Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хоёр, гуравдугаар үеийн хохирогчид одоог хүртэл шаналсаарУншсан11,333

Вьетнамын дайны үеэр Америкийн нисэх хүчинд тулгарч байсан нэг том бэрхшээл нь асар их хэмжээний ногоон ой байлаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Вьетнамын дайны үеэр Америкийн нисэх хүчинд тулгарч байсан нэг том бэрхшээл нь асар их хэмжээний ногоон ой байлаа. Тэр ойд вьетнамчууд орж нуугдчихаад хаана байгаа нь ч мэдэгдэхгүй, таамгаар бөмбөгдөөд үр дүн бараг үгүй. Тоохгүй хаяхаар тэндээсээ гарч ирээд “яршиг төвөг” болж байсан учир ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байлаа. Мөн хойд Вьетнамын цэргүүд  болон сайн дурынхныг хоол тэжээлээр хангаж байгаа асар өргөн их тариан талбай зэргийг үгүй болгож хүнсний хангамжийг тасалдуулах хэрэгтэй боловч тэр их талбайг зүгээр тэсрэх бөмбөгөөр бөмбөгдөөд үр дүн гэж олигтой юм гарахгүй. Энэ бүхнийг шийдэх хэрэгтэй байсан бөгөөд шийдэл ч оллоо.  Химийн бөм бөг. Гэхдээ энэ зэвсэг нь хүн шууд хордуулах эд биш харин мод ургамлыг навчгүй сайхан нүцгэлээд өгдөг, тариа будаа нэг хэсэгтээ ургахгүй болгодог... гэх мэтийн ид шидтэй нэг үгээр хэлбэл энгийн газар тариаланд хортон мэрэгчтэй тэмцэхэд хэрэглэдэг тэр бодисуудыг арай чангаруулсан тийм л эд байв. Зориулалтаасаа болоод янз бүрийн нэртэй байх ба ажент оранж, ажент блю, ажент грин... (agent orange, agent  blue, agent green…) гэх мэт олон янз. Өнгөний нэрээр нэрлэдэг нь тухайн бодисыг агуулах саванд тавьсан тэмдгээс болж гарсан болохоос уг бодис нь ямар ч өнгө амтгүй эд байжээ.

Ингээд анхны туршилт хийн Вьетнамын тэр шигүү ойд цацсаны дараа, зарим мэдээгээр бараг 5-6 цагийн дараа тэр ой юу ч үгүй болж нүцгэрч, сэртийсэн шон бүхий амьгүй цөл мэт болж байсан байна. Навчгүй болсон модны навч хэрвээ ургах бол хэдэн сар, жилийн дараа л ургаж байж.

Одоо энэ бодисоо хэрхэн яаж цацах талаар арга тактик боловсруулан сайжруулсаар энэ ажилд хамгийн тохирох онгоц, арга боловсруулсныгаа ихээхэн доогтой нэртэй Ranch Hand (фирмийн эзний гар) хэмээн нэрлэж хэрэгжүүлжээ. С-123 онгоцоор (нийт цацсан бодисын 90%-ийг энэ онгоцоор цацсан) энэ бодисыг 50 метрийн өндрөөс цацахад 80 м-ийн өргөнтэй, 16 км урттай газрыг 4,5 минут хүрэхгүй хугацаанд “бордож” байв. Харин яг байлдааны даалгавар биелүүлэх үедээ 4-5 онгоц нэг групп болж дайрагч болон сөнөөгч онгоцны хамгаалалт дор даалгавраа биелүүлж байжээ.

Бараг 10 жил үргэлжилсэн иймэрхүү дайралтын дараа Вьетнамын олон газар нутгийн экологи ихээхэн өөрчлөгдөж, олон төрлийн ургамал, амьтан, микроорганизм үгүй болсноос гадна Лаос болон Кампучийн зарим нутаг ч бас ийм халдлагад өртсөн байдаг. Гэхдээ энэ нь хамгийн аймшигтай юм нь биш... Дайнаас олон жилийн дараа төрсөн боловч “эжент оранжийн” хор нөлөөг насан туршдаа амсах хувь заяатай төрсөн эрэм дэг хүүхдүүд Вьетнам, Камбожид их болжээ.

“Эжент оранж” хэмээн ерөнхий нэрээр нэрлэсэн тэр хорны гайт уршгийг үзүүлсэн зүрх эмтрэм муухай өчнөөн олон зураг байх бөгөөд тэдгээрийг та интернэтээр чөлөөтэй үзэж болно.

Улаан загалмайн нийгэмлэгийн гаргасан тооцоогоор Вьетнамын сая гаруй хүн Эжент Оранжоор хордсон бөгөөд одоо 150 000 хүүхэд энэ бодисын нөлөөгөөр төрөхийн элдэв өв чин, гаж хө гжилтэй байна.

Вьетнамын Диоксины Хохирогчдын холбооны мэдээгээр бол энэ хорт бодисын хохирогч болох 3 сая хүн байгаа бөгөөд 2 болон 3-р үеийнхэн нь 18 нас хүрэлгүй та хир дутуу болж, удамшлын элдэв өвчнөөр шаналсаар... Эдгээр хохирогч нарын эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлт шаардлага ямар ч амжилтад хүрээгүй байна.

АНУ хойд Вьетнамд нийт 72 сая литр хор ыг цацсанаас гадна хүчиллэг бороо оруулагч янз бүрийн хий, ширэнгэн ойд түймэр гаргах химийн бодис цацах гээд зөвхөн ургамал ногоотой холбоотой олон ажил хийжээ. Эдгээрийн үр дүнд энэ химийн бодисоор хордсон хүмүүсийн дараагийн үеүд болох аймшигтай тахир дутуу, ухаан санаа хомс, үр хүүхэд гаргах чадваргүй, чадсан ч дутуу дулимаг, эрхтэн дутуу, хагас хугас гаргах эрсдэлтэй 4,8 сая хүн Вьетнамд бий ажээ.

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 9 сар 10. 0:04
Зочиn

Taalagdlaa

2018, 8 сар 10. 12:15
ЗОЧИН

ГАДНЫ ХӨРӨНГӨТНҮҮД ӨӨРСДӨӨ БҮТЭЭЖ, БУСДЫГ ДЭМЖДЭГ, ТЭГЖ БАЙЖ ХӨГЖИНӨ ГЭДГИЙГ МЭДЭРДЭГ БАЙСАН БАЙНА. МАНАЙХАН БОЛХООР ХОВХ СОРООД Л ЗУГТАХ, ХУЛГАЙ ХИЙЖ БАЯЖИНА ГЭСЭН АРЧААГҮЙ СЭТГЭЛГЭЭТЭЙ.

2017, 4 сар 1. 21:16
Зочин

saihan zuils bichjee.medehgui zuiluud ih bna.bayarlalaa

2017, 3 сар 7. 15:58
Зочин

Жаахан эмх цэгцтэй найруулгатай бичмээр байна, зарим газар бүр өөр хүмүүсийн тухай бичээд төөрүүлээд явчих юм

2016, 11 сар 18. 12:20
Зочин

Үргэлжлэл байхгүй юм уу. Байвал оруулна уу

2016, 10 сар 16. 18:25
зочин

мэдлэгт дусал нэмлээ.......

2016, 10 сар 13. 20:38
Zochin

Gehdee mania Mongold hyalbar mungu olson humuusiin l hurungutnii niigem yum. Arhi pivo zaragchid, gazar uhagchid, turuus mungu idegsen geed. Mani met shig uildverleliin ezedtei hurungutnii niigmiig bii bolgoosoi

2017, 1 сар 10. 20:03
LivingLegend

аль ч үед үндэсний хөрөнгөтнүүд тэгж л харагддаг шүү дээ

2016, 10 сар 13. 20:36
Zochin

medej sonsoogui zuilee medlee. Unuugiin niigem argagui l hurungutnii niigem yum daa

2016, 10 сар 12. 16:47
Unshij baigaa shuu mash sonirholtoi

Zochin

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]