Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чернобылийн жинхэнэ нууцыг эмч нар нууцалж байжээУншсан77,472

ЗХУ-ын томоохон албан тушаалтнууд, эмч нар 30 жилийн өмнө Чернобылийн дэлбэрэлтийн бодит үр дагаврын талаар ард иргэдээсээ юу нуусан бол.

ЗХУ-ын томоохон албан тушаалтнууд, эмч нар 30 жилийн өмнө Чернобылийн дэлбэрэлтийн бодит үр дагаврын талаар ард иргэдээсээ юу нуусан бол. Өдгөө энэ бүсэд ямар үйл явдал болж байна вэ. Чернобыль барууныхны цөмийн хог хаягдлаа булшилдаг газар болох уу. Сансраас авсан саяхны нэгэн зураг дээр Чернобыльд байсан цэргийн машин, техникүүд бүгд алга болжээ. Тэгэхээр үхлийн аюултай цацраг идэвхт бодистой танк, хуягтуудыг Украины армийн дайчид хөлөглөж байна гэсэн үг үү. “Звезды”-гийн сэтгүүлчид энэ сэдвийг хөндсөн байна.

 

Хүмүүсээс үнэнийг нуужээ

 

ЗХУ-ын Ардын депутат асан Алла Ярошинская эдгээр он жилүүдэд Чернобыльтэй холбоотой нэлээд хэдэн нууц баримтуудыг хадгалсаар байна. Тэрээр “Энэ осолд маш олон хүн өртөж, амиа алдацгаасан. Уг нь бодит үнэнийг мэдсэнсэн бол өчнөөн хүн амьд гарч чадах байлаа. Хүмүүс ослын үеэр энэ бүсээс шууд гарч явж болох байсан ч үүнийг зөвшөөрөөгүй. Үнэнийг тараачихна гэсэндээ гаргахгүй байсан хэрэг” хэмээжээ.

Ярошинская Дээд зөвлөлийн архиваас эдгээр баримтаа хулгайлсан бөгөөд хэдэн арван мянган доллараар худалдан авъя гэхэд нь хүртэл зөвшөөрөөгүй аж. Эдгээр баримт дотор Украины ЭМЯ, ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны нууц баримт бий. Эндээс харахад ослын дараа хүний биед цацрагийн туяа 10-50 дахин их байсан тухай дурджээ. Энэ талаар тухайн үедээ хэн ч ам нээгээгүй бөгөөд хүмүүсийг гэр гэрт нь тарааж, ямар аюулт өвчин тээж байгааг нь ч нуусан байна. Хүмүүс ч аймшигт хордлогод орсон тухайгаа огт ажиг сэжиг авалгүй үлджээ. Тэр ч бүү хэл хүний биеийн хэвийн температур 36.6 байх ёстой байхад 39 хүрэхэд хэвийн гээд ажиг ч үгүй сууцгааж байжээ.

 

Чернобылийн цацрагт 17 орон өртсөн

 

Осол хэр их газар нутгийг хамарсан талаар зөвхөн ЗХУ төдийгүй дэлхийн олон орон дуугараагүй юм. Гэхдээ Чернобылийн цацраг идэвхт үүл хэрхэн тархсан тухай судалгааг Францын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хүрээлэнгийнхэн судалж үзжээ.

 

Судалгаагаар халдварын бүсэд Францын Альп дахь бүс нутаг, Герман хүртэл орсон байна. Одоо ч гэсэн халдвар тархсаар байгаа бөгөөд нийтдээ 17 орон өртжээ. Биологийн ухааны доктор Алексей Яблоков “Чернобылийн цацраг идэвхт туяа дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан. Тэгэхээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд цацрагийн доод тал нь тал хувийг авсан гэсэн үг” гэж мэдэгджээ. Харин Алла Ярошинская “Тэр ч бүү хэл радионуклоид Африкт ч илэрсэн. Үүнийг баримтаар нотолно. Бас Москвад ч бий” гэжээ. Цацраг тархсан тухай хамгийн эхний цохилтыг Скандинаваас өгсөн юм. Норвеги л гэхэд 30 жилийн турш Чернобылийн ослын үр дагаврыг амсаж байна. Эндхийн бугын махыг шинжлэхэд цацраг идэвхтэй гардаг аж. Норвегийн эрдэмтэн Лауренс Скутеруд энэ тухай “Чернобылийн осол манай хүн амд үнэхээр заналхийлж байна. Цацраг идэвхт хур тунадас Швед, Норвегийн олон бүсэд орсноос болж бугын аж ахуй эрхлэгчид бугын махаа зарж чадахгүйд хүрч, худалдахыг хориглосон барааны нэг болсон” хэмээжээ. Тэгэхээр уг ослын үр дагавар дэлхийн хойд хагаст тархсан юм бол Чернобыль өөрөө ямар аюултай байх нь ойлгомжтой.

 

Хаяад явсан техникүүд алга болжээ

 

Припять хотынхныг ослын дараа нэг л өдрийн дотор нүүлгэн шилжүүлсэн бөгөөд удахгүй эргээд авчирна гэцгээж байв. Осол гарснаас хойшхи эхний саруудад цацраг идэвхт бодист өртсөн эд зүйлсийг булж, устгалд оруулж байлаа. Гэхдээ саяхнаас эндхийн төмөр эдлэлүүдийг бөөгнүүлж, ой модыг тайрч, бэлтгэж эхэлсэн тухай нууц бичлэг байдаг. Эдгээрийг тайрч, хөрөөдөж, жижиглээд металл авах цэгт тушаасан, гал болгон түлсэн байж ч болзошгүй. Тиймээс цацрагаар бохирлогдсон эд зүйлсийг дахин боловсруулж, тараасан байхыг хэн ч мэдэхгүй. Хамгийн гол нь энд ослын үр дагаврыг арилгахаар ажиллуулж байсан цэргийн машин техникүүд алга болжээ. Энд хэдэн зуун танк, нисдэг тэрэг, машины бүхэл бүтэн парк байсан юм. Устгалд оруулагчдын нислэгийн группын удирдагч Николай Антошкин “Эдгээрийг дараа нь бүгдийг нь хаясан. Хэчнээн ажиллах хүчин чадалтай ч гэлээ цацрагаар битүү хучигдсан шүү дээ” гэж мэдэгджээ. Өмнө нь хаяад явсан техникүүдтэй талбай өнөөдөр хоосон болсон аж. Эдгээр цэргийн техник хаачив. Донбасс руу аваачсан төдийгүй хилийн чанадад худалдаалжээ. Сурвалжлах хэсгийнхэн хамгаалалттай бүсэд үлдсэн техникүүдэд шалгалт хийхэд өдгөө цацрагийн түвшин 100-500 мкР/цаг буюу харьцангуй өндөр хэвээр байна. Машинууд одоо ч гэсэн халдвартай хэвээр байгаа юм бол 30 жилийн өмнө хотын эд зүйлсийг устгалд оруулж, дэлхий ертөнцийг цацрагаас хамгаалах тушаал авсан хүмүүс хэр их халдвар авсан нь ойлгомжтой. Николай Антошкин “Эрчим хүчний блокноос дээш 200 метр өндөрт агаарын температур 120-200 хэмд хүрч халж байсан. Ийм халуунд нисдэг тэргүүдээр элстэй шуудай хаяж байсан” хэмээжээ. Халуунаас болж нисдэг тэрэг нь эвдэрч, сүйрэх нь энүүхэнд. Яг ийм осол гарч, дотор нь байсан дөрвөн хүн цацрагт идэвхт бодис алдагдсан реактороос гуравхан метрийн зайд унаж, амьдаараа шатсан. Устгал хийгчдийн ярьж буйгаар тэднийг яг л фронтод дайчилж байгаа юм шиг явуулсан гэнэ.

Хүний хүчин зүйлээс болж осол гараагүй

 

ЗХУ зөвхөн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн хор хохирол, үр дагаврыг нуугаад зогсохгүй осол гарсан шалтгааныг ч таг дараад өнгөрчээ. Тухайн үед ашиглалтын дүрэм журам зөрчсөн гэх шалтгаанаар захирал, зарим албан тушаалтныг буруутгасан ч өөр нэг хүчин зүйлээс болж осол үүсчээ. Улсын Аюулгүйн хорооныхон тэртээ 1979 онд “Чернобылийн атомын цахилгаан станцын барилгын ажилд үүссэн дутагдалтай талууд” гэсэн баримт гаргаж байжээ. Уг баримтад “Барилгын ажил, төслийн хооронд зөрүү их. Барилга, монтажны ажлын технологи зөрчсөн, үүний улмаас осол, золгүй тохиолдол гарч болзошгүй” гэж тэмдэглэжээ. Тэгэхээр хүний хүчин зүйл гэхээс илүү барилга, техникийн бүрэн бус байдлаас осол гарсан байх өндөр магадлалтай. Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 онд хамгийн том осол гарахаас өмнө жижиг хэмжээний 104 осол гарч байжээ. Үүнээс ердөө 35 нь л хүний хүчин зүйлээс, үлдсэн нь барилгын ажлын алдаа дутагдлаас болсон аж. Өнөөдөр дэлхий дахин цөмийн хог хаягдал булшлах асуудалд хамаг хүчээ дайчилж байна. Тиймээс энэ бүсийг олон улсын цөмийн хаягдлын агуулах болгох уу. Европ болон АНУ-аас цөмийн түлшний хог хаягдлаа энд авчирч булшлах уу гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.

Сэтгэгдэл 26ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 4 сар 8. 23:02
Зочин

Тэнэг ивануудаас бүх хөгийн юм гарах юм даа. Хуучин ч тийм байсан одоо ч хэвээрээ. Дахиж задраад түмэн хэсэг жижиг улс болвол дэлхи йертөнц амар амгалан болох юм байна.

11 сар 15. 22:00
Зочин

гуцажгаам шү хха

6 сар 3. 19:43
Зочин

Муу мангуу амътан минъ үнэн яг одоо манайд ч байж мэднэ

2018, 4 сар 6. 12:16
Зочин

Чернобылээс 40км зайд орших Черниговд ТМС-д монгол хүүхдүүд сурч байсан. Тэд нар одоо 50 гарчихсан настай байгаа. Тэр үед дэлбэрэлт болсны дараагаас хүүхдүүдийг нааш нь татаж авахгүй байсан. Харин хүүхдүүдийг малгайгаа үргэлж өмсөж яв. Үсээ өдөр болгон угааж бай гэж зааж байжээ. Гахайн махнаас бусад амьтны мах идэхгүй байхыг сануулж байсан. Гахайн хялгас урт учраас цацрагийг биед нь шингээхгүй багасгаж байдаг гэж... тэнд сурч байсан хүүхдүүд бие муутай үр хүүхэд нь ч бас бие султай байна. Энэ талаар засгийн газар маань ямарч арга хэмжээ аваагүй. Ядахдаа бие муутай хэдэн хүүхдэд нөхөн төлбөр өгмөөр юм даа. Социализмын үед ийм явдал дарагдаад өнгөрдөг байжээ.

2018, 2 сар 22. 21:18
Зочин

Яг үнэндээ одоо Украйнаас хүнсний бүтээгдэхүүн манай улсад их орж ирдэг.Оросоос бол орж ирэх нь тодорхой.

6 сар 20. 12:24
Зочин

Жишээ нь Оргил супермаркетийн хамаг чихэр орж ирдэг ш дээ

2017, 11 сар 28. 20:10
Зочин

Норвегт хүртэл тарсан ч гэх шиг. Ямар ч үндэслэлгүй худлаа мэдээлэл. Нүүрсчид ийм түүх ярих дуртай. Цацраг идэвх бүх газар байдаг. Хүний ясны найрлаганд хүртэл цацраг идэвхит бодис байдаг. Агаар мандал гээд бүх орчинд бий. Тэр болгоныг Чернобылийнх гэж өнөөдөр батлах ямар ч боломж байхгүй. Монгол харин ч хилээр орж ирдэг бүх хүнсэнд цацрагийн шалгалт хийдэг юм билээ шүү.

6 сар 16. 8:03
Зочин

цацрага хаана ч бгаа энд хэвийн хэмжээнээс их болсон тухай ярьж бгааг ойдгож мэдэмхийр.норвеги бол эрүүл мэндийн шинжилгээ маш их хѳгжсѳн орон. тэд еворпод ч цацарга бий бодсон мэдээлсэн орон шүү

2017, 12 сар 14. 15:05
Зочин

Цацраг тархсан гэдгийг Норвеги анх мэдэж заралгасан гэсэн шүүдээ.Орос ах нар нуусан.

2017, 12 сар 1. 14:05
Зочинзочин

Байгаль орчинд цацраг идэвхт бодис байдаг нь үнэн. Гэхдээ маш бага хэмжээгээр байдаг юм. Өглөөө эрт хэмжилт хийгээд явахад харагддаг юм. Аюулгүй. 50 мл/ рентген/ цаг-аас дээш бол аюултай гэж үздэг. Норвег хүрсэн гэхэд гайхах юмгүй. Шууд мэдэгдэнэ шүү дээ.

2016, 11 сар 20. 9:30
Зочин

Орсын славян биш юм

2016, 11 сар 20. 9:28
Зочин

Орсын славян биш юм.

2016, 11 сар 18. 12:59
Зочин

neg tiim orosuudaas awsan heneggui mongolchloh gj neg muuhai zan bdag. yawj yawj ter heneggui baidal l iim aimshigt osliig hun turulhtund bii bolgoson. aimshigtai osol

11 сар 15. 22:03
Зочин

Таалагдав.

2016, 10 сар 21. 17:06
Зочин

Aimar uma

2017, 6 сар 22. 22:39
Зочин

ihenh uls ornuud atomaaas oor stahilgaanii eh uusver haij ehelj baina

2016, 10 сар 21. 17:02
Зочин

uslada kompaniin 50 jiliin batalaatai shidet der uranii horiig zailuulsan

6 сар 24. 9:37
Зочин

нэг тийм шидэт дэр гаргаад л УРАН-ний хорийг зайлуулчих уу,кхкхкх

2016, 8 сар 16. 3:18
Зочин

hortoi bolohoor ukrain belorussiin huns hyamd baidag

2016, 8 сар 15. 15:58
Зочин

Укрианыг буруутгаж АНУ-ын гар хөл болгох хэрэггүй. Адилханм Оросын слаявьян үндэстэн биш үү...

2016, 8 сар 15. 15:56
Зочин

Тэнд байсан цэргийн техникийн тоог нийтэд мэдээлэх шаардлагагүй. АНУ-д бол тоог нь мэдээлээлж, ашиг орлогыг нь авах төрийн мафиудын сон_ирхол байсаан.

2016, 8 сар 15. 14:27
уншигч

манайх тэгвэл украйны чихэр печень хүнсний зуйл их оруулж ирдэг биз дээ. Яанаа

2016, 6 сар 23. 15:49
Зочин

тэгсэн ч гэсэн үр дүн нь адил

2016, 6 сар 20. 11:58
Зочин

Энэ бол үйлдвэрийн осол. Харин америкууд япончуудыг атомын бөмбөгөөр, ветьнамчуудыг химийн зэвсгээр хөнөөж байсан нь жинхэнэ яргалал шүү.

2017, 11 сар 28. 20:11
Зочин

Яг зөв.

2018, 11 сар 18. 14:28
Зочин

япончууд амеркийн цэргүүдийг бөмбөгддөг аймар өөрсдөөсөө эхэлсэн шүү бээ кинон зүрх шимширмээр шүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]