баянцагааны нуруунд эхний болоод эцсийн удаа бэхжих гэж оролдсон нь ЗХУ-ын хувьд анхны том танкийн тулалдааны эхлэлийг тавьжээ. Баянцагааны нуруунд хориглосон Японы цэргийг ямар ч хамаагүй үнээр устгах нь чухал байсан учир Г.К.Жуков 57-р Онцгой корпусын 11-р танкийн бригадыг аяны журмаас шууд явган цэргийн дэмжлэггүй аймшигт тулалдаанд оруулсан бөгөөд 180 гаруй танкийн 50 хувь нь устгагдсан бөгөөд үүнийг хожим Баянцагааны хядлага гэж нэрлэх болсон.

7. Халхын гол дахь Японы ялагдал нь урьдчилан таамаглаж байснаас нь илүү их хохирол авчирсан

Халхын голд Японы 6-р арми сүйрч нийт хохирол нь 61000 орчим цэргээ алдсан явдал бөгөөд үүнээс 45000 нь 7, 8 дугаар сард амссан хохирол байсан юм. Харин Зөвлөлтийн талын нийт хохирол нь 18000 орчим хүн байв.

8. Халхын голд ялагдсан нь Японы Ерөнхий сайдыг огцроход хүргэсэн

Халхын голын дайн 1939 оны 9 дүгээр сарын 16-нд дууссан. Энэ нь Японы эрх баригчдын хувьд Хасан нуурын ялагдлаас хойшхи хоёр дахь том цохилт болсон бөгөөд 8 дугаар сарын 23-нд Москвад ЗХУ, нацист Герман хоёрын хооронд харилцан үл довтлолцох гэрээ зурагдсанаар Японы тал дипломат, геополитикийн ялагдалд хүрчээ. Үүний үр дүнд 1939 оны 1-р сараас хойш Япон Улсын Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн Хиранума Кийтиро огцрох шаардлагатай болсон. 1946 онд Хиранума Кийтиро нь Алс Дорнодын Олон улсын цэргийн шүүхийн шүүгдэгчдийн нэг байх бөгөөд амь насыг нь хороох ял оногдуулах болно.

9. Халхын голын дайны үед ЗХУ-ын анхны баатрын “Алтан таван хошуу” бий болжээ

Халхын дайнд ялалт байгуулсан ЗХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнээс 70 орчим (73, 74?) цэрэг, дарга нар ЗХУ-ын Баатар цол хүртжээ. 27 нисгэгч, 26 танкист, 14 цэрэг, 3 их буучин, 20 хүн нэхэн шагнагдсан. ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар 1939 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ЗХУ-ын Баатарт зориулсан онцгой ялгах тэмдэг – ЗХУ-ын Баатар хэмээх медалийг бий болгожээ.

10. Халхын голын дайны ялалт 1941 онд Москваг хамгаалахад тусалсан

Халх голын дайнд Монгол-Зөвлөлтийн цэргүүд ялж Японд сайтар сургамж өгсөн нь Аугаа их Эх орны дайны үед Москваг Германы цэргээс хамгаалахад тус болсон. Учир нь Холбоотон Берлинээс ирсэн дарамт шахалт гуйлтыг үл харгалзан Японы удирдагч нар 1941 онд ЗХУ руу Алс Дорнодоос хүчтэй дайралт хийхгүй байхаар шийдсэн. Энэ нь Сибирьт байсан дивизүүдээ Москва хүртэл шилжүүлэх боломжийг Сталинд олгосон бөгөөд ингэснээр Москвагийн тулалдааны үр дүнг шийдсэн гэдэг. Япончууд Халх голд авсан томоохон сургамжаа сайн санаж байсан юм.

Доктор Т.Сүхбаатар

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 19. 12:24
Зочин Ш

Бүх цаг үеийн хамгийн том агаарын тулаан Халх голд болсон.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]