Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

У.Хүрэлсүх: Үзэгч түмнээ хүндлэхгүй ааш авир гаргаж байгаа бол өгсөн цолоо Монголын төр буцааж авч болно шүү дээУншсан7,101

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав. Ялангуяа, удахгүй болох Сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг санууллаа.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үндэсний бөхийн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгах, ард түмнээ  үл хүндэтгэдэг, ёс суртахуунгүй бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авдаг болгох нь зөв гэж үздэгээ хэллээ.

Мөн холбогдох байгууллагуудтай хамтран ёс зүйн хариуцлага, сэргээш зэрэгтэй холбоотой зохицуулалтыг журамд нарийвчлан тусгаж Засгийн газраар батлуулах, улмаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.

У.Хүрэлсүх: Өөрийнхөө бяр чадлаар олж авсан л байх, гэхдээ ард түмнээ хүндэтгэхгүй бол тэр цолыг авч явах нэр хүнд байхгүй шүү дээ

Монгол бөхийн холбоо хэмээх бие даасан, төрийн бус байгууллага, асуудлаа өөрсдөө шийддэг байгууллагын удирдлагуудтай уулзаж байна. Та бүхэн телевиз, сонин, хэвлэлээр харж байгаа байх. Ерөнхийлөгч өө, та ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болсон төрийн тэргүүний хувьд монгол бөхийн холбооны учрыг олж өгөөч ээ, энэ нөхдүүд чинь хоорондоо хэрэлдээд бөхөө барилдаж чадахаа байлаа. Бөхдөө хайртай ард түмэн нь бөхөө үзмээр байна аа. Бид хоёр жил хорио цээрийн дэглэмтэй байлаа, арай чүү гайгүй болоод, үндэснийхээ бөхийг хараад баярлаад бөхөө үзье, хайртай бөхчүүдээ очиж харъя гэхээр ингээд хоорондоо хэрэлдээд асуудал үүсгээд, ард түмний сэтгэл санааг үймүүлээд, эмх замбараагүй байдал үүсгээд байна аа гэдэг асуудлуудыг яриад байгаа.

Та бүхэн маань өөрсдөө удирдлагад нь ажиллаж байгаа хүмүүс, бөхчүүдтэйгээ уулзаж энэ асуудлаа ярьж байгаа байх гэж бодож байна. Дахиад хуралдаж ярилцах хэрэгтэй. Ойлголцох хэрэгтэй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж нэг үг бий шүү дээ. Ярилцаж хөөрөлдөж асуудлаа ойлголцож, нэг тийшээ гарах ёстой. Дээр нь ард түмнээ хүндлэх ёстой. Та бүхний авсан цол чинь ард түмний цол, төрөөс өгч байгаа цол, төр гэдэг чинь ард түмэн. Тийм учраас энэ ард түмний хүндэтгэл, хайрыг хүлээж ажиллах хэрэгтэй. Ер нь сүүлийн жилүүдэд бол манай бөхчүүдийн талаар янз янзын буруу, зөрүү асуудлууд гарч байгаа. Би тоочиж хэлээд яах вэ. Та бүхэн монгол эрчүүдийн үлгэр дуурайл болсон, манлайлал болсон хүмүүс байх ёстой. Ёс дэг жаяг, ёс жудаг, биеэ авч явж байгаа байдал, бусадтай харьцаж байгаа харьцаа, соёлоороо үлгэр дуурайл болох ёстой. Ер нь Монголын ард түмний, залуу үеийнхний үлгэр дуурайл болж ирсэн ахмад үеийнхэн маань Балжаа аварга гэх мэтээр сууж байна. Өмнөх аваргууд байна. Сүүлдээ бөх маань арилжааны хэлбэр рүү орчихсон юм уу, тав арван цаас хараад өөрчлөгддөг болчихсон юм уу. Энэ ёс суртахуун гэдэг юман дээр одоо ихээхэн анхаарахгүй бол нөхдүүд маань ард түмнээ ингэж бухимдуулаад. Дээр нь цар тахалтай, өвчин зовлонтой, нийгмээрээ бухимдалтай байна. Бүр цаашид хүн төрөлхтөн тэр аяараа бухимдаж байгаа шүү дээ. Ийм нэг бухимдалтай үед нь улам бухимдлыг нь төрүүлээд, уур хилэнг нь бадраагаад байх нь хэр зүй зохистой байдаг юм бэ гэж би та бүхнээс асуух гээд байгаа юм.

Тийм учраас энэ асуудлаа шийд, ард түмний өмнө хэрэлддэг талцдаг ёс бус үйлдэл гаргадагаа болих хэрэгтэй. Энэ чинь эргээд Монгол бөхийн нэр хүндийг унагаж байна шүү дээ. Хэрвээ ард түмнээ хүндлэхгүй, төрт ёсоо хүндлэхгүй, үзэгч олон түмнээ хүндлэхгүй ааш авир гаргаж байгаа бол өгсөн цолоо Монголын төр буцааж авч болно шүү дээ. Хаврын чуулганаар бөхийн, наадмын тухай хууль орно. Ийм асуудлууд ярих ёстой гэж би бодоод байгаа юм. Энэ бол тоглоом биш. Өөрийнхөө бяр чадлаар олж авсан л байх. Гэхдээ ард түмнээ хүндэтгэхгүй бол тэр цолыг авч явах нэр хүнд байхгүй шүү дээ. Энэ сумог хар. Ямар ёс дэг жаягтай байна? Спортууд байна. Жүдогийн спортын дэлхийн аваргаар өрсөлдөгч бөхөө доромжилсных нь төлөө шүүгч нь шууд нөгөө талд ялалт өгдөг биз дээ. Тэр чинь ёс суртахууны асар том асуудал ярьж байна шүү дээ. Спорт гэдэг бол тэгж хүнийг хүндэтгэж, хайрлах асар том ёс зүй дээр оршин тогтдог. Монгол бөх бол үндэсний соёл учраас үүнийгээ хадгалж, хамгаалахын тулд бид нар ийм арга хэмжээнүүдийг авахаас өөр аргагүй юм байна гэсэн байдалд тулж байна шүү дээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 1 сар 26. 10:01
Mgl

buhiin holboo unendee dampuursan. odoo orwongoor ni solij shinechileh heregtei

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]